Бичлэгийн тоо 2,391


Монголын ард түмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерөнхийлөгчид Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн төлөө буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

Ерөнхийлөгчийн хувьд хуулиар тогтоосон хийх ёстой ажлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тоочихыг урьтал болгосонгүй. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн Тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн даргын хувьд хийх ажил нь хуулиар тодорхой заагдсан байдаг. Харин Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд үгүйлэгдсээр байгаа зарим чухал чиглэлийг товч томъёолохыг хичээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр миний бие сонгогдвол би хөтөлбөртөө нийт сонгогч, ард иргэдийнхээ саналыг тусгаж ажил хэрэгчээр биелүүлэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэр дэвшлээ. Их Хуралд суудалтай Иргэний Зориг Нам, Ногоон Нам дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Иргэний эвсэл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, оюутны байгууллагууд бас дэмжихээ илэрхийлсэн. Хорин жил хүлээсэн ардчилсан Монголын ард түмний Ерөнхийлөгчийг авч ирэх нэр хүндтэй үүргийг надад ноогдуулж, их итгэл шийдвэр хүлээлгэсэн улс төрийн нам, эвсэл, олон нийтийн байгууллага, иргэдэд чин сэтгэлийн гүн талархалаа илэрхийлж, нийтлэг эрх ашгийнх нь төлөө шударгаар ажиллахаа амлаж байна. Би дараах 5 чиглэлээр Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна.

Нэг: Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монголд шударга ёс алга. Албан тушаалтанд хууль үйлчлэхгүй байна. Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хүн амын 10 хүрэхгүй хувьд төвлөрч байна.

Хүнд суртал, авлига хэрээс хэтэрлээ. Захиргааны зардал өслөө. Бий болж байгаа төгрөг тутмын талыг төрийн хүнд суртал залгисаар байна. Хөгжлийн ижил түвшинтэй орнуудаас манай төсөвт зардал дунджаар 2 дахин өндөр байна.

Зүй бусаар хөлжигсөд, түшмэдүүдийн дураар дургилт, хариуцлагагүй байдал зах замбараагаа алдлаа. Хүний эрхийн зөрчил газар авлаа. Хүнийг хүн гэж үзэхээ байлаа.

Яах ёстой вэ? Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Төр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгүй. Иргэддээ үйлчилдэг тусалдаг байх ёстой. Иргэдээ бууддаг төр биш, иргэдээ дээдэлдэг, энэрдэг төр Монгол оронд хэрэгтэй байна.

Авлигалтай тууштай тэмцэнэ. Авлига арилахгүй бол хөгжил ирэхгүй. Орлого нэмэгдэхгүй. Улс орны амьдрал дээшлэхгүй, өрсөлдөх чадвар өсөхгүй. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг заавал төлүүлдэг болно. Төрөөс тэрбумтнууд төрдөг явдлыг таслан зогсооно. Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх цаг болсон.

Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно. Хууль биелүүлж ажиллаж амьдрах нь нэр төрийн хэрэг болох ёстой. Иргэдэд энэрэнгүй, албан тушаалтанд чанга хуулийн орчин бүрдүүлнэ. Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно. Жирийн иргэдийг гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хөлдүү, ноён сэтгэлгээг өөрчилнө.

Ардаа алагчилдаггүй хууль шүүхийн тогтолцоог дэмжинэ. Шүүхийн үйл ажиллагааг шударга болгоно. Шүүхийн тухай хуулийг өөрчилнө. Шүүх байгууллагын бүтэц, шүүгчийн хараат бус байдлын болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тухай хуулийг санаачилж батлуулж хэрэгжүүлнэ. Иргэний эрх үүргийг алагчлахгүй, ижил тэнцүү тусгасан хуулийн орчин бүрдүүлнэ.

Хууль шударга бол шүүх шударга болно. Шүүх шударга ажиллавал нийгэмд шударга ёс тогтоно. Нийтийн баялаг нэмэгдэнэ. Хүн ард сэтгэл тэнүүн, сайхан амьдарна. "Шударга байцгаая" зарчмыг нийгмийн бүх харилцаанд хэвшүүлнэ.

Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой. Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ. Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.

