Бичлэгийн тоо 2,391

УИХ-ын гишvvн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хvрэлсvх­тэй ярилцав. Тэрбээр сvvлийн vед сонин хэвлэлээр Ерєнхийлєгч­тэй харилцан бичилцэж байгаа захидлынхаа тал­аар ярьж байна. Тvvний ил захидалд Ерєнхийлєгчєєс ирvvлсэн хариуг доромж­лол гэж vзсэн бололтой. Тэрбээр “2007 оны долдугаар сар­­ын 23-ны єдєр МАХН-ын бvлгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерєнхийлєгчийг шvvмжилсэн. Тvvний дагуу Ерєнхийлєгчийн зvгээс нэр тєр гутаалаа, уучлалт гуй гэсэн шаардлага ирvvлсэн. Тэр дагуу би Ерєнхийлєгч Н.Энхбаярт ил захидал бичсэн юм.

Гэтэл сонин хэвлэл дээр гарснаас харахад Ерєнхийлєгч миний ил захидалд хариу ир­vvл­жээ. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын хариуг уншиж vзээд энэ хvн яасан ч жижигхэн хvн юм бэ дээ гэж єєрийн эрхгvй бодогдож байна” хэмээн яриагаа эхэлсэн. Цааш нь хэлэхдээ “Ямар ч худалч хvн юм. Худалч хvн чинь хулгайч л байдаг даа. Ингэж эрээ цээргvй худлаа хэлэхлээр нь ємнєєс нь ичээд байна” гэсэн юм.

-Та Ерєнхийлєгчийг ямар учраас худалч, хулгайч хэмээн vзэж байна. Энэ талаараа манай уншигчдад єєрийнхєє бодлыг хуваалцах­гvй юу?

-“Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизийг миний ємч биш гэж хэлжээ. Ерєнхий­лєгч­ийн хувийнх нь ємч мєн гэдгийг нь би мэдэж байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмон­гийн хамаатан улсын заан Ганболдын дvvгийн нэр дээр энэ сонинг авсан байдаг. “Зууны мэдээ”-г єєрийн болгосон єдрєєс эхлээд л Ерєнхийлєгч Н.Энхбаяр тааруухан харилцаа­тай хvн болгоноо уг со­нин­оор гvтгэж гутаан доромжилдог болсон. Мєн Ерєнхийлєгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийг бурхны нэрээр аваад єєрийнх болгосон. “Зууны мэдээ”-г эрхлэгч Ганболдоос нь яаж булааж авсныг би сайн мэдэхгvй. Гэвч дээрх мэдээллийн хэрэгслvvд бол яах ч арга vгvй Ерєнхийлєгч Н.Энхбаяр­ын хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ мэд­ээллийн хэ­рэг­сл­ээр явж байгаа бvх мэдээлэл энэ хvний хувийн бодлого явж байгаа шvv гэдгийг албан ёсоор ард тvмэндээ хvргэе. Ийм байхад минийх биш гэсэн байна. Мєн хєрєнгє орлогын мэдvvлэгтээ оруулаагvй байна лээ. Vvнийг тэр Авлигатай тэмцэх газар нь шалгах хэрэгтэй. Би тэр мэдvvлгийг нь уншсан. Надаас ядуу юм бичсэн байсан. Зєвхєн цалингаараа амьдар­даг гэснийг нь хvн vнэмшинэ гэж бодсон юм байх даа. Хєрєнгє орлогын мэдvvлгээ худал гаргасан бол албан тушаалаас нь халах арга хэмжээ авна гэж байдаг. Хvн амьтнаас ичдэггvй юм гэхэд єєрєєсєє ичиж амьдрах ёстой. Манай Ерєнхийлєгчийн ичих булчирхай нь байхгvй болчих­сон юм шиг байна. Ард тvмэн vvнд нь vнэмшиж магадгvй. Харин хажуу хавирганд нь амьдарч байгаа бидний инээд хvрч байна. Хамт ажилладаг хvмvvсээсээ, найз нєхдєєсєє ингэж улаан цайм худал хэлсэндээ ичих хэрэгтэй. Мєн 2001 онд шиг санаж байна. Баянгол дvvргийнхээ сон­гогчидтойгоо уулзалт хийж байхдаа “Миний єрєєнд нэг хvн орж ирээд 500 сая тєгрєг хахуульд єгнє гэсэн. Тэр хvнийг би хєєгєєд гаргасан” гэж Ерєнхий сайд байсан Н.Энхбаяр єєрєє хэлсэн. Энэ тухай нь би асуулга тавьсан. Vvнд хариулсангvй. Тэр хvн хэн гэдэг хvн бэ. Тантай юун тухай ярьж, яагаад хахууль єгєх гэсэн юм хэмээн би асуусан юм. Гэвч vvнд хариулахгvй байна. Иймээс Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр авлигын хэргийг нуун дарагдуулсан гэсэн гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож байна. Энэ хvнд эрх бvхий байгууллага эрvvгийн хэрэг vvсгэж шалгах ёстой болжээ.
   Єєр олон зvйл энэ хvнд байдаг. Хэвлэл мэдээллээр тvvнтэй холбогдуулан гарч байгаа шvvмжлэл vнэний ортой гэж би ойлгодог. Vvнийг хууль хяналтын байгууллага шалгаж тодорхойлох хэрэг­тэй. Надад хаяглаж ирvvлсэн энэ захидал маягийн юм нь хvн гутаасан, доромжилсон хэрvvлийн чанартай юм би­чиж ирvvлсэнд их харамсаж байна. Ерєнхийлєгчийн Там­гын газар нь миний ил захид­лыг уншаад хариулж бичих юм олдохгvй бужигнаж байна гэж дуулдаж байсан. Бодвол энэ хариу захидлыг єєрєє хэлж єгч бичvvлээ биз ээ. Тэгээд уншиж засаад хэвлэл мэдээллээр цацаж байгаа бололтой. Уг нь ингэж хэв­лэлээр дамжуулж “шалчиг­нах” хэрэг байхгvй. Тєрийн тэргvvн хvн гэдэг чинь арай ч ийм байдаггvй байх. Vнэн худлыг єєрєє гарч ирээд шударгаар хэлж чаддаг байх ёстой биз дээ.

