Бичлэгийн тоо 2,391

Өдөржин компьютерийн ард сууж, өрөөн дотуураа ганц хоёрхон алхалж, өдөр нэг, үдэш нэг нийтдээ хоёр удаа махан хоол цохиж орой очингуутаа “шидэт дохиураа” шүүрч аваад орондоо шургана, сувгаа солиод л байна, солиод л байна нэг мэдэхэд “тасарчихсан”, өглөө болчихсон. Босоод ажилдаа жирийсэн, орой болсон. Өнөөгийн залуусын өдрийн дэглэм нэг иймэрхүү. Маршрут өөрчлөгдлөө гэхэд үсрээд замаараа нэг газар сууж шар айраг гүзээлэх.

  За тэгээд цадиггүй нэг нь тамхиан угсруулж судасны ханаа никитоноор шавна. Гучин насны босго давав уу үгүй юу нарийн гуятай бүдүүн гэдэстэнүүд. Таргалж амжаагүй хэд нь туранхай гэж хэлэхэд ахадмаар ч юм шиг, тураалтай гэж хэлэхэд гомдмоор ч юм  
      
        Африкийн айхтар улс орнууд шиг өлсгөлөн нүүрлэлгүй өдий хүрсэн малчин хувь заяандаа талархая. би нэг сайн эр болж Монгол залуусынхаа эрүүл мэндэд санаа зовнин ганц амьсгаагаар таргалалтын голлох хэдэн шалтгааныг чангаар дуудъя.

 

  • *    Хөдөлгөөн дутагдаж байнаа. Үүнд олон янзын хөдөлгөөн орох ба орондоо хийх хөдөлгөөн ч мөн адил хамаарна.
  • *     Буруу хооллоод байнаа. Унтахын өмнө мах зооглоод, хөнжилдөө унгастай, зүүдэндээ мангастай байгаа нөхдүүд үүнд хамаарна. Аа бас цочир өлсөж, цочир иддэг хүмүүс энэ ангилалд цочир орно шүү гэж мэдээрэй.
  • *     Шим тэжээлийн тэнцвэр алдагдах. Өдөр болгон тостой хоол гулгуулдаг хүмүүс анхаарууштай. Ямаа биш ногоогоор яахав гэж муйхарлавал удахгүй ямаа бүү хэл цүдгэр гэдэстэй үнээ болно гэдэгт итгэж болно.
  • *     Сэтгэл санаа, мэдрэлийн хямрал. Утаа униар, бөглөрөл, хямрал, ажил төрөл, мөнгө гэж нэг их бухимдаад хэрэггүй. “Сайн” бухимдлаа гээд бүх юм болчихдог, бүтчихдэг байсан бол яахав гэхсэн. Тийм бишээс л хойно та тайван бай, таны толгой шоовон байна.
  • *     Таргалснаар зүрх мууддаг, зүрх муудсанаар эргээд таргалдаг.
  • *     Буруу зуршил. Янжуурчин Баагийнууд голлон анхаарууштай гэж цохон тэмдэглэмээр.
  • *     Удамшил... гэх мэт утгагүй шалтгаанууд үлдсэн хувийг эзэлнэ.

 

Ер нь ингээд сонсож ээ суухад таргалалт маань глобал асуудал болжээ өнөөдөр. Америкчууд хүртэл хотдог-оосоо татгалзахад хүрч байна. Таргалалт бүх төрлийн өвчин дагуулдаг гэдгийг мэдсэн, мэдэрсэн болохоор тэр. Хөхний хавдар, зүрхний өвчин, бэлгийн сулрал, чихрийн шижин гээд тоочоод байвал чамгүй урт жагсаалт болдог юм байна.

Тэгсэн харин манай залуус ингэж ярьж байнаа. “Гүзээ чинь буяны тарга шд,”, “Эрэгтэй хүн гүзээтэй байвал сүртэй булиа харагдана шд”, “Хүүхнүүдэд гүзээтэй булцгар залуус их таалагддагийн шд”.

