Бичлэгийн тоо 2,391

Энхийн хар тагтаа

Уншсан 2595 vote 0 2009.08.27 02:51:54

Буш мэдээж харцага. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш манай гаригийн хүчний тэнцвэр, аюулгүй байдал, энх тайвныг үнэн хэрэгтээ америкийн харцгууд л тогтоон авч явсан юм. Буш бол дэлхийн хүчний харьцааг хэвээр хадгалж энхийг сахин дэлхийд амар амгалан хадгалах үзэлтэй олон эрэлхэг харцгын нэг.
Америкчууд Европ, Ази, Африкийн хэрэгт орох хэрэггүй, бид тэднээс бүрэн салсан, энүүхэндээ диваажин байгуулаад амиа бодоцгооё гэсэн үзлийг тухайн үедээ алдарт зохиолч Жэк Лондон нийгэмд ихэд тараан бараг л итгэл үнэмшил болгожээ. Иргэний дайнаас хойш дотоодын бүх асуудал нь шийдэгдсэн Америк орон хөгжлийн дээд эрэмбэ рүү маш хурдан давшиж, ХХ зуун гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болж чадсан учраас Жэк Лондонгийн үзэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөх сайхан хөрс бүрдсэн байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд АНУ-ын арми хүч чадлаараа 16-р байранд байлаа. Тэднээс Румын, Түрэг илүү зэвсэглэсэн байсан юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг ийм байгаа нь нялх хүүхдийн боожгойтой боди билдингийн аврага шиг харагдаж байлаа. Америкчуудын хүн төрлөхтний өмнө хүлээх үүргийг ойлгосон ерөнхийлөгч Видроу Вилсон дайны гурав дахь жилд Америкийн армийг Европт оруулж асуудлыг үтэр түргэн шийдсэн юм.

Хэрэв тэд ороогүй бол дэлхийн дайн цааш аль зэрэг сунжирч хичнээн амь нас, хот тосгон сүйрэх байсныг Бурхан л мэдэх байх.
Европчууд цөмийн технологийг нээсэн. Гэхдээ хорвоо самуурч дайны гамшигт автан баларч байхад эрдэмтэд хамаг технологи, нээлт, тэр байтугай тоног төхөөрөмжөө аваад авралын сүүлчийн найдлага Америкт ирцгээжээ. Суут Эйнштайн, Боор, Фэрми нар эрх чөлөөний эх орныг хамгийн хүчирхэг зэвсэгтэй болгож өгсөн юм. Энэ бөмбөг Японы хоёр хотод дэлбэрч хэдэн арван мянган хүний амь сүйтгэсэн авч хэдэн сая хүний амийг аварч хүний түүхэнд гарсан хамгийн том дайныг зогсоож чадсан. Ер нь Чөрчиллийн гуйснаар америкчууд аль 1939 онд дайнд орсон бол Гитлер тэгтлээ галзуурч, япончууд тэгтлээ солиорох байсан болов уу. 60 сая хүний амь насны гарз аль зэрэг бага байх байсан бол?

Хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайн дундуур хүн төрлөхтнийг энх амгалан аваад гарсан баатар бол Америк. “Бид та нарыг булшлана” гэж Хрущев шулуухан сүрдүүлж байсан төдийгүй “Бид атомын бөмбөгийг хиам шиг үйлдвэрлэдэг” гэж сайрхаж байлаа. Дэлхийн коммунист бүгд найрамдах улс байгуулах онолын болон практик зорилттой энэ мангасын бай нь нийт хүн төрлөхтөн байсан. Гэтэл хүн төрлөхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн урт энх амгалан эдэллээ. Энэ бол хүчний тэнцвэр барьж чадсаны буян. Хэдэн мянган цөмийн цэнэгт хошуу харилцан биенээ айлгаж байсны хүчинд тогтвортой байдал дэлхийд ноёлж байлаа. Солонгосын болон Вьетнамын дайнд америкчууд ороогүй бол өнөөгийн ертөнц ямархуу там болон хувирах байсныг хэн ч хэлж чадахгүй. Юутай ч Орвэлийн 1984 он бол энүүхэнд.

