Бичлэгийн тоо 2,391

lllЦ.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөв
 May 10, 2009
Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж түүнийг энэ хавар Солонгост очиж хууль зөрчин хандив цуглуулсан гэх бичлэгийг цацлаа. Үүний тулд өөрийн мэдлийн TV9 телевиз, "Зууны мэдээ" сонин, factnews.mn сайтыг бүрэн дайчлав. Бусад хэвлэл мэдээлэл "Төлбөртэй нэвтрүүлэг", "Төлбөртэй нийтлэв" гэсэн тайлбарт хойтохоо даатгаж уг бичлэгийг хэдэн өдрийн турш айл бүрт хүргэв.

Ялангуяа TV9-ын хөтлөгч Цогтгэрэл бүрмөсөн гүйцээхээр шийдэж бичлэгийг СЕХ-нд аваачиж өгөөд шалгахыг шаардлаа. Баахан телевиз дагуулахаа ч мартсангүй. Хожим Элбэгдоржийг унагасан гавьяат хэн болохыг түүх мартах учиргүй ... Тэгээд ч тайвшралгүй нэвтрүүлэг бэлтгэжээ. Бямба гаригийн үдшийн оргил цагаар TV9 телевиз хөтөлбөрөө яаралтай эвдэн бүтэн цагийг зориулав. Хуульч Н.Сосорбарам, Ц.Гансүх, Ч.Энхээ гуравтай тойрч суугаад бичлэгийг минут секундээр задлан үзэж нэр дэвшигч Элбэгдорж гаднаас хууль бусаар санхүүжилт авсныг нотолж ярьцгаалаа. Мартсанаас, энэ хөтлөгч хэд хоногийн өмнө "Шууданч бор шувуу" нэртэй товхимолыг яаралтай шатааж устгахыг анхааруулаад, бас хэвлүүлсэн эздэд нь хариуцлага хүлээлгэхийг шаардаад байсан. Бас илчилж зарлахаа ч амалсан. Гэтэл одоо таг чиг болж, харин дараачийн цамналтаа ийнхүү эхэлжээ.

Ингээд МАХН-ын штаб Элбэгдоржийг нам цохиж чадлаа гэсэн дүгнэлт хийв бололтой Бямба, Нямд түүнийг бохио хамаагүй хаясныг илчилсэн мэтийн сөрөг сурталчилгаагаа завсарлаад байна. TV9 телевиз "Но[ц]той мэдээ"-гээ өглөө, өдөр завсарлав. Харин орон нутгийн "Инфо" сүлжээний мэдээнд илтгэгч Даваахүү, Хатанбаатар нар Өвөрхангайд лекцээ уншихдаа залуучуудаас асуусан чинь бүгд Энхбаярыг дэмжиж байна гэсэн хариулсныг дурдаад авчээ.

Амралтын өдрүүдэд харьцангуй нам гүм байхнээ. Гэхдээ шийдвэрлэх тулааны өмнөх нам гүм. Даваа гаригаас АН-ын штаб Элбэгдоржийг Солонгост "ямар юмаа хийгээд явж байсан", тэр 1 сая 500 мянган вон хаачсаныг нэгд нэгэнгүй тайлбарлах биз.

P.S: Зөвхөн амсхийсэн байж. TV9 телевиз 18 цагаас өчигдрийн 3 хуульчийн ярилцлагыг давтсан төдийгүй "Ийгл" телевизээр төлбөртэй нэвтрүүлэг болгон цацууллаа.