-Ерєнхийлєгч таны хє­лийг тань дєрєєнд хvргэж, гарыг тань ганзаганд хvр­гэсэн. Єєх єгсєн хvнтэй єглєє босоод заргалдлаа хэмээн тэр хариу захи­далдаа дурдсан байсан. Vнэхээр таныг ар євєртєє vvрч дvvрч энэ зэрэгт хvргэсэн юм уу?

-Ерєнхийлєгч сvvлийн vед нэг тийм юм яриад байдаг болсон байна лээ. Нямдорж миний хvн байсан, Хvрэлсvх миний хvн байсан, Энхболд миний хvн байсан гэх зэрэг. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын тєрийн ажил алба Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын тєрийг хоёр Ерєнхийлєгчтэй гэж боддог хvн шvv. Нэгдvгээр Ерєнхий­лєгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хvн байна. Хоёрдугаар Ерєнхийлєгч нь манай тєрийн тэргvvн Н.Энх­баяр болов уу. Гэхдээ энэ хvн бэлгэ тэмдгийн тєдий Ерєнхийлєгч дєє. Би энэ нєхєдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хvнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишvvд найз нєхєд нь бvгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгvй юм шиг байх хэрэггvй. Тєрийн тэргvvний ажлаа хийж чадахгvй байгаа юм бол хуучин хийж байсан хvмvvсээс асуух хэрэгтэй. П.Очирбат, Н.Багабанди гуай нар байна. Тэд тєрийн тэргvvний ажил гэдэг чинь хов хєєсєн авгай нарын ажил биш хэмээн хэлээд єгнє. Энэ хvн тэгж чадахгvй байна. Ерєнхийлєгч Н.Энхбаяр худал хэлснийхээ тєлєє, гэмт хэрэг нуун дарагдуулс­ныхаа тєлєє Ерєнхийлєгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нєхрийг дахин тєрийн хариуцлагатай єндєр албан тушаалд томилж болохгvй гэж ард тvмэнд хэлмээр байна. Мєн МАХН энэ хvний нэрийг дахиж дэвшvvлэхгvй гэж би хэлмээр байна. Vvнийгээ ч єєрєє мэддэг болсон юм шиг байна лээ. Єєрийнхєє “Зууны мэдээ” сонинд Монголын ард тvмэн МАХН-гvйгээр тєрийн vйл ажиллагааг явуулах болно гэх зэргээр бичсэн. Энэ бол Энхбаярын бодлого гэж ойлгож байна. Єєр хэн ч ингэж vзэхгvй гэдэг нь ойлгомжтой. Сvvлийн vед МАХН дотор болж байгаа энэ vл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.