Эцсийн бүлэгт Америкийн түүхэнд төрсөн хамгийн “аймшигт” харцага Никсон, Рэйгэн нар л хүйтэн дайныг зогсоож чадсан. Бас энэхүү бага Бушийн аав нь. Дэлхийн дайн дууссаны маргааш англичууд Чөрчиллийг гол гаргасны нэгэн адил хүйтэн дайны маргааш америкчууд ялалтын гол архитекторчдын нэг Бушийн орноос харах царайны энхийн тагтаа Клинтоны мандууллаа.  Гээд тагтаа энх тайван “хийж” чаддаг юм уу? Дэлхийн энх тайвны хурал гэх маягийн суртал нэвтрүүлэгт Пикассогийн тагтаа жинхэнэ дайнчдын нүүрийг нуух багаар л ашиглагддаг.

Шинэ зууны өмнө тулгарч байгаа хамгийн том аюулыг бие махан дээрээ амссан анхны ерөнхийлөгч бол бага Жоорж Буш. 9/11 бол магадгүй хүн төрлөхтний мөхлийг бэлэгдсэн аймшигт сүйрлийн эхний дохио байж болох юм. Чухам Бушийн идэвхи зүтгэлээр олон улсын терроризмыг дарж аваагүй юмаа гэхэд аюул заналыг нь холтгож чадлаа. Түүний Афганистанд хийсэн богино хугацааны дайн терроризмын үүр уурхайг эвдсэн. Ингэснээрээ лалын хамгийн том орон Пакистаныг аллагын эсрэг үнэнч холбоотон болгосон билээ. Сири номхорч, Ливи “цөмийн зэвсгээ” сайн дураараа хураалгаж, Суданы өвчин намжиж, Ливанаас гадны террорист цэргүүд гарлаа. Хорвоо урьдынхыгаа бодвол халдлагаас илүү найдвартай хамгаалалттай болжээ. Харин түүний Иракт хийсэн дайн тун бүтэл муутай болсон. Араб үлгэрт гардаг шидэт дэнлүүнээс бирдийг суллан гаргаад ирсэн чинь Садам Хусэйний дэглэмээс долоон дор юм болж унтаршгүй түймэр дэгдлээ. Вьетнамын дайн зайлшгүй зүйл байсан авч үүнийг хөтөлсөн Жонсоны нэр хүнд газар доогуур орсны нэгэн адил юм болсон. Жонсон ч, Буш ч тактикын том алдаа гаргасан, гэхдээ хожим үеийнхэн ойлгох байтугай талархахуйц стратегийн маш зөв алхам хийсэн юм.
Бушийн бүтэлгүйтэл Америкийн улс төрийн тавцанд энх тайвны тагтаа цойлон нисэх бололцоо буй болгожээ. Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгч Обама Пентагоныг бут авав. Америкийн зэвсэглэлд шинээр орж ирсэн нисдэг тэргийг шоолон цугласан олныг инээлгэжээ. Сайн илтгэгч, магадгүй түүхэнд ховор тохиолдох мундаг шоучин! Гэхдээ ярьж буй сэдэв нь тоглоом шоглоом хийхэд хэтэрхий буурьтай асуудал.

