Бичлэгийн тоо 2,391

Н.Энхбаярын дарангуйллын эхэн

Энэ хооронд Эдийн засаг унаж ард түмэн баларч дуусав. 2000 оны гүйцэтгэлээр ДНБ-ны хэмжээ бодатаар 1.5 хувь буурч гарсан байлаа. Үүнийг сангийн сайд Ч.Улаан хэлчихээд Ерөнхий сайдаасаа банга авч, 1.5 хувиар нэмэгдсэн мэтээр яриад явдаг болов. 2000 онд ургац алдсаныгаа Ардчилсан Холбоо эвсэлтэй холбон тайлбарлав. Ерөнхий сайд сэтгүүлчдэд "Уринш" хөтөлбөр боловсруулсан, энэ жил их талбайд уринш хийсэн учраас хойтон ургац нэмэгдэнэ гэж төлөгдөж байв. Уринш хийвэл ургац нэмэгддэг гэж хэн хэлсэн юм бүү мэд. Хойтон манай нам арвин ургац хураана гэсэн боловч бүр дордож, түүхэндээ хамгийн бага ургац авсан жил болов. Үүнийг ган гачиг уруу чихээд өнгөрлөө.

2001 оны хаврын чуулганы турш нам гүмхэн байв. ЗГ-аа шүүмжилсэн болгон дарамтанд ордог учраас "кнопны гишүүд" кнопоо андуурахгүй сайн дарж сурах сургуулийг уйгагүй хийгээд долоовор хуруугаа амраахаар тараг айраг, тарвага зурмандаа гарцгаалаа. Хэд хэдэн удаа санал хураалт дээр гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр эсрэг санал өгчихөөд гэнэт ухаан орсон мэт "Уучлаарай би ийм санал өгөөгүй. Яагаад би эсрэг өгсөн гэж гараад байна? Энэ санал хураах төхөөрөмжинд чинь алдаа гараад байна уу?" гэж хашгичин дарамтанд байгаагаа илэрхийлдгийг телевизээр олон хүн харсан. Маргааш нь сонинд нэг их уучлал гуйсан ярилцлагыг сэтгүүлчдэд хэдэн бор юм атгуулаад гаргахын төлөө царай алдаж явдаг байв. Тэглээ гээд Засгийн газраас оруулж ирсэн санал уначихгүй нь ойлгомжтой.

Н.Энхбаяр ч эсрэг санал өгсөн гишүүдийг дотоод сүлжээгээр харж, өрөөндөө дуудаад "Та андуураад кнопоо дарчихав уу даа. За энэ яах вэ? Таны нөгөө хүүхдийн чинь сургалтын төлбөр юу болж байна? Эмчилгээний зардлаа олсон уу? Хүүхэд шуухдад чинь байр олдож байна уу?" гэх мэтээр тухайн хүний "гачигдлыг" хөндөж, тэр дор нь шийдэж өгдөг байв. Тэгээд гарахад нь "Та үүнээс хойш кнопоо дарахдаа анхааралтай байгаарай" гээд үддэг байжээ. 2004 онд тэрээр Засгийн газрын нөөц хэмээх 8 тэрбум төгрөгтэй болж аваад түүгээрээ иймэрхүү асуудлыг ямар ч хяналтгүй шийдэж байдаг болсон билээ. 2005 оны Ерөнхихйлөгчийн сонгуулийн үед түүний энэ хэрэг илэрч баларсан. Тэрээр нуруугаа 55 саяар эмчлүүлж, хэвлэлийхнийг худалдан авч, УИХ, Засгийн газрын гишүүдээ толгой дараалан гадаадад эмчилгээнд явуулсан байж билээ.

