Бичлэгийн тоо 2,391
Нэмүү өртгийн татвар
Нэмүү өртгийн татвар
Бид өчигдөр нэмүү өртгийн албан татварын тухай хууль үндсэн хуулийн зүйл заалт зөрчиж байгаа талаарх иргэн Лхагважавын хийсэн хэвлэлийн хурлаас мэдээлэл хүргэсэн байгаа. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа өнөөдөр энэ асуудлыг авч хэлэлцлээ. Үнэхээр иргэн та бидний халааснаас нэмүү өртөг нэртэй 10 хувийг төрийнхөн хууль гаргаж мөрдүүлэх нэрээр шомбодоод байдаг юм биш биз? Үндсэн хуулийн цэц ямар дүгнэлт гаргасныг одоо дуулгая.
Нэмүү өртөг гэж юу вэ? Үндэсий соёмбо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Энхбатын хэлсэн товч тайлбарыг эхлээд хүргэе. Францын татварын албаны дарга татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд нэмүү өртгийн албан татвар гээчийг бий болгосон байна. Энэ нь худалдагч, үйлдвэрлэгч өөрийн борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ нь дээр нэмээд НӨТ 10 хувийг суулгаж, тэрхүү НӨТ-ийг худалдан авагч худалдан авсан бараан дээрээ нэмж 10 хувиар төлдөг болсон явдал. Гэхдээ худалдан авагч НӨТ төлсөн 10 хувийн татварын баримтаа хадгалж байгаад татварын байгууллагаас 10 хувиа эргүүлэн авдаг тогтолцоо энэ дэлхий дээр бий болжээ. Товчдоо бол НӨТ гэгч үйлдвэрлэгч худалдагчдын орлого, зарлагыг мэдэх арга юм байна.
Манайд Нэмүү өртгийн албан татварын талаар хуульд заахдаа жилд 10 саяас дээш төгрөгийн орлоготой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид НӨТ-өөс чөлөөлөгдөнө, импортлогчдод энэ нь хамаарагдахгүй гээд заачихжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал 10 саяас дээш төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд НӨТ-ийн 10 хувийн татвараа төлсөн ч Ерөнхий сайдын багцад байгаа буцаан олголтын сангаас тэрхүү мөнгөө эргүүлээд авчихдаг байх нь. Харин 10 саяас доош орлоготой иргэдэд энэ асуудал хамаарахгүй. Өөрөөр хэлвэл та сар бүр гар утасны хураамждаа төлсөн мөнгөн дээрээ нэмж 10 хувийг төлдөг ч таны тэрхүү 10 хувь танд эргэж ирэхгүй Ерөнхий сайдын багц руу орчхож байгаа гэсэн үг. Энэ 10 хувийн татвар тэгэхээр та бидэнд ямар хамаатай татвар болж байгаа хэрэг вэ? Энэ асуудлыг Үндэсний Соёмбо хөдөлгөөнийхөн судалж, баримт нотолгоо цуглуулж, эцэстээ татварын энэ заалт нь ҮХ-ийн зарим нэг зүйл заалт зөрчиж байгааг маргааш нотлох гэж байна.
2004 онд улсын хилээр хувь хүний нэр дээр 100 тэрбум төгрөгийн бараа импортлогдсон байна. 100 тэрбум төгрөгийн импортын бараанаас төр 15 тэрбум 750 сая төгрөгийн НӨАТ авчээ. 100 тэрбум төгрөгийн барааг 10 мянган иргэн оруулж ирсэн гэж үзвэл 10 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой учраас тэрхүү НӨАТ-т төлсөн 15 сая 750 мянган төгрөгөөс нэг ч төгрөг авч чадаагүй байна. Уг нь бол авах учиртай. Одоо мөрдөж байгаа хуулиар 10 саяас доош орлоготой иргэдэд НӨТ-ийн буцаан олголтын сангаас мөнгө өгөхгүй гээд биччихсэн учраас тэр. Энэ нь хүнийг үндэс угсаа, нийгмийн гарал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүй байх ҮХ-ийн заалт, мөн хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх ҮХ-ийн заалт, иргэддээ тайлан гаргагч, тайлагнагч биш гэсэн агуулгаар хуваах байдал бий болгож, үндэсний ЭЗ-т хор учруулж байгаа хууль баталсан хүмүүсийн буруу болж таарна гэж ҮСХ-ийнхөн мэдэгдлээ. Таны худалдан авч байгаа бүх зүйлд НӨТ шингэсэн бол танд НӨТ-д төлсөн тэрхүү 10 хувийн мөнгө эргэж ирэх учиртай зүй тогтол энэ үгийн цаана бий. Гэвч хуулийг хэдхэн хүнд ашигтай байдалд шилжүүлснээр сардаа 300 мянган төгрөгийн орлоготой цагаан утас ажиллуулдаг эмээгийн төлж байгаа НӨТ эргэж ирэхгүй байх хуулийг ҮСХ-ий УЗГ Энхбат эсэргүүцэж маргааш цэцийнхнээр хянан шийдвэрлүүлэх гэж байна.
Үзэгч танд бид үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас сонсголоо. Танхим дүүрэн сонирхогчид суусан 2007 оны эхний хуралдаан халуухан болсон. Үндэсний соёмбо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн иргэн Лхагважавын хүсэлтийн дагуу цэц нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл заалт үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаар нээлттэй хуралдлаа. Хурлаар УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал гэсэн шийдвэр гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тодорхой хязгаарлалт тогтоож зарим татвар төлөөлөгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа нь цэцийн шийдвэрлэх асуудал биш, мөн үндсэн хууль зөрчсөн хэрэг огтоос биш болохыг цэцийн дунд суудлын хуралдааны үеэр нийтэд мэдээллээ. Өөрөөр хэлбэл жилийн 10 сая болон түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой бизнэс эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн заалт үндсэн хууль зөрчөөгүй болохыг өнөөдөр болсон ҮХЦэцийн дунд суудлын хуралдаанаар гаргалаа. Мэдээллийг Үндсэн хуулийн хэвлэл мэдээллийн албанаас авлаа.

Бэлтгэсэн сурвалжлагч Д.Болормаа

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. НӨТ нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр нэмэгдэж олж буй орлогыг хянах зорилготой татвар бөгөөд жилийн эцэст иргэн татварын албанаас буцааж авсанаар үйлчилгээ үзүүлэгчийн орлогын татвар хянагдах ёстой юм. Харин төр үүнийг буруугаар ашиглан Биднийг улсад 20 хувийн орлогын татвар төлүүлж байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2163155/2c4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2]

Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг

Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна.

Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1]

ҮСЧИН

Та нар үүнийг мэдэх үү? [1]

ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2]

Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4]

Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв

Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1]

"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

Adminuud ni admin shig baigaachee [1]

MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO

  • soonoo
  • 2009-09-13
  • Уншсан 1654

БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2]

Тархи угаагчид

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа

Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1]

2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3]

“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1]

Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2]

Алтан шигтгээ [1]

her udan bgaad harij bgamda ho? [2]

Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2]

Их засгийн багш хаачсан бэ?

Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү

БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8]

Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3]

  • finepix
  • 2009-09-05
  • Уншсан 3113

Гайхамшигт монгол адуу [3]

Монгол улс 2070 онд [4]

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна

Tuslaarai

Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2]

Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна

ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна.

  • Levi`s
  • 2009-08-31
  • Уншсан 5021

uzeerei ulsuudaa..................................... [4]

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ

Энхийн хар тагтаа [1]

Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1]

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5]

МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12]

배너신청
자생병원

배너신청