Бичлэгийн тоо 2,391

Хамгийн сайн байгалийн гангаас татар аргаар хайлан авч төгс төгөлдөр болтол нь хатаасан катана (хатаана) хэмээх сэлэм бол самурайн сүлд хийморь, нэр төр байсан.

Шиманэ аймгийн Изумо мужийн Сэнцузан уулын бэл бол Японы хамгийн алдартай домгийн өлгий нутаг. Наймдугаар зууны судрууд Койжики (эртний үйлсийн тэмдэглэл), Нихон Шоки (Япон товчоон)-д дурьдсанаар бол: эрт урьдын цагт Ямата но Орочи хэмээх найман толгойт, найман сүүлт мангас тэр нутгийн хүн ардыг айлган зовоодог байж гэнэ. Тэр мангасын улаан нүд, их биенээс нь гал дүрэлзэн, цус урсаж байдаг бөгөөд найман өртөө урт гэнэ. Гэтэл нэгэн удаа Японы алтан ургийн эхлэлийг тавигч анхны хаан нарны бурхан Аматэрасугийн дүү Сусано но Микото баатар Изумо нутгаар дайран өнгөрч яваад хоёр тариачин хөгшний ганц охиныг мангаст тахилга болгон өргөх гэж байхтай таарчээ. Үзэсгэлэнт охиныг аврахын тулд Сусано баатар мангасыг сакэ хэмээх цагаан будааны архи уулган согтоогоод алжээ. Мангасын сүүлийг задлан үзээд гайхамшигтай гэрэлт сэлэм олж Аматэрасү хаанд өргөжээ. Энэ сэлэмийг Кусанаги-но-Цуруги (өвс ч хяргах сэлэм) гэх бөгөөд сүүлд нь Нагоя хотын Ацута сүмд тахих болжээ. Энэ сэлэм зарим эрдэнийн чулуу, ариун толины хамт Японы эзэн хааны эрх сүр, засгийн бэлгэдэл болон хадгалагдаж байдаг.

Хэдийгээр энэ сэлмийг нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй ч гэсэн Эдогийн үеийн нэгэн бичигт тэмдэглэснээр бол сүмийн хамба дотно шавь нарын хамт сэлмийг хадгалсан савыг нээн үзэхэд нэг сакү 7-8 сүн (51,5-54,5 см) урттай сэлэм байсан гэжээ.

Аливаа домгийн адил энэ сэлэм ба Ямата но Орочи мангасын тухай домог их энгийн бодит эх үүсвэртэй байсан гэж үздэг. Тэр нь Хоншү нутгийн их ой модтой уулсын бэлд төмөрлөг элснээс сэлэм хийх маш сайн чанарын ган гарган авах аргад мэргэжсэн дархчууд ажилладаг байсан. Энэ аргаар ган хайлахад олон тооны мэргэжсэн хүнээс бүрдсэн асар их хэмжээний ус, мод хэрэглэдэг ажээ. Эдгээр дархцуулын зарим нь төмөрлөг элсийг суваг ухан урсгаж шавар шорооноос нь ангижруулна, зарим нь асар их хэмжээний модны нүүрс бэлдэнэ, үлдсэн нь ТАТАРА хэмээн нэрлэгдэх 3м х 1м хэмжээтэй хайлах ил зуух барина. Нийт 10 тн төмөрлөг элсийг 12 тн модны нүүрсээр гурван өдрийн турш тасралтгүй өрдөж 1400 хэмээс илүү халуун үүсгэж байж гурван тн ган гаргаж авдгийн дөнгөж тал нь л япон сэлмийн эх материал болох гайхамшигт ган: тама-хаганэ байдаг. Энэ ган нь өрнөдийн юм уу хятад сэлэмний гангаас эрс өөр шинж чанартай.

Археологийн судалгаагаар гар хөөрөг ашиглан өндөр хэм үүсгэн ган хайлах ТАТАРА арга Японы арлууд дээр Солонгосын хойгоос МЭ Ү зууны үед буюу анх Яёи-ийн соёлын үед төмөр эдлэл орж ирснээс хойш даруй 900 жилийн дараа нэвтэрчээ. Түүнээс урьд ч гэсэн сэлэм, тах хийх болон газар тариалангийн аргууд мөн л энэ замаар Японд ирж байсан байдаг.

Изумо, Хоки, Ивани болон тэр орчмын нутаг ган хайлах ТАТАРА БУКИ (буки-хөөрөгдөх) хэмээх аргын төв байжээ.