Н.Энхбаярыг унагах оролдлого - 2

2001 оны эхээр Ерөнхий сайд Н.Энхбаяр Японд айлчилав. Эхнэр хүүхэдээ авч явахаа аанай л мартсангүй. Тэр ч байтугай цаадуулаараа эхнэрээ магтуулахаа ч мартсангүй. Эзэн хааны гэр бүл Японы тухай гайхалтай сайн мэддэг боловсролтой эхнэрт нь бэлэг явуулжээ. Ингэж айлчлах явцдаа "Чөлөөт хэвлэлийг дэмжих сан"-гийн хөрөнгөөр 20 гаруй сэтгүүлчийг авч явжээ. Тэдний тухай Японы хэвлэлүүдээр "Монголын сэтгүүлчид Японы дэлгүүрийн лангууг хуурайллаа" гэж бичиж байв. Сангаас өгсөн мөнгөөр манайхан л болсон хойно нэгнээ дуурайж, ижил бараа авч Япончуудыг сандаргаж, лангууг нь хөндийлж байжээ.

Еренхий сайдын айлчлалын бас нэгэн зорилго нь "Монгол газар"-ын Мянганбаярт "Иточу"-гаас 18 сая долларыг авч өгөхөд оршиж байв. Тэр гэрээнд гарын үсэг зурах үеэр баталгаа болон ард нь зогсож байсан юм. Ёслолын ажиллагаа дууссаны дараа "Ингэхэд би ямар гээч гэрээний ард зогсож байгаад гарын үсэг зуруулчихав?" гэж амаа барьж байсан гэдэг. Яг энэ ёслолын ажиллагаа дууссаны дараахан Улаанбаатарт Мянганбаяраас салгах мөнгөө булаацалдсан рецидив "алдартнууд" хэд хэдэн баар дамжин зодолдож явжээ.

Энэ тухай бичсэн нэгэн сонин дээр "Энхбаярын судсан дээр О.Чулуунбат, О.Чулуунбатын судсан дээр эрүүгийн элементүүд" байна гэсэн үгнүүд байгаа. Энэ сонины эрхлэгч хожим өөрийг нь мөрдөж, дагаж байгааг мэдээд сүнс нь зайлах шахжээ. Хожмын Центрпойнтийн хэргийн эх ингэж тавигдав.

Ерөнхий сайд нарыг ирсний дараа О.Чулуунбат Мянганбаярыг шахаж, Дамбын Хишгээ, шөвгөр Өлзий нарт нэг, нэг сая доллар "зээлүүлжээ". Ингэхдээ Мянганбаяр аа чи, Хишгээ, Өлзий хоёрт тус бүр 800 мянгыг өгөөд сая болгож аваарай, 400-г нь наашаа өг гээд авчихжээ. Хожим зээлийн гэрээний хугацаа дуусч Мянганбаяр хоёр зээлдэгчээс сая, сая доллараа нэхэхэд чамд өгөхгүй, өгсөн ч Монгол банкинд нь өгнө, чи цаадхиасаа аваарай гэжээ.

Өлзий, Хишгээ нар Ерөнхий сайдыг Япон явахад нь сайн яваарай гэж тус бүр 20 мянган доллар ихрээр нь өгүүлсөн гэдэг. Үүнийг нь Нямдорж мэдэж мөрөөр нь мөшгиж тогтоосон ч өөрөө эргээд 45 хуудас материалд орооцолдоод гайтчихсан түүхтэй. Харин Л.Энэбиш агсан илүү алсыг харж байв.

2001 оны намрын чуулганы нээлт ч дөхөж айраг цагаанаасаа бууцгаав. Харин Л.Энэбиш л зунжингаа намрын чуулганы нээлтэн дээр хэлэх үгээ дотроо бодож, эртнээс бэлтгэж байжээ. Тэр өөрийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Өвгөнхүүгээ Хууль зүйн байнгын хороон дарга Ц.Шаравдоржтой уулзуулж намрын чуулганы нээлтэнд их хурлын даргын хэлэх үгэнд танай байнгын хорооноос ямар санал оруулах вэ? гэж асуулгав. Ц.Шаравдорж "Банк, санхүүгийн удирдлагын ард гэмт хэргийн бүлэглэлүүд байна. Боловсон хүчний бодлогод нэн хүчтэй нөлөөлж байна. Энэ талаар илтгэлд оруулмаар байна" гэжээ. Зөвлөх нь үүнийг нь даргадаа ёсоор нь дамжуулав.

