Бичлэгийн тоо 2,391

УИХ-ын гишүүн, Монголын Ногоон намын дарга Д.Энхбаттай ярилцлаа.
-Та парламентад суудалтай, бие даасан намын дарга ч гэлээ энэ удаагийн сонгуульд АН-ыг дэмжиж байгаа улстөрч. Өнөөдөр МАХН-ын хүн Ерөнхийлөгч байх уу, АН-ын хүн Ерөнхийлөгч байх уу гэдэг нь сонголт ардаа асар том дүрмийн ялгааг дагуулж буй биз ээ. Энэхүү ялгааг та юу гэж үзэж, дүгнэж байна вэ?

-Өнөөдөр хүмүүс сонгуулийн явцаас залхаж эхэлж байна. Юу гэхээр сонгууль их бохир болж эхэллээ. Хэрвээ гудамжинд хоёр хүн хэрэлдэж байсан бол бидэнд нэг өөрөөр харагдана л даа. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүн хүн өнөөдөр...

Жишээлбэл, сүүлийн үед Ц.Элбэгдоржийг цахар ястан,  тэгээд цэвэр цусны монгол хүн мөн үү, биш үү гэдэг асуудлыг босгож тавьж байна. Өөрөө биш ч сурталчилгааны баг нь. Эндээс хоёр дүгнэлт хийж болно. Монгол Улсын төрийн тэргүүн буюу Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлж байх ёстой хүн нь албан тушаалд очихын тулд ийм аргуудыг хэрэглэж байгаа бол ер нь юу гэж ойлгох ёстой вэ. Хоёр дахь нь, Ц.Элбэгдоржийн зүгээс түүний эсрэг ярьж буй зүйл нь авлига, хөрөнгө орлогын мэдүүлэг, хөрөнгө орлогоо яагаад эхнэр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлсэн юм бэ гэдэг ч юм уу зөвхөн зарчмын асуудлууд байсан. Энэ бүх шуугианы эцэст иргэд “энэ хоёр хүнээс хэнийг нь сонгох болж байна аа” гэж асууцгааж байна.

Миний бодлоор бид Н.Энхбаяр юм уу, Ц.Элбэгдорж хоёрын хэн нэгийг ажилтай болгохын тулд сонголт хийх гээд байгаа юм биш шүү дээ. Санал өгөх гэж байгаа Монголын сая таван зуун мянган хүн өөрсдийнхөө дараагийн дөрвөн жилд хэрхэн амьдрах, ямар нийгэмд амьдрах вэ гэдгээ л сонгож буй юм. Хүмүүс эрүүл ухаанаар, тайван бодож байгаад сонголтоо хийнэ гэдэгт би итгэж байна. Харин би өөрийнхөө байр суурийг л тайлбарлая.

Би Н.Энхбаярыг ч, ц.Элбэгдоржийг ч тэр Монголын улс төрийн лидерүүд гэж боддог. Харин цаашид юу хийцгээхийг өмнө нь хийж ирсэн зүйлсээр нь харж дүгнэдэг. Хамгийн сүүлийн жишээ хэлье л дээ. Сонгуульд хэн нь яаж нэр дэвшсэн бэ? МАХН нэг хүнийг дэвшүүлээд 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн дэмжсэн. Энэ бол Н.Энхбаярын байгуулсан систем. Түүний ажиллаж буй байдал энэ юм. Нөгөө талаас Ц.Элбэгдорж зургуулаа өрсөлдсөн, маргаантай хэл амтай юм байсан ч бүгд нэгдээд нэг зорилгын төлөө явж байна. Тэгээд 68 хувийн саналаар нэр дэвших эрхээ авсан. Энэ бол Ц.Элбэгдоржийн байгуулсан систем. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүн өөрсдийнхөө хийсэн дүрмээр л явж байна. Одоо асуулт.

Та аль дүрмээр нь явмаар байгаа юм бэ. Нэг хүнийг сонгоод зуугуулаа гар өргөдөг Монгол оронд баймаар байна уу? Аль эсвэл олуулаа өрсөлдөөд, тэр дунд нэг нь шалгараад цаашаа явдаг нийгэмд амьдармаар байна уу? Монголын улс төрийн гүнд ийм л хоёр урсгал өрсөлдөж байна. Би миний сонгож буй зам бол Ц.Элбэгдоржийн өөрөө байгуулаад өөрөө итгээд явж буй тогтолцоотой адил юм. Бидний зам нэг юм байна гэж үзээд Ц.Элбэгдоржийг дэмжихээр шийдсэн. Энэ бол ердөө ардчилал ажиллаж буй л зарчим шүү дээ.  

