Бичлэгийн тоо 2,391

Та өөрөө татгалзаж чадахгүй бол цаадуул чинь таныг АТГ-т матаг, гүйцээ! АТГ-ынхан ч халагдаж, солигдоно гээд эхнээсээ сураг ажиг гараад эхэллээ. Баабарыг болгоно гэсэн сураг байна. Маш зөв хүнээ тавих нь дээ. Ингээд л өөрчлөлт эхэллээ дээ.

Аргын тооллоор нэгэн мянга есөн зуун ерөн он дөнгөж гараад, билгийн улирлын тооллоор арван долоо дугаар жарны цагаан морин жил гарахаас өмнөхөн юмдаг.  Хөдөө аймагт албан томилолтоор ажиллаж байхад “Монголын Ардчилсан Холбоо” гэдэг улс төрийн шинэ байгууллага байгуулагдсан, анхныхаа цуглааныг “Залуучуудын Соёлын Төв”-ийн үүдэнд хийсэн гэнээ гэсэн нэгэн содон мэдээ анх чих дэлдэж билээ. Тэр үед би Архангай аймагт ажиллаж байсан юм. Хүмүүс ер нь хоёр талцах маягтай болчихсон, анзаарвал ерөөсөө л насныхаа эрэмбээр ялгагдаад, нэг үгээр хэлвэл хөгшин залуугаараа талцах маягтай болчихсон байсансан. Тэр үед ямар хөрөнгөтэй баян чинээлгүүд гэж байсан биш, бүгд адилдаа адил ядуу талдаа, цалингаараа амьдралаа авч явдаг байсан болохоор хөгшин, залуугаараа талцаж байсан нь тэр юмдаг уу даа. Ахмадууд, хөгшчүүл болохоор “Энэ сайхан эрх чөлөөтэй, аз жаргалтай, ардчилсан социалист нийгэмд амьдарч байж, жаргал нь дэндээд хийх юмаа олж ядсан завтай хэдэн юмнууд, Горбачёв даргын эхлүүлсэн престройка, өөрчлөн байгуулалтыг мушгин гуйвуулсан хэдэн увайгүй анархистуудын хийж байгаа буруу суртаал ухуулга”  гэх, харин залуус болохоор Горбачёвын өөрчлөлтийг бодит болгох шинэ үеийн залуучууд гээд битүүхэндээ маргалдана.

Улс төр гэхээр л бүгд дуугаа намсган, хаалга үүдрүү хялалзан, хялалзан намын дарга, ямар нэгэн эрхтэн дархтан ороод ирчихвий хэмээн айн ширвээтэж, хамт ярилцах нөхдүүд дотроо нэг л эвгүй Баагий байвал бодон бодон, хэлэх үгээ цэгнэнхэн байж, шивнэх шахам ярьдаг байсан тэр битүүхэн айдастай цаг үед, урьд өмнө нь бүхий л насаараа  “Бүрэн эрхтэй, эрх чөлөөтэй, аз жаргалтай, ардчилсан социалист нийгэм”-д ажиллаж, амьдарч байгаа гэж бодож явсан миний хувьд “Ардчилал” гэдэг энэ ганцхан үг л тэгэхэд жинхэнэ утгаараа ялгарч, маш их содон сонсогдсонсон. Тэгсгээд албан томилолт маань дуусч төрлөх нийслэлийнхээ зүг хөлгийн жолоог залваа. 

