Бичлэгийн тоо 2,391

Д.Мөнхөө: Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа.

ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн газар хөдлөлтийн судлаач Д.Мөнхөөтэй ярилцлаа. Тэрбээр Монголд газар хөдлөлтийн салбар үүссэн үеэс буюу 1957 оноос судалгаа шинжилгээ хийж буй ахмад эрдэмтэн юм.-Дундговь, Өмнөговьд газар хөдлөлт болж, чичирхийлэл нь нийслэлд мэдрэгдлээ. Мөн Гаити зэрэг улсад том хэмжээний сүйрэл боллоо. Энэ бүхнээс үүдэн бид газар хөдлөлтийг сонирхохоос өөр аргагүй болж байна. Уншигчдад газар хөдлөлт гэж юу болох талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Эхлээд бид дэлхийгээ танин мэдэх учиртай. Дэлхийн бөмбөрцөг үүсээд 4.5 тэрбум жил болж байна. Дэлхий агаар, ус, царцадсан мандлуудаас тогтдог. Царцадсан мандлын доод талд 2900 км зузаантай манти буюу хайлсан чулуу байдаг. Түүний доод талд шингэн бүрхэвчтэй, 2100 км үргэлжилдэг дэлхийн цөм бий. Дараа нь 2000 орчим км зузаантай хатуу цөм оршдог. Энэ бүхний дээр чулуун мандал байдаг. Тэгэхээр газар хөдлөлт нь физик, химийн үйлчлэлээс үүдэн чулуун мандалд болдог юм. Чулуун мандал нь томоохон тавцангуудад хуваагддаг. Дэлхийн гадаргууг газар хөдлөлтийн идэвхтэй таван бүст хувааж болно. Номхон далайг тойрсон цагираган бүс гэж бий. Энд аюул үүсгэдэг хүчтэй газар хөдлөлтийн 90-ээд хувь нь болдог агаад галт уулын ихэнхи нь оршдог. Хоёр дахь том бүс нь Атлантын далайгаас эхлээд Газрын дундад тэнгис, дундад Азийн уулархаг нутгийг дайран Энэтхэгийн араар орших цаст Гималай, Тэнгэр уул, Монголын уулс болон Байгаль орчмын нутгийг хамран Номхон далайтай залгадаг. Энэ бүст хүчтэй газар хөдлөх боловч тоогоор цөөн.
Дараагийнх нь Энэтхэгийн далай, Атлантын далайн бүс гэж бий. Хамгийн чухал нь Номхон далайн бүс. Азийн зүүн эрэг, Австрали тив, далайн орнууд, хойд, өмнөд Америкийн баруун эргийг хамарч араасаа хавсарсан олон гамшиг дагуулдаг юм.

-Яагаад газар хөдөлдөг юм бол?

-Газрын гүнд болж байгаа үйлчлэлүүдийн үр дүнд чулуун гадарга эвдэрдэг. Дулааны солбилцол, даралтын өөрчлөлт, салхи зэргээс болоод ачаалал өөрчлөгдөн газар хөдөлнө. Үүнийг тектоникийн буюу газрын байгууламжийн хөдөлгөөн гэдэг. Газар хөдлөл нь эмх замбараагүй биш, нарийн зүй тогтолтой болдог. Хаана уул нуруу байна, тэнд газар хөдөлнө. Олон тэрбум жилд хуримтлагдсан тунамал хөрс чулуужин шахагдаж гарсны үр дүнд Хангай, Алтай, Хэнтийн нурууд үүссэн. Уул үүсэх хөдөлгөөний улмаас үүссэнийг нь тектоник газар хөдлөлт гэж нэрлэнэ. Нөгөөх нь галт уул. Дэлхийн газрын гадарга бол зуухан дээр тавьсан данхтай цай шиг юм. Их халбал буцлаад, тэлж, дэвэрдэг. Энэ үзэгдэл нь бодит байдал дээрээ эвдрэл, доргилт дагуулдаг. Дэлхийн цөм 4-5 мянган градусын халуун хайлмал. Энэ хайлмал газрын нүх сүвээр төмбийлгэн гарч ирснээр галт уул үүснэ. Галт уулын орой зад үсэрч чулуу, хайлмал цацаж, газар хөдөлдөг. Гурав дахь газар хөдлөлт нь техникийн буюу хүнээс үүдэлтэй. Зам гүүр барих, газрыг өрөмдөх, уул уурхайн үйлдвэрүүд хүдрийг тэслэх зэргээр олборлолт хийдэг. Ингэснээр газар доргино. Энэ нь манай байгууллагад газар хөдлөлтөөс ялгах зүйлгүй тэмдэглэгдэж байгаа. Өдөрт хэдэн арваараа бичигддэг. Улаанбаатарыг тойрсон олон уурхай бий. Зүүн тийшээ Багануур, доошлоод Бор-Өндөр, Хажуу-Улаан, Шивээ-Овоо, урагшаа Тэвшийн говь, хойшоо бол Шарын гол, баруунтаа Эрдэнэт гээд хүдрийн ил уурхайг тэсэлж олборлолт хийдэг олон уурхай бий. Энэ бүхнийг техникийн гаралтай газар хөдлөлт гэнэ. Ийм л гурван үндсэн шалтгаанаар газар хөдлөлт үүсдэг дээ.

