Бичлэгийн тоо 2,391

Хамгийн сайн байгалийн гангаас татар аргаар хайлан авч төгс төгөлдөр болтол нь хатаасан катана (хатаана) хэмээх сэлэм бол самурайн сүлд хийморь, нэр төр байсан.

Шиманэ аймгийн Изумо мужийн Сэнцузан уулын бэл бол Японы хамгийн алдартай домгийн өлгий нутаг. Наймдугаар зууны судрууд Койжики (эртний үйлсийн тэмдэглэл), Нихон Шоки (Япон товчоон)-д дурьдсанаар бол: эрт урьдын цагт Ямата но Орочи хэмээх найман толгойт, найман сүүлт мангас тэр нутгийн хүн ардыг айлган зовоодог байж гэнэ. Тэр мангасын улаан нүд, их биенээс нь гал дүрэлзэн, цус урсаж байдаг бөгөөд найман өртөө урт гэнэ. Гэтэл нэгэн удаа Японы алтан ургийн эхлэлийг тавигч анхны хаан нарны бурхан Аматэрасугийн дүү Сусано но Микото баатар Изумо нутгаар дайран өнгөрч яваад хоёр тариачин хөгшний ганц охиныг мангаст тахилга болгон өргөх гэж байхтай таарчээ. Үзэсгэлэнт охиныг аврахын тулд Сусано баатар мангасыг сакэ хэмээх цагаан будааны архи уулган согтоогоод алжээ. Мангасын сүүлийг задлан үзээд гайхамшигтай гэрэлт сэлэм олж Аматэрасү хаанд өргөжээ. Энэ сэлэмийг Кусанаги-но-Цуруги (өвс ч хяргах сэлэм) гэх бөгөөд сүүлд нь Нагоя хотын Ацута сүмд тахих болжээ. Энэ сэлэм зарим эрдэнийн чулуу, ариун толины хамт Японы эзэн хааны эрх сүр, засгийн бэлгэдэл болон хадгалагдаж байдаг.

Хэдийгээр энэ сэлмийг нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй ч гэсэн Эдогийн үеийн нэгэн бичигт тэмдэглэснээр бол сүмийн хамба дотно шавь нарын хамт сэлмийг хадгалсан савыг нээн үзэхэд нэг сакү 7-8 сүн (51,5-54,5 см) урттай сэлэм байсан гэжээ.

Аливаа домгийн адил энэ сэлэм ба Ямата но Орочи мангасын тухай домог их энгийн бодит эх үүсвэртэй байсан гэж үздэг. Тэр нь Хоншү нутгийн их ой модтой уулсын бэлд төмөрлөг элснээс сэлэм хийх маш сайн чанарын ган гарган авах аргад мэргэжсэн дархчууд ажилладаг байсан. Энэ аргаар ган хайлахад олон тооны мэргэжсэн хүнээс бүрдсэн асар их хэмжээний ус, мод хэрэглэдэг ажээ. Эдгээр дархцуулын зарим нь төмөрлөг элсийг суваг ухан урсгаж шавар шорооноос нь ангижруулна, зарим нь асар их хэмжээний модны нүүрс бэлдэнэ, үлдсэн нь ТАТАРА хэмээн нэрлэгдэх 3м х 1м хэмжээтэй хайлах ил зуух барина. Нийт 10 тн төмөрлөг элсийг 12 тн модны нүүрсээр гурван өдрийн турш тасралтгүй өрдөж 1400 хэмээс илүү халуун үүсгэж байж гурван тн ган гаргаж авдгийн дөнгөж тал нь л япон сэлмийн эх материал болох гайхамшигт ган: тама-хаганэ байдаг. Энэ ган нь өрнөдийн юм уу хятад сэлэмний гангаас эрс өөр шинж чанартай.