1183-1333 оны үед оршиж байсан Камакурагийн үед самурай нар нийгмийн ноёлогч анги болон тодрон гарч ирэх үед самурай сэлэм тэр үеийн дэлхийн аль ч сэлэмнээс давуутай болсон байв. Үнэхээр түүхэн зохиолч Шиба Рёотаругийн судалгаагаар тэр үеийн Японы Хятадын Мин улсад гаргаж байсан экспортын бараанд энэ сэлэм тэргүүлж байжээ. Учир нь тэр үед хятадууд металл боловсруулахдаа гайгүй ч ган хайлахыг огт мэддэггүй байжээ.

Хэдийгээр XҮI зууны дайнч улсуудын үед нум сум, жад, цахиур буу нэвтрэхийн хэрээр сэлэмний байлдааны үүрэг буурсан ч гэсэн самурай ангийн бэлгэдэл болон үлджээ. Энэ бэлгэдлийг хадгалан үлдэхийн тулд Тоётоми Хидэёши ноён самурай нараас бусад бүх хүн сэлэм зүүхийг хориглосон зарлиг гаргажээ. Энэ зарлигийг биелүүлэхийн тулд “сэлмийн ан” гэж алдаршсан бүх нийтийн нэгжлэг явуулж хураасан нь нэг талаас тариачдын бослогоос сэргийлж нөгөө талаас самурай ангийн зиндааг онцгой дээшлүүлжээ. Ингэснээр Эдогийн эринийг дуустал буюу 1867 он болтол энэ сэлэм нь самурай нарын амин сүнс, нэр төр, сэтгэл нь болсон юм.

Хувилай Хааны үеийн Монгол Японы хоёр удаагийн дайны дараа самурай сэлэм арай богиносч, үзүүр хэсэг нь махийж монгол сэлэмний давуу талуудыг өөртөө шингээн эцсийн төгс төгөлдөр хэлбэр хэмжээндээ орж энэ нь одоо хүртэл өөрчлөгдөлгүй сонгодог дизайн болсон гэдэг. 1868 оны Мэйжигийн шинэчлэлийн үеэс хойш татара ган, сэлэмний үйлдвэрлэл эрс унасан боловч 1933 онд Засгийн газраас Ёкотагийн татара ган хайлуулагчдад тамаганэ ган хайлуулж Токиогийн Ясүкүнэ сүмд нийлүүлж байхыг тушааснаар дэлхийн II дайны эцэс хүртэл цэргийн зориулалттай 8000 гаруй сэлэм бүтээжээ. Самурай нарын эртний язгуур угсааны бэлгэдэл сэлэм энэ удаа Эзэн хааны армийн офицеруудын гарт очихдоо эзлэгдэн түрэмгийлэгдсэн ард түмнүүдэд үхэл тээсэн муу ёрт мэсний бэлгэдэл болон үлдсэн юм.

Одоо нийт Япон 250 гаруй илдний дархчуул байдаг бөгөөд Зэвсгийн тухай хуулийн дагуу нэг дархан жилд 24-ээс илүүгүй илд дархлах эрхтэй. Эдгээр дархцуулыг сайн тама-хаганэ гангаар хангахын тулд 1977 оноос эхлэн Японы урлагийн сэлмийг хадгалах холбоо Хитачи металл хайлуулах компанитай хамтран Шиманэ аймгийн Ёкота дахь татара ган хайлах үйлдвэрийг сэргээн ажиллуулж жилдээ зургаан тн ган гаргах болсноор Наран улсын эртний үхлийн урлаг самурай төгс сэлмийн дарх дахин амьдарч байна.

Хоёр жилийн өмнө Оросын зэвсгийн металлын судалгааны гол газар болох Ломоносовийн нэрэмжит Хими технологийн академид монгол эрдэмтэн Баясгалан дундад эртний үеийн монгол зэвсгийн бүтцээр докторын зэрэг хамгаалжээ. Монгол дархны гараар хийсэн Чингэсийн үеийн сэлэм, хутгыг судалж болд хэмээх гайхамшигт металлыг монголчууд өөрсдөө гарган авч чаддаг байсныг баталсан нэн сонирхолтой судалгаа болжээ.

0,5-2,74 хувь хүртэл нүүрстөрөгч агуулсан, гянт болд, марганец, хром, молибден, ванадигаар чанаржуулсан монгол татар сэлэм нь тухайн үед дэлхийн бусад орнуудад байснаас өндөр дээд чанартай, япон, мисир, дамаск, энэтхэг сэлэмний болдоос илүү уян, илүү ирлэгддэг зэвсэг байжээ.