-Газар хөдлөлт олон шалтгаантай байгаагаас хамааран хэмжилт нь өөр байдаг уу?

-Газар хөдлөлтөөс цаашлаад доргилт үргэлжилнэ. Энэ сарын 12-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас зүүн урагшаа 40-өөд км зайд магнитуд шаталбараар 4.4-тэй газар хөдлөлт боллоо. Энэ нь Дундговийн хөдөлгөөний дараахь юм. Бид хүн, амьтан, хүний оршин суугаа орон байр, түүний эд хэрэглэл яаж хөдөлснийг судлах болон байшин барилгад мэдэгдэн хэв гажилт өгч цуурах, эвдрэх зэргийг хэмждэг. Мөн газрын гадаргад ан цав, нуралт үүсч байгаа зэргээр нь газрын гадаргууд үйлчилсэн байдлыг нь хэмжих зэргээр ангилан балл буюу эрчээр дүгнэдэг. Хүний дээд өвөг үүсээд 2.5 сая жил болж байгаа бол газрын гадарга тогтоод 3.8 тэрбум жил болсон байна. Тэгэхээр тоймгүй олон газар хөдөлж байжээ.

-Монгол орон томоохон уул нуруудтай болохоор газар хөдлөх магадлал өндөртэй биз?

-Монголд газар хөдөлж байсан түүхэн баримт олон бий. Өнө эртний газар хөдлөлтийн улбаа мөр дүүрэн харагддаг. Манай оронд болсон газар хөдлөлтүүдээс бид XX зуунаас хойш болсныг нь нарийн мэднэ. Хамгийн анхных нь 1903 онд Өмнөговь аймгийн Үнэгтэйд 20-30 км хагаралт өгсөн байдаг. Үүний улмаас гүнээс гарч ирсэн Хагархайн худаг гэдэг нэртэй булаг одоо болтол Балгасын хийдийн дэргэд бий. Дараагийнх нь 1905 оны долдугаар сарын 9-нд дэлхий нийтийн чанартай том хөдлөлт болсон. Хул азаргын нуруу, Тэсийн голыг хөндлөн хэрчээд Хөвсгөл, Завханы нутгийг дамнаж баруун урдаасаа зүүн хойшоо чиглэсэн 130 км хагарсан эл хөдлөлтийг магнитуд хэмжээгээрээ 8.3 гэж тодорхойлсон. Нөгөөх нь тухайн оны долдугаар сарын 23-нд Ханхөхийн Булнай Сангийн далай хүртэл үргэлжилсэн 350-иад км хагархайтай хөдөлгөөн бүртгэгдсэн. Энэ хоёр хүчтэй хөдөлгөөнд өнөөгийн 20 гаруй сумын нутаг багтаж байгаа.

-Газар хөдлөлтийн улмаас үүссэн хагархайд мал, хүн олноороо эндсэн гэдэг байх аа?