Үүнийг сонссон Л.Энэбиш дарга Ц.Шаравдорж, С.Төмөр-Очир, Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Батбаатар, Б.Өвгөнхүү нарыг орой цуглахыг даалгав. Цуглаад "Банк санхүү, боловсон хүчний бодлогод эрүүгийн элементүүд хүчтэй нөлөөлж байна. Үүнийг таслан зогсоох шаардлагатай /энд үнэндээ сиамын ихрүүдийн тухай асуудлыг л ярьж байсан хэрэг/... Мөн ЗГ-ийг шахан сайн ажиллуулна" гэсэн толмъёоллыг илтгэлд оруулахаар тохиролцжээ. Шөнө нэлээд орой болтол сууцгааж.

С.Төмөр-Очир Батбаатар уруу үе үе нүдээ ирмээд байж. Батбаатар нэлээд удаж учрыг нь ойлгожээ. Тэгээд бушуухан гарч яваад хугас шил виски бариад орж иржээ. Тэр нь дуусахын алдад мань эр ахин гарч яваад бүтэн шилийг бариад ороод иржээ. Эрчүүд халж яриа задгайрч эхлэв. Мэдээж манайхан болсон хойно ёроолыг нь харахаас нааш салах биш. 01 цаг өнгөрч байхад тарцгаажээ. Спикер шөнө орой харьсан тул ажилдаа өглөө аажуухан иржээ.

Өрөөндөө орж ирмэгц утас нь дуугарав. Ерөнхий сайд ярьж байлаа. "Намрын чуулганы нээлтэнд хэлэх үгэн дотроо та яагаад тийм томъёолол оруулах болов оо? Наадуулаа хасвал яасан юм бэ? Та бид хоёр ямар намыг аваад ямар болгочхоод байгаа билээ дээ?" гэж анхааруулах айлгахын хооронд нөгөө л аялгаараа ярьжээ.

Л.Энэбиш "Би Их хурлын даргын хувьд чуулганы нээлтэн дээр юу хэлэхээ өөрөө мэдье" гээд утсаа тавьчихжээ. Тэгтэл удалгүй Ерөнхий сайд "Орой цугтаа биллъярд тоглоё" гэж урьж, оройжингоо тогложээ. Маргааш нь мөн л өмнөх үгээ хэлж хасахийг шахаж. Л.Энэбиш ч өмнөхөө л давтаж. Энэ оройг бас л биллъярд тоглон, пиводаж өнгөрөөж.

Гуравдахь өдрийн орой БНХАУ-ын ЭСЯ-ны хүлээн авалтанд оролцоод харьж явсан Л.Энэбишийг "ОУВС Монголын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Ямар шийд гарахыг хамтдаа намын байранд байж сонсвол яасан юм бэ?" гэж урьжээ. Спикер ч зөвшөөрсөн байна. Гайгүй нааштай шийдийг үүрээр сонсоод их баярлацгааж, Сангийн сайд Ч.Улааны гаргасан ганц шил вискийг уугаад 05 цагийн үед таржээ. Спикер гэртээ хариад 2 цаг болсны дараа цус харваж, нас барлаа.

Улс даяар гашуудал зарлав. Оршуулгын комиссын даргаар Ж.Бямбадоржийг томилов. Хожим түүнтэй цуг гадаадад явсан нөхөд нь "Хүний зөн совин гэж сонин шүү" гэж ярьж байжээ. Учир нь тэр үед УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Дэмбэрэл, сонгуулийн ерөнхий хороон Ү.Ядамсүрэн нар Германд ажлаар явж байжээ. "Бүгдээрээ ажил дууссан хойно энд хоёр гурав хоног амарч юм үзэж байгаад ирэх даваа гаригаас цугтаа буцъя, хэдхэн хоногийн дараа намрын чуулган эхлэх юм чинь хоёр гурав хоног сайхан амрая" гэж санал гаргажээ. Гэтэл Ж.Бямбадорж "Чуулган удахгүй эхлэх гэж байна. Ажил ихтэй, та нар амарч байгаад араас очно биз, би очиж зохицуулахгүй бол горьгүй" гэсээр яаран буцжээ. Ирэхэд нь гэнэтийн харамсалтай явдал болсон байжээ.

