Бичлэгийн тоо 2,391
 
Гахайн томуугийн H1N1 вирүсийн халдвар хурдацтай тархаж байна. Одоогийн байдлаар 527 тохиолдол бүртгэгдсэний 462 нь Улаанбаатар хотод, 65 нь хөдөө орон нутагт байна. Энэ вирүсээс үүдэлтэй нас баралт 5-д хүрээд байгаа юм. Тиймээс иргэн бүр хувь хувьдаа хамгаалалт хийж, энэхүү вирүсээс хамгаалах зөвлөмжийг байнга хэрэгжүүлж байхыг анхааруулж байна.  

Хүчилтөрөгчийн дутлын шинж илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн эргэлт, давтан хяналтанд, дараах зөвлөмжийг хэрэглэн гэрээр эмчилж болно.

Томуу өвчний нууц хугацаа 1-4 хоног, өвчилсөн эхний өдрөөс хойш 5 хоног, хүүхдэд 7 хоног заримдаа түүнээс удаан байдаг. Энэ хугацаанд өөрөө өөрийгөө юм уу, гэр бүлийн хүмүүс бие биенээ асарч сувилна. Гэрээр ямар асаргаа сувилгаа хийх талаар зөвлөе.

-Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, тайван байх
-Хамарт дусаалга дусаах, ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус гэх мэтээр) хоолой зайлах
-Ам, хамар, хоолойд 2%-ийн содын уураар утлага хийх
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гич болон шилмүүстэй халуун усанд болон ваннд суух
-Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
-Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нүүр гэрын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарла
-Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зүүх
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Витамин С (2%, 5%, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух. Халуун шингэн зүйл ахиухан уух нь вирүсийн хорыг саармагжуулж, биес гадагшлуулна, судасны ханыг тэлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчил төрөгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор парацетамол, минигрипп, максгрипп, гиповит зэрэг эмийн аль нэгийг эмчийн заавраар уух
-Биеийн дархлааг дэмжих зорилгоор салимон, септилин, сармисны ханд, вакус гэх мэтийг хэрэглэж болно.
-Томуутай төстэй олон төрлийн вирүс бас халдвар үүсгэдэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлж, дээрх зөвлөмжийг амьдралдаа хэвшүүлбэл тустай.
-Өвчилсөн хүн, халуурч эхлэхээс 1 хоногийн өмнөөс орчиндоо халдвар тарааж эхэлдэг ба халууны эм уухгүй байхад халуурахаа больсоноос хойш 24 цагийн дараагаас орчиндоо халдваргүй гэж үздэг. Өвдөөд эдгэрсэний дараа ажил сургуульдаа явахдаа энэ хугацааг анхаарах нь зүйтэй.

Өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) иймэрхүү байдлаар гэрээр эмчлэгдэж эдгэрнэ. Өвчин архагших, вирүс тээгч болж үлдэх талаар одоогоор мэдээлэл байхгүй. Эдгэрсний дараа уг вирүсийн эсрэг хамгаалах дархлаа үүсэх тул тодорхой хугацаанд дахин өвчлөхгүй.

Зарим зөвлөмжийг аргачилсан байдлаар дэлгэрэнгүй тайлбар

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж: Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Цэгийн массаж хийх зөвлөмж: Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.

Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.

Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.

Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Томуугийн А(H1N1) вирүс ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.

Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө гэх мэтээр ариутгана.

Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.

Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж:
Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.

Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.

Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хүч, ус хангамж, үйлдвэрлэл үйлчилгээний гэх мэт бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь цартахлыг гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нэг нөхцөл болно.

Тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цөөрүүлэх, зохион байгуулахгүй байх.

Бүх байгуулага, хамт олон, хүн бүр ялангуяа бизнесын байгууллагууд маск, ариутгалын бодис, зарим нөөц багатай эм, оношлуур, вакцин, хүнсний бүтээгдэхүүн, захын цусанд хүчилтөрөгч тодорхойлох аппарат, амьсгалын аппарат гэх мэтийг оруулж ирэх, дотооддоо үйлдвэрлэх, үнийг хэт өсгөхгүй байх, засгийн газраас дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийг гаалийн татвар, орлогын татвар, хураамжаас чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлж хамтран ажиллах

[Level:11]id: Маралгоо *.254.49.72 .

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2375877/2af/trackback

profile

Monh-monh

2009.11.03 19:04:39
*.179.20.234

Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 665, хөдөө орон нутагт 147, нийт 812 байна.

Увс аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 15 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Дорнод 11, Сэлэнгэ 11, Өвөрхангай 12,  Дархан-Уул 16, Дорноговь 12, Төв 10, Өмнөговь 2,  Говьсүмбэр 16, Хэнтий 11, Хөвсгөл 1, Булган 5, Орхон 12, Ховд 19, Архангай аймагт 8 тохиолдол тус бүртгэгдсэн байна.   

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 76 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 23 нь шинжилгээний хариу хүлээж байна.
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 09.00 цагийн байдлаарх  мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 23279 үзлэг хийгдсэнээс 4009 хүн буюу үзлэгт хамрагдагсдын 17.2 хувь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ гэж ЭМЯ-наас мэдээлж байна.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1536 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2147
1535 Монголчууд бид чинь МОНГОЛ нэргүй болох нь !!! [1] daruuhan01 2009-02-27 2146
1534 AIHAVTAR HUGJSUN HVNII NAIMAA bilgesh 2009-08-16 2143
1533 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
1532 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2140
1531 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
1530 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2139
1529 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон [2] erhun88 2011-08-02 2138
1528 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2137
1527 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1526 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2136
1525 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2134
1524 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 5 r heseg sarmisxan 2009-08-24 2133
1523 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг Маралгоо 2010-07-26 2132
1522 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
1521 Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2131
1520 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2127
1519 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2126
1518 eh orondo eznen baya humuuse uuls_uuls 2009-09-23 2125
1517 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
1516 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
1515 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1514 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1513 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2119
1512 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2119
1511 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1510 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2113
1509 18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь УИХ-ын гишvvн Д.Батбаяр тусалжээ daruuhan01 2009-10-06 2111
1508 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
1507 АРХИНЫ ҮНЭЛЭМЖИЙГ.......... [2] Мичидмаа 2009-04-08 2108
1506 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2107
1505 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2106
1504 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1503 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол 2012-01-09 2104
1502 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school 2010-06-24 2103
» Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2099
1500 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2098
1499 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2097
1498 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2096
1497 Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2094
1496 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2093
1495 Чингэлтэй дүүрэгийн нөхөн сонгуулиар дуучин С.Жавхлан нэр дэвшихээр бэлдэж байна [4] lollipop976 2009-07-16 2093
1494 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1493 ene hujaa nariig [3] snoopdogg 2010-06-14 2089
1492 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
배너신청
자생병원

배너신청