-Та хоёр дээхнэ vед хоо­рон­доо маргалдаж бєєн асуудал босгож би­лээ. Юунаас болоод муу­далдсан юм бэ?

-Би 2003 оны vед энэ хvнийг нэг шvvмжилсэн юм. Тэгэхэд чинь мань хvн єєрий­гєє vндэсний удирдагч гээд нэрлэчихсэн, Ерєнхий сайд, намын дарга том дарангуй­лагч байлаа ш дээ. Тэр vеийн тєрийн тэргvvн Н.Багабанди гуайтай бид уулзах хориотой, єєрийнхєє Засгийн газрын кабинетад Ерєнхийлєгчтэй уулзаж болохгvй гэж хоригло­дог. Намын бvлэг дээр бvл­гийн гишvvдэд Ерєнхий­лєгчтэй уулзахыг хориглож vvрэг єгдєг нєхєр байлаа. Тэр vед тєрийн тэргvvнийхээ єрєєнд орно гэдэг бол айдас хvйдэс тєрvvлсэн vйл явдал болдог байсан гэхэд одоо хvн vнэмшихгvй. Энэ хvнд цаг vед би “Монгол Улсын тєрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь єєрийгєє магтах євчин тусчихсан бай­на. Таныг шvvмжилснээр би энэ євчнийг чинь эмчилж байна. Vvнийг буруугаар бит­гий ойлгоорой” гэсэн. Гэвч дараа нь би “жавтийгаа” хvртсэн дээ. Миний удирдаж байсан Ардчилсан социалист залуучуудын байгууллагыг хагалж хоёр хуваасан. Vvн­дээ Барсболдыг ашиг­ласан. Энэ нєхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хvн бусдыг хооронд нь зєрчил­дvvлж тэр зєрчил, тэр хэрvvл дундаас vсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хvн. Нямдоржийг Шарав­доржтой, Шаравдоржийг Пvрэв­дорж­той, Энхболдыг Элбэгдорж­той, Хvрэлсvхийг Барсболд­той хооронд нь зєрчилдvvлж яс хаяж тvvнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорон­дын энэ их зєрчилдєєн тvvнд хvчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя.

-МАХН-ын нэр хvнд єсєх, буурах, хоорондоо хагаралдах гэх зэрэг зvйл Ерєнхийлєгчтэй холбоо­той гэж сvvлийн vед ярьдаг боллоо. Энэ ортой юу?

-МАХН-ын бvх зvйл энэ хvнтэй холбоотой байсан vе байлгvй яахав. Энэ нєхєр манай намд хvн шиг байсан vе ч бий. 2000 он хvртэл хvн шиг байсан. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсэж, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид нар пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хvмvvс явсан. 2000 онд Ерєнхий сайд болоод л ааш зан, идэж уух, ємсєж зvvх нь эрс єєрчлєгдсєн. Єєрийгєє vндэсний удирдагч гэж vздэг болсон, надаас єєр хvн байхгvй гэж сагсуурсан. Найз нєхдvvдээ ашиглаад хаядаг болсон. Казахстаны Назар­баев шиг насаараа Ерєнхий­лєгч болохыг мєрєєддєг ийм л хvн шvv дээ. Юу хийдэг хvн бэ гэвэл єрєєндєє элдэв хов жив ярьдаг хvн цуглуулаад л хов хєєцєлдєж байдаг. Єєр ажил хийж байгаагvй.

Эхнэр нь болохоор Чєлєєт хэвлэлийн сан ч бил vv, нэг байгууллагаараа хэвлэлийн амыг барьж чаддаг. Тvvгээр дамжуулж янз бvрийн бодлого явуулж, нийгэмд буруу санаа тараадаг. Єєрийгєє шvvм­жилсэн болгоныг нухчин дарангуйлдаг, иймэрхvv л хvмvvс байдаг юм. Ерєнхийлєгч болоод одон медаль их тараадаг болж. Хvмvvст хувиасаа одон шагнаж байгаа мэт л олгодог дуулдах юм. Хvмvvс минь та гавьяат болж бололгvй яахав. Гэхдээ энэ чинь та єєрєє хєдєлмєрєєрєє авч байгаа шагнал юм шvv дээ. Би нэг юм боддог болсон. МАХН-ыг шинэчилнэ гэж сvvлийн vед их ярих боллоо. Тэгвэл МАХН-ыг шинэчлэх нэг том зvйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. 2004 оны сонгуульд МАХН ялагдсан нь яах арга vгvй энэ хvнтэй холбоотой. Хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Гэвч зальтай хvн болохоор цэвэрхэн бултаж чадсан. Одоо энэ хvнд намууд хэрэггvй болсон байна. Намууд, иргэний хєдєлгєє­нvvдийг л хооронд нь хагаралдуулах зvйлд санаа тавьж байх шиг.