Талийгаачийг нас барсан өдрийн шөнийн 02 цагийн үед Энхбаяр унтаж байсан Ж.Бямбадоржийг Их тэнгэрт дууджээ. Ажил явдлын талаар ярилцаж байгаад "Та их хурал талаа авч явна биз дээ" гэж хэлжээ. Ж.Бямбадорж ч шөнө дунд хэрэг болгож дуудаад, ингэж хэлсэн нь намайг их хурлын дарга болгох гэснийх гэж ойлгожээ. Тэгээд л өнөөх адгуу зангаараа эхнэр, найз нөхөддөө би УИХ-ын дарга болох юм шиг байна, дарга тэгж хэллээ гээд зарлачихжээ.

УИХ-ын намрын чуулган жаахан хойшилж нээгдэв. Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж үг хэлэв. Энэ үгнээс Л.Энэбишийн хэлэх гэж зүтгээд байсан томъеолол оргүй болсон байлаа.

Чуулган нээгдэж УИХ-ын даргыг сонгох асуудал гарлаа. Н.Энхбаяр олон хүнийг дуудаж уулзаж Их хурлын даргын асуудлыг нарийвчлан ярьжээ. УИХ дотор болон гадуур Д.Дэмбэрэл л болох ёстой гэсэн байр суурь илт ажиглагдаж, давамгай байдалтай байлаа. Н.Энхбаяр "Ховдын хоёр хүн нэг нь дарга, нөгөө нь дэд байж болохгүй. Ард түмэн нутгархлаа гэж магадгүй гэж "хаширлаж" байгаагаа" нуулгүй хэлэв.

Мөн л Т.Очирхүү, Ш.Гунгаадорж нарын хүмүүст битүүхэн горьдлого төрүүлжээ. Энэ бас ч яах вэ? Бүр "Тэмээн поло"-гийн, 2004 онд сонгуульд унаад МАХН-ыг шинэчлэх жигүүрийг үүсгэсэн байгуулалцсан 15 гишүүний нэг, одоо Үндэсний Татварын Ерөнхий газрын дарга байгаа Ц.Оюунбаатарт хүртэл горьдлого төрүүлсэн байдаг юм билээ. Тэр цагаас хойш мань эр их идэвхжиж, телевиз сонины сэтгүүлчидтэй сүжрэхийг их оролдож, хуралдаан дээр үг хэлэх нь олширдог юм.

Өнөөдүүл нь өмнөхөөсөө хашраагүй юм байлгүй бас л ойр тойрныхондоо зарлаад орхижээ. Бас ЗГХЭГ-ийн дарга Ө.Энхтүвшинг их хурлын дарга болгох санаатай бүлэглэл ч байгуулагдав. УИХ-ын Тамгын газрын дарга Батбаатар, гишүүн Д.Алтай, хотын мэр М.Энхболд нарын оролцсон энэ бүлэглэл Н.Энхбаярт баригдаж шившиг болжээ. Энэ үеэс Н.Энхбаяр Ө.Энхтүвшингээс зайгаа барьж эхлэв. Ингэж ингэж УИХ-ын даргаар хэний ч санаанд оромгүй, улс төрчдийн рейтинээрээ эхний тавьд ч байдаггүй С.Төмөр-Очир сонгогджээ.

Учрыг тунгаавал С.Төмөр-Очир Архангайн Чулуутынх, Н.Энхбаярын аав Намбар гуай ч Чулуутынх. Аман дээрээ "нутгархдаггүй" Н.Энхбаяр ингэж нутгархав. Тэгээд ч Л.Энэбишээс нэг удаа аварсан түүнийг УИХ-ын дарга болгож аюулгүй байдлаа хангахыг бодсон хэрэг. С.Төмөр-Очир Н.ЭНхбаяргүй бол хэнч биш байсан юм. Тэдний энэ холбоо Ерөнхий сайдтай нэг нутаг төдийгөөр хязгаарлагдахгүй. С.Төмөр-Очир Энхбаярын өмнө үүнээс өр хоёр удаа хүнд гавъяа байгуулсан.