Хоёр: Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монголд орон нутгийн бодлого бүрэн хаягдаад удаж байна. Тэнд иргэд нь эрхгүй, байгаль нь сүйдсэн, төр захиргааны байгууллага нь асуудал шийдэх чадамжгүй хэвээр байна. Орон нутагт улс төрийн эрх алга, эдийн засгийн эрх алга. Хөрөнгө санхүүгийн эрх алга. Тэдгээр эрхүүд дээшээ заасан сум мэт төвлөрсөн байна.

Төвлөрлийг дээрээс нь сааруулах гэж олон жил оролдлоо. Улам төвлөрөөд байна. Эрхийн шилжилт явагдсангүй. Орон нутаг, Монгол улс бүхэлдээ хөгжих эс хөгжихийн заагт байна.

Яах ёстой вэ? Хуулиар орон нутгаас булааж авсан эрхийг, хуулиар орон нутагт нь буцааж олгоно. Орон нутагт улс төрийн, эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн эрхийг шилжүүлэхийг дэмжинэ. Иргэд нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй байх ёстой.

Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай төсвийн татаасыг бүхлээр нь, зарим татварын хувь хэмжээг төрлөөр нь орон нутагт шилжүүлнэ. Тэнд хөгжлөө төлөвлөх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ олох боломжийг чөлөөтэй болгоно. Аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагааны хяналтыг анхан шатанд шилжүүлнэ.

Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээх санал санаачлагыг үргэлж дэмжинэ. "Монголдоо үйлдвэрлэв" санаачлагыг ажил хэрэг болгоно. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахад иргэддээ хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ биш сайн бүтээгдэхүүн экспортолдог улс болох ёстой.

Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байх ёстой. Төрийн албаны баталгааг хангаж, төрийн албан хаагчдад үндсэн хөрөнгийн зээл, хөнгөлөлтийг олгоно.

Улсын нийслэлд утааны, хөдөөд цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Орон нутгийн эрх, хөгжлийн асуудал гэдэгт зөвхөн аймаг сум, хот тосгоны төдийгүй, Улаанбаатар хотын дүүрэг, хороо, хэсгийг, тэнд оршин суугч нийт иргэдийг хамруулж ойлгоно.

Гурав.Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Ихэнх хүмүүсийн амьдрал тартагтаа тулж байна. Ажилгүйдэл өслөө. Ажил олдохгүй байна. Ядуурал хавтгайрлаа. Ядуу өрхийн тоо эрс өслөө. Өдөр ирэх тутам айл гэрийн амьдрал туйлдаж, юмны үнэ өсөж байна. Тэр тусмаа эхчүүд эмэгтэйчүүдийн үүрэх ачаа улам хүндэрлээ.

Хүмүүс айдастай байна. Үнэн үг хэлж, хариуцлага шаардвал ад үзэгдэж байна. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ хамгаалах, түүнийгээ хадгалах, үргэлжлүүлэх гэсэн улайрал нийгмийн эрүүл эд эс бүхнийг сүйтгэж байна. Хүнд суртал, ядуурал, хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал айл бүрийн амьдралд дарамт болж байна.

Төрийн бодлого оновчгүй, хүнд өгөөж муутай байна. Хүн ардын ихэнх нь төрийн хараа, бодлогоос мартагдсан хаягдсан байдалтай байна. Монгол улсын иргэдийн аюулгүй байдалд олон талын хор хөнөөл учирсаар байна. Иргэдийн хэрэглэж байгаа хүнс, эмийн бүтээгдэхүүнээс авахуулаад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах бусад олон эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Зарим нь бүр гамшгийн байдалд оржээ. Бид ийм байдлаар удаан явж болохгүй.

Яах ёстой вэ? Аливаа асуудлыг шийдэхэд ард түмнийхээ талд орно. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна. Шударга үнэний дуу хоолой болно. Зовж зүдэрч байгаа иргэддээ илүүтэй тусална. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог болно. Монгол хүн эрхээ ч шударгаар эдэлдэг, үүргээ ч шударгаар биелүүлдэг байх ёстой.

Монголын төр Монгол хүнээ үнэлэх цаг болсон. Монгол хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх цаг ирсэн. Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.

Хүн гэр бүлдээ ая тухтай, сэтгэл хангалуун, элэг бүтэн амьдрах ёстой. Гэр бүлийн аливаа хүчирхийллийг үл тэвчих зорилт тавьж ажиллана. Эхчүүд, эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг нэн тэргүүнд хамгаална. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бүх талаар бэхжүүлнэ. Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүлж, мөнгийг нэмэгдүүлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.