-Ерөнхийлөгч гэдэг хүн хэн байх ёстой билээ, юуг өөрчилж чадах билээ гэдэг гол асуудлыг марттал сонгуулийн хар пиар хүмүүсийн тархи толгойг эргүүлж байна. Энэ дундаас зөв сонголт хийхнэ гэдэгт эргэлзмээр болж байна шүү дээ.

-Хүмүүс Ерөнхийлөгч тодорхой зүйл шийддэггүй л гэж яриад байна. Гэтэл өнөөдөр Монголд хэд хэдэн том өөрчлөлт өрнөх гээд байна шүү дээ. Нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлууд. Энэ нь ойрын хэдэн сард, энэ жилдээ ч юм уу багтаж яригдах асуудал. Нөгөө нь гэвэл энэ улс орон нийгэм, эдийн засгийн маш том хямралтай тулчихаад байна. Судлаачид энэ хямралыг цаашид ч үргэлжилнэ, энэ хоёр хүний хэн нь ч Ерөнхийлөгч болсон засаглалын хүндрэлд орно гэж үзэж байна. Жишээ нь өнөөдөр Монгол Улсын төсөв олон зуун тэрбум төгрөгөөр сох дутаж байна. Улмаар эдийн засгийн байдал тогтворгүйжнэ. Ийм нөхцөлд энэ улс орон 20 жилийн ардчиллын дараа, цаашаа яаж явах юм бэ гэдэг асуудалтай тулгарна.

За яах вэ, Ерөнхийлөгч мундаг зүйл хийдэггүй юм байж гэж бодьё. Эрдэмтдэд, бизнес хийж байгаа хүмүүст төр нэг их тусалж чаддаггүй юм гэхэд саад болохгүй байх ёстой. Би асуумаар байна. Энэ хоёр нэр дэвшигчийн хэн нь их саад болох бол. Хэн нь цагдаа явуулаад зодуулаад байх бол. Хэн нь хэвлэлийг хаагаад хянаад байх бол. Хэн нь сэтгүүлчдийг шүүгээд, дарамтлаад байх бол. Хэнийх нь хамаатан садан бизнес хийгээд биднийгээ дээрэлхээд байх бол. Ингэж бодсоны эцэст эндээс сонголт хийх хэрэгтэй. Бид өөрсдийн явах замаа л сонгох гэж байгаа болохоос биш энэ хоёр хүний нэгийг нь ажилд оруулах гээд бужигнаад байгаа юм биш шүү дээ.

Бидний явах замд Элбэгдорж ойр, хэрэгтэй юм байна гэдгийг өнөөдөр хүмүүс ойлгоцгоож байна. Тэдний ихэнх нь сонголтоо хийчихсэн дээ. Сүүлийн үед хар пиар ихэслээ. Бид сонгуулиа хийж ч чадахаа больсон, тоолж ч чадахаа больсон. Одоо сурталчилгаагаа ч хийж чадахаа байлаа. Энэ бол нийгмийн ёс суртахууны уналт.

-Монгол Улс өөрчлөлтийн өмнө ирчихээд байна гэдэг дүгнэлтийг хүмүүс ердөө сонгуультай холбож ойлгоод байх шиг. Нэг хүнийг нөгөөгөөр солих асуудлыг л өөрчлөлт гэж ойлгох нь олонх байна. Гэтэл та арай илүү гүнзгий, илүү өргөн хүрээнд өөрчлөх тухай асуудал хөндлөө.

-Өнөөдөр Монгол яах аргагүй том өөрчлөлтийн өмнө ирчихээд байна. Үүнийгээ бүгд мэдэж байна. Маш том өөрчлөлтүүд явагдана. Гагцхүү энэ нь үймээнтэй, жагсаалтай болох уу, аль эсвэл лидерүүд нь үндэсний эв нэгдлээ хадгалаад маш зоригтой шийдэмгий өөрчлөлтүүдээ хийгээд цааш явах уу гэдэг л асуудал.

Хүмүүс ямар өөрчлөлт өрнөх вэ гэж асууж байна? Олон жишээ хэлж болно. Монголын төр дэндүү их данхайгаад хоёр сая иргэн нь тэжээж дийлэхээ болилоо. Тэгээд залуучууд, хүүхдүүд нь бүгд төрийн албанд ажилд ордог. Тэд нь хувийн сектороос илүү баталгаатай амьдарч, зөвхөн гарын үсэг зурсныхаа төлөө мөнгө авдаг. Ийм системийг бид тэжээж дийлэхээ больж байна. Монгол юм үйлдвэрлэмээр байна. Одоо ганцхан уул уурхайгаас мөнгө олно гэж найдаад байгаа юм. Бид ийм төрийн систем, ийм засаглал, ийм авлигын тогтолцоог зүгээр л тэжээж дийлэхгүй . Одоо санаж байна уу, түүх үзэж байхад оросын хамжлагат ёсыг тариачид нь тэжээж дийлэхээ болиод бослого үймээн гардгийг. Одоо бид авлига, татвараа өгсөөр байгаад сүүлдээ дийлэхээ болино. Барааны үнэнд татвараас илүү далд авлигын сүлжээний өртөг илүүтэй шингэж байгаа. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Үүн дээр тогтдог улс төр, нам гээд тогтолцоо бий болчихлоо. Түүнийгээ хадгалж байдаг, үржүүлж байдаг, хамгаалж байдаг тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй болчихлоо.