Өвлийн тэр нэг бүрхэг зэврүүн өдөр, нэгдүгээр сарын хорин нэгэнд санагдана,  “Сүхбаатарын талбайд Ардчилсан холбооны цуглаан болно” гэсэн амнаас, ам дамжих шуурхай мэдээг сонсонгуутаа Сүхийн талбайд очтол миний л мэдэхийн урьд өмнө хэзээ ч тэгж дүүрч байгаагүйгээр хүмүүсээр пиг дүүрч, олон хүмүүс өвөр хоорондоо, дор дороо, хэсэг бүлгээрээ талцан улс орны тухай, өнөөгийн цаг үе, өөрчлөлт шинэчилэлтийн тухай хоорондоо мэтгэлцэн маргалдах дуу хоолойн чимээ нэг л сонин битүү, шуугисан түрхрээн болох нь нэг л сонин, содон санагдаж байлаа. Амьдралдаа улс төрийн цуглаанд хоёр дахь удаагаа оролцож үзэж байгаа минь тэр. Анхных нь түүнээс арван хэдэн жилийн өмнө, одоо оныг нь яг таг санахгүй байна, ямартай ч дунд ангид сурч, тав зургаад  байх тэр л үед юмдаг. Мөн л Сүхийн талбайд сургуулиараа хөөгдөж очоод “Вьетнамаас савраа тат”, “Сэм авга эзэрхий түрэмгий бодлогоо зогсоо”, “Бид хүйтэн дайныг хүсэхгүй”... өөр юу юу ч билээ мундаг сүртэйгээр урьдчилж бичиж, бэлдэж  өгсөн лоозонгуудыг барин жагсмар аядаж, цуглааныг хөтөлж байгаа Эвлэлийн төв хорооны ууртай залуухан даргын  “Бүгдээрээ маш сүртэйгээр, хөмсөгөө зангидан гараа зангидан, урагш нь эрс шийдэмгий өргөөрэй” гэж командлахад, эсэргүүцлийн цуглаанд хүчээр хөөгдөн очиж оролцож байгаа мань мэтийн нусан жулдрайнууд юун тэр хөмсгөө зангидан, сүртэй гараа зангидах байх вэ дээ, хоорондоо бие, биесээ шоололдон сэм нудралцан хөгжилдөх нь нөгөө сүрт эсэргүүцлийн жагсаал цуглааных нь утгыг алдагдуулаад байсан уу, нөгөө залуухан даргын уурлан бачимдаж “Стоп, стоп, стооп! Болохгүй байна, дахиад эхнээс нь...” хэмээн бахардаж үхэх шахахыг харж, үеийн олон банди нартай нийлэн шоолон жуумганаж явсан нь, би гээч хүний анхны улс төрийн эсэргүүцлийн цуглаанд оролцож үзсэн минь тэр байсан юм.

Харин энэ удаагын цуглаан түүнээс шал өөр, тойрон бөөгнөрч зогсон маргалдах хүмүүс үнэхээр чин сэтгэлээсээ чөлөөтэй улайран маргалдаж, зарим нь арай л барилцаад авах нь халаг байх нь угын зүрх муутай аймтгай, зүрхээ зүсүүлсэн Баагийд бол нэг л эвгүй, тал тал тийш хулмалзан хамгаалалтанд гарсан сэргийлэгч нар болон, яалт ч байхгүй энгийн хувцас өмссөн ч цэргийн цэрэгжсэн хүн болох нь нүдэнд өөрийн эрхгүй ялгарах сэжиг бүхий этгээдүүдийн нүдэнд аль болохоор өртчихгүйг хичээн, тэр маргалдагч, үзэл бодлоо хамгаалан улайран мэтгэлцэгч хүмүүсийн маргаанаас жинхэнэ учрыг нь олоод бага боловч юм мэдээд авчих санаатай чихээ дэлдийлгэн явсансан. Жанжины хөшөөний дэргэдхэн байрлуулсан ачааны тэрэг индрийг орлон, цагаан хоолойгоор сүүлийн үед чих дэлсэн, зүрхэнд өөрийн эрхгүй хоногших болсон “Хонх”-ны дуу цуурайтаж ахуйд аль хэдийнээ зурагт болон сонин хэвлэлээс зургийг нь харж эчнээ танил болсон Ардчилалын анхны алтайн хараацайн нэг, Ардчилалын туг нь болсон талийгч С.Зориг, Э.Бат-Үүл нарын хамтаар нэгэн нүдэндээ шилтэй, давжаавтар биетэй, миний үеийн болов уу гэмээр залуу гарч ирэн битүүхэн түрхрэн шуугих улсын чимээг намдаагаад:

-Монголчуудаа! Ард түмээн! Өнөөдрөөс яг жаран есөн жилийн тэртээ нэгэн агуа их хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэр агуа их хүн бол  дэлхийн хөдөлмөрчин ард түмний агуа их багш В.И.Ленин байсан юм. Тэр агуа их хүнийг гэгээн дурсгалыг хүндэтгээд нэг минут дуугүй зогсож хүндэтгье!... хэмээн үймсэн олныг намдааж байсан тэр л залуу бол өнөөдрийн шинэ ардчилсан ерөнхийлөгч Цахиагын Элбэгдорж байсан юм. Одоо бодох нь ээ тэр л агуа хүн гэж хэлж ярьж байсан хүнийхээ байгуулсан нийгмийн байгуулалтыг орвонгоор нь эргүүлж хаях гэж байж тэр хүнийхээ нэрийг барин түрхрэн шуугих олныг намжааж чадаж байсан нь маш их сонирхолтой  санагддаг юм. Цаг үеээ олж, хэрэгтэй цагт хэрэгтэй хүнийхээ алдрыг өргөхийн гайхмшиг энэ ажгуу. Тэр цагаас хойш бүтэн хорин жил ардчилалын индэр нь болж, цаг ямагт та бидний анхаарлын төвд байж,  сайн муугаараа хэлүүлсээр өнөөдрийн энэ сайхан билэгт өдөр, цагаан морин өдөрт  мөн л ардчилалын туг нь болж, шинэ ардчилсан ерөнхийлөгч болсонд нь монголын ард түмэн үнэхээр баярын магнай тэнийн байна.