Баян Монголын иргэд баян амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой. Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана. Бүтээлч, санаачлагатай хэсгийнхээ хийсэн бүтээсэн, өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөдөг иргэдээсээ баян төр байж болохгүй. Бас нийтийн баялгийг сорогч улсаасаа баян Ерөнхийлөгч байж таарахгүй. Баялгийг эзэмшигч нь, бүтээгч нь, түүний үр шимийг хүртэгч нь ард түмэн байх ёстой.

Иргэддээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө. Ингэснээр төрийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Иргэдийн эрхийн агуулга нэмэгдэнэ. Бүтээж бий болгох боломж нь тэлнэ. Монгол хүний үнэ цэн улам өснө.

Монгол хүний аюулгүй байдлыг Монгол улсын аюулгүй байдал гэж үзнэ. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг урьдах жилээс нь хорогдуулахгүй, харин өсгөж үр дүнтэй төвөвлөдөг байхад анхаарч ажиллана. Иргэдийн өмч хөрөнгө, нэр төр, орон гэрийн халдашгүй дархан байдлыг хуульчлан баталгаажуулна. Иргэд амь бие, мал, өмч хөрөнгөө аргагүй хамгаалалтад орж гэмт халдлагыг няцаасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг болгоно.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш тийм байж болох үзэгдэл бүрийг судалж, засаж залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна. Зэвсэгт хүчин, Хил хамгаалалт, Онцгой, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Дотоодын Цэргийн албанд үүрэг хүлээж, тангараг өргөсөн офицер албан хаагч ажилтнуудын ар гэр, ахуй амьдрал, ажиллах нөхцлийн баталгааг олон улсын ижил түвшинд хүргэж сайжруулах зарчим баримтална. Дээрхи чиглэлүүдийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг идэвхтэй чиглүүлж ажиллана.

Дөрөв. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Хаа сайгүй байгаль сүйдэж байна. Монголын хүн амын 40-өөс илүү хувь нь угаарын нөхцөлд амьдардаг боллоо. Газар нутгийн гуравны хоёроос илүү нь цөлжилтөд нэрвэгдлээ. Сүүлийн 10 жилд 8 мянга гаруй гол горхи, булаг шанд бүрэн ширгэж устсан мэдээ байна.

Хүний амьдрах орчин улам муудаж байна. Байгальтай хүйтэн цэвдэг харьцах дайралтууд саарахгүй байна. Байгаль орчинтой холбоотой түгшүүртэй мэдээнүүд зөвхөн Монголын биш дэлхий нийтийн асуудал боллоо. Монгол орны цөлжилт, хуурайшилт, шар шороон шуурга, Нийслэл хотын утаа бохирдолтын асуудал орчин цагийн гамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Байгаль орчинд ээлтэй, үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдсээр байна.

Яах ёстой вэ? Монгол газрын үзэсгэлэн, цэвэр дагшин байгаль, уул ус, ой билчээр, говь тал бол Монгол орны нэрийн хуудас. Унаган байгалиа сэргээж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Монгол төрийн, монгол хүн бүрийн уламжлалт, язгуур бодлого гэж үзнэ.

Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.

Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.

Байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ.

Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монгол улсын гадаад бодлого нь аль ч засгийн үед харьцангуй тогтвортой, уламжлалт шинж чанараа хадгалж ирсэн. Ардчиллын жилүүдэд шинэ, бахархам, утга агуулгаар бас баяжсан. Гэвч ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хийсэн монголчуудын түүхэн сонголт бүрэн үнэлэгдэж, үр шимээ бүрэн өгч чадахгүй байна.

Шинэ сонголтоо хэрэгжүүлэх гэж монгол хүн бүр зүйрлэшгүй их саад бэрхшээлийг даван туулж хоёр арваныг дамжуулан чадах чинээгээрээ зүтгэж байна. Монголын ард түмний энэ зориг төгөлдөр хичээл зүтгэл хилийн чанадад ч, хилийн дотор ч зохих түвшинд хүлээн зөвшөөрөгдөж эрчимтэй хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшлийн баталгаа болж хараахан чадаагүй байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд ардчилалтай ч юм шиг, ардчилалгүй ч юм шиг явж ирлээ. Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Монголын эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч юм шиг, эс зөвшөөрдөг ч юм шиг ойлгомжгүй байдал үргэлжилсээр хорин жилийн нүүр үзлээ.

