Бичлэгийн тоо 2,391
Халдвар судлалын төвийн мэс заслийн тасагт 25 орчим насны залуу уушгины архаг үрэвсэл гэсэн оноштой хэвтэж эмчүүлсэн ч удалгүй амь насаа алджээ. Түүний өвчний түүхэд Солонгос улсад таван жил ажиллаж байгаад эрүүл мэнд муудсны улмаас нутагтаа эмчлүүлэхээр ирсэн хэмээн тэмдэглэгдсэн байна. Хэдийгээр мэс заслын эмч шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан ч өвчин хүндэрсэн байснаас ийн хорвоог орхижээ. Тэрээр Солонгос улсад байрны хонгилд мөс зөөх ажил эрхэлдэг байснаас уушгины архаг үрэвсэл тусчээ.

Энэ мэтээр гадаадын улс оронд биеийн хүчний хөдөлмөр эрхэлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг тоочоод барахгүй. Тухайлбал, энэ хавар Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн Ц гэдэг эрэгтэй мөн тус улсад ажиллаж байгаад хоёр бөөр нь ажиллагаагүй болсны улмаас нутагтаа ирж мэс засалд оржээ. Тэрээр тус улсад ажиллаад 20 сая төгрөгтэй ирсэн ч хоёр бөөрөө үлдээгээд ирсэн хэмээн харуусч суусан. Хэдэн жилийн өмнөөс Монголчууд гадаадын улс оронд л ажиллавал их мөнгөтэй болж сайхан амьдарна гэсэн ойлголттой болсон. Тиймээс ч Солонгос, Япон зэрэг улс орныг зорих залуусын тоо олширсон. Үүнтэй уялдаад манай улсад гадаадад ажиллах хүч гаргах аж ахуйн нэгж ч цөөнгүй болсон.

Зуучилж буй байгууллагууд тухайн оронд ажиллах хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл байхгүйгээс жуучлалаар очсон иргэд осолд өртөх нь цөөнгүй байдаг байна. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон Улсын Мэргэжлийн хяналтын газраас энэ онд шалгалт хийжээ. Дээрх шалгалтаар зуучилж байгаа байгууллагууд гэрээ хэлэлцээртээ зуучлалын талаар шалгуураар сонгох эсэх нь тодорхой бус байдгаас цөөн иргэдийг зуучилж улмаар үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор хураамжаа нэмэгдүүлсэн зөрчил илэрчээ. Мөн дээрх аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас зуучлалын хураамж, барьцааны гэрээ, хохирол барагдуулах талаар хууль зөрчсөн заалтуудыг хэрэглэж байсан аж.

Ажиллах хүч гадаадад гаргаж буй дээрх аж ахуйн нэгжүүд иргэдийг зуучлахдаа ажиллах ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгийг өгөөгүйгээс осолд өртөж буй баримтууд ч бий гэнэ. Тухайлбал, Солонгос Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдлын газраас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн жилд гэхэд 103 Монгол иргэн, энэ он гарсаар 96 иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ. Харин бусад улс оронд ажиллаж буй Монгол иргэдийн хэд нь үйлдвэрлэлийн осолд орсон талаархи статистик мэдээлэл байдаггүй гэнэ. Тиймээс гадаад улс оронд ажиллаж буй иргэдийн эрүүл мэндийн асуудлын талаархи мэдээллийг авч байх нь юунаас илүү чухал байгаа талаар Улсын мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн ярилаа.