-Энэ бvх булхайтай зvйл хийж тєрийн ажил цалгар­дуулж байхад нь танаас єєр шvvмжилж хэлж ярьж єгдєг хvн байгаагvй юм уу?

-Н.Энхбаярыг дарж хазаарлаж байсан олон сайхан хvн байсан. Тэд харамсалтай нь бvгд нас нєгчсєн. М.Зэнээ, О.Даш­балбар, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш гэх зэрэг. Гэхдээ vе vеийн эх орончид энэ хvнийг дураар нь дургиу­лахгvй. Єєрєє огцрохгvй бол эх орончид, шударга хvмvvс хэзээд огцруулж чадна. Энэ Н.Энхбаяр нєхєр халдашгvй дархан эрхэнд халдав гэж надад гомдоллосон. Тэр халдашгvй дархан эрх гэдэгтээ єєрийгєє шvvмж­лэхгvй байх гэж л ойлгосон бололтой юм . Тийм биш. Ерєнхийлєгчийн дээр Монгол тєр, Монголын ард тvмэн байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Н.Энхбаярын талаар манай сэхээтнvvд тун таагvй зvйл хэлсэн байдаг. Талийгаач С.Эрдэнэ гуай байна. Тэрбээр “Алсын бодолгvй, алсын шуналтай хvн юм” гэсэн байдаг. Н.Багабанди гуай “Урт шар дээлтийн учруулж болох хор хєнєєлєєс сэргийлж ажил­лаарай” гэж байсан.

-Хадгаламж банкны хэрэгт таныг холбоотой хэмээн гадуур яригдаж байгаа. Энэ банкны хэрэгт холбогдохоос айсандаа таныг Ерєнхийлєгч рvv давшлаад байна хэмээн гадуур яригдаад байгаа. Энэ талаар таны бодлыг сонсох хэрэгтэй мэт?

-Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгvй. Тэр мєнгєнєєс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгvй. Харин намайг худал гvтгэж vvнд хутгах гэсэн сонирхол байхыг vгvйсгэхгvй. Тиймээс би их болгоомжилж айж байгаа. Энэ хvнээс айхгvй бол болохгvй хvн ш дээ. Аминд халтай хvн байгаа юм. Ийм учраас л ард тvмэндээ ний нуугvй хэлж байна. Єєрийнх нь буруутай vйл ажиллагааг яриад эхлэхээр намайг хууль, шvvхээрээ дарамталж магад­гvй. Олон жил нєхєрлєж явсны хувьд юу хийдгийг, ямар юм найруулан тавьдгийг нь мэднэ. Энд нэг юм хэлэхэд би сая ил захидлаараа энэ нєхрєєс биш ард тvмнээсээ хvлцэл єчсєн юм шvv. Би ард тvмэнд таагvй сэтгэл тєрvvлсэн бол уучлаарай гэж л гуйсан юм. Тvvнээс ийм муухай зvйл хийдэг хvнтэй бол хамгийн хатуу vгээр хэлж тэмцэж байх болно. Харин энэ шударга бус зvйлтэй хийх тэмцэлд ард тvмэн минь тус дэм болж намайг дэмжээрэй гэж гуйх байна.