Ардчиллын ололт, эс ололт нь зөвхөн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нүүрний халхавч төдий зүйл байх ёсгүй. Юуны түрүүн бий болгосон ардчилалынхаа ололт амжилтыг Монгол улсын иргэд мэдэрдэг, түүний үр шимийг бодит байдлаар хүртдэг байх ёстой.

Яах ёстой вэ? Монголыг ардчилсан улс мөн гэдгийг хаана ч орчуулгагүй ойлгодог мэддэг болох ёстой. Ардчиллаар олсон монголчуудын ололт бол хүн төрөлхтний үнэт зүйлсэд зүй ёсоор багтдаг үнэтэй чухал бүтээгдэхүүн юм. Монголын ардчиллыг дэлхийн сонорт хүргэх ёстой. Үнэлүүлэх ёстой. Монгол улс бол иргэд нь эрх чөлөөтэй, төр нь нээлттэй, найрсаг гадаад бодлоготой орон.

Би зөвхөн Монголыг албан тушаалтны хувьд төлөөлсөн Ерөнхийлөгч биш ардчилал эрх чөлөөнийхөө төлөө, бүрэн эрхт, бие даасан байдлынхаа төлөө Монголын ард түмний хийсэн түүхэн сонголтыг амжилт ололттой нь, алдаа сургамжтай нь төлөөлдөг Ерөнхийлөгч байх болно. Монголыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамаатай, өөрийн гэсэн өнгө төрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.

Монгол бол бие даах чадвартай, боловсролтой, эрх чөлөөнд дуртай хүний нөөцтэй орон. Мөн байршлын болон байгалийн их нөөцтэй улс. Дээр нь сүүлийн хорин жил ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэлэмжид суурилсан бүс нутагтаа өвөрмөц, арвин туршлагатай бас тийм нөөцтэй орон. Монгол улс олон улс, бүс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхүүгийн, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай зарим бүтээгдэхүүний, дэд бүтцийн гээд олон төрлийн бодлого тодорхойлоход өөрийн байр суурьтай, нэр нөлөөтэй оролцох боломжтой орон.

Эдгээр нөөц боломж бол Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гүүрийг барьж босгоход хүрэлцээтэй түүхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн бас нэг түүхэн үүрэг юм. Энэ үүргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжүүлэх болно.

Мөрийн хөтөлбөрийнхөө товчийг Та бүхэнд танилцууллаа. Дэлгэрэнгүйг нь иргэд сонгогчдын саналыг авч хуулийн дагуу зарлигаар баталж хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн албыг би сандал суудал гэхээс илүүтэй миний үүрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ардчиллын жилүүдэд гарсан амжилт ололтыг бусадтай хуваалцах гэж би зүтгэхгүй. Харин алдаа завхрал байдаг бол түүнийх нь төлөө хариуцлага хүлээх хүн нь би өөрийгөө мөнөөс мөн гэж үздэг.

Өчигдөр бид алдсан байж болно. Маргааш бид алдаагаа давтаж болохгүй. Бид өнгөрснийг залруулж чадахгүй ч ирээдүйнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдгийг би ажил гэж ойлгодог. Ачаа гэж ойлгодог. Сургамж гэж ойлгодог. Хэцүүг сөрж өөрийн бие, нэр төрийг бусдын төлөө золиослох үүрэг гэж ойлгодог. Хийх ёстой ажлаа гүйцээж хийх даалгавар гэж ойлгодог.

Өнөөгийн бид хойч үедээ сайхан амьдрал, хөгжилтэй орон хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид Эх орныхоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй ажлыг нь хийх ёстой. Би Эх орондоо хэрэгтэй цагт нь зүтгэдэг идэвхтэй иргэн байхыг эрмэлзэж ирсэн. Би Эх орондоо хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Би Монгол хүнд хэрэгтэй цагт нь тусалдаг Монгол улсын Ерөнхиийлөгч байх болно.