Тэрбээр зуучилж буй аж ахуйн нэгж байгуулагуудын дадлагажигч ажилтнаар явсан иргэд эх орондоо буцаж ирсний дараа хамтарч үйлдвэр үйлчилгээ явуулах жижиг фирмерийн аж ахуй эрхлэх, машины сэлбэг засвар, засварын үйлчилгээ явуулах зэргээр ахуй амьдарлаа дээшлүүлж буй иргэд байна. Гэвч дээрх аж ахуйн нэгжид алдаа зөрчил ч цөөнгүй байна. Тухайлбал, дадлага хийж буй иргэдийн ажлын байрны нөхцөл түүнд тавигдах шаардлага, ажиллах хүч гаргах тоо зэргийг бүрэн тусгаагүй. Мөн зуучлагч байгууллагууд нь иргэдээс харилцан адилгүй хураамж авч ажлын байранд зохих шаардлага хангасны дараа зуучлалын хураамжгүйгээр зуучилж байхад бусад аж ахуйн нэгж 1000-2700 ам доллараар зуучилдаг байна. Мөн НЭСИ ХХК нь зуучилж буй иргэдийн нэрс ирээгүй байхад хураамж авсан байсан. Иргэдийн гомдлын дагуу 56 иргэний хураамжийг эргүүлэн олгох асуудлыг шийдсэн. Мөн Япон улсад гэрээгээр ажиллаж ирээд барьцаа мөнгөө аваагүй 16 иргэний төлбөрийг буцаан олгох талаар үүрэг өгчээ. Түүнчлэн Ти Энд Си Ди ХХК нь дадлагажигчийн банкинд байршуулсан 8861500 төгрөгийн цалин хөлсийг материал бүрдээгүй гэсэн үндэслэлээр олгоогүй гурван иргэнийг хохироосон зөрчил илэрсэн байна.

Тус мэргэжилтний сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр ажиллах хүч гаргах зөвшөөрөл авсан байгууллагууд тодорхой хяналтын тоо гаргаагүй улмаас олон иргэдийг бүртгэж хүндрэл учруулж байна. Тухайлбал таван хүн зуучилсан компани 40-50 хүн бүртгэж авах жишээтэй. Энэ мэтээр иргэдэд хүндрэл учруулсан үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй байна хэмээлээ. Энэхүү шалгалтын явцад зуучлалын хураамжийн хэмжээ харилцан адилгүй байгааг харгалзан хураамжийн хэмжээг зохицуулсан эрх зүйн акт гаргах хэрэгтэй байгааг онцлов. Мөн Япон хэлний сургалтын төлбөрийн бусад гадаад хэлний сургалтын төвүүдийн жишиг үнэтэй ижил хэмжээнд байх зохицуулалтыг хийх хэрэгтэй байгааг Нийгмийн хамгааллын Хөдөлмөрийн яамд уламжилсан байна. Ийнхүү Улсын мэргэжлийн хяналтаас дээрх аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү шалгалтыг өнгөрсөн жил хийсэн бөгөөд 16 зуучлагч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ жил 15 аж ахуйн нэгжид шалгалтад хамрагдсан бөгөөд 36 иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч хохирсон иргэдийн асуудлыг шийдэж өгчээ. Хэдийгээр зуучилж буй нэр бүхий 16 байгууллага гэрээгээр ажиллах хүч гаргаж байгаа ч иргэд хувиараа гадаадын улс орныг зорьсоор байгаа. Тэдний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн нөхцлийн талаархи асуудал бидний хяналтнаас гадуур гэсэн үг. Манайхны ойлголтоор харийн оронд ажиллаж буй иргэд эрүүл саруул нутагтаа буцаж ирдэггүй гэдгийг сайн мэднэ. Тиймээс ядаж л албан ёсоор зуучилж байгаа дээрх компаниуд жуучлалаар гарсан иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдалд санаа тавих, эргээд холбоо тогтоох ажлыг зохион байгуулах хэрэгтэй

Н.Түвшинжаргал
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2225003/d37/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2]

Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг

Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна.

Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1]

ҮСЧИН

Та нар үүнийг мэдэх үү? [1]

ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2]

Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4]

Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв

Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1]

"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

Adminuud ni admin shig baigaachee [1]

MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO

  • soonoo
  • 2009-09-13
  • Уншсан 1654

БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2]

Тархи угаагчид

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа

Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1]

2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3]

“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1]

Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2]

Алтан шигтгээ [1]

her udan bgaad harij bgamda ho? [2]

Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2]

Их засгийн багш хаачсан бэ?

Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү

БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8]

Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3]

  • finepix
  • 2009-09-05
  • Уншсан 3113

Гайхамшигт монгол адуу [3]

Монгол улс 2070 онд [4]

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна

Tuslaarai

Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2]

Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна

ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна.

  • Levi`s
  • 2009-08-31
  • Уншсан 5021

uzeerei ulsuudaa..................................... [4]

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ

Энхийн хар тагтаа [1]

Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1]

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5]

МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12]

배너신청
자생병원

배너신청