Бичлэгийн тоо 2,391
munhk ah aa .....sanalaa bichsend bayarlalaa.harin ene dund bgaa 2 zagas tegeed yu yum be?..........
Энэ бол Төвдийн гэхдээ тусгаар тогтносон төвдийн туг.Соёмбо үсгийг буддын шашинтай хүн зохиосныг та бүхэн мэддэгтэйгээ адилхан төрийн тэргүүн хаан хүн байсныг ч бодолцоорой.
Түүхэнд ахан дүүсийн цус урсгасан дайны хэний зөв бурууг одоо шүүх дэмий биз ээ, харин дотроо л байнга бодолцон ,санаж, сэрж яваарай.
Гол асуудал загас гээд байхад тэд арай өөөрөөр тайлбарлсан байна л даа.
Энэ эхнийг нь төвдийн төрийн сүлд.
Нар сар, уулс, хөх тэнгэр, амьдралын хүр хорол эрдэнэ, хорвоогийн өнгө бүхий нэг цул дугуй, хос хоёр арслан байна уу?
За дараагийх нь төвдийн төрийн туг.
Сүлдэнд орсон хос хоёр арслан. Цэнхэр улаан өнгө буюу арга билэг, гал, дун гээд л...
Анхааралтай харвал хоёр арслангууд урд хөлөөрөө хорол доторхи нөгөө загасыг тогтоогоод ч байна уу, хамгаалаад ч байна уу тийм дүрслэл байгаа биз.
Өнгө нь арай өөр, манайх шиг нүдтэй, солонгосых шиг хэвтээ байна уу?КККККККККК
Хэзээ ч улс орнууд манай сүлд, туганд тэр улсын тийм юм бий, хүний болон амьтны тийм эрхтэн бий гэж тайлбарладаггүйг эндээс харж болно ойлгож болно.
Үнэндээ би Төвдийн тугний тайлбарыг уншсангүй, гэхдээ Буддын номлолоор л бий байх гэж бодож байна.
Түүнээс биш нэг нь нөгөөгөө залгиж байгаа (БНХАУ, Төвд) гэж тайлбарлахгүй. Харин Хятадууд бол тэгж л тайлбарлана.
Жишээ нь Баатар нэртэй хүний хүүхдийг манай Баатар нэртэй нохойг дуурайж өгсөн юм аа гээд сууж байгаа хүнтэй адил сонсогдоод байна
Гэхдээ сонирхолтой байлаа, Хятадууд аюултай юм аа, цаагуураа энэ төвд монголын соёл үзэл бодлыг арсалдуулсан юм болов уу даа.
Харин сайн бодоод үзэхээр үгүйсгээд байгаа зүйл нь Хятад солонгосын онол, үзэл санааг шууд хийсэн юм биш үү дээ.
Соёмбо гэдэг энэ үсэгний амин гол загасыг энд хятад солонгосоос дор хэмээн үзсэн бөгөөд цаад утгаараа хоол боловсруулах системийн зураг л гэж тайлж л дээ.
Хятад загас илүү бодит ч гэх юм уу Солонгосын тугны арга билэг нь нэг цулыг илэрхийлж гэх мэт.
За тэгээд энэ тайлбар логикоор нь бол нарыг дугуй биш цацраг хэлбэрээр байх ёстой болох нь ээ.
Сараар мөнгөн аягыг билэгддэг гэж анх удаа сонслоо, гайхмаар.
мөсөн дээр мөнгөн аяга гэж оньсого бол бий.ккк.
Нэг харахад л ийм байна. завтай үедээ сайн бодон бодон харвал нилээн юм байгаа бололтой.
Цэвэр Монгол Улсын гаднаас хийгдсэн санаа байна. made in China