Обамагийн үзэж байгаагаар дэлхий даяараа Америкийг үзэн ядаж байгаа аж. “Мөхөшгүй найдварын гал” номондоо энэ талаар ихэд түгшин бичжээ. Хүн төрлөхтний хайрыг татсан шинэ Америк босгохоор тэр бодож буй бололтой. Америкийн имижийг солих нь! Иранд найр тавьж, Хойд Солонгост найрамдал амалж, Орост хөл алдаж, Хятадын холбоотон болж, Уго Чааваас, Кастро нартай эвлэрч, Хамасыг хүлээн зөвшөөрч, Баширыг өршөөж... Ингэсний эцэст найрсаг ялдам Америкийн шинэ имиж бүрдэх үү?
Хар арьст ерөнхийлөгчтэй болсноор Америкийн ардчилалын түүх шинэ хуудас нээлээ. Хүн төрлөхтний хөгжил дэвшил, тэгш эрх, ардчилалын үлгэр болсон Америкийн 230 гаруй жилийн гайхамшигт түүх бас нэгэн шинэ оргилд хүрлээ. Америкчууд ийм юманд бэлэн байсан. Тэдний түүх ч үүнд бэлтгэгдсэн. Гэвч манай өнөөгийн ядарсан, хоцрогдсон, үл тэвчлээр хуяглагдсан дэлхий үүнд бэлэн бус аж. Америк өөрөө нийт хүн төрлөхтний өмнө хариуцлага хүлээдэг болохоор Америк орон бэлэн байхаас гадна дэлхий үүнд бэлэн үү гэдгийг харгалзахаас өөр аргагүй. Америк ямар ч тохиолдолд сул дорой харагдаж болохгүй. Сул дорой харагдах Америк өнөөгийн дэлхийн тэнцвэрийн статусыг алдагдуулна. Найрсаг ялдам Америк сайн найз гэж харагдахаасаа гарыг нь бариад бугуйг нь барьж болох амар номхон өвгөнийг санагдуулна.
Өнөөдөр нөөцлөгдсөн цэнэгт хошууны тоогоор оросууд Америкаас хоёр дахин их. Хятадын масс потенциал нэмэгдэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрд сонирхлоо илэрхийлж эхэллээ. Хойд Солонгосын “тоглоомон” бөмбөгөөр далимдуулж Өмнөд Солонгос, Япон, Тайвань цөмийн гүрэн болох эвтэй цагийг отож байна. Тэрбайтугай ядуу дорой Бирмийн цэргийн эрхтнүүд цөмийн бөмбөг шохоорхож байна. Энэтхэг Пакистан хоёрын зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан бүс нутагт учруулах аюулаас давж эхэллээ. Саудын Арабт төрийн эргэлт хэзээ ч гарч магадгүй. Орхи Дорнодын зэрэгцээ төдхөн Төв Америк терроризмын бас нэг шинэ төв болохыг үгүй гэх газаргүй. Израиль улс буй болсон 60 жилдээ гагцхүү харцгууд нь л хүчний тэнцвэрийг хадгалж чадаж байлаа, тэндэхийн тагтаа болгон арабчуудтай найрамдал байгуулан Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан болохоос үнэндээ энх тайванд хамгийн муухай хор хүргэсэн юм. Натаняхугийн шийдвэрлэг алхамыг Америкийн тагтаа заналхийлэн хориглох боллоо. Бас нэг ээлжит хуурамч найрамдал

Нобелийн ёслолоор өндөрлөхөөр зэхэж байна уу?
Мөнөөхөн Ливийн зартай алан хядагчийг Британий шүүх өршөөн сулаллаа. Каддафи алуурчныг тусгайлан хүндэтгэн хүлээж аваад эрин зүүны баатраар зараллаа. Өрнийн ардчилалын хүмүүнлэгийг гэхээсээ сул доройг нь суртчилсан энэ концерт хэнд ямар хичээл зааж байна? Айхманыг цаазаар авсан Израилийн шүүх хүмүүнлэг биш болж таарах нээ? Нюрнбүрг, Токиогийн шүүх ажиллагааг өнөөгийн түүх илүү өршөөнгүйгээр дүгнэн шүүгчдийн хүмүүнлэг бус шийдвэрийг буруутгах уу? Эцэст нь Гитлерийн “зөв” болоод дуусах нээ дээ?
Хүйтэн дайн дууссанаар аюул заналын асуудал дээрдсэнгүй, харин ч ойлгомжтой байсан нэгдсэн аюул задарч энд тэндгүй шинэ заналын төвүүд үүсчээ. Ийм үед Америкийн үүрэг роль улам нэмэгдэж байна. Хүн төрлөхтөнд ярзайтлаа инээсэн эелдэг ялдам тагтаа биш, аюул заналаас найдвартай хамгаалах хүчирхэг харцага хэрэгтэй байна. Хүний ертөнцөд ороолон байсаар байгаа цагт түүнийг хүн төрлөхтний нэрийн өмнөөс цээрлүүлэгч эрэлхэг харцага байх л ёстой.