-Үүнийг өөрчлөх хэрэгтэйг хэр олон хүн ойлгож мэдэж буй бол оо? Нийгэм бүхэлдээ өөрчлөлт хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн цагт л үр дүнд хүрэхээс биш улстөрчид уриалаад ухуулаад хол явахгүй байх.

-Энэ авлигыг арилгахгүйгээр, нэг нь нөгөөдөө мөнгө өгч ажлаа аргалуулаад хол явахгүй нь гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Нийгмийн хөгжлийн энэ зам цааш явахгүй гэдгийг жирийн монгол хүн ойлгож эхэлж байна.  

Улс төрийн намууд ингэж дарамтлаад байх ёсгүй юм байна. Нам гэдэг зүгээр л нэг байгууллага. Энэ байгууллага бидний юу сонсох, яаж амьдрахыг заагаад байх ёсгүй юм байна гэдгийг ойлгож эхэлнэ. Дарга нарыг тэжээх ёсгүй юм байна. Хороон дарга гэдэг заавал намын дарга байх ёсгүй юм байна. Засгийн газраас лиценз өглөө гээд нутгаа усаа сэндчүүлээд байх ёсгүй юм байна гээд энэ бүхнийг хүмүүс ойлгож эхэлж байна. Бүр гүндээ хуучин систем нурж унаж байна.

-Хэрэв өөрчлөлтийг хуулийн хүрээнд хийж чадахгүй бол хувьсгалаар хийх болдог гэж үг бий. Хуулийн хүрээнд та бидний хүсч буй өөрчлөлтийг хийх боломж бодитой бий юү? Жишээ нь, төрөө сонгох арга замыг маань хүртэл иргэдитйн саналаар биш луйвраар шийдчихдэг болсон шүү дээ. Энэ удаагийн сонгуулийн дүнг саналын хайрцгаас гарах замд нь зохицуулалтад оруулаад өөрчилчихнө гэсэн айдас олон хүнд байна.

-Хамгийн аюултай асуудал наад парадокс чинь болчихлоо. Хуулийн дагуу хийе гэхээр бүх хуулийг нөгөө авлигыг удирддаг хүмүүс өөртөө авчихсан. Хуулийн дагуу биш гэхээр нөгөө бослого үймээн гардаг. Монгол Улс яг ийм түүхэн мөч дээр ирчихсэн байна. Одоо үүнээс гарах ганцхан арга байна. Хүн төрөлхтөнд ердөө хоёр арга зам байдгаас аль нэгийг нь сонгох арга л бий гэсэн үг. Нэг нь Монголын улс төрийн лидерүүд нь өвөрмөц өөрчлөлтийн зоримог шийдвэр гаргаад түүнийгээ тасралтгүй хийдэг. Нөгөөдөх нь энэ өөрчлөлтийг эсэргүүцээд улс орон хямралд ордог. Тэгэхээр бид энэ зааг дээр ирж байна. Угтаа Энхбаяр, Элбэгдорж хоёрын хэн нь сонгогдохоос дээрх хоёр замын алийг сонгох вэ гэдэг асуудлыг шийдэх юм.

Өнгөрсөн жилүүд тэдний хэн нь өөрчлөлтийн төлөө явах вэ, хэн нь энэ системийг бий болгосон бэ гэдэг асар том ялгааг бидэнд харуулж өгсөн. Энэ системийг өөрсдөө үүсгэсэн улс энэ өөрчлөлтийг хийж чадах уу?

-Таны тавьж буй яг энэ асуултад хариулт хайх боломжийг сонгогчдод олгохгүй байгаа юм шиг ээ. Тэрчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн, хэрхэн ажилласан гэдгийг ч шүүх боломж үнэндээ гарсангүй?