Түүхчид монголчуудын байгуулсан хүний түүхэн дэх хамгийн агуу том гүрэн улс, 300-400 жилийн турш хэдхэн цөөн монголчууд 3-4 фронт дээр зуу, мянга дахин илүү хүн амтай улсуудтай байлдаад үргэлж ялан дийлж байсны учрыг одоо хүртэл тайлж чадахгүй гайхширч байдаг. Зарим нь монгол морь, монгол нум сум, монгол хүний эрүүл чийрэг бие бялдар, сайн хоол, хурдан түргэн зөв сэтгэж шийдвэр гаргах чадвар, хувь хүн бүрийн бие даасан чадварлаг байдал, нэн хатуу эр зориг, уян хатан байдал, шашин дипломатын шинэ бодлого гээд асар олон шалтгаан тоочсон байдаг. Монгол бүсгүй Баясгалангийн судалгаа энэ бүхэн дээр монгол дайчид Европ даяар татара сэлэм гэж алдаршсан бүхнээс илүү зэвсэгтэй байсан, монголчууд болд хэмээх гайхамшигт хавсармал металл хийх илүү сайн технологитой байсныг баталлаа.

Ер түүхчид, археологчид төмрийн соёл Баруун Сибирээс Монголоор дайрч Хятад, Азийн бусад орнууд руу 2000 жилийн тэртээгээс анх нэвтэрсэн гэж үздэг. Букэ хөөргөөр татара зууханд хайлсан самурай сэлэмний болд ч энэ л замаар нэр, гарлаа тээн Японы арлуудад очсон болов уу.

Б.Болдсайхан эмч
2007 оны долдугаар сар 16 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1699447/d0e/trackback

КАТАНА ЛОВЭР

2011.03.20 02:42:10
*.55.191.37

МОНГОЛД ХААНААС КАТАНА АВАХУУ?

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
860 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2140
859 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
858 AIHAVTAR HUGJSUN HVNII NAIMAA bilgesh 2009-08-16 2143
857 Монголчууд бид чинь МОНГОЛ нэргүй болох нь !!! [1] daruuhan01 2009-02-27 2146
856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2147
855 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ mgldevochka 2009-06-19 2148
854 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
853 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [4] MR ESUDER 2010-11-13 2148
852 hezee so.d dasah yum boloo [5] zakana 2010-04-01 2152
851 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2155
850 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2157
849 Хөөрхий бидний бүсгүйчүүд харь нөхрийг сонгов оо… [4] jooyo 2008-11-08 2158
848 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [4] Narchig 2009-08-19 2160
847 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2162
846 УУЛ УУРХАЙГААС ОЛСОН МӨНГӨӨР БИД ЖАРГАЛТАЙ АМьДАРЧ ЧАДАХ УУ? [1] Munkh-munkh 2009-06-14 2162
845 Наадмын хуушуур 700 төгрөгийн үнэтэй байна [2] mgldevochka 2009-07-12 2165
844 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2166
843 МУУ МУУХАЙГААС САЛЪЯ [1] Мичидмаа 2009-09-18 2168
842 Солонгос хэлийг бие дааж сурах бичиг [2] secret0605 2010-04-09 2169
841 ХОГгүй Улаанбаатарыг бий болгоё [2] gnew1 2011-03-29 2169
840 ШАР СУДАРТ ГЭГЭЭРЭЛ гэдгийг хэрхэн бичив. amanda12 2011-10-04 2169
839 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2173
838 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2175
837 Ганхуягын МАНДАЛБАЯРЫГ ХАЙЖ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА. [2] yoshy 2010-04-02 2175
836 hi [2] zaya 2011-04-19 2180
835 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2181
834 ZUBHUN CHANARTAI VILCHILEE L CHUHAL [15] Sk9911 2011-10-09 2188
833 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2189
832 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol 2009-03-22 2192
831 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2193
830 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН ( оршил ) [5] Monh-monh 2009-09-21 2194
829 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2196
828 ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3] Munkh-munkh 2009-06-19 2196
827 Монгол Улсад орчин үеийн зэвсэглэл бүхий арми үүссэний 89 жилийн ойн monh-monk 2010-03-18 2196
826 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2196
825 ГОЁ ЮМ БАЙНА ЛЭЭ, ГАДААД ОРОН (Монгол цэрэг) Monh-monh 2009-07-29 2198
824 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
823 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2198
822 무신 tuuhiig mushgian guibuulsan kino gargahaa bolioyo [2] ALEKS 2012-05-13 2202
821 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
820 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2204
819 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
818 Ази, Европ, Америк бүхэлдээ хямарлаа [2] Munkh-munkh 2008-10-29 2210
817 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
배너신청
자생병원

배너신청