Бичлэгийн тоо 2,391

Алтан шигтгээ

Уншсан 1871 vote 0 2009.09.08 12:18:04

Нэгэн шигтгээ. “Афин-2004″ олимп ид дундаа үргэлжилж байсан үе. Жүдогийн барилдаан эхлэхийн өмнөхөн, бөхчүүд жингээ үзүүлж хэмжүүлсэн шиг. Наймдугаар сарын 14-ний нартай, жаргалтай өглөө Чимэдбазарын Насантогтох багштай Америкаас нэгэн эрхэм утсаар холбогдсон нь боксчин Нэргүйн Энхбат гавьяат. Тэрбээр олимпийн “халуун тогоо”-ны элдэв хачнаас сонирхонгоо Монголынхоо тамирчдыг түүчээлэн дэвжээнд гарах болсон залуу жүдоч Цагаанбаатарт амжилт хүсч буйг дамжуулж өгөхийг алдарт дасгалжуулагчид санал болгоод утсаа салгажээ.

1988 оны Сөүлийн олимпоос монголчуудын хүртсэн цор ганц хүрэл медалийн эзний билэг ерөөл хэдхээн цагийн дараа төгс биелж, Цагаанаа тэр өдөр хүрэл медаль хүзүүндээ зүүсэн билээ. Бодоход, “том” гавьяат зүгээр л нэг тохиолдлоор бөхчүүдийг жингээ үзүүлж байх үеэр утасдаж таараад, дэвжээнд анхлан гарах болсон тамирчинд амжилт хүсээд, мөнөөх нь медаль аваа л биз гээд холуур даялаад өнгөрч болох ч цаанаа ямар нэгэн нарийн учир, нандин утга оршин буй мэт санагддаг.

Тэгэхнээ нь Нэргүйн Энхбат, Хашбаатарын Цагаанбаатар хоёр нэг өдөр буюу гуравдугаар сарын 19-нд төрсөн байдаг. Мөн спортын төрөл нь өөр ч гэлээ олимпоос хоёулаа адилхан 60 кг-ын жинд медаль авсан байдаг.

Нэгэн шигтгээ. Биелсэн үлгэрийн “төмөр шувуу” нисч, буух буудал газар Буянт-Ухаа хүнээр чигжүү. Эрхэм зочдын “VIP” хаалга алгуурхан нээгдэж мэргэн бууч Доржсүрэнгийн Мөнхбаяр гарч ирэв. Багтаж ядсан их хөөр баяр нүүрэнд нь гэрэлтэж, Барселоны олимпийн хүрэл медаль энгэрт нь гялалзаад л. Хадагтай сүү, цэцгийн баглаа, тоссон олны тос даасан бал бурам, талархлын үгс… Гайхалтай. Яасан сайхан аз жаргалтай мөч, ямархан, ховорхон хувь тавилан гэгч нь энэ вэ… Бичлэг хөвөрсөөр л…

Цэнхэр дэлгэц ширтэн суусан дунд сургуулийн жаахан охины сэтгэл ер бишийн уран сайхны агаарт умбаад явчихав. Бахархах, шүтэн бишрэхийн хураар хөлөрсөн бодлынх нь алганд “Ийм мундаг тамирчин болох сон” гэсэн нууц хүсэл, далд мөрөөдөл хар аяндаа л соёолов. Ирээдүй, их амжилт түүнийг даллан дуудав…

Тэр цагаас хойш арван зургаан жил алслан одоод, 2008 оны наймдугаар сарын 13-ны өдөр урган гарав аа. Энэ өдөр, Монголын залуу мэргэн бууч Отрядын Гүндэгмаа олимпийн мөнгөн медалийг Бээжин хотноо Монголын эмэгтэй тамирчдаас анх хүртсэн бөлгөө.

Тээр жил Доржсүрэнгийн Мөнхбаярыг Буянт-Ухаад буух үеэр аавынхаа хийсэн бичлэгийг үзээд “Ийм мундаг тамирчин болох сон” гэсэн билгийн цагаан солонго сэтгэлийнх нь тэнгэрт татсан жаахан охины мөрөөдөл ийн биелэв. Биелэх биелэхдээ бүүр мөнөөхөн Д.Мөнхбаяр эгчтэйгзэ шагналын тавцанд зэрэгцэн зогсч, олимпийн мөнгө, хүрэл медалийг хамтдаа хүртэв. Юутай баяртай, юутай бахархалтай мөч, хором бэ. Нэг тийм эртний сайхан хувь ерөөл энэ хоёр монгол бүсгүйг спортын тэнгэрт од болгон гялалзуулахаар нэгэн цаг үед илгээсэн ч юмсан уу даа.