Би дээр хөтөлбөртөө тусгасан таван чиглэлийг өнөөдөр миний эх оронд хэрэгтэй, миний ард түмэнд хэрэгтэй, миний хийх ёстой ажил гэж ойлгосон. Хүмүүс надад "Шударга ёс алдагдлаа" гэж хэлсэн. "Орон нутгийн бодлого хаягдлаа" гэж хэлсэн. "Ард түмэнтэйгээ амь нэгтэй бай" гэж учирласан. "Байгаль орчин сүйдлээ шүү" гэж захисан. "Ардчиллын үр шим хаана байна, түмэнд ойлгуулаач" гэж бичсэн. Би хийх ажлаа ард түмэндээ чихээ нааж явж олж авсан.

Ардчилсан Ерөнхийлөгч бол албан тушаалын өөрчлөлт гэхээс илүүтэй дүрмийн өөрчлөлт гэж надад ойлгогддог. Хууль дүрэм өөрчлөгдсөнөөр нийгэм өөрчлөгддөг. Хүний төлөө хуультай болж байж л хүнд суртлыг хална, хүний төлөө нийгэм бий болно. Иймээс ардчилсан Ерөнхийлөгч бол өшөө авагч байж болохгүй. Өөрчлөлтийг хуулийн хүрээнд, ард түмний эрх ашигт нийцүүлж хийх учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч бол ардчилал, эрх чөлөөг тордогч байх ёстой. Ахуй амьдралаа өөд нь татах гэж оролдож байгаа сая сая ажилсаг гарыг додомдон дэмжигч байх ёстой.

Аливаа сонгууль бол хүнтэй хийх өрсөлдөөн гэхээс илүүтэй асуудалтай хийх өрсөлдөөн. Өнөөдөр бидэнд авлигалыг арилгах өрсөлдөөн хэрэгтэй байна. Ядуурлыг түүх болгох сонголт хэрэгтэй байна. Монгол хүн бүрт шударга амьдрахад нь, сайхан амьдрахад нь туслах сонгууль хэрэгтэй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг Монгол нөгөөгөө ялах сонгууль биш. Нийт Монголчуудын ялалт амжилтын, хөгжил цэцэглэлтийн төлөөх сонгууль болох ёстой. Энэ бүс нутагт үлгэр жишээ үзүүлэхүйц сонгууль болох ёстой.

Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн ажил бол тухайн хүний чин хүсэл, үнэлэмжээс их хамаардаг. Надад Монгол Улсыг ардчилсан замаар хөгжүүлэх чин хүсэл байна. Төрийг бүх шатанд нь хүний төлөө үйлчлүүлэх чин хүсэл байна. Мөн Ерөнхийлөгчийн бас нэг чухал хариуцлага бол улс орныг зөв замд хөтлөгч, чиглүүлэгчийн үүрэг юм. Улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралыг зөв зүгт чиглүүлж, сайн үйлс рүү хөтөлбөл улс гүрэн хөгжинө, ард иргэдийн амьдрал ч дээшилнэ. Би улс орноо зөв замд, ардчилсан замд, хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхийлөгч байх болно. Эх орны маань дуудлага ч ийм байна. Би хичээж ажилланаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2009.04.06.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1664762/d86/trackback

doh

2009.05.08 18:09:38
*.195.202.194

buh torliin chuluu zarana mail deegii_8975 utas 88553409 01080620210
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
860 Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3] daruuhan01 2009-05-25 1478
859 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1478
858 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
857 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1476
856 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
855 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1471
854 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1469
853 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1468
852 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
851 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2] surenchimeg 2009-09-16 1466
850 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1465
849 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1465
848 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1464
847 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
846 БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1] Munkh-munkh 2009-05-25 1460
845 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1460
844 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1459
843 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1457
842 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1457
841 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1457
840 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1455
839 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? urin_a 2009-10-18 1453
838 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
837 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1452
836 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
835 Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1450
834 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
833 АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1] lollipop976 2009-07-20 1447
832 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
831 Ээжээ, би амьд явж болох уу? urin_a 2009-10-20 1446
830 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
829 bukan zurgaa 2009-07-04 1445
828 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
827 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
826 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
825 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1443
824 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1441
823 unuugiin ulaanbaatar sarmis..... 2009-10-11 1441
822 5 сарын 24-нд [1] 999999999_ 2009-05-25 1438
821 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1438
820 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1436
819 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
818 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1434
817 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
배너신청
자생병원

배너신청