Бичлэгийн тоо 2,391

Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт

Ардчилсан холбоо эвсэл хүүхэд тогтдоггүй айл шиг засгийн газраа тогтоодоггүй байлаа. УИХ-ын гишүүнээсээ олон сайдтай болчих шахсан юм.

Засгийн газар авдаг эрлэгүүд нь Н.Энхбаяр байсан. Сонгууль дөхсөөр. Ахиад жаахан хугацаа байсан бол Р.Амаржаргал ч "ёс зүйн" асуудлаар огцорч магадгүй байсан гэдэг. Шөнө дөлөөр хэн нэгэн Л.Энэбиш уруу утасдаж Р.Амаржаргалыг авч хаях боломж гарлаа гэхэд нь одоо арай хэтэрнэ ээ гэж "өрөвдсөнөөр" операци зогссон гэдэг.

УИХ-д соцдекүүд цөөн суудалтай мөртлөө АН-аасаа илүү нөлөөтэй байлаа. Энэ нь Р.Гончигдоржийн нүүдлийн үр дүн юм. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд еөртэй нь өрсөлдөж магадгүй Ардчилсан намын лидерүүдийг Н.Энхбаяртай нийлж шаварт суулган замаа засч байжээ. Хожим энэ хуйвалдааны үр дүн болж "Алтан гадас" төржээ.

Тиймээс УИХ дотор МҮАН нэг талд нь МАХН, МСДН нөгөө талд тоглож байгаа мэт харагддаг байсан юм. МСДН-ийхэн жинхэнэ зүүнтнүүд шиг аашилж байсан хэрэг. Н.Энхбаярын хувьд эвслийн ЗГ-уудыг унагах тусам дараагийн ялалт нь улам бүр халаасанд нь лав орж "тогтвортой төрийн тухай лозунгаа бясалгах" боломж олж авч байжээ.

Нүүдлийн явцад хувь заяаны эрх үү?, Н.Энхбаяр олон бод хожиж, Р.Гончигдорж хүүг бэрс болгоод л үхүүлж байсан.

Н.Энхбаяр "Цөөнх маш сайн ажиллаж байгаа, цөөнхийн 26 гишүүнийг 2000 онд бүгдийг дэвшүүлнэ" гэж амлаж байсан. Биелүүлсэн ганц том амлалт нь энэ байх. Үнэндээ цөөнх ганц ажлыг сайн хийсэн, түүндээ амташчихаад байсан, тэр нь ЗГ-ыг дэгээдэж унагах. Түүнээс бус төрийг бэхжүүлэх, залуу намынхны алдааг зөв шүүмжилж, засч залруулах талаар бол хуруугаа ч хөдөлгөөгүй юм. Энэ бол төрд бузар хорлонтой хэрэг.

Ерөнхий сайд болохын төлөө

2000 оны УИХ-д нэр дэвшигчдийг тодруулахад Л.Энэбиш, Н.Энхбаяр хоёрын санаа их зөржээ. Ямар боловч засаг огцруулагч 26 нь бэлэн байлаа. Үлдсэн хагас зуун нэр дэвшигчийн төлөө Н.Энхбаяр ёстой "шунаг түрэлт" хийжээ.

Тэр өөрийн тойрон хүрээлэгчдийг дэвшүүлэх гэж ёстой эр хүний 13 байтугай мэхийг хийжээ. Ингэсний эцэст хэн ч үл мэдэх, ямар ч улс төрийн боловсрол, дадлага туршлагагүй хэрвээ сонгогдвол улс төрчдийн хэлдэгээр "кнопны" хүн болох хүмүүсийг Н.Энхбаяр олныг шургуулжээ.

Заримыг нь сонгогдсоных нь дараа юу хийх вэ? 4 жил хумсаа л будна гэж даапаалж байсан, өргөгч цамхагийн суудал өндөр үү, УИХ-ын гишүүний суудал өндөр үү гэдгийн зааг ялгааг метрээр хэмжиж мэдэх нөхөр ч байсан. У.Хүрэлсүх, Долгор, Дашдорж гээд бичээд байвал бичээд л байна. Нэрийг нь мартчихсан, эргэж санах ч хэрэггүй учраас бичээд ч яах вэ? Н.Энхбаяр ургацаа хурааж, кнопныхон "Арвин" ч ургажээ. Энэ ургацынхаа хүчээр засгийн газар парламентаа барьж байна. 1996-2000 онд парламент нь ЗГ-аа тогтоодоггүй байсан бол 2000-2004 онд Засгийн газар нь парламентаа хааш нь хөдөлгөхгүй барьж байлаа.