(PS: мэдээлэлийн  үнэн бодит байдалыг  хангах үүдэнээс оруулав.хэн нэгнийг н дэмжээгүй болно)

Жамбалын Сандагдорж
/Єдрийн сонин 182/2634/                        http://www.medee.mn/content/383.shtml   




           Mиний photo блог залуус орж сонирхож үзээрэй               http://www.photoblog.com/monte            http://picasaweb.google.com/montekristo9


Хайр амьд хvнд л хамаатай
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1640964/540/trackback

Monte_kristo

2009.05.02 21:04:33
*.34.37.97

lh blank rh
Expiration Date: 2009-05-22 00:00
Participants: 8
blank
Элбэгд0рж .vs. Энхбаяр (8)
1 Элбэгд0рж
  bar 8 (100%)
2 Энхбаяр
  0 (0%)
blank
lb blank rb

finepix

2009.05.02 22:25:54
*.50.236.28

Э.Бат-Үүл:  Миний номхон амбиц оволзож байлаа. Учир юу гэвэл Монголын төрийг эзэлчихээд байгаа олигархуудын эсрэг бослого гаргах цаг нь болсныг ойлгосон юм. Эд баялгийг эрх мэдэл, эрх мэдлийг эд баялаг болгон хувиргах шидийн ёсонд суралцахаас өөр номын ёсонд гэгээрээгүй тул амилсан босоо ороолон шиг болсон олигархиуд даварч цадигаа алдахуйд 90 онд олсон бүхэн маань нуран унаж байгааг харахад яс янгинаж байлаа. Хүний эрх мөнгөөр хэмжигдэж, ардчилал авлигад боолчлогдохыг харахуйяа өр зүсэгдэх шиг болсон. Олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг маань хэнд ч худалдахаас сийхгүй олигархууд юу ч хийж мэдэхээр байгааг мэдрээд нурууны минь үс босох шиг болсон. Харсан мэдэрсэн бүхнээ тунгаан бодоод хувьсгал хийхээр шийдэж, ард түмэндээ биш олигархуудад үйлчилдэг болсон төрийн тогтоцыг өөрчлөх хөтөлбөрөө дэвшүүлсэн. Тэгээд олигархуудыг адисласан Энхбаяртай хүч үзье хэмээн нэр дэвшихээр индэрт гарсан учир энэ бөлгөө.

  Ерөнхийлөгч Энхбаяр хувь хүнийхээ тухайд хэнтэй ч адилхан сайнтай муутай хүн. Ямар ч атугай аав ээжийгээ баярлуулж, эхнэр хүүхдээ гялайлгаж яваа эр хүн. Тэр нуудаг, би бахархдаг болохоос биш бид хоёр уул нь адилхан буриад цустай.

Харамсалтай нь мань эрийн олон сайн чанарыг нэг муу зүйл балладаг юм. Түүний сувдаг сэтгэл. Эхнэрээсээ олсон гэж ярьдаг юм. Энхбаяр эд баялагт ухаангүй унадаг нэгэн. Мэдээж төрд зүтгэлээ гээд өөрийгөө ор хоосон зольж байх албагүй л дээ. Гэхдээ “улсаасаа баян” болох гэж улайрч байгаа нь ой гутам. Очирбат, Багабандийн үеэс хөөцөлдсөн Их өрийн асуудлыг шийдэхдээ 50 сая доллар зувчуулахаа мартаагүй. Ийм том гавъяаг тийм шалихгүй зүйлээр гутаах уу?, ухаантай хүн. Бурхан багшийнхаа сургаалийг огоорон огоорон хорвоогийн нүгэлд улайрахыг яана. Энхбаяр эрх мэдэлд даруулгагүй шунадаг нэгэн. Тэр шуналынхаа цог заль, муу аргын хүчээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг завсаргүй хашиж чадсан юм.Түмнээ гэсэн сэтгэлээр шатсан хүн ингэсэн бол монголчууд бидний зол болох учиртай байлаа. Бидний аз дутахад Энхбаяр давын өмнө өөрийгөө асарч явдаг хүн.. Очсон газар бүрдээ эрх мэдэл булааж авна. Ерөнхий сайд байхдаа Цэдэнбал даргаас ч том “Үндэсний удирдагч” болчихов. УИХ-ын дарга болмогцоо өөрийнхөө босгосон Ерөнхий сайдын эрх мэдлийг зад танаж жижигрүүлчхэв. Засгийн газрыг УИХ-ын даргын өрөөнөөс удирдаж байлаа шүү дээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй УИХ-ын олон эрхийг булаан авч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг сенатын танхим шиг болгосон. Өнөөдөр УИХ бараг л хоёр танхимтай болоод байгааг гишүүд нь ойлгохгүй байгаа. Цадахыг мэдэхгүй Энхбаяр аймгийн Засаг дарга нарыг өөрийн бие төлөөлөгчөөр ”томилж” доош нь хийх шив дээ. Эд баялагт шунахдаа Бурхан багшийг огоорсон шигээ, эрх мэдэлд шунахдаа Үндсэн хуулийг уландаа гишгэсээр явна аа, энэ хүн.