2009.8.25

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2145878/09c/trackback

profile

Monh-monh

2009.08.27 03:06:55
*.56.54.126

ЦАГААН ХЭРЭЭ
Ховор л амьтан даа. Хэрээ цагаан байх, төрөх?? ч юм уу өндөглөх.ккк
Тагтаа гэдэг шувуу Гандан дээр хар, цааан алаг,бор гээд есөн шидийн өнгөөрөө бий.Би мэднэ, баттай.
Баабар ах ч амьтан судлаач биш шиг ээ улс төрийн тоймч биш байх аа бодвол. Юмыг яаж мэдэх вэ? Харвардын эчнээ анги төгссөн ч байхад гэмгүй л дээ.
Баабар гуайн хэлэх дуртай жишээ бол муур ямар өнгөтэй нь гол биш харин ...гээд л ярьдагсан биш билүү.
Баабар гуайг бол би шүүмжлэх үнэхээр дургүй л дээ, цаанаасаа.
Монголын ардчилалыг хараагаад байгаа болчих гээд хэцүү л дээ. Ардчилсан Намыг ч би муулах дургүй. Тэд бүгд монгол ардчилал байхгүй юу.Монгол Улсын хүчний тэнцвэр. Хүрлээр хийсэн сүх 14 сая дайлур цавчаад, одоо ахиад 14-г цавчихад нөгөө талд тэнцүүлээд нэгхэн сая эзэнгүй дайлур олсон хулганы бөөлжис ЭРДЭНЭ харцага (энэ шувуу юу эд эрхтэнэ үү бүү мэд, харцага л гэсэн).
Баян гол-эрдэнэ гаргаад ирсэн нь торонд орвол монголын ардчилал шоронд орох гээд муусайн ХУ намын ардчилалыг эсэргүүцэгч нар.ХУ намын энхийн номер 1 харцага байхгүй, наадам эвлэрэлийн баяр харцага тэнцвэр хадгалаад түүнд нь завшсан эрдэнэ нэг байна аа. Болж дээ, зайлуул. Баян гол эрдэнээр урсаг.
За хэт өөр тийшээ хазайх гэж байна.Бабуур шиг,ккк.
Изриалын шүүх ч хүмүүнлэг биш ш дээ. Цаазлах ял байгаа л бол хүмүүнлэг биш гээд байгаа сураг байна, хавтгай дэлхийгээр нэг шум.
Пикассогийн тагтаа гэснээс таны магтаад байгаа харцагууд нэг хар номон дээр гараа тавиад л тангараг өргөөд байдаг даа. Тэрэн дээр чинь тагтааг бас энхийн билэгдэл шахам бичээд 2000-с олон жил болсон юм гэнэ лээ.
Олон улсын аллага таллагаар бялхасан улс орны талаар бол айж байна аа,дуугарахаасаа, үнэндээ. Түүгээр ниссэн бүргэд харцагыг үүгээр даллаад, холуур гэм.
Баабар гуай баавартай шүү шууд л өнгөрсөн үеийн түүх бичсэнээс зүгээр л түүхэнд ороод нисчихдэг, жиргэчихдэг. Онцгой.
Арга үгүй онцгой, бурхан л зарим үед мэдмээр ч юм шиг үгүй ч юм шиг шийдлийг эргэлзээн байхгүйгээр хэлнэ, бичнэ, эргэлзүүлнэ. Зарим бурхад дэлхийг бүтээж, зарим нь зааны нуруун дээр тавьж байхад онцгой баавартай нь шууд хавтгайлчихна ш дээ. Аймааар.
Том жижиг бутыг тойроод нилээн цус байх, эвгүй л дээ. Нилийсэн цус тос хөвөөд л.
Харцага хоорондоо юу хэрээ хоорондоо юу ялгаа үгүй л улаан цус, аймаар.
Манай тал танай тал гэлтгүй цус л бол цус юм аа. Тэд хоорондоо алалцаад жижиг бут биш ээ жижиг Харцагыг дагаад монголын номер нэг шар харцага нисээд л сүртэй. Харцага л гэх аалз л гэх хувирдаг юм болов уу даа.
Аль аль нь нэгнийгээ хар хэрээ гэдэг ч бас аль алиндаа харцага шонхоруудтай аймаар нөлөөтэй улсууд. Сониноос тэд эсрэг талын харцага нарыгаа ХАР ХЭРЭЭ л гэх юм. Монгол аль талд нь ороод ч явдаг юм бүү мэд. Харцагатай хамт нисэж явсангаа ААЛЗ гээд аймаар будилсан уу яасан бүү мэд. Харцага(хүн аалз шиг) аалз юм болов уу?
Сангийн сайд байсан хүн төрийн бодлоыг гадарлаад Бут гэж нефтинд дуртай харцага, Обама гэж юунд ч дургүй боолын удмыг хар тагтаа гээд бурхан шиг дүгнээд библи шиг номлол гаргаад ирэв ээ. Доожоо муутай энхийн хар тагтаа нь Удмаараа хүчирхийллийг мэдэрсэн болоод Монгол Улсын ганц ЦАГААН ХЭРЭЭний дургүйг хүргэсэн юм уу, хайрыг татсан юм уу бүү мэд.