Цагдаагийн газрын дарга, хурандаа Мөрөн гэгч залуу БНН-аас нэр дэвшихээр тугнийх нь өмнө зургаа авахуулчихаад байжээ. Н.Энхбаяр гэнэт айхтар сандарч Л.Энэбишийг Мөрөнг олж ир гэж явуулжээ. Л.Энэбиш өөрт нь гайгүй сайн Б.Жаргалсайхантай ярьж Мөрөнг нь чирч ирсэн гэдэг. Яагаад сандарсны учрыг ярихын хэрэг байна уу даа. Хэрвээ сонгогдох магадлал өндөртэй Мөрөн БНН-аас гараад ирвэл казино энэ тэрээр Н.Энхбаярыг багалзуурдвал яахав?.

БСШУ-ны сайд Б.Эрдэнэсүрэнг Увсад, Ц.Нямдоржийн тойрогт, Сэргэн мандалт компанийн захирал Г.Төмөрчулууныг Н.Баяртсайханы тойрогт гэх мэтээр олон хүнийг дэвшүүлэх гэж бөөн юм болжээ. Л.Энэбиш татгалзаад байжээ. Тэд өвлөөс хойш тойргууд уруугаа уруу ниссээр баахан мөнгө цацчихсандаа бухимдаад хаалга тас саван гарцгаажээ. Н.Энхбаяр "Би ч олон журмын нөхдөө гомдоож байна даа" гэж арга тасарсан янзтай суусан гэдэг.

Харин Л.Энэбиш Б.Эрдэнэсүрэн, Г.Төмөрчулуун хоёр л гэхэд 1.5 миллиард төгрөгийн асуудалтай гэх мэтээр ярьсны дараа дэвшүүлэх гэж улайрахаа больсон ч Ерөнхий сайд болоод хоосон үлдээгээгүй юм.

Нэг мэдсэн Н.Энхбаяр өөрөө тойроггүй хоцорчихоод бас сандарчээ. Ялах магадлал өндөртэй Мерөнг алдсан уурандаа Буянгийн Жагаа Н.Энхбаярын дэвшсэн тойрогт нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэнээс болж бас дарамтаид оржээ. Мань эр дарамтанд амархан ордог гэдэг. Тэгээд сандарч Ардчилсан намын нэг нөхрөер тав зургаан тойрогт судалгаа хийлгэж байж арай гэж 65-ийг сонгосон гэдэг юм.

Дэвших дуртай хүмүүс их төвөг болжээ. Ц.Уламбаяр агсан дэвшинэ гэж зүтгэсэнд П.Жасрай агсан "Би чамд 400 сая төгрөг өгсөн. Түүгээр чи хойно хоёр улаан байшинтай болчихоод сууж байгаа биз дээ. Тэр мөнгө авчирч тушаачихаад дэвшээрэй чи" гэж загнаад болиулж чаджээ. Гэвч мөнгөтэй хүнд хайртай, мөнгөн бүр хайртай Н.Энхбаяр Ерөнхий сайд болоод Ц.Уламбаярт дэд сайдыг худалджээ.

Нэр дэвшигчдийг тодруулж байх үеэр "Нам бусчуудын холбоо"-ны дарга Сү.Батболд гэдэг баян залуу Н.Энхбаяр дээр ороод хоёрхон цаг болоод л ижий ахай болоод гараад иржээ. Тэр 71-р тойргийг сонгоод байсан Н.Энхбаярт үнэт зөвлөгөө өгчээ. Тэр тойрогт "молекул" Батбаяр дэвшсэн байна. Мөнгөтэй хүн хэцүү, та тойргоо соль, харин үүнийхээ төлөө цаадхаасаа хэдэн юм зулгаа гэж зуучлах, зөвлөхийн хооронд ятгасан гэдэг. Болгоомжтой хашир Н.Энхбаяр ч холыг харж тойргоо сольсныхоо төлөө Батж.Батбаяраас 20 саяыг авсан гэдэг. Нэр дэвших явцдаа ч мөнгө хийж чаддаг сүйхээтэй эр.

Дараа нь Сү.Батболд намд нь болоод даргад нь хандив өргөж, нам бусчуудын холбоогоо хөсөр орхиод шанд нь Гадаад Хэрийн дэд сайд болсон түүхтэй. Тэр хоёр "Бороо гоулд" мэтээр сүрхий сүжирсэн. Сү.Батболд С.Баярыг дагаж, Н.Энхбаярыг хаяад гадаад хэргийн сайд болжээ. Эвслийн эрх барьж байх үед "Чингис" зочид буудалдаа соцдекийнхэнд зориулсан тусгай өрөө бэлдчихээд хонон өнжин архидуулдаг байсан түүнийг МАХН-ыхан хажиглаж эхлэхэд П.Жасрай агсан өмөөрч гарсан гэдэг юм.