  Түүний сувдаг сэтгэл бас нэг дур гутам араншинг түүнд суулгаж өгсөн. Хүндлэл өргөмжлөлд нугасгүй гэдэг нь жигтэйхэн. Түүнийг бялдууч, зулгуйдагчид, даан ялангуяа олигархууд андахгүй. Нэгэн “Шинэ монгол” олонд дуулдахаар чанга дуугаар “манай Энхбаяр ах ийм мундаг, Цолмон эгч тийм сайхан” гэх зэргээр сайрхаж байв гэдэг. Зөвхөн та шүү хэмээн суу билгийг нь магтан дуулаад мөргөөд байвал өнгөн дээрээ төв царайлах хэдий ч цаанаа бөөн бөөнөөр нь таашаал авч суудаг. Сэтгэл судлаач Зигмунд Фройд үүнийг дур тавилтын нэг хэлбэр гэж үзсэн байдаг. Занг нь мэдэх ёслолын алба түүнийг хаан хүн шиг л алхуулна. Занг нь мэдэх хамгаалалтын алба, Африкийн дарангуйлагч Иди Аминых лугаа мөчөөрхөм сүржин хамгаалалт гаргана. Наадам, овоо тахилгыг Энхбаяр ингэж чимдэг дээ. Японы хаан хүү бүр биширсэн хэмээн цуурдаг. Би бол, хүн төрөлхтөн рационалжиж байгаа XXI зуунд дундад зууны дээдсийн аархал, мухар сүсэг амилсанд нь цочсон байх гэж боддог.

  Энхбаярын сувдаг сэтгэл Энхбаярыг өөрчилсөөр өнөөдрийн Энхбаярыг бий болгосон. Тэр сувдаг сэтгэл эзнээ өөрчлөөд зогсохгүй Монголын улс төрийг өөрчилсөн. Гэнэн хэдий ч зарчимтай, хэрүүлтэй боловч хорлонгүй, амбицтай боловч шуналгүй тэр үеийн улс төрийг Энхбаярын сувдаг сэтгэл бохиртуулсаар энэ цагийн садар самуун улс төрийг буй болгожээ. Би Энхбаярын улстөрд нь тачьяадан эгдүүцэхдээ бархирмаар санагдсан юм. Элбэгдоржийн “Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан шүү” гэдэг үнэн. Энхбаярын бий болгосон улс төр манай нийгмээс ядахдаа хотны хиртэй хол байгаад өмхрөн ялзарч байсан бол өнөөдөр би хамгийн түрүүн гүйж очоод түүнийг бензин цацаж байгаад шатаах байлаа. Гай болоход энэ улс төр манай нийгмийн тархи толгой нь болчихоод байна.

Тархиа шатааж нийгмээ үхүүлэлтэй биш. Солихоос өөр аргагүй. Солихын тулд Энхбаяр Ерөнхийлөгчийг солих хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялах хэрэгтэй

edi hugda

2012.12.09 11:44:44
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
860 Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3] daruuhan01 2009-05-25 1478
859 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1478
858 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
857 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1476
856 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
855 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1471
854 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1469
853 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1468
852 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
851 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2] surenchimeg 2009-09-16 1466
850 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1465
849 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1465
848 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1464
847 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
846 БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1] Munkh-munkh 2009-05-25 1460
845 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1460
844 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1459
843 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1457
842 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1457
841 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1457
840 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1455
839 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? urin_a 2009-10-18 1453
838 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
837 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1452
836 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
835 Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1450
834 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
833 АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1] lollipop976 2009-07-20 1447
832 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
831 Ээжээ, би амьд явж болох уу? urin_a 2009-10-20 1446
830 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
829 bukan zurgaa 2009-07-04 1445
828 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
827 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
826 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
825 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1443
824 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1441
823 unuugiin ulaanbaatar sarmis..... 2009-10-11 1441
822 5 сарын 24-нд [1] 999999999_ 2009-05-25 1438
821 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1438
820 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1436
819 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
818 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1434
817 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
배너신청
자생병원

배너신청