2009 оны 5-р сарын 25-н боллоо. Сэтгэл догдлон сонгуулийн мэдээ ажин сууна. Улаанбаатарын цагаар шөнийн нэг өнгрөөгөөд анхны сонгуулийн мэдээ гарч эхэллээ. ... аймагт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр яллаа... аймагт АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж төдөн саналаар илт давуу ялж байна... хэмээн нэг сэтгэл гонсойлгосон, нэг сэтгэл онгойлгосон мэдээнүүд ар, араасаа хөвөрсөөр... Цаг явсаар Улаанбаатарын цагаар зургаан цаг боллоо. МАХН болон СЕХ хоёр аль, аль нь таг чиг боллоо. Бүргэд телевизээр АН-ын сонгуулийн хорооныхон л тэнд, энд манай намаас нэр  дэвшигч Ц.Элбэгдорж төд, төдөн саналаар үнэмлэхүй ялалт байгууллаа... гэсэн баярламаар мэдээ нэвтрүүлнэ. Арайхийж МАХН- аас өглөө есөн цагт мэдэгдэл хийнэ гэсэн нэг мэдээ ирлээ. Сэтгэлд нэг л битүү түгшүүртэй хэвээр. Яасан бол, юу болж байгаа бол? Цаг явсаар ажилд гарах цаг боллоо. Муу хомпүүтрээ тэргэндээ хийгээд ажилдаа гарлаа. Сэтгэл санаа нэг л тогтворгүй, ажил дээр ирээд хувцасаа солиод л нет ухлаа. Ямартай ч зургаан цаг гучин минутанд АН-аас урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж ялсаныг зарлажээ. Бадарчин баярлах болоогүй ээ, энэ чинь зүгээр л урьдчилсан дүн шүү дээ, албан ёсны дүн гартал зай ч бий, лай ч бий.  Хамгийн аймаар нь, хамгийн сэтгэл түгшээсэн зүйл бол МАХН болон СЕХ таг чиг, ажин түжин. Минийхээр бол энд л но байлаа. Урьд өмнөх сонгуулиудад яг л ингэдэг байсан. АН-ын байрны үүдээр сонгогч, дэмжигчид пиг дүүрэн эргэлдэж, АН яллаа гээд л байдаг. МАХН-ын цагаан байр хав түгжээтэй, ямар нэгэн хөл хөдөлгөөн, чимээ аниргүй, нам гүм, ажин түжин... СЕХ ч чимээгүй, хаа нэг мэдэгдэл хийхдээ “Маш завгүй ажиллаж байна, мэдээлэл хийх ч цаг зав алга”-аас өөр чимээ аниргүй, мөн л битүү, нам гүм, ажин түжин ноёрхоно. Тэгж тэгж л гэнэт тэсрэнэ дээ. МАХН ялсан! СЕХ –оос гэнэт л палхийтэл авна. Ард түмэн эргэлзэнэ. Тээнэгэлзэнэ. Тэгсхийгээд л тэгсэн л юм байлгүй дээ гэсхийгээд сонгууль өндөрлөнө. Олон ч удаа ингэсэн дээ хөөрхий. Тэгээд эцэст нь нэг л өдөр тэсэрсэн. Долоон сарын нэгэндсэн... Таван иргэнээ алуулсан, хэдэн зуугаар нь хоморголуулж Дэнжийн мянга руу ачуулж,төрийн цагдаа нарын гарын шүүс болгуулсан. Хойш нь хэдэн зуугаар нь хийлгүүлж, хоёр зуу гаран хүн яллуулсан, аймаар.

Одоо юу болох болоо? Сэтгэлийн түгшүүр... Зүрх түг, түг цохилно. Чаатчин бацаанууд шиг дөрвөн ч чаатын цонх нээлттэй, монголд байгаа хүмүүсээс шинэ мэдээ горьдоно. Тэд ч “Чимээ алгаа, шинэ мэдээ нөөв” гэсэн  хариултууд өгнө. Ажлаа мартан, мартан нет ухна. Улаанбаатарын цагаар ес өнгөрлөө. Нөгөөдүүл чинь таг чиг, ажин түжин хэвээр. МАХН мэдэгдэл хийхээ арван нэгт болгож хойшлуулжээ...