Үнэхээр гүзээтэй залуу секси харагддаг гэж үү бүсгүйчүүдээ?

Сайхан өвтэгш бие бялдартай гоолиг залууд найз бүсгүй, эхнэр тань сэтгэл алдарах вий гэж зовнихгүй байна уу залуусаа? 

Таргалалттай холбоотой нэг тоон мэдээлэл дурдахад секс хийж байхдаа амьсгал хураасан хүмүүсийн 75 хувь нь тарган эрчүүд байдаг гэнэ. Аа бас нэг эерэг мэдээлэл байгаа нь тарган эрчүүд эхнэрээ араар тавих тохиолдол туранхай эрчүүдийнхээс 30 хувиар бага байдаг байна.

Эцэст нь хэлэхэд Монгол залуус минь бие бялдар, оюун ухаанаа хамтад нь хөгжүүлнэ шүү. Хүдэр чийрэг баатруудын удам залуус маань хальт харахад хөл хүнд эм хүн мэт харагдах нь хичнээн зохисгүй. Эр хүний бахархалаа толинд л олж хардаг болчихвол ямар олиг байхав. Ажлыг зохицуулж болноо. Өдрийн дэглэмээ шинэчил. Хаа сайгүй л бялдаржуулах төв, бассейн байна. Хангалттай мэдээлэл авч болохоор эх сурвалжууд байна. Банжигт л гэхэд  ТJ- ийн блог байна. За тэгээд сайхан бие хаатай болчихоод охидуудын нүдийг унагасан шигээ... айн. 

Жаргалан жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор чухам жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалан.  Жин хэвийн бөгөөс бие эрүүл...

Бие хаагаа сайхан хөгжүүлсэн бол юунд ийм юм болохов.Ха ха. Илүүдэл жингүй гэж хээвнэг суугаад яахав. Суудлын ажил эрхэлдэг бол хүссэн хүсээгүй сунаж л таарна. Сунаагүй дээр нь чангалаад аваарай.

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1839151/785/trackback

Sarah3

2009.06.20 23:38:48
*.111.176.148

Яг олоод хэлчихлээ шvv...emoticon

profile

zarko

2009.06.21 21:04:07
*.222.85.50

profile

zarko

2009.06.21 21:04:59
*.222.85.50

profile

Cnonsaa

2009.06.28 14:33:33
*.176.118.50

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло

СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4]

Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1]

Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая

МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4]

86400 NEW

armi's china

Хэл хатирахуй [1]

АРД ч ЛАЛ. . .

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ

ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3]

МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7]

BAABAR:NAIDWARGUI ORON

Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил

Хийсвэр амьдрал Гэж юу вэ?

Хөлний хэлбэрээр нь тодорхойлох?

Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох

Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!

Та ямар сард төрсөн бэ?

Сонирхолтой зүйр цэцэн үгс

Та үүнийг мэдэх үү?

Сайн гэр бүл

Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг

Хайрла, дурла "сексд"

Харанга”-ын Лхагваа наранд гарлаа

margaash yurunhiilugch tangarag urgunu

Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!!

  • MUZZ
  • 2009-06-18
  • Уншсан 1047

Галзуу үхэр 11 хүнийг хазжээ

  • MUZZ
  • 2009-06-17
  • Уншсан 1111

СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1]

Амиа хорловол яах вэ? [2]

Ухаантай болох шилдэг 10 арга

АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1]

B.Obama in the TV

Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1]

Өөртөө л итгээрэй!!!

Харуулд зогссон хаан [1]

Хүний сайн муу [1]

АЯЛАЛД УРъЖ БАЙНА.

Цаг хугацааг чи хожих болно

Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна

Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй

Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч

helj tuslaach [1]

Хуримын бөгжний бодит түүх

배너신청
자생병원

배너신청