-Оросын эрдэмтэн Вознесенскийн тэмдэглэснээр малтай хүнтэйгээ ангархай руу орсон гэдэг. Нутгийн ардын ярьснаар бол гурав, дөрвөн хоног ангархайгаас мал, хүний дуу сонстсоор байсан гэлцдэг. Өндөр уултай газар нуранги болох нь элбэг. Ханхөхийд бэлчиж явсан тэмээ нь нурангид даруулан газар доор орж байсан юм. Дараагийн хүчтэй хөдөлгөөн 26 жилийн дараа буюу 1931 оны наймдугаар сарын 4-нд Монгол Алтайн нурууны Чингэл, Цагаан голын сав газар Байтаг Богдоос эхлэн 200 гаруй км хагарсан. Энэ бүхэн дэлхийн хэмжээний хөдөлгөөн юм шүү. Түүний дараа мөн 26 жилийн давтамжтай 1957 оны Алтайн нурууны гурван Богдын хөдөлгөөн. Өргөнөөрөө 40-60 км, уртаараа 270 км газрыг бутлаад хаячихсан. Үүн дээр үндсэн хагархайг нэмэх юм бол Их Богд уулаа тойрсон 800 гаруй км-ийн хагарал үүссэн. Зөвхөн Их Богд уул дээшээгээ 12 метр цойлоод хажуу тийшээ 8.4 метр шилжиж байралсан байгаа юм. Энэ хөдөлгөөн таван сая орчим км нутгийг хамарсан байна. Монгол нутагт тархахдаа 4-12 балл хамарсан. Үүнийг мэдээгүй нэг ч хүн байгаагүй. 1957 оны газар хөдлөлт магнитуд шаталбараараа 8.7 буюу балл нэгжээр 11-12. Балл нэгж нь 12 хүртэл хэмждэг бол магнитуд нь найм байдгаас харахад тэр үед газар хөдлөлийн дээд цэгт тулсан байгаа юм.

-Энэ хөдөлгөөнийг дэлхий дахин бас мэдсэн үү?

-Америкийн эрдэмтэн Жеффирис судалж үзээд Их Богдын газар хөдлөлтөөс үүссэн гадаргуун долгион дэлхийн бөмбөрцгийг 18 удаа тойрон тархжээ гэсэн байдаг. Дэлхийн бөмбөрцгийн тойрог 40 мянган км гэвэл 18 дахин өсгөхөөр ямар хүчтэй хөдлөлт болсон нь харагдана. Өөрөөр хэлбэл Алтайн газар хөдлөлт дэлхийг хоёроос гурав хоног харанга адил жингэнүүлсэн байна. Би хүчтэй дөрөвхөн хөдөлгөөн хэллээ. XX зуунд 8-аас дээш баллын 70 орчим хөдөлгөөн болсон. Энэ сарын 9-нд болсон Дэрэнгийн хөдөлгөөн болсон газар бид өмнө нь өнө эртний газар хөдөлж байсан мөрийг олсон. Дэрэн, Дэлгэрцогтын хооронд зүүн урдаас баруун хойш чиглэлтэй 20 орчим км-ийн хагархай байгаа бөгөөд хөндлөн чиглэлтэй 12 км-ийн хагархай мөн байсан. Археологич Х.Пэрэнлээгийн хэлснээр ангалын өндөр 20 метр гэсэн бол бидний хэмжсэнээр 15 метр орчим байсан. Тэнд мянган жилийн давтамжтай дөрвөн удаагийн газар хөдлөлт болсныг тогтоосон. Ер нь газар хөдлөлтийн голомт чиглэлээ өөрчилдөггүйгээрээ онцлог.

-Алтайн газар хөдлөлт 26 жилийн давтамжтай байсан гэхээр өнгөрсөн онд газар хөдлөх байжээ?

-1905, 1931, 1957 гээд давтамж нь таарч байсан боловч яг 1983, 2009 онд газар хөдөлнө гэж хэлж болохгүй. Эдгээр онуудад юу ч болоогүй. Газар хөдлөлтийг хүн төрөлхтөн эртнээс судалсан байдаг л даа. 1889 оны дөрөвдүгээр сарын 17-нд анх газар хөдлөлтийг багажаар тэмдэглэсэн байдаг. Эндээс л багажийн судалгаа эхэлсэн түүхтэй. Гэтэл манай эриний 130 онд Хатадын Чин И гэдэг хүн тогтворгүй найман пүрштэй төмөр ашиглаж газар хөдлөлтийн чигийг хэмждэг байсан. Үнэхээр газар хөдлөлтийн хор уршгийг хамгийн их мэдэрч байгаа ард түмэн бол Номхон далайн бүст багтах Хятад, Япон. Номхон далайн бүст 1000 км үргэлжилсэн Сан Андерсоны хавцал гэж байдаг.

-Техникийн үүдэлтэй буюу хүний үйл ажиллагаанаас үүссэн газар хөдлөлт нь байгалийн газар хөдлөлтийг өдөөх хүчин зүйл болдог юм биш биз?

-Тэсэлгээнээс үүдэлтэй хөдлөлт нь хүч багатай. Хүний үүсгэж байгаа хэлбэлзэл нь сайндаа л секунд үргэлжилнэ. Харин цөмийн бөмбөг нь газар хөдөлгөгч болдог. Цөмийн бөмбөгийн дунджаар 1014 жоуль энерги буюу магнитуд шаталбараар зургаа, баллаар наймтай тэнцэх хэмжээний хүч гаргадаг. Тэгэхээр хүн газар хөдлөлтийг өдөөж, үүсгэж чадна. Их Богдынх шиг хэмжээтэй газар хөдлөлт үүсгэхийн тулд 3000 цөмийн бөмбөг хэрэгтэй гэхээр байгалийн энэ үзэгдэл хүнээс шалтгаалах нь үгүй.

