Бичлэгийн тоо 2,391
НДЕГ-ын дарга асан С.Эрдэнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурваар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан атлаа завшин үрэгдүүлсэн хэмээн буруутган эрүүгийн хэрэгт татсан билээ. Тэрээр энэ сарын 24-нд Баянгол дүүргийн шүүгч Т.Өсөхбаярийн даргалсан шүүх хуралд нэмэлт мэдүүлэг өгөхдөө “Энэ зүйл ангийг огт ойлгохгүй байна. Би аж ахуйн нэгж удирдаж ажиллаж байгаагүй. Харин тангараг өргөсөн төрийн албан хаагч учир ямар ч эд зүйл итгэмжлэн хариуцаж байгаагүй” хэмээж байсан юм. Даваа гаригийн 20 цаг хүртэл хуралдсан шүүх хурал маргааш нь 15 цагт завсарлаж шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахын тулд хэлэлцэхээр боллоо. Шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оюунчимэг, Д.Уранчимэг нар 15 цагаас эхлэн хэлэлцсээр 21 цаг хүргэсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүх бүрэлдэхүүн тухайн өдрийн 22 цагт багтаан шийдвэрээ гаргах ёстой хэмээн заасан байдаг учир 21.20 цагт ямар шийдвэр гаргаснаа танилцуулав. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150.3-аар иргэн С.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах шийдвэр гаргалаа. Түүнийг иргэний зочид буудлыг 45 сая төгрөгөөр зарах гэж байхад нь нийгмийн даатгалд өр барагдуулах нэрээр 95 сая төгрөгөөр авч дундаас нь их хэмжээний мөнгө завшсан хэмээн үзсэн байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байсан Л.Ононгийн “Гэрэл” нэртэй зочид буудлын зарсан мөнгийг эзэн нь хоёр удаа тасалж нийт 60 сая төгрөг авсан нь баримтаар нотлогджээ. Зарсан гэх компаниас 35 сая төгрөг авах авлагатай байгаа нь мөн нотлогдсон гэнэ. Иймд энэ мөнгөнөөс авсан эх үндэслэл нь хууль бус байгаа аж. Мөн тендер зарлалгүй Нийслэлийн Нийгмийн даатгалын газар машин авсан байхад НДЕГ-ыг удирдаж байсан С.Эрдэнийг буруутгах нь хууль зүйн үндэс байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн түүнтэй нийлж их хэмжээний мөнгө завшсан хэмээн буруутгагдаж байсан Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарыг гэм буруутай хэмээн үзэж 5.1-5.6 жилийн ял оноосон ч Өршөөлийн хуулийн 4.1-д багтаж байгаа аж. Сонгуулийн дүнг зассан хэргээр Эрүүгийн хуулийн 131-1-ээр татагдсан М.Лхагвасүрэн, Ч.Чулуунчимэг, Н.Ширэндэв, А.Жаргал, Г.Намхайдорж нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралдаан завсарлахад цагаатсан иргэд баярласандаа нулимс дуслуулж байгаа харагдсан. С.Эрдэнийг дэмжигч 60 гаруй хүн Баянгол дүүргийн шүүхийн гадна байсан юм. Тэд хурлын танхимд багтахгүй байсан бөгөөд ийм шийдвэр гарсанг дуулаад уухай хашгиран “Ийм л байсан юм” хэмээн гар барилцаж байлаа. С.Эрдэнэ: Би нэр төрөө сэргэлээ гэж бодож байна Шүүхийн шийдвэр гарсан даруй С.Эрдэнэтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа. -Юуны өмнө танд баяр хүргэе. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна уу? -Тиймээ, баяртай байна. Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа. -Та олон сар саатуулагдан сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байлаа. Та нэр төрөө сэргээлгэх асуудлаар шүүхэд хандах уу? -Миний нэр төр сэргэсэн гэж би бодож байна. Шүүх бэлхнээ энэ хүн ийм гэмт хэрэг үйлдээгүй юм шүү хэмээн батлаад өглөө. -Удахгүй нөхөн сонгууль эхэлнэ. Таны хувьд УИХ-ын гишүүний эрхээ сэргээлгэх л үлдлээ? -Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин нөхөн сонгуульд Нийслэлийн Ардчилсан нам гол үүрэгтэй ажиллах болно. -Таньд ажлын амжилт хүсье? -Үнэн бодит мэдээлэл дамжуулж байсан та бүхэнд ч бас баярлалаа. Х.Оюунсүрэн
Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2143925/214/trackback

hurd_123

2009.09.01 21:31:53
*.181.87.109

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2]

Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг

Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна.

Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1]

ҮСЧИН

Та нар үүнийг мэдэх үү? [1]

ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2]

Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4]

Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв

Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1]

"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

Adminuud ni admin shig baigaachee [1]

MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO

  • soonoo
  • 2009-09-13
  • Уншсан 1654

БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2]

Тархи угаагчид

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа

Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1]

2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3]

“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1]

Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2]

Алтан шигтгээ [1]

her udan bgaad harij bgamda ho? [2]

Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2]

Их засгийн багш хаачсан бэ?

Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү

БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8]

Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3]

  • finepix
  • 2009-09-05
  • Уншсан 3113

Гайхамшигт монгол адуу [3]

Монгол улс 2070 онд [4]

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна

Tuslaarai

Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2]

Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна

ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна.

  • Levi`s
  • 2009-08-31
  • Уншсан 5021

uzeerei ulsuudaa..................................... [4]

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ

Энхийн хар тагтаа [1]

Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1]

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5]

МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12]

배너신청
자생병원

배너신청