Нэгэн шигтгээ. Монголын спортын түүх бие болоод оюуны билэг төгөлдөр хүмүүсээр үл тасарнам. Манай улсад нэгэн гэр бүлээс эх улбаатай аав хүү, ах дүү гавьяат цөөнгүй бөлгөө. Тухайлахад л аав хүү Ж.Мөнхбат, М.Даваажаргал, ах дүү Ч.Дамдяншарав, Ч.Насантогтох, З.Ойдов, З.Дүвчин, А.Басхүү, А.Баатархүү гэхчилэн.

Харин спортын гавьяат тамирчин гэр бүл /эхнэр, нөхөр/ цор ганцхан буй нь Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар. Гайхамшигтай нь тэд хоёулаа олимпийн медальтай. Одоо хоёулаа дэлхийн аваргын медальтай болов. Мэргэн бууч Гүндгээ 2006 онд дэлхийн аваргын хүрэл медалийг спортын гар буудлагын төрлөөр эх орондоо авчирч байсан бол хэдхээн хоногийн өмнө Цагаанаа Голландын Роттердам хотдоо дэлхийн аваргын алтан медалийг Монголын жүдочдоос анх хүртэж дуулиан тарив. Монголын гайхамшиг дуусах болоогүйн алтан жишээ энэ буюу.

Дэлхийн цоо шинэхэн аваргынх маань саяхан нуган үртэй болсон билээ. Хүүдээ тэд Ховор-Эрдэнэ гэж нэр хайрласан гэсэн. Хүү минь аавдаа аваргын алдрыг зөгнөж ирсэн байна гэж аварга эрийн сэтгэл хайлмагтан дэвэрч харагдана лээ, зурагтаар.

Монголын түүхийн, Монголын спортын түүхийн алтан шигтгээ болсон Ховор-Эрдэнэтэй ховор эрдэнийн гэр бүлдээ цаглашгүй их аз жаргал ерөөе. Хүсэх нь, муу зүгийн эрээн бараан бүхий сүүдэр тэднийхээс үргэлж дайжиг.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2197649/46a/trackback

hurd_123

2009.09.09 22:59:06
*.227.23.71

sportiin ondor amjilt hysei .tamirchin aldar hayamdhan olddoggyi ee .olimpoos 1tzagaanaag irehed ni hymyys yu yu l geed bicheed bailaa da eed ee ene hymyys ee gej kkkkkkkkkkk
bi ooroo tamirchin bn hyn bolohoor enend emzegledeg bailaa ............
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

86400 NEW

МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4]

Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая

Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1]

СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4]

Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло

хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1]

  • MUZZ
  • 2009-06-21
  • Уншсан 2003

Ноён хутагтын сургаалаас [3]

Данзанравжаа. Ичиг,ичиг [4]

МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3]

ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3]

Өнөөдрийг хайрла.

1941 оны энэ өдөр [2]

Louis Vuitton түүх

Хэл сурахад авьяас хэрэггүй

АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1]

Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8]

Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2]

  • 1932
  • 2009-06-24
  • Уншсан 1755

4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1]

Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг

Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна

МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3]

Солонгос ба Монгол сэтгэгдэл [1]

Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах)

Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2]

УРЛАГИЙН ИХ НААДАМ

Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа”

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433

R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU?

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1812

BIRD

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1318

B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR"

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1927

BAABARIIN ''ZAHIDAL''

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1927

BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1966

TS.HYAMDORJ

  • zurgaa
  • 2009-06-29
  • Уншсан 1348

солонгос хэлний хичээл [1]

Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/

Компьютерээс шалтгаалах өвчин

Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна

"Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

анхны сэтгэгдэл

Аль нь вэ

Монгол үндэстний хувцас [2]

СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1]

  • nikes
  • 2009-06-30
  • Уншсан 1925

Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3]

  • luxoil
  • 2009-07-01
  • Уншсан 1713
배너신청
자생병원

배너신청