-Газар хөдлөхийг 1-2 минутын өмнө мэдэх боломжтой багаж байдаг гэж сонссон?

-Голомт нь хаана байгаагаас хамаараад ямар хугацаа байгаа нь тогтоогдоно. Газар хөдлөлтийг урьдчилан мэдэхэд “хаана, ямар хүчтэй, хэдийд” гэсэн гурван асуудал шийдэх хэрэг гардаг. “Хаана, ямар хүчтэй” газар хөдлөхийг бид шийдсэн. Тухайн нутгийн газар хөдлөх хүчний доргилтын мужлалыг бид 1970, 1983 онд тогтоочихсон. Харин хэдийд болохыг нь дэлхий нийтээрээ мэдэж чадаагүй байгаа. Газар хөдлөхийн өмнө илрэх шинж тэмдгүүдийг судалж байна л даа. 200 гаруй тэмдгийг 15 бүлэгт хуваах зэргээр тоон талын судалгаа хийж байгаа ч үр дүн муутай. Дэлхийд “хэзээ” гэдэгт хариулсан ганцхан тохиолдол нь 1975 онд тохиосон Хятадын газар хөдлөлтөөс 30-аад мянган хүний амь аварсан явдал. Гэтэл дараахан нь Тэнгэр уулын газар хөдлөлтөөр сая хүнийг нь аваад явчихсан, урьдчилан мэдэж чадаагүй. Тухайн үед Хятадад 800 сая ам.долларын хохирол учирсан. Адгуусан амьтад болзошгүй аюулыг мэдэрч чаддаг. Хятадын гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн өмнөхөн цасан дээр могой явж байсан гэдэг. 1975 онд монгол нохой эздээ аварсан байдаг. Их Богдын яг ардхан талд Хөвийн нуруу орчимд нэг айлын нохой гэр өөдөө харайж, гийнаад байхаар эзэд нь цохиж хөөсөн байгаа юм. Тэгээд нохой нь газрынхаа уруу гүйхэд хонь нь хойноос нь явж, хониныхоо араас эзэд нь явсан хойгуур нь газар хөдөлсөн байдаг.

-Монгол орны хамгийн өндөр газар хөдөлдөг нутаг хаана байдаг юм?

-Уул хаана байна, тэнд газар хөдөлнө. Улаанбаатарыг бид анх долоон баллын бүст оруулсан. Долоон баллд байшин нураад уначихгүй. Зургаад барилгын өнгө шавар унах, хүн айж сандрах зэргээс хэтэрдэггүй болохоор бид тоодоггүй. Дараа нь 1967 оны нэгдүгээр сарын 5-нд Булганы Могодод 9-10 баллын хүчтэй газар хөдөлж, 45-50 км-ийн хагархай үүсгэсэн. Энэ хөдлөлөөс үүссэн давталтыг ашиглаад манайх ЗХУ-ын газрын физикийн хүрээлэнтэй хамтран таван сарын судалгаа явуулж, газар хөдлөлтийн бичил мужлал хийсэн. Нэг см-т 500 метр багтаан нарийвчилсан юм. Үр дүнд нь Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долгионыг дамжуулдаг гурван янзын хөрс байгааг тогтоосон. Хадархаг хөрс долгионыг нэг баллаар бууруулдаг бол голын хөндий нэгээр нэмдэг. Харин бусад нь шууд дамжуулдаг юм. 1993-2000 он хүртэл дахин судалгаа явуулахад бидний тогтоосон хөрсний тодорхойлолт таарч байсан. Судалгааны явцадТаван толгойн цэргийн баазын орчимд 40 км үргэлжилсэн эртний газар хөдлөлтийн ул мөр олсон. Эндээс харахад нийслэл маань найман баллын бүст багтах болсон. Найман балл нь байшинг нурааж чадна. Тэгэхээр Туулын эрэг орчмоор газар хөдлөлтийн хүч ес болбол уулархаг, хад чулуу нь ил гарчихсан газруудад долоон балл болох жишээтэй.

-Гэтэл сүүлийн үед Туулын эрэг орчмоор олон барилга барьж байгаа шүү дээ?

