Бичлэгийн тоо 2,391

Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөрт

* Манай улсын нийт газар нутгийн 77 хувь цөлжилтөд өртсөн
* Нутгийн 90 хувь цөлжилтөд өртөмтгий
* Монгол орны 41.3 хувь нь цөл, цөлөрхөг хээр, хээрийн бүсэд оршдог ба үүний 65.1 хувь нь эрсдэл ихтэй 
* Газрын гадаргын 78 хувь доройтолд орсон
* Агаарын дундаж температур 1.56 градусаар нэмэгдсэн


Сэтгэл сэрдхийлгэм эдгээр тоо баримт Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлт, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгийн талаарх үзүүлэлтийн зөвхөн зах зух. Цаашилбал, манай орны есөн аймаг цөлжилтөд хүчтэй өртөж, элсэн далай болон хувирч байна. Дундговь, Дорноговь аймаг Сахарын цөлөөс дутахааргүй болж, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн дийлэнх хэсэг цөлжилтөд хамгийн их өртсөн бүсээр “шалгарчээ”. Цөлийн бүс, Алтай нурууны урд хэсэг, уулын тагаас бусад нутгийн хэмжээнд цөлжилтийг судалсан дүнгээс харахад манай орны нийт нутаг дэвсгэрийн 77.2 хувь нь жинхэнэ цөлжсөн бүстэй хувь заяа нэгдээд байна.

Олон улсын загварч­лалаар цөлжилтийн эрчим энэ хэвээрээ байвал 2080 онд Монгол орны 80 хувь нь элсэн цөл болон хувирах дүр зураг бий. Улаанбаатар одоогийн Замын-Үүд шиг болж, Хөвсгөл аймгийн зүүн хойд талын багахан хэсэг, Хэнтий нурууны баруун хойд хэсэг л хэвээр үлдэж, бусад нутаг нэлэнхүйдээ цөлжиж, монголчууд бүгдээрээ хойд хил дагуу нүүн, багтаж ядахдаа уулын оройд хүртэл шавааралдаж амьдрах болох нь.

Газар нутаг маань тэр чигтээ  90 давсан хувиар цөлжих прогнозыг үүнээс өөрөөр тайлбарлах хувилбар алга. Уур амьсгал, дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд хүн төрөлхтөн сөхөрч эхлээд байна. Жилээс жилд дэлхийд нүүрлэх гамшгийн тоон үзүүлэлт өссөөр. Олон улсын эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт цаашид эрчимжиж  маш том эрсдэл авчирна хэмээн үзсэн. Жилийн дундаж температур 1.9 градусаар дулаарч, хүчтэй шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулбал дөрөв дахин нэмэгджээ. Ингэснээр ногоон өнгийг байгалиас бараг булааж, үнсэн саарал, саарал өнгө давамгайлах болсон нь алмайрч суух хугацаа үлдээгүйг хатуухан сануулсаар. Бэлчээрийн доройтол ихэсч, ургамлан нөмрөггүй нүцгэн газрууд тоймоо алдлаа. Цасан бүрхүүлтэй өдрийн тоо багасч, 2080 онд дөнгөж 27 хувийг эзлэх болох нь.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон дулаарлын нөлөөгөөр сүүлийн 60 жилд агаарын дундаж температур 1.56 градусаар нэмэгдэж, 2010-2039 онд 1.37 болох төлөвтэй. Температур 1.5-2.5 градусаар нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн 20-30 хувь нь мөхөх аюултай гэдэг. Мөнх цэвдэг хайлж, мөрөн гол ширгэснээр цэвэр усны хомсдолд орох тухай хар мэдээ харанга дэлдэж байна.
Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт жил бүр 200 км газар нутаг хүний үйл ажиллагаанаас болж ашиглалтаас гардаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн цөлжилтөд эрчимтэй нэрвэгдсэн 40 орон, нэрвэгдэж буй 60 улс байгааг зарлаж. Гэтэл бид базаахгүй үзүүлэлтээрээ хүчтэй цөлжиж буй 11 орны тоонд багтжээ.

Жилийн жилд хүрээгээ тэлж байгаа цөлжилтийн явцад хүний буруутай үйл ажиллагаа нэмрээс болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цөлжилт үүсгэж буй шалтгааныг бэлчээрийн талхлагдал, уул уурхай, ой модны зохисгүй хэрэглээ, ус, хөрсний нөөцийн хэт ашиглалт, зохисгүй мал аж ахуй хэмээн тодорхойлжээ. Байгалийн хүчин зүйлээс цөлжилтөд нөлөөлсөн хувийг 13 гэсэн нь ч нэгийг хэлнэ.
Онгон зэрлэг байгаль түүх болон үлдэж, кино хальснаас л энэ тухай харж байвал юутай эмгэнэлтэй. Монгол хүн монгол газартаа эзэн сууж, эх нутагтаа учирсан гамшиг зовлонг гэтэлгэхийн төлөө хүүгийн ёсоор хүчин зүтгэх учиртай.