Эхнийх нь 2000 оны 12-р сард Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ажлыг "будаа болгож" тусласан, удаахь нь Л.Энэбишийн чуулганы нээлтэнд дээр хэлэх үгийг Н.Энхбаярт дамжуулан хэлсэн байх өндөр магадлалтай хүн юм.

Бүр хожим УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Дорнодод албан ажлаар явж байхдаа халамцаад "Энхбаяр муу новш, миний өмнүүр нутгархаж Архангайн Төмөр-Очирыг тавьчихлаа. Их хуралд над шиг олон сонгогдсон хүн байхгүй, над шиг олон жил байнгын хорооны дарга хийсэн хүн байхгүй, над шиг "топ" хуульч байхгүй гээд Төмөр-очир бол ширээний дарга, би бол жинхэнэ дарга" гэж хамт яваа хүмүүстээ халуурхжээ.

Харин Ж.Бямбадорж "Даргаа, та намайг муухай хуурлаа, хүнд байдалд орууллаа. Дарга намайг их хурлын дарга болгох юм шиг байна гээд авгай хүүхэд, найз нөхөд, хамаатан садандаа хэлчихсэн, та намайг их хурлаа авч яв гэсэн биз дээ" гэж гомдоллоход Н.Энхбаяр "Би таныг их хурлын дарга болгоно гэж хэлээгүй ээ, их хурал талаа авч яв л гэж хэлсэн, таныг би олонхийн бүлгийн дарга болгоно гэж л дотроо бодож байсан" гэж хариулжээ.

Үүнээс хойш жил орчмын дараа М.Зэнээ Хятадад элэгний эмчилгээ хийлгэх гэж очоод эмчилгээгүй болсоноор нас барж УИХ дотор Н.Энхбаярын өөдөөр цор цор хийх цөстэй аавын хүү байхгүй болсон гэдэг юм.

Ийнхүү Н.Энхбаяр Намын дотор хэмжээгүй эрх эдлэх болжээ. Тэр энэ эрх мэдлээ ашиглан томоохон хувьчлалуудын булхайнд хутгалдсан юм. ХХБ, ХААН банкны хувьчлалын булхайнууд нь "аалзны тор" цувралаар нийтэд ил болсон. Түүний өрсөлдөгч, үзэн ядагчид партизаны маягийн тэмцэлд шилжсэн нь энэ байлаа. АПУ-гийн хувьчлалын булхайг "хагас тэрбумын хахуулийн шуугианаар" өөрөө илрүүлсэн юм. Түүнд учиргүй сайн "Зууны мэдээ" сонин Ерөнхий сайдынхаа ямар шударга хүн болохыг харуулах гээд түүн шиг хүнийг ийм хэмжээний мөнгөөр хахуульддагийг нийтэд зарлачихжээ. Үнэндээ бол тэр урьдчилгаагаа авчихаад үлдэгдлийг нь нэхэж нөгөөдүүлээ дарамтлах гэсэн юм билээ л дээ.

Н.Энхбаяр хувьчлагдсан үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдээс ганцхан компанийг өөрийнхөндөө аваагүй юм. Энэ бол АПУ. Уг нь АПУ-г Л.Энэбиш "Алтжин"-д авч өгөх сонирхолтой байлаа. Тиймээс УИХ-аас АПУ-гийн төрийн мэдлийн 51 хувийг тус бүр 17 хувьтай гурван багц болгож хувьчлах шийд гаргасан ч үүнийгээ гүйцэлдүүлж чадалгүй зуурдаар нас барсан юм. Л.Энэбишийг нас бармагц шийдвэр өөрчлөгдөж 51 хувийг шууд нэг багц болгон дуудлаа. Ширүүхэн үнэ хаялцаан болж түүнийг авах мөнгө нь О. Чулуунбатын олж ирсэн С.Громов гэгчийн "Чингис" хэмээх сүржин нэртэй оффшор банкнаас гарсанаар шийдэгдлээ. Эндээс харахад Н.Энхбаярын талынхны ажил мэт харагдаж байгаа боловч үнэндээ Н.Энхбаяр хагас тэрбумын хахуулиар АН-ынханд өгсөн юм болов уу даа гэх бодол төрдөг юм. Өөрөө л тэгж ам алдсан шүү дээ.