-Энэ бохир сурталчилгаа, замбараагүй байдлыг санаатай үүсгэж байгаа юм. Асуудлын цаад учрыг хүмүүст ойлгуулалгүйгээр жижиг сажиг зүйлсээр хөөцөлдүүлж, бужигнуулсаар байгаад мэхээ хийдэг арга л явж байна. Сонгуулийн сүүлийн өдөр хүмүүс нэг тайвширдаг шүү дээ. Үнэхээр бид өмнөх дөрвөн жилд байсан Монгол орныг хүсч байгаа юм уу? Хүмүүс бараг 100 хувь ийм Монголыг хүсэхгүй байна гэж хэлж буй. Ийм авлигад идэгдсэн, бохир, цагдаа нар нь иргэдээ бууддаг, дарамталдаг, төр нь ийм их ялзарчихсан. Мөнгө иддэг. Ийм Монголыг хэн ч хүсэхгүй байна. Тэгээд л бид үүнийг өнөөдөр шийдэх ёстой болчихоод байна.  Нэгэнт ийм зүйлийг хүсэхгүй байгаа юм бол түүний эсрэг өөрчлөлтийг хийх ёстой.

Нөгөө талаас энэ өөрчлөлтүүдийг Н.Энхбаяр яагаад хийгээгүй юм бэ. Ерөнхий сайд байсан, Их хурлын дарга байсан, үгүй яагаад хийгээгүй юм бэ. Яагаад гэнэтхэн өнөөдөр ухаан орчихоод үүнийг хийнэ гээд байгаа юм бэ. Яг хувь хүнийх нь хувьд Монголын 2.5 сая хүн Н.Энхбаярыг гомдоогоогүй. Бүх боломж, бүх эрх мэдлийг нь өгсөн. Тийм их юм авчихаад өнөөдөр дахиад сонгосонгүй гээд гомдолловол инээдтэй хэрэг. Монголын 2.5 сая хүн дотроос өнгөрсөн 15 жил хамгийн их боломж авсан хүн нь тэр шүү дээ. Тэгэхлээр асуулт бол тэр. Бүх боломж байхад яагаад хийгээгүй юм бэ.

-Тэгвэл эсрэгээр асуудлыг тавья. Энэ бүх өөрчлөлтийг Ц.Элбэгдорж яагаад чадна гэж?

-Энэ бүхнийг Элбэгдорж ганцаараа хийхгүй шүү дээ. Ийм өөрчлөлтийг мэдэрч, хүсч байгаа нийгмийн асар том хүч, зүй тогтол түүнийг араас нь түлхэж байна.

Өнөөдөр ИЗН, Ногоон нам ягаад АН-тай нийлээд явж байгаа юм бэ. Энэ шударга ёсыг тогтоохгүйгээр нийгмийн ямар ч өөрчлөлт өрнөх боломжгүй. Ардчиллын тулгуур зарчим бол хуулийг дээдлэх ёс. Хууль нь өөрөө хүн болгонд ялгавартай хандаж байгаа цагт тэнд шударга ёс байхгүй. Тэгэхлээр цааш цаашдаа бүх өөрчлөлтүүд, эдийн засгийн, улс төрийн, байгаль экологийн гэдэг ч юм уу бүх асуудал хууль, шударга ёсны тогтолцоог бүрдүүлээгүй цагт шийдэгдэхгүй. Тийм ч учраас ардчиллын төлөөх намууд өөр хоорондоо зарим зүйлээр зөрдөг ч гэсэн өнөөдөр шударга ёсыг тогтоох нь Монгол Улсын хамгийн тулгамдсан зорилт гэдэгт 100 хувь санал нэгдсэн. Хуулийн өмнө тэгш эрхгүйгээр шударга ёсыг тогтоохгүйгээр өнөөдөр бизнес хийх боломжгүй, тэр байтугай эрдэм шинжилгээний ажил ч хийх боломжгүй. Гадаад худалдаа хийх боломжгүй, төрд ажиллах боломжгүй. Тэр бүү хэл ажилгүй гэртээ сууж байгаа хүн ч гэсэн төрөл бүрийн татвар дарамтыг бодохоор ирээдүйдээ итгэхээ болчихож буй юм. Хүн ирээдүйдээ итгэхээ больчихоор нийгэмд бухимдал, харанхуй байдал тогтдог. Үүн дээр нэг хэсэг нь тоглож орхидог. Хүн ядуу байж болно. Хэрэв ирээдүйдээ итгэж байвал хүн тэрнийг давдаг л юм. Хэрэв ядуу, бас дээр нь итгэл байхгүй бол хүн хямарна. Бид яг энэ зааг руу бид яваад байна. Бид яг энэ асуудлыг л шийдэхгүй бол цаашаа явахгүй.  Үүнд үндэслээд том өөрчлөлт болох нь гарцаагүй. Элбэгдорж байгаа учраас өөрчлөлт яриад байгаа юм биш шүү дээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1722490/1d9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청