Эх нутгаа хайрлаж, амиа өгсөн монголыг мэдэхээс, элстэй боллоо гээд дайжсан иргэний тухай дуулаагүй билээ.


 
Г.Даваадорж:  Хүн төрөлхтөн цөлжилтөөс гарах хоёр аргыг олсон байдаг

Х.ЭРДЭНЭБУЛГАН

Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөртэй холбоотойгоор  Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслийн зохицуулагч Г. Даваадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Одоохондоо Алтайн цаадах говийг  ногоожуулах гэж тэнгэрт дэвэх хэрэггүй. Харин амьдарч буй орчноо яаж зүлэгжүүлэх вэ, газраа яаж нөхөн сэргээх вэ, усаа яаж зөв зохистой ашиглах вэ гэдэгт дор бүрнээ анхаарсан нь дээр. Ахуйн хог хаягдлаа ядаж ангилж, аль болох хоггүй орчинд байвал цөлжилтийн эсрэг иргэн бүрийн оруулж буй хувь нэмэр болох ёстой.

-Монгол орны цөлжилтийн төлөв байдал ямар хэмжээнд байна вэ?
-Цөлжилт идэвхтэй явагдаж байгаа Азийн таван орны нэгд манай улс орчихсон явна. Тэгэхээр ямар хэмжээнд байгаа нь ойлгомжтой биз дээ.

Дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд манай орны агаарын жилийн дундаж температур 1,56 хэмээр нэмэгдсэн. Нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн байгааг гайхах хүн цөөн байна уу даа. Цөлжилт бол манай улсын үндэсний аюулгүй байдалд хамгийн их заналхийлж байгаа зүйл.  1980-аад онд улсын нөөцийн хадлан хаддаг газар өнөөдөр элсэн цөл болсон байх жишээтэй. Шалтгаан нь өвс ургамлын ургах нөхцлийг бүрдүүлж байдаг өнгөн хөрс үгүй болсон  явдал юм. Газар тариаланг буруу хийж, тариалангийн зориулалтын талбайн заримыг нь огт ашиглахгүй болсноос хортой ургамал шарилж ургах нөхцөл бүрдэж улмаар хөрс сийрэгжиж цөлжилт үүсэх шалтгаан болдог. Хүний буруу үйл ажиллагаанаас ихэнх нь үүдэж байна.

-Монголын цөлжилтөд төр, засгийн зүгээс бодлого боловсруулж анхаарал хандуулахаас илүү гадны санхүүжилттэй төсөл хөтөлбөрөөр олон зүйл хийдэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, төрийн бодлого хоёрыг хэрхэн уялдуулах ёстой вэ?
-Монгол Улс 1996 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хөтөлбөрт нэгдэн орсон.
Тариалангийн талбайг зурваслан хагалах, ойн зурвасаар хамгаалах гээд маш олон төсөл хэрэгжүүлсэн. Үр дүнгээ ч өгч байсан. Гэхдээ цааш нь хайрлан хамгаалах, арчлан тордох ажил үнэндээ дутсан. Хүн төрөлхтөн цөлжилтөөс гарах хоёр аргыг олсон байдаг юм. Эхлээд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарих, зүлэгжүүлэх ажлыг өргөн хүрээнд хийсэн.  Дараа нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, жирийн үед гэрлээ унтрааж, аль болох цахилгаан бага хэрэглэх явдал чухал гэж үзсэн байдаг. Дэлхийн хөгжингүй орнууд яг ийм хандлагаар явж байна.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1825450/c04/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:56:55
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло

СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4]

Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1]

Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая

МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4]

86400 NEW

armi's china

Хэл хатирахуй [1]

АРД ч ЛАЛ. . .

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ

ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3]

МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7]

BAABAR:NAIDWARGUI ORON

Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил

Хийсвэр амьдрал Гэж юу вэ?

Хөлний хэлбэрээр нь тодорхойлох?

Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох

Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!

Та ямар сард төрсөн бэ?

Сонирхолтой зүйр цэцэн үгс

Та үүнийг мэдэх үү?

Сайн гэр бүл

Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг

Хайрла, дурла "сексд"

Харанга”-ын Лхагваа наранд гарлаа

margaash yurunhiilugch tangarag urgunu

Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!!

  • MUZZ
  • 2009-06-18
  • Уншсан 1047

Галзуу үхэр 11 хүнийг хазжээ

  • MUZZ
  • 2009-06-17
  • Уншсан 1111

СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1]

Амиа хорловол яах вэ? [2]

Ухаантай болох шилдэг 10 арга

АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1]

B.Obama in the TV

Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1]

Өөртөө л итгээрэй!!!

Харуулд зогссон хаан [1]

Хүний сайн муу [1]

АЯЛАЛД УРъЖ БАЙНА.

Цаг хугацааг чи хожих болно

Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна

Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй

Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч

helj tuslaach [1]

Хуримын бөгжний бодит түүх

배너신청
자생병원

배너신청