Археологийн судалгаагаар гар хөөрөг ашиглан өндөр хэм үүсгэн ган хайлах ТАТАРА арга Японы арлууд дээр Солонгосын хойгоос МЭ Ү зууны үед буюу анх Яёи-ийн соёлын үед төмөр эдлэл орж ирснээс хойш даруй 900 жилийн дараа нэвтэрчээ. Түүнээс урьд ч гэсэн сэлэм, тах хийх болон газар тариалангийн аргууд мөн л энэ замаар Японд ирж байсан байдаг.

Изумо, Хоки, Ивани болон тэр орчмын нутаг ган хайлах ТАТАРА БУКИ (буки-хөөрөгдөх) хэмээх аргын төв байжээ.

1183-1333 оны үед оршиж байсан Камакурагийн үед самурай нар нийгмийн ноёлогч анги болон тодрон гарч ирэх үед самурай сэлэм тэр үеийн дэлхийн аль ч сэлэмнээс давуутай болсон байв. Үнэхээр түүхэн зохиолч Шиба Рёотаругийн судалгаагаар тэр үеийн Японы Хятадын Мин улсад гаргаж байсан экспортын бараанд энэ сэлэм тэргүүлж байжээ. Учир нь тэр үед хятадууд металл боловсруулахдаа гайгүй ч ган хайлахыг огт мэддэггүй байжээ.

Хэдийгээр XҮI зууны дайнч улсуудын үед нум сум, жад, цахиур буу нэвтрэхийн хэрээр сэлэмний байлдааны үүрэг буурсан ч гэсэн самурай ангийн бэлгэдэл болон үлджээ. Энэ бэлгэдлийг хадгалан үлдэхийн тулд Тоётоми Хидэёши ноён самурай нараас бусад бүх хүн сэлэм зүүхийг хориглосон зарлиг гаргажээ. Энэ зарлигийг биелүүлэхийн тулд “сэлмийн ан” гэж алдаршсан бүх нийтийн нэгжлэг явуулж хураасан нь нэг талаас тариачдын бослогоос сэргийлж нөгөө талаас самурай ангийн зиндааг онцгой дээшлүүлжээ. Ингэснээр Эдогийн эринийг дуустал буюу 1867 он болтол энэ сэлэм нь самурай нарын амин сүнс, нэр төр, сэтгэл нь болсон юм.

Хувилай Хааны үеийн Монгол Японы хоёр удаагийн дайны дараа самурай сэлэм арай богиносч, үзүүр хэсэг нь махийж монгол сэлэмний давуу талуудыг өөртөө шингээн эцсийн төгс төгөлдөр хэлбэр хэмжээндээ орж энэ нь одоо хүртэл өөрчлөгдөлгүй сонгодог дизайн болсон гэдэг. 1868 оны Мэйжигийн шинэчлэлийн үеэс хойш татара ган, сэлэмний үйлдвэрлэл эрс унасан боловч 1933 онд Засгийн газраас Ёкотагийн татара ган хайлуулагчдад тамаганэ ган хайлуулж Токиогийн Ясүкүнэ сүмд нийлүүлж байхыг тушааснаар дэлхийн II дайны эцэс хүртэл цэргийн зориулалттай 8000 гаруй сэлэм бүтээжээ. Самурай нарын эртний язгуур угсааны бэлгэдэл сэлэм энэ удаа Эзэн хааны армийн офицеруудын гарт очихдоо эзлэгдэн түрэмгийлэгдсэн ард түмнүүдэд үхэл тээсэн муу ёрт мэсний бэлгэдэл болон үлдсэн юм.

Одоо нийт Япон 250 гаруй илдний дархчуул байдаг бөгөөд Зэвсгийн тухай хуулийн дагуу нэг дархан жилд 24-ээс илүүгүй илд дархлах эрхтэй. Эдгээр дархцуулыг сайн тама-хаганэ гангаар хангахын тулд 1977 оноос эхлэн Японы урлагийн сэлмийг хадгалах холбоо Хитачи металл хайлуулах компанитай хамтран Шиманэ аймгийн Ёкота дахь татара ган хайлах үйлдвэрийг сэргээн ажиллуулж жилдээ зургаан тн ган гаргах болсноор Наран улсын эртний үхлийн урлаг самурай төгс сэлмийн дарх дахин амьдарч байна.

