Бичлэгийн тоо 2,391
Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг
Уншсан 1362 vote 0 2009.09.15 17:21:31 Бидний өвөг дээдэс улс эх орны хөгжил, цэцэглэлтийн төлөө хэрхэн тэмцэж, газар шороо, уул усаа яаж хамгаалж ирснийг орчин үеийн дарга, цэрэг нар төдийлөн сайн мэддэггүй нь бидний амьдрал дээрээс харагдаж байгааг хэн бүхэн мэдэх биз ээ. Төрсөн нутгийнхаа газар шороон дээр барилга, уул уурхайн салбарт ажиллаж буй монгол ажилчид 300-500 мянган төгрөгөөр цалинждаг. Гэтэл гаднаас орж ирсэн хятадууд 1000-5500 долларын цалин авдаг гэсэн тоо гарчээ. Ингэж эх орныхоо хөрш шороог харийн иргэдээр хөндүүлэн түүнээс гарах ашиг шимийг харийнхан руу цацсаар байна. Өөрийн улс орны хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ амь амьдралд зориулагдах хишиг харийн иргэдийн бузар гарын салаагаар урсан одсоор. Яагаад адилхан ажиллаж байгаа монголчууд ингэж гоочлогдох ёстой гэж. Манайхан өөрсдөө тийм дөлгөөн тайван хүмүүс үү, аль эсвэл манайхан харийнханд атгуулчихсан юм уу. Монголын төр өөрийн ард түмнээ мөлжих ёсгүй л баймаар. Бас нэгэн хачирхалтай зүйл нь юу гэвэл уул уурхайн нэгэн компанид гадаадын ажилтан 28 сая төгрөгийн цалин авч бусдыгаа тэргүүлдэг гэнэ. Ингээд бодохоор монголчууд бид дуугүй суугаад харийнханд мөлжүүлсээр байх уу.