Бичлэгийн тоо 2,391
МӨНХ ХӨХ ТЭНГЭР ҮҮ ЭСВЭЛ НОГООН ЗЭСЭН ТЭНГЭР ҮҮ
Тэрбүм тэрбүм ам.долларын байна. Гэхдээ ганц л зүйлээр чинь солино гэж. Өвгөн бодоод л байж бодоод л байж. Тэгээд эмгэнтэйгээ ярьсан чинь эргэлзэж тээнэглзээд болдоггүй. Хүүхдүүддээ хэллээ...
Тэнгэр ягаад хөх өнгөтэй байдаг юм бэ? Монголын минь тэнгэр арай л гүн хөх юм шиг байна уу? Бага ангийхаа сурах бичгийг хараарай, ойлгоно. Манайхан их дээд сургууль дамжин төгссөөр хамгийн сүүлд амьдралд нь нөгөө бага ангийн хэдэн тоо, уншиж сурсан л хэрэглэгдээд байна гэж ойлгох хүн зөндөө бий байх. Харин манай эрдэмтэд бол гүй гэж хэлээд монголыг маань цайвар, саарал тэнгэртэй, үнсэн царайтай ард түмэн болгохоор Оюу-толгой, таван толгой болон бусад уул уурхайг ашиглая гэдэг тооцоо хийсэн юм.
Энэ уралдаанд би түрүүлэх байхаа. Ноён хутагтын магтан шагшсан говийн төлөө, маш олон бурхад, эх орончдын хайртай монгол улсын нь дархан манаа болсон говийг хамгаалахыг уриалсан учир.
Оюу-толгой, таван толгой болон говийн ашугт ,алтмал бүхий уурхайг бүү ашиглаа ч ээ. Бид усаар л тэднийг олборлож тэрбүм тэрбүм доллароо олж авна. Тэр хэмжээгээр манай говь цөл болж, тэнгэрт тулсан шороо, тэнгэрээ бүрхсэн тоосонцор болно.
Эрдэмтэн бизнесмень нь мэдэгдэхгүй эрх мэдэлтэнгүүд бид нөхөн сэргээнээ гэж мэдсээр байж худал ярьж, наанаа инээж, цаанаа хар дарж зүүдэлсээр байна. Монгол улсын ганц найдвар болоод байгаа энэ хоёр толгойн төсөл үнэхээр монголд минь ч дэлхийд ч хэрэгтэй. Бид экологийн цэвэр АТОМ, ЦӨМийн хоёр хошуутай болсон байна. Худлаа гэвэл Ө.Солонгос, Япон, Тайван, Сингапур, Шинэ Зелланд, Австрали улс тивээрээ Монголын говь цөл болвол эрүүл орчныхоо төлөө тэрбүм тэрбүм доллар зарцуулна, гэхдээ хэдэн зуун жилээр нь.
Энэ хоёр уурхайг ашигласнаар монгол улсын гүний ус, цэвэр усны тэнцвэртэй байдал алдагдана. Богд Дүнжингарав элсэн манхан болно. 2004, 2005 онд олон улсын байгууллагуудын гаргасан дүгнэлтээр зөбхөн Оюу-Толгойг ашиглаад л монголд экологийн сүйрэл болно гэсэн дүгнэлт гараад, устгагдсан. Алга болсон.
Оройтойгүй ээ, ахиад дүгнэлт гаргуулъя. Бид хүcвэл үнэгүй ч хийж өгнө байх шүү. БНХАУ түүхий эдийн том нөөцөө өнөөдөр ашиглахаа алдсан ч Хубилай хааны босгосон Бээжинг элсэн доороос ухахгүй болно.
Харин бид мөнгөгүй нэг л уултай, устай үлдээд өлбөрч үхэх үү гүй юу? бодоцгооё!
Онги голыг хамгаалах хөдөлгөөн гээд хэдэн хүн телевизээр л гарах, хэн ч тоохгүй юм шиг ч дотроо Эрэл ХХК-н Б.Эрдэнэбат эзэн юу болоод байгааг мэдэж л байсан. Яг өнөөдөр хоёр толгойн уурхайг ашиглах гэж байгаа юм тэр үед болж байсан. Эрэл ХХК нөхөн сэргээгээд л байсан, гэв ч монгол улсын газрын зураг дээр Хангайгаас говь руу судас мэт хөхөөр зурагдсан энэ гол баларуулагдсан. Харин энэ хоёр толгойг ашиглавал Мөнх хөх тэнгэр чинь гомдоод, уурлаад Монголых биш болох юм уу эсвэл Монгол улс эндээс нүүж Мөнх хөх тэнгэрээ хайж мөнхийн нүүдэлчин колони улс болно.
Олон тоо баримт хэлээд дэмий биз дээ. Гүний ус зуун жилд байгалийн таатай нөхцөлд эргэн нөхөгддөг. Тэр нөхөн сэргээлтийг уурхайн эзэд, зөвшөөрсөн эрдэмтэн, ашигласан бизнесмень зуугаас дээш наслахгүй учир үр хүүхдийнхээ усыг ногооруулж, ногоон болгоод өөрсдөө ч ногоо болох хувьгүйгээр мартагдана. Зуун наслахгүй дээ тэд сэтгэл амар байна. Тэд тэнгэрийн өнгө яагаад хөх байдгийг мэдэхгүй байна. Эрдэнэтийн овоо байсан газар очоод дээшээ хараарай хөх тэнгэр олж харвал таны нүд хорсоно шүү. Шил хийгээд харвал уу? үр удмаараа шилтэй болоё гэж үү?
Хоёр сая найман зуун мянга толгойнуудаа хоёр толгойтойгоо хамт тайрчих гээд байгааг л би хэллээ.
http://bayanmongol.com/index.php?option=com_content&view=frontpage&Itemid=1