Яана даа, яг л зургаараа яваад байна уу даа... Сэтгэлийн түгшүүр дээд цэгтээ хүрлээ. Төв замын дагууд шаардлага гарвал зам хаахаар урьдчилж бетон хавтангууд байрлуулсан... Ингэх хэрэг байна уу даа, айн? Сонгуулийг булхайцахгүй, урьд өмнийнх шигээ луйвардахгүй л бол яах ч үгүй шүү дээ. Харин луйвар л ордог юм бол хавтан бүү хэл, хадан уул авчраад ч тавьсан нэмэргүй дээ... Яана даа...Арай бас дахиад долоон сарын нэгэндчихгүй байгаа даа... Цаг хугацаа өнгөрч үл өгнө. Шинэ мэдээ алгаа... Арван нэгэн цаг ч боллоо, нөгөө МАХН-ын хийх мэдэгдэл бас л чимээгүй. СЕХ ч таг чиг, ажин түжин... Ингээд нам гүм болоод ирэхээрээ л но ургадаг даа. За даа, бид, ард түмэн дахиад л ялагдчихваа даа, гэхдээ АН-аас барин тавин гучин таван мянган саналаар ялсан гээд зарласан шүү дээ... Бас л сэтгэл түгшиж байгаа ч горьдлого, найдвар тасраагүй л... Яах болоо?... Үгүй, ингэхэд би чинь ажлаа хийж байгаа хүн шүү дээ, ухасхийн гүйж эргэж тойрох ажлаа амжуулаад ороод иртэл МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр мэдэгдэл хийгээд дуусч байлаа. Хэд, хэдэн сайтаас хайсаар, чаатаар монголоос авсан мэдээгээр ямартай ч МАХН-аас, Ерөнхий сайд С.Баяр болон Н.Энхбаяр нар сонгуульд ялагдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрчээ. Ёх, ингэж нэг сэтгэл амсхийх гэж. Гэхдээ л СЕХ-оос албан ёсны дүн гараагүй байгаа шүү дээ, арай тайвшруулж байгаад сурсанаа хийх гэж байгаа юм биш биз дээ? Энэ удаа ч арай тэгэхгүй байлгүй дээ... Ямартай ч сэтгэл жаахан боловч тайвширсаных өглөөнөөс хойш овоорч орхисон ажилдаа шуударлаа. Ажил ч тарлаа, гэртээ ирээд л нетээ дэлгэв. Сүхийн талбайд баяр болж байнаа, уррраа! Ингэж нэг сэтгэл тэнийх гэж, ёстой л Болдсайхан эмчийн зөгнөсөнөөр талбай дээгүүр тугаа өргөж, хөөрсөн баярласан улсуудын инээд шуугиан дүүрэн. Нээрээ л Болдсайхан эмчийн хэлсэнээр “Нээг сайхан, сэтгэл тэнүүн амьсгаа авлаа”, гэвч...

Гэвч, одоо шинэхэн ерөнхийлөгчид маань ч, ард түмэн та бидэнд ч гэсэн хийх ажил их байгаа. Өөрчлөлт шинэчлэлтийг өөр хэнээс ч биш, өөрсдөөсөө эхэлье. Бид авилгалыг өөрчлье гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон. Бид ядуурлыг өөрчлье гэж Ц.Элбэгдоржыг сонгосон. Гэвч тангаргаа өргөөд, тамга тэмдэгээ авсанаар энэ олон жилийн ужиг тогтолцооноос шууд салчихгүй ээ. Нөр их хөдөлмөр, асар их сэтгэлийн хат,  хүмүүн бусын их тэвчээр тэсвэр гарган зүтгэж байж л амжилтанд хүрч, амлалтаа биелүүлэх болно. Нөгөөдүүл чинь ч мөн л маш ихээр эсэргүүцэн арьсаа хамгаалж, эрх мэдэлдээ шигдэн МАХН, АН-ын гишүүд гэхгүйгээр эвсэн шинэ ерөнхийлөгчийн өөдөөс сэмээрхэн зарлаагүй дайнд орох нь ч ёс. Хамгийн гол нь бууж өгч л болохгүй, бүр огтхон ч болохгүй. Авилгалаар хөлжсөн, улс төрөөр баяжсан, төрөөс төрсөн тэрбумтангууд уу, ээ дээ мөн ч их үзэлцэж, үсэрч наалдаж үзэж таарна даа.  Тийм болохоор та багаа л сайн бүрдүүлээрэй. Таныг бүхнийг өөрчлөнө, шинэчэлнэ гэж л монголын ард түмэн таныг сонгосон гэдгийг хэзээ ч бүү мартаарай, Монгол улсын шинэ ардчилсан ерөнхийлөгч өө!