Үнэндээ бол энд тэнд амьдарч явахад(амьдарч явахад шүү) АНУ-д дургүй хүн, ард түмний хэмжээнд сүрэг болжмор болсон байна лээ. Та бол энд тэнд явах (нисэн буугаад нисэн...)нь их болохоос нөгөө жирийн олон бор шувуунууд дунд амьдрахгүй юм даа, даанч онцгой л доо. Дэлхийн улаан номонд орсон шахам ЦАГААН ХЭРЭЭний цугларлаар яваад байх болсон хойно арга үгүй юм болов уу?
1939 онд Халхын голд ЗХУ,БНМАУ хоёр ялаагүй бол өнөөдрийн АНУ байгаа ч уу үгүй ч уу даа Баабар гуай л сайн мэднэ дээ. Баабар гуай бурхадын адилаар сэтгээд дүгнээд БНМАУ тэнэг юм хийж түүхэнд онигоо болсон гэнэ лээ. Онцгой нар болон бурхад энэ онигоог ярьдаг байх.(Хэрэв тэд ороогүй бол дэлхийн дайн цааш аль зэрэг сунжирч хичнээн амь нас, хот тосгон сүйрэх байсныг Бурхан л мэдэх байх.Б.Батбаяр )
Цагаан хэрээ өө биш Баабар гуай энэ Элбэгээ харин харцага,тагтааны эрлийз алаг шувуу болчих шиг байна. Нэг сайн хими, биологийн олон улсын мэдлэгтэй хүн таньд бий байлгүй дээ. Толгой хавиас нь харахаар тагтаа шиг тэгээд хөдөлж байгаа нь харцага маягийн, дуу шуу нь улаан бил үү юу билээ нэг өнгөөр нэрэлсэн шувуу шиг.
Австралийн харцага нисгэгч нар ч мэдэж магадгүй. Танилуудаа дараагийн ресс хийх үед асуугаарай.2011 он хүртэл тэд байнга л биз дээ. Бодвол.
Та бол монголдоо онцгой ЦАГААН ХЭРЭЭ . . .
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2]

Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг

Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна.

Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1]

ҮСЧИН

Та нар үүнийг мэдэх үү? [1]

ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2]

Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4]

Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв

Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1]

"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

Adminuud ni admin shig baigaachee [1]

MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO

  • soonoo
  • 2009-09-13
  • Уншсан 1654

БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2]

Тархи угаагчид

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа

Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1]

2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3]

“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1]

Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2]

Алтан шигтгээ [1]

her udan bgaad harij bgamda ho? [2]

Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2]

Их засгийн багш хаачсан бэ?

Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү

БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8]

Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3]

  • finepix
  • 2009-09-05
  • Уншсан 3113

Гайхамшигт монгол адуу [3]

Монгол улс 2070 онд [4]

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна

Tuslaarai

Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2]

Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна

ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна.

  • Levi`s
  • 2009-08-31
  • Уншсан 5021

uzeerei ulsuudaa..................................... [4]

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ

Энхийн хар тагтаа [1]

Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1]

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5]

МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12]

배너신청
자생병원

배너신청