Бичлэгийн тоо 2,391
Америкийн сонин Обамаг хөнөөх уриалгатай зарлал нийтэлжээ
Өнөөдөр 16 цаг 22 минут by Ш.Мягмарсамбуу
Пенсильвани мужид 11 мянган хувиар хэвлэгдэн гардаг The Warren Times Observer сонин Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөх уриалгатай зарлал нийтэлсэн байна. Зарлалын бичиг нь “Линкольн, Гарфилд, Маккинли, Кеннедийн замаар дайраад яваг” гэсэн байжээ. Сонин уучлалт гуйж, уг зарлалыг нийтэлснээ алдаа гэж үзэв. Зарлал хүлээн авсан редактор нь Обамагийн нэр алагдсан Ерөнхийлөгч нарын нэрэн дунд байсныг анзаараагүй гэнэ. The Warren Times Observer сонин уг зарлалын талаар орон нутгийн сонин ба АНУ-ын нууц албанд мэдээлсэн гэнэ. Зарлал нийтлүүлсэн хүний нэрийг нууцалж байгаа ба нууц албаныхан энэ хэргийг ноцтой гэж үзэн шалгаж буй ажээ.