Хоёр жилийн өмнө Оросын зэвсгийн металлын судалгааны гол газар болох Ломоносовийн нэрэмжит Хими технологийн академид монгол эрдэмтэн Баясгалан дундад эртний үеийн монгол зэвсгийн бүтцээр докторын зэрэг хамгаалжээ. Монгол дархны гараар хийсэн Чингэсийн үеийн сэлэм, хутгыг судалж болд хэмээх гайхамшигт металлыг монголчууд өөрсдөө гарган авч чаддаг байсныг баталсан нэн сонирхолтой судалгаа болжээ.

0,5-2,74 хувь хүртэл нүүрстөрөгч агуулсан, гянт болд, марганец, хром, молибден, ванадигаар чанаржуулсан монгол татар сэлэм нь тухайн үед дэлхийн бусад орнуудад байснаас өндөр дээд чанартай, япон, мисир, дамаск, энэтхэг сэлэмний болдоос илүү уян, илүү ирлэгддэг зэвсэг байжээ.

Түүхчид монголчуудын байгуулсан хүний түүхэн дэх хамгийн агуу том гүрэн улс, 300-400 жилийн турш хэдхэн цөөн монголчууд 3-4 фронт дээр зуу, мянга дахин илүү хүн амтай улсуудтай байлдаад үргэлж ялан дийлж байсны учрыг одоо хүртэл тайлж чадахгүй гайхширч байдаг. Зарим нь монгол морь, монгол нум сум, монгол хүний эрүүл чийрэг бие бялдар, сайн хоол, хурдан түргэн зөв сэтгэж шийдвэр гаргах чадвар, хувь хүн бүрийн бие даасан чадварлаг байдал, нэн хатуу эр зориг, уян хатан байдал, шашин дипломатын шинэ бодлого гээд асар олон шалтгаан тоочсон байдаг. Монгол бүсгүй Баясгалангийн судалгаа энэ бүхэн дээр монгол дайчид Европ даяар татара сэлэм гэж алдаршсан бүхнээс илүү зэвсэгтэй байсан, монголчууд болд хэмээх гайхамшигт хавсармал металл хийх илүү сайн технологитой байсныг баталлаа.

Ер түүхчид, археологчид төмрийн соёл Баруун Сибирээс Монголоор дайрч Хятад, Азийн бусад орнууд руу 2000 жилийн тэртээгээс анх нэвтэрсэн гэж үздэг. Букэ хөөргөөр татара зууханд хайлсан самурай сэлэмний болд ч энэ л замаар нэр, гарлаа тээн Японы арлуудад очсон болов уу.

Б.Болдсайхан эмч
2007 оны долдугаар сар 16 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1699447/c14/trackback

КАТАНА ЛОВЭР

2011.03.20 02:42:10
*.55.191.37

МОНГОЛД ХААНААС КАТАНА АВАХУУ?

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-22 1687
860 Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2] dantes 2009-12-22 3181
859 Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1] Monh-monh 2009-12-22 2353
858 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3688
857 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1641
856 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2181
855 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
854 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2655
853 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
852 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1373
851 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
850 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1503
849 Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1532
848 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1697
847 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
846 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1291
845 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
844 Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2313
843 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
842 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1798
841 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1719
840 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2024
839 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
838 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
837 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1773
836 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
835 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2525
834 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1962
833 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 1985
832 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1807
831 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3770
830 Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4023
829 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1835
828 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1348
827 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 1987
826 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 1989
825 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1916
824 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
823 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2344
822 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1244
821 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1186
820 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2531
819 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1822
818 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2848
817 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3035
배너신청
자생병원

배너신청