Бас сансрын нисгэгч Ганзоригийг Р.Гончигдоржид зөөлөн боорцог болгож өгөх гэж Л.Энэбиштэй муудалцаад авчээ. Тэр "Гончигоо хэнд ч дийлдэхгүй, зүгээр тэгсгээд өнгөрөөе" гээд зүтгээд байсан гэдэг юм. Л.Энэбиш "Чадраа л Гончигоог дарж авбал авна, өөр хэн ч чадахгүй" гэж зүтгэжээ. Тэгээд Л.Энэбишийнхээр болж үнэхээр даржээ.

Л.Энэбиш Б.Чадраад "Чи очоод бид нууцхан яриатай, Гончигоогоо ерөнхийлөгч болгохоор ярилцаж байгаа. Архангайхан амь нэгтэй байдаг юм. Тиймээс би гишүүн болъё, Гончигоо маань ирэх жил баталгаатай ерөнхийлөгч болно" гэсэн цуурхал тараачих гэж зөвлөжээ. Үүнийг нь дагасны хүчинд арай гэж ялжээ. Р.Гончигдоржийн амбицыг сайн мэддэг Л.Энэбиш л Б.Чадраад ийм арга зааж өгсөн гэдэг юм.

Ийнхүү сонгуульд яваад орчихжээ. Н.Энхбаяр сонгуулийн ирээдүйн дүнгийн талаар даруухан тооцоотой байсан. "Бид парламентын суудлын тавиас дээш хувийг л эзлэх санаатай байна" гэж ярьж байсан. Гэтэл санаанд оромгүй юм болж үнэмлэхүй олонхи болжээ. Гэхдээ түүний тооцоо зөв байсан. Авсан санал нь тавь жаахан илүүтэй байсан ч сонгуулийн системийн гажгаас, бас эвсэл задарснаас санаанд оромгүй үр дүнд хүрчээ.

1998 онд Л.Энэбиштэй та Ерөнхий сайдаа аваарай, би их хурлаа авъя гэж гар барьж байснаа гэнэт "мартаж" ерөнхий сайдаа авчихжээ...

2000 оны 7-р сарын 3-ны өглөө Засгийн эрхийг дангаараа барих нь тодорхой боллоо. Н.Энхбаяр тохиролцооноосоо буцаж Л.Энэбишид өөрөө Ерөнхий сайд болох санаатайгаа цухуйлгажээ. Эртний Түрэгийн эзэн Буман худалч хүнийг "Чиний хэл миний хуруунаас олон ажээ" хэлсэн гэдэг. Гэвч Засгийн эрхийг гартаа бүрэн автал зай ч, лай ч байлаа.

Жил бүр болдог Ардын хувьсгалын их ойн хүлээн авалт "Их тэнгэр" цогцолборын задгай талбайд болж байлаа. Ялсан намын хөөрсөн гишүүдэд ч, ялагдсан намын гунисан гишүүдэд ч ялгалгүй урилга илгээсэн байв. Ялагдагчдын олонхи нэрэлхээд очоогүй юм.

Харин ялсан намыг сонгуулийн үеэр магтан дуулсан сэтгүүлчид, чухамдаа сонины эрхлэгчдээс нэг дутсангүй ирлээ. Тэд ялалтанд оруулсан тус тусын хувь нэмрийг дотроо ихэд бодсон бололтой тун ч пээдгэр харагдаж байв.

Н.Энхбаяр эхнэртэйгээ, Л.Энэбиш эхнэр нь АНУ-д байгаа тул ганцаараа, гартаа хундага барин зочидтой нэгбүрчлэн тулгаж тойрон явж байлаа. Том, том грущиктэй пиво бариад талбайн баруун урд бөөндүү зогсоо "Сэрүүлэг"-ийн Баярмөнх тэргүүтэй "сэтгүүлчид" уруу Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар хэрэг болгож очиж, хундага тулгаж "Та бүхэнд их баярлалаа, дараа уулзана аа" гээд цааш явж одов.

Содмонголын Анандбазар том бүрх духдуулж, элбэгдүү хийцтэй саарал монгол дээл хөөргөөд бүслэчихсэн Н.Энхбаярын орчим, Энхбаяраас ч илүү баярласан байдалтай харагдаж байлаа. Тэр өөрийн найзад их нөлөөтэй мэт харагдахыг хичээж байгаа бололтой байсан юм.