Ардчилсан намын хариу цохилт - 1:1
May 12, 2009
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Солонгосын шашны байгууллагаас хандив авч байгааг харуулсан бичлэгийг МАХН-ын сонгуулийн штаб мөнгийг нь төлж хэд хоногийн турш бүх телевизээр цацахад АН чимээгүй шахам байснаа гэнэт хариу цохилт өглөө. Маапаантай бичлэг гэдгийг нотлох баримтыг Солонгосоос хүлээсэн юм байж. "Цэвэр удирдагчдын клуб" байгууллагаас ирүүлсэн тайлбараас үзэхэд, уулзалтын албан ёсны бичлэгийн араас үл таних солонгос хүмүүсийг пастор болгон тоглуулж 1,5 сая воны тухай хэлүүлсэн хуурамч нэмэлт оруулжээ. Үүнийг АН-ын сонгуулийн штаб МАХН-ынхаас дутахгүйгээр (гурван хуульч оролцсон тусгай нэвтрүүлэг л хийгээгүй байх) цацаад байна.

Оноо 1:1 боллоо.

Гэхдээ тоглолт үргэлжилнэ. Солонгосчууд тэндээ хуурамч бичлэгт тоглосон хүмүүсийг цагдаагаар эрэн хайлгаж эхэлсэн бол АН-ын сонгуулийн төв штабаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр ханджээ. Одоо МАХН-ын штаб дээрх бичлэгээс зайгаа барьж "гадаадын байгууллага, иргэнээс хандив мөнгө авсан эсэхийг өөрөөс нь тодруулахыг шаардаж буй олон нийтийн байгууллага, иргэдийн зүй ёсны дуу хоолойг сонсож, хуульд заасан журмын дагуу тайлбараа өгөхийг нэр дэвшигч Ц.Элбэгдоржид уриалж байна" гэсэн мэдэгдэл хийв. Бичлэгийг хэд хоногийн турш цуцалтгүй сурталчилсан "Шударга сонгууль" ТББ-ын тэргүүн бөгөөд TV9 телевизийн "Ардын мэдээ" нэвтрүүлгийн хөтлөгч Цогтгэрэл "хамгийн сайн хамгаалалт бол давшилт"-ын аргаар ээлжит хурал хийж хэдэн нэр хэлээд загнаж баахан дүвчигнэсэн байна. Ямар их мөнгөтэй золиг вэ?

МАХН-ынхан youtube.com дээр хэвтэж байхаар нь татаад авсан бичлэг шдээ гэж хэлэхэд Монголын цагдаагийн амыг таглана. Гагцхүү тэр өдрүүдэд Сөүл ниссэн монголчуудын нэрсийн жагсаалт тун сонирхолтой...

Харин солонгосчуудын эрэн сурвалжлага илүү ноцтой. Бичлэгт тоглосон солонгосчууд илэрвэл, тэд Монголоос очсон телевизийн "сурвалжлагчид"-ыг хэлж өгөх биз. Одоогоор мэдэгдэж байгаа юм гэвэл 2009 оны 3-р сарын 15-нд Сөүлд болсон Ц.Элбэгдоржийн уулзалтаас сарын дараа буюу 4-р сарын 15-нд монголын ТВ-ээс явна хэмээн гурван хүн ирж бичлэг хийсэн бол 4-р сарын 23-нд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар "Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчиж гаднын мөнгөөр сонгуулийн ажлаа зохион байгуулсныг удахгүй дэлгэнэ. Тоо баримт, дүрс, баримт бий" хэмээн ам алджээ.

Одоо МАХН-ын сонгуулийн штаб яаж хариулах бол? Өчигдөр, өнөөдөр TV9-ын довтолгооны "Но[ц]той мэдээ", бас "Ардын мэдээ" сэлтээ өнжөөв. Бас Ц.Мөнх-Оргил гэнэт үзэгдэж Элбэгдоржтой халз мэтгэлцэхээс татгалзахгүй, даанч нэр дэвшигч маань хөдөөгүүр яваад байна... гэх мэтээр тандаж үзэх нь тэр. Найрах гэсэн оролдлого уу?

Уулзаад, бас хоноод явахгүй дээ...
May 13, 2009
Өнөөдөр үдээс хойш ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин Монголд айлчлаад оройдоо багтаж ниссэн байна. Би ихэнх улаанбаатарчуудын адилаар яг айлчлал болж байгааг зөвхөн зурагтаар харав.