Сонгогчидтойгоо уулзаж байхдаа алдсан энэ үг нь ёстой л ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр орчихсон билээ. Хуулийнхан энэ үг нь эргээд Н.Энхбаярт эрүү үүсгэх бүрэн хангалттай баримт, үүнээс мултрах ганцхан арга бий гэдэг. Тэр нь "Н.Энхбаяр сэтгэл мэдрэлийн өвчтэй, хэлсэн үгээ хариуцах чадваргүй гэсэн эмнэлгийн албан ёсны акт" юм.

Өөрийн нам доторхи дайсанд очихгүй л бол сөрөг хүчин очсон ч туүнд хамаагүй байв. Бас өөрсдийнх сонирхлоос гадуур бол ядаж мөнгө унагаж байв. Энэ нь нам доторхи Л.Энэбишийн бүлэглэлийг санхүүгийн хувьд бүрмөсөн дарж авах гэсэн санааны үр дүн юм.

Л.Энэбишийг амьд байх үед сонин дээр Н.Энхбаяртай холбоотой ямар нэг материал гарах л юм бол та АПУ-гийн мөнгөөр намайг бичүүллээ гэж дарамтлаад салдаггүй байжээ. Ш.Отгонбилэг өнгөрснөөр Н.Багабандийн фракц санхүүгийн дэмжлэггүй болж, зарим ойр тойрныхон нь Н.Энхбаяр уруу урваж одсон бол Л.Энэбиш өнгөрөхөд нь АПУ-г АН-ханд өгснөөр Л.Энэбишийн бүлэглэл үндсэндээ бутрав.

Гэвч Н.Энхбаяр баярлахад эрт байлаа. Л.Энэбишийг нас барсаны дараа хүү Э.Мөнх-Очирыг нь нөхөн сонгуульд дэвшүүлж гаргах сонирхол байв. Булганы 11-р тойргийн сонгогчидийн Э.Мөнх-Очирыг хүлээсэн хулээлтэн дээр тоглож бүлэглэлээ аварч гарахыг тэд санаархаж байв. Учир нь энэ тойргоос Л.Энэбиш агсан хамгийн өндөр хувьтайгаар сонгогдож байсан юм. МАХН-ын "Прогноз" төвийн судалгаагаар энэ нь бүр тодорхой гарч ирлээ. Судалгаанд хамрагдагсад Мөнх-Очир, Жавзмаа, Гүррагчаа, Энхбат /Аймгийн засаг дарга/ Өвгөнхүүг дэмжинэ гэсэн дарааллаар санал өгчээ.

Н.Энхбаяр Жавзмааг дэвшүүлэх санал гаргалаа. Ингэснээрээ Төрийн хянан шалгах хороог Л.Энэбишийнхний мэдлээс салгаж авах байв. Жавзмаа үе үе Засгийн газрын байгууллагуудыг шалгаж хүнд байдалд оруулдаг байлаа. Жавзмааг дэвшүүлэн зайлуулах гэж хоёр удаа оролдсоны эхнийх нь энэ юм. Дараагийнх удаа "Аудитийн тухай хууль" гаргаж улсын ерөнхий аудит болгоод төрийн хянан шалгах хорооноос нь салгах гэж үзсэн байдаг юм. Жавзмаа бол Энэбишийн дотно найз учраас хүүг нь гаргахын тулд нэрээ татлаа.

Ж.Гүррагчааг дэвшүулэх хувилбарыг бас ярьжээ. ЗГ гишүүн УИХ-ын гишүүн байж болох учраас сайдын нэрээр гараад ирнэ гэж тооцож байв. Гэтэл Ж.Гүррагчаа Л.Энэбишийн дэмжлэгээр сайд болсон байв. Ж.Гүррагчааг Батлан хамгаалахын сайд болгохоор нэр нь орж ирэхэд Н.Энхбаяр "УИХ-д дэвш гэхэд дэвшээгүй хүн шүү дээ!" гэж дургүйцжээ. Л.Энэбиш "Ж.Гүррагчааг Орос, Монгол хоёр улсын баатар гээд л ойлгочих" гэж хэлээд сайд болгожээ.

