Бичлэгийн тоо 2,391

Энэ арай л хэтэрч байнаа.

Ер нь хаана ч явсан Монгол залуучуудын маань ярианы бас нэг гол сэдэв нь “Энэ хүүхнүүд Эзэн Чингэсийн цусыг бохирдуулж байна, Эх орныг маань бузарлаж дууслаа, Монголын бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болжээ.” гэх мэтээр ярьцгаах болж.

Би хувьдаа үүний эсрэг байдаг хүн. Юу гэсэн үг вэ? Хэдхэн хүүхнүүд биеэ үнэлсний төлөө бүх эмэгтэйчүүдээ ингэж доош нь хийж доромжлох ямар шаардлага байнаа.

Би өөрийгөө л магтаж байхгүй бол өөр хэн намайг магтхав дээ... гэдэг шиг Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ өөд нь татаж өмхий амтнуудын ярианы бай болохоос нь сэргийлж явмаар юм даа. Гэтэл үгүй шүү өөрсдөө нэгдүгээр эгнээнд нь яриад яваад байх юм.

Үлгэрлэвэл: Хэн нэгэн үйлдвэрлэгч өөрийнхөө үйлдвэрийн барааг өрсөлдөгч үйлдвэрийнхээ эзэнд муулж байгаагаас ялгаа ч алга. Ингэвэл тэр үйлдвэр дампуурах нь тодорхой шүү дээ. Эмэгтэйчүүдээ их муулвал Монгол улс дампуурах байх.

Би дээрх ярианы 3 муу талыг хэлмээр байна.

1-рт: Хэдхэн л хүүхнүүд биеэ үнэлж байгаа. Тэд нар нь л гадаадуудтай нь явалдаж байгаа. Тэд нар нь л энд тэнд нүцгэн шалдан зургаа авахуулж байгаа. Тэрний төлөө цэвэр ичимтгий, Монгол цусаа харамлаж, хадгалж байгаа бусад эмэгтэйчүүдээ бүгдийг хоморголон доромжлох нь тэднийхээ сэтгэлрүү ус цацсантай адил.

2-рт: Нэгэнт л муу нэртэй, луу данстай хүмүүс яасан ч яахав хэмээгээд зарим нэг ухвар мөчид охид буруу замруу ороход нь эрчүүдийн энэ “хар ам” сайхан шат, гишгүүр болох вий дээ.

3-рт: Монгол эрчүүд чинь та нарыг ингэж яриад байхад та нар яаж зүгээр байж чадаж байнаа. Та нарыг тоохгүй шүү гэдгээ харуулаач.... гэж шурган, өөртөө татах ухаантай, мөнгөтэй “Гадаад” эрхмүүдийн үгийг нь бэлдэж өгч байх шиг.

За ингээд л бичээд байвал олон муу тал байгаа.

За залуучууд минь миний, таны, манай найзын, танай найзын эхнэр, найз охин магадгүй заримых нь охид, эгч нар, ээж ч энэ Монголын эмэгтэйчүүд гэдэг бүлэгт багтаж байдгийг санаад ам, хэлээ жаахан бодолтой онгойлгож байхыг хүсч байна.

Хаана ч янхангүй, нүцгэн зургаа авахуулдаг хүүхэнгүй нийгэм байхгүй. Монголд байгаа нь хэдхэн хүүхнүүдийн хүрээнд л байдаг юм. Тэрийг нь бид хэт томоор ярих нь зөв боловч бүх эмэгтэйчүүдээрээ хаяглан ярьмааргүй байна.

Лав л миний эхнэр, миний дүү, миний найз нар тийм биш. Ядаж тэд нарыг минь хасаад ярьж бай.     

Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ хамгаалж ярьж байж Монгол эмэгтэйчүүд сайхан, ёс зүйтэй гэдэг “дархлаа” тогтоно шүү дээ.

Хайр сэтгэл, эр нөхөртөө үнэнч сайхан эхнэрүүдийн тухай домог, үлгэр, бодит амьдралын түүх хар бараан жишээнээс дутхааргүй олон байдаг биздээ. Тэр талаас нь ярьж байя л даа.

Уриалга гэх үү? Улиглал гэхүү?

Хэлэхгүй бол хаа сайгүй Монгол бүсгүйчүүдийг маань муулаад байх нь таалагдахгүй байна.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1838096/4c2/trackback

profile

mijin_co

2009.06.20 16:38:30
*.147.157.140

tiim shuu uneheer.
profile

TS:ELGEMSUU

2009.06.20 21:34:45
*.99.15.50

Mongol erchuud haana ch henees ch iluu nuur bardam tengerleg hiimorilog boloi ta nar shuu busadtai zuirlemgui

Sarah3

2009.06.20 23:45:56
*.111.176.148

Монгол девочкагын толгой хир потенциалтай болох нь илт харагдаад байна аа...Монгол эрчvvлээ...суралцаачэээ..

profile

sarmisxan555

2009.06.23 00:46:02
*.158.116.222

hehe..........elegee  egch  huurhun  shuu...
tani  shig  erchuud  huuhnuudee  magtdag  bol  ch.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло

СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4]

Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1]

Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая

МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4]

86400 NEW

armi's china

Хэл хатирахуй [1]

АРД ч ЛАЛ. . .

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ

ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3]

МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7]

BAABAR:NAIDWARGUI ORON

Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил

Хийсвэр амьдрал Гэж юу вэ?

Хөлний хэлбэрээр нь тодорхойлох?

Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох

Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!

Та ямар сард төрсөн бэ?

Сонирхолтой зүйр цэцэн үгс

Та үүнийг мэдэх үү?

Сайн гэр бүл

Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг

Хайрла, дурла "сексд"

Харанга”-ын Лхагваа наранд гарлаа

margaash yurunhiilugch tangarag urgunu

Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!!

  • MUZZ
  • 2009-06-18
  • Уншсан 1047

Галзуу үхэр 11 хүнийг хазжээ

  • MUZZ
  • 2009-06-17
  • Уншсан 1111

СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1]

Амиа хорловол яах вэ? [2]

Ухаантай болох шилдэг 10 арга

АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1]

B.Obama in the TV

Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1]

Өөртөө л итгээрэй!!!

Харуулд зогссон хаан [1]

Хүний сайн муу [1]

АЯЛАЛД УРъЖ БАЙНА.

Цаг хугацааг чи хожих болно

Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна

Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй

Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч

helj tuslaach [1]

Хуримын бөгжний бодит түүх

배너신청
자생병원

배너신청