Путины онгоц 15 цагийн үед Улаанбаатарт газардахад "Ийгл" телевиз өөрийн алдарт шууд сурвалжлагаа эхэлсэн ч камер нь Чингэс хаан олон улсын нисэх буудалд биш, харин Төрийн ордны хашааны бүр гадна зоолттой байж баахан хүлээлт үзүүлж хүлээлгэв. Ингээд 16 цагийн үед Төрийн ордонд хоёр орны Засгийн газрын тэргүүний хэлэлцээр эхэлсэн тухай сурвалжлагыг "Ийгл" дээр нэмж TV5 телевиз үзүүллээ. Эхлээд сэтгүүлч Дагиймаа дэлгэц дүүрэн чалчиж эхлэхэд нь Путин, Баяр хоёрыг яриулахгүй нь гэж айсан шүү. Ашгүй тэгэсхийгээд больсон.

Дараа нь С.Баяр, В.Путин зэрэгцэн зогсож урдуур нь хоёр орны сайд дарга нар ээлжлэн ширээнд сууж баахан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг МҮОНТ ба TV5 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Зөвхөн энэ хоёр телевизэд онцгой эрх олгожээ. Бас монгол, оросын зөвхөн нэг нэг сэтгүүлчид асуулт тавихыг зөвшөөрсөн байв. Хоёр талаасаа хэтэрхий цензурдсэн үү, бүү мэд хал балгүй жол асуултууд тавигдав. Дашрамд хэлэхэд монгол орчуулагч (эмэгтэй) маш сайн, харин оросын талын орчуулагч нь гацаа ихтэй байв. Түүний орчуулгыг Путин хэд хэдэн удаа тасалж дараачийн өгүүлбэрээ хэлж байв.

"Ийгл" телевиз яг энэ арга хэмжээг сурвалжилж чадаагүй болохоор айлчлалын талаар үзэгчидтэй ярилцав. Хамгийн эхэнд холбогдсон үзэгч "Энэ бол Баярын гуйлтаар хийж байгаа айлчлал. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шоу" гэж хэлээд дараачийн бүх үзэгчдэд толгой түрүүгүй загнууллаа. Гэхдээ В.Путин өөрөө "Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон улсын тавцан дээр нэрд гарсан хүн, манай орны анд нөхөр" гэж хэлээд авсан шүү.

2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд бас л буугаад мордоход оросын сонинууд "Монголчууд АНУ-ын хүсэлтээр Иракт цэргээс илгээсний төлөө баярлалаа гэж хэлэхэд Бушт тав, зургаан цаг хангалттай байлаа" хэмээн бичсэнийг санаж байна. Энэ удаад Монгол Улс Оростой төмөр зам-ураны хамтарсан компани байгуулахыг зөвшөөрснийг сайшааж, хажуугаар нь Н.Энхбаярын талаар хэдэн үгийг хэлэхэд В.Путинд бас л төдийчинээн хугацаа элбэг хүрэлцэв.

Гэхдээ Путин Н.Энхбаярын нутагт нь ирж, бүр ордонд нь орж ирсэн мөртлөө түүнтэй уулзахгүй явлаа гэж ойлгосон. Үнэн үү? (Зөвхөн ОХУ-ын төмөр замын РЖД компанийн ерөнхийлөгч В.М.Якунин бараалхав гэсэн мэдээ байв). Монгол айлчлах сураг дуулдангуут зарим монголчууд "сонгуулийн өмнө Н.Энхбаярыг дэмжихээр ирэх нь" гэж баахан шуугисан тул орос зангаараа "яршиг" гээд больсон байж мэднэ.

Уулзаад, бас хоноод явахгүй дээ...

Эх сурвалж: http://ajiglagch.wordpress.com/

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1690544/0c2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
» МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청