Харин Н.Энхбаяр хожим Р.Анандбазар "ганцад" суухад нь сонинд өгсөн ярилцлагадаа "Анандбазарыг би сайн мэдэхгүй. Москвад сурч байхад шүлэг бичдэг ч бил үү? Нэг тийм сэргэлэн залуу байсныг мэднэ. Сүүлд сонсохноо нь бизнес хөөгөөд явж байгаа сураг гарсан. Хааяа нэг гадаад айлчлалд бизнест багт ороод явж л байдаг юм" гэж хариулсныг уншаад олон хүн мэл гайхаж байв. Сэтгүүлч "Та хоёр их дотно гэл үү?" гэж асуухад ингэж хариулсан байдаг юм. Анандбазар Энхбаярыг жаахан байхад мөнгийг нь хийдэг ганц түшиг нь байсан юм. Н.Энхбаяр хэзээд ашиглаад хаях нөхөрлөлтэй хүн.Үнэндээ бол Анандбазар Энхбаярын ар гэр, аж ахуйг авч явсан хүн юм шүү дээ.

Хүлээн авалтан дээр Энхбаяр их бодлогоширсон янзтай харагдаж байлаа... 7-р сарын 20-доор засгийн эрх шилжүүлж авах үйл ажиллагаа явагдав. МАХН-ын Удирдах Зөвлөлөөс Н.Энхбаяр өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж чадлаа. Түүнийг Ерөнхий сайд болгохоор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв.

Энэ үед үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргаж, Ерөнхийлөгч хориг тавьсан байлаа. Үндсэн хуулийн нэмэлтээр бол тэр Ерөнхий сайд болоод хаан болох байснаас Н.Багабанди болгоомжилжээ.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлтээ нэг мөр болгож байж асуудлыг шийднэ гэсэн үндэслэлээр түүний нэрийг хоёр удаа буцаалаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болно гэсэн үндсэн хуулийн нэмэлт заалтыг батлах эсэх тухай маргаан бүрэн шийдэгдээгүй байсан билээ.

Хуучин хуулиар бол УИХ-ын шинэхэн гишүүн Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар батламжлах нь Үндсэн хууль зөрчсөн болох байв. Хэрвээ тэгвэл Н.Энхбаяр хууль бус ерөнхий сайд болчих байв. Ардчилсан холбоо эвслийн сүүлчийн ерөнхий сайд Р.Амаржаргалыг Их хурлаас нь түдгэлзүүлж байж Ерөнхий сайд болгож байсан түүх хуучраагүй байлаа. Энэ нь Энхбаярын хартай занг гаарууллаа.

Уг нь Ерөнхийлөгч Н.Багабанди Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохыг дэмжиж байна гэдгээ тэр үед удаа дараа илэрхийлж байв. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн уламжлал Ц.Элбэгдоржийн үеэс тогтоод байлаа. Энхбаярыг батламжлах асуудлыг шинэ, хуучин үндсэн хуулийн алинаар нь шийдэх вэ? гэдгийг тодруулах зорилгоор л Ерөнхийлөгч хүлээзнээд байжээ.

УИХ-ын гишүүн ЗГ-ийн гишүүн байж болно гэсэн заалтанд өөрөө хориг тавьчихаад түүнийхээ эсрэг шийдвэр гаргах боломжгүй болчихоод байсан хэрэг л дээ. Гэтэл Н.Энхбаяр "Намайг биш Отгонбилэгийгээ болгох нь" гэж хардаж, өнөөх сониныхноороо дамжуулан тайлбар гаргаж эхэлжээ. Н.Энхбаяр түгшин, адгаж, ийш тийш утасдаж байлаа, "Багабанди намайг зөвшөөрөхгүй янзтай байх шиг байна. Намдаа байгаа юм уу, хүндээ байгаа юм уу, би ер нь нэрээ татдаг ч юм уу гэж бодож байна" гэж намынхандаа болон их хурлын гишүүдэд тунирхаж үзлээ.

Ерөнхийлөгч Ш.Отгонбилэгийг болгоно гэж огт дурсаж байсангүй, Л.Энэбиш, Н.Энхбаяр хоёроос өөр хэн ч Ерөнхий сайд болохгүй гэсэн байр суурийг барьж байсан гэдэг. "Нэмэлтийг л нэг тийш нь болгочих, тэгээд ямар ч асуудалгүй" гэсэн хариуг сонсоод Н.Энхбаяр ихэд баярлав.

Эцэст нь Үндсэн хуулийн нэмэлтэнд их хурлаар тайлбар хийлгэсний үндсэн дээр Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг их хуралд оруулж батлууллаа. Уг нь аливаа хуулийн тайлбарыг зөвхөн дээд шүүх л хийх ёстой. УИХ-д ийм эрх байхгүй юм. Тиймээс Н.Энхбаяр хууль бус засгийн газрын Ерөнхий сайд болсон юм.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644278/dc9/trackback

edi hugda

2012.12.09 12:01:19
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청