Харин эгэл жирийн иргэд бид өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе. Бага гэхгүйгээр багачуул, хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулиудаас эхэлье. Хүүгээ цэцэрлэгт өгье гээд сайхнаар хэлбэл гарын бэлэг- набор дарсхан, саараар хэлбэл бяцхан авилгал өгөхөө болиод эхлье. Ганцхан цэцэрлэг сургууль гэлтгүйгээр, шинэ ерөнхийлөгчийн маань нэгэнтээ хэлсэнээр “Авилгалыг шат, шатандаа хөгжүүлж” дөнгөсөн юм чинь, шат шатандаа дор бүрнээ, өөрөө өөрсдөөсөө л эхэлье. Хэрвээ хэн нэгэн танаас хэрэгцээг чинь далимдуулан тав, арван төгрөг нэхвэл АТГ-т нь мэдээлье, матчихъя, яадаг юм. АТГ-ынхан ч хаан биш заан биш доод тушаалынхандаа бол эр бар байх биз, тэгээд ч жинхэнэ шинэ ардчилсан ерөнхийлөгчийн үед хуучнаараа нэр төдий байхгүй, жинхэнэ утгаараа ажиллаад эхэлнэ гэдэгт би л хувьдаа бат итгэлтэй байна хө. Харин та хүнд өгөхөөсөө татгалзаж чадсан юм чинь, өөрөө өрөөлөөс авахаа больчих! Ингээд л та өөрөөсөө эхэлж болно. Та өөрөө татгалзаж чадахгүй бол цаадуул чинь таныг АТГ-т матаг, гүйцээ! АТГ-ынхан ч халагдаж, солигдоно гээд эхнээсээ сураг ажиг гараад эхэллээ. Баабарыг болгоно гэсэн сураг байна. Маш зөв хүнээ тавих нь дээ. Ингээд л өөрчлөлт эхэллээ дээ. Өөрийн чадлынхаа хирээр хөдөлмөрлөөд, хөдөлмөрлөсөнийхөө хирээр олоод явдаг, авилгалгүй ардчилсан нийгэмд сэтгэл тэнүүн ажиллаж амьдарч байна гээд та нэг төсөөлөөд үз дээ, хичнээн сайхан гээч. Би одоо яг л тийм хүний төлөө гэсэн ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч байгаагынхаа хувьд, нүдээр үзсэнийхээ хувьд дэндүү мэднэ дээ, дэндүү амтанд нь орчихсон гэх үү дээ. Гэхдээ энд ч гэсэн авилгалын асуудал үе үехэн мэр сэр гардаг л юм. Харин баригдсан, мэдэгдсэн тохиолдолд бол авсан, өгсөн хоёр хоёулаа хосоо овоо уртхан шиг шувтруулж байж л салдаг юм даа. Тийм болохоор энэ ардчилал хөгжсөн нийгэмд авилгал гээч юм байхгүйтэй л адил л даа.

Тийм ээ, бид өөрчлөлтийг шат шатандаа, өөрөө өөрөөсөө л эхлэхгүй юм бол, бид бүхэн өөрсдөө л хичээхгүй юм бол, өрөөл ирээд өөрчлөөд өгнө гэж бодохын ч, санахын ч бас горьдохын ч хэрэггүй ээ!

Өөрчлөлтийг өөрөөсөө!

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-05-27

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1739868/ea8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
860 Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3] daruuhan01 2009-05-25 1478
859 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1478
858 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
857 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1476
856 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
855 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1471
854 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1469
853 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1468
852 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
851 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2] surenchimeg 2009-09-16 1466
850 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1465
849 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1465
848 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1464
847 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
846 БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1] Munkh-munkh 2009-05-25 1460
845 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1460
844 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1459
843 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1457
842 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1457
841 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1457
840 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1455
839 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? urin_a 2009-10-18 1453
838 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
837 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1452
836 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
835 Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1450
834 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
833 АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1] lollipop976 2009-07-20 1447
832 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
831 Ээжээ, би амьд явж болох уу? urin_a 2009-10-20 1446
830 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
829 bukan zurgaa 2009-07-04 1445
828 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
827 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
826 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
825 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1443
824 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1441
823 unuugiin ulaanbaatar sarmis..... 2009-10-11 1441
822 5 сарын 24-нд [1] 999999999_ 2009-05-25 1438
821 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1438
820 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1436
819 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
818 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1434
817 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
배너신청
자생병원

배너신청