Ж.Гүррагчаа УИХ-д яагаад дэвшээгүйн шалтгаан 1996 оны сонгуулийн дараа болсон явдалд байв. Тэр 1996 онд Дашпүрэвт ялагджээ. Хэн ч мэдэхгүй хүнд унасан уурандаа "Би та нараас дахиж юм гуйхгүй" гэж сонгогчиддоо үг хаяад явсандаа бантаж дахиж дэвшихийг зүрхлэхгүй байжээ. Нөхөн сонгуульд ч дэвших нэг их сонирхолгүй байсан нь үүнийгээ ч бодсоных, бас Л.Энэбишийн хүүг ч бодсоных бололтой.

Харин Аймгийн засаг дарга Энхбатыг дэвшүүлэхгүй байх сонирхол Н.Энхбаярт байжээ. Рейтингээрээ түүний дараа орсон Б.Өвгөнхүүг дэвшүүлэхийг тэр боджээ. Энхбатын Э. Мөнх-Очирт "Миний дүү чи л нэрээ дэвшүүлчих, ах нь чамайг дэмжье" гэж ярьж явсныг бас сонссон бололтой юм. Б.Өвгөнхүүг дэвшүүлэхийг бодсоны цаад учир нь Л.Гүндалайн амыг Б.Өвгөнхүүгээр бариулах гэж бодсоных байжээ. Анх Л.Гүндалай, Н.Энхбаяр хоёрын хооронд хэрүүл эхлэсэн ч Н.Энхбаяр нь өөрөө мултарч Л.Гүндалайг Ц.Нямдорж, У.Хүрэлсүх хоёртой зууралдуулаад хаячихсан билээ. Муйхар Ц.Нямдорж өөрөөс нь дутахгүй мугуйд Л.Гүндалайтай болгоомжгүй тоглосноосоо болоод золтой л улс төрийн тавцангаас хийсчихсэнгүй. Хэрвээ мань зрийг ЗГ нь хамгаалж үлдээгүй бол хятадуудтай эртний өстэй Зүүнгарынхны хойчис Ц.Нямдоржийг үнсэнд хяасан шалз шиг болгох ч энүүхэнд л дээ.

Б.Өвгөнхүүгийн эхнэр нь Л.Гүндалайн төрсөн эгч нь юм. Тиймээс Ц.Нямдорж уурандаа Л.Гүндалайн араар алхаж байгаад суга руу нь чичсэн хэрүүлийн үеэр Б.Өвгөнхүүг Л.Гүндалайн эсрэг турхирч байсан хэрэг. Жавзмаа, Ж.Гүррагчаа хоёр нэрээ татсан учраас Б.Өвгөнхүүг Н.Энхбаяр дуудаж "Хэрэв чи Л.Гүндалайн амыг барьж чадна гэж амлавал чиний нэрийг дэвшүүлье" гэжээ. Б.Өвгөнхүү ч уухайн тас зөвшөөрчээ.

Нэр дэвшүүлэх ажлаар аймгийн намын бага хуралд шинэхэн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн Булган аймагт очлоо. Тэр Л.Энэбиш даргын намын сонгуульт ажлыг нь дөнгөж аваад байв. Тэр Б.Өвгөнхүү, Э.Мөнх-Очир хоёрын нэртэй л очсон нь тодорхой. "Прогноз" төвөөс гаргасан судалгааны дарааллаар бол Э.Мөнх-Очирын нэр хамаагүй дээр байсан боловч Д.Идэвхтэн Б.Өвгөнхүүг илүү боломжтой мэтээр танилцуулжээ. Э.Мөнх-Очир ч "Прогноз"-ын судалгааны материалыг гартаа оруулж дөнгөсөн байсан учраас тийм ч амар бууж өгсөнгүй. Байдал буруугаар эргэх янзтай болоод ирлээ.

Аргаа барахдаа Э.Мөнх-Очирт албан тушаал амлаж, намын гишүүний бат илэрхийлэхийг түүний хүссэнээр Н.Энхбаяр өөрөө гардуулж "Дүү минь чи төрийн ажил хийж туршлагаж" гэж аргадаж ятгасаар нэрийг нь татуулж дөнгөлөө. Уг нь Э.Мөнх-Очирт хотын даргын орлогчийг амласан боловч удаан хүлээлгсний эцэст Баянзүрх дүүргийн засаг даргын орлогчоор томилж додомджээ.

Ийнхүү Л.Энэбишийн бүлэглэлийг санхүүгийн хувьд ч, улс төрийн хувьд ч дарж авчээ. Б.Өвгөнхүүг гишүүнээр сонгогдсоны дараа Э.Мөнх-Очир "2004 он минийх шүү" гэж хэлжээ. Н.Энхбаяр Э.Мөнх-Очирыг дэвшүүлэхгүйн төлөө боломжтой бүхнийг хийж байсан, тэгээд 2004 онд дэвшүүлээгүй билээ.

Э.Мөнх-Очирын том улс төрд орж ирэх хаалга нөхөн сонгуулийн үеэр л нээгдсэн, хойшид орж ирэх боломж бараг байхгүй дээ гэж Л.Энэбишийнхэн ярьж түүнийг дэвшүүлэхийг ихээр чармайсан ч "хүү" тэдний үгэнд оролгүй том алдсан юм. Тэр Н.Энхбаярыг намаасаа холдож Ерөнхийлөгч болсны дараа буюу 2008 онд дэвшиж байж ялсан билээ. Э.Мөнх-Очир нар 2005 онд Н.Энхбаярыг намаасаа дэвшүүлэн зайлуулах ажилд их идэвхтэй оролцож байв.

Тэр үед л "Чи намын гишүүн биш юм чинь нам дэвшүүлэхгүй бол бие даагаад дэвш, бүр болохгүй бол АН-аас ч дэвшсэн болно гэж ятгаж байжээ. Бүр Буянгийн Жагаа хүртэл "Хэрвээ чи нэрээ дэвшүүлбэл ах нь нэрээ татаж авна" гэж хүртэл хэлж байсан.

Б.Өвгөнхүүг нөхөнгөөр гишүүн болсоны дараа ч Л.Гүндалайн ам хамхигдахгүй тул Б.Өвгөнхүүг Н.Энхбаяр дуудаж амлалтыг нь сануулав. "Өөр намын хүний амыг би яаж барих вэ дээ, харин та хоёр уулзаад л учраа олчихооч дээ. Би цаадахийг чинь тань уруу явуулчихья" гэж Б.Өвгөнхүү царай алдав. Ерөнхий сайд ч зөвшөөрч, Л.Гүндалай ч явж очсон байдаг юм. Даанч Ерөнхий сайд Л.Гүндалайг хүлээн авахаа "мартчихжээ". Зуумхай зангаас нь болсон бололтой. Л.Гүндалай удтал үүдийг нь сахиж суусаар буцжээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644287/d2a/trackback

edi hugda

2012.12.09 12:00:45
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
860 Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3] daruuhan01 2009-05-25 1478
859 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1478
858 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
857 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1476
856 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
855 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1471
854 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1469
853 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1468
852 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
851 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2] surenchimeg 2009-09-16 1466
850 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1465
849 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1465
848 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1464
847 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
846 БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1] Munkh-munkh 2009-05-25 1460
845 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1460
844 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1459
843 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1457
842 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1457
841 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1457
840 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1455
839 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? urin_a 2009-10-18 1453
838 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
837 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1452
836 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
835 Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1450
834 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
833 АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1] lollipop976 2009-07-20 1447
832 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
831 Ээжээ, би амьд явж болох уу? urin_a 2009-10-20 1446
830 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
829 bukan zurgaa 2009-07-04 1445
828 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
827 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
826 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
825 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1443
824 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1441
823 unuugiin ulaanbaatar sarmis..... 2009-10-11 1441
822 5 сарын 24-нд [1] 999999999_ 2009-05-25 1438
821 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1438
820 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1436
819 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
818 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1434
817 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
배너신청
자생병원

배너신청