-Уг нь барилгын инженерүүд мэдэж л баймаар юм даа. Хаана л алгын чинээ газар харагдана, эрэг ганга, хазгай далий нь хамаагүй болжээ. Монголчууд бид газар шинжих гайхамшигт уламжлалтай ард түмэн байтал барилгынхан холыг харахгүй байна. 15 градусаас илүү хазгай газар байшин барихыг хориглодог. Хазгайд байрласан зүйл доошоо л явахыг тэмүүлнэ шүү дээ. Бид бүр 1967 онд Барилгын зургийн институтэд газар хөдлөлийн мужлалыг хийж өгсөн. Хэрэв Улаанбаатар орчимд газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. Хот төлөвлөлтийн алдаатай бодлого болон шатамхай материалаар барьсан барилгууд үүнд ихээхэн уршиг тарих болно.

-2004 оноос хойш Нисэх, Эмээлт, Өлзийт, Сонгино орчимд чичирхийлэл мэдрэгдэх нь нэмэгдлээ гэх юм. Мөн Дундговь, Өмнөговьд газар хөдөлсөн нь том аюулын дохио биш биз?

-1994 оны аравдугаар 6-нд Улаанбаатарыг тойруулан тоон бичлэгтэй зургаан станц тавьсан. Эдгээр багажууд хуучин ажиллаж байсан багажуудын мэдрэхгүй сул чичиргээнүүдийг бичих болсон. Түүнээс биш шинээр нэмэгдээд байгаа хэрэг бус байсныг нь чанартай тэмдэглээд байгаа хэрэг. Ер нь газар нь хурд тунадас, салхи, магнийн ачаалал болон чулуулгийн бүтцээс хамааран байнга чичирдэг. Жилийн жилд санамсаргүй байнгын хэлбэрээр газар хөдөлдөг юм.

Монголд магнитуд нь гуравтай хөдөлгөөн жилд 30-40 болдог бол дөрвөн магнитудтай нь 12-15 байдгийн нэг нь сая болсон хэрэг. Зарим жилд таван магнитудтай хөдлөлт хоёр байхад огт ийм хэмжээний хөдлөлт болохгүй жилүүд ч таарна. Байгалийн үзэгдэл хэзээ болохыг бид мэдэхгүй. Дундаж тоо нь болчихсон гээд сууж байтал гэнэт машин маань ухас хийхэд бид сандардагтай зүйрлэшгүй аюул учирч болно.

-Газар хөдлөлтөөс яаж амь гарахыг мэддэг хүн ховор байх?

-Гол нь газар хөдлөлтийн тухай ойлголт сайтай байх хэрэгтэй. Их Богдын Хөвийн нурууны нэгэн аманд байсан айлын хүмүүс гурван талаас нурж байгаа том чулууны завсар зайгаар гүйсээр өндөрлөг газар гарч амиа аварсан байдаг. Тэгэхээр айж сандралгүй зөв гарцыг олох нь хамгийн чухал. Хотынхон бол дунд зэргийн газар хөдлөлтөд толгойгоо гэмтээхгүйн тулд ширээн доогуур орох, хаалганы тулгуур доор зогсох зэргээр хоргодож болно. Байшин барилга хэчнээн хугацаанд цуурахыг хүртэл бид тогтоосон. Их Богдын газар хөдлөлт 270 км хагарахдаа баруунаас зүүнтээ чиглэсэн. Чичиргээнээс үүссэн шорооноос болж хоёр хоног нар харагдаагүй гэдэг. Холоос харахад тоос баруунаасаа нүүж байж. Газар хөдлөлт гэнэт богино хугацаанд болдгоороо аюултай. 350 км хагарахад 102 секунд л хангалттай. Хэрэв дундаасаа цуурвал 51 секунд болно. 40 км цууралт бидэнд бүр л бага хугацаа өгч таарах нь. Энэ багахан хугацааг ашиглаж амиа аврах хэрэгтэй. Ихэвчлэн 10-40-өөд секунд болдог доо. Энэ хугацаанд хоёр давхраас гүйж гарч амжих бол 12 давхар бол хэцүү.

М.Хангал


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2658142/fb1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1581 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
1580 Ансан Хармони сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1354
1579 Baabartai hiisen yriltslagaas .....Yriltssan B.Gantogoo [1] ji he 2010-01-17 1998
1578 ХАРИУЦЛАГА 1 [3] Monh-monh 2010-01-16 1569
1577 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1394
1576 Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана uvgun 2010-01-16 1601
» Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3035
1574 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2848
1573 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1822
1572 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2531
1571 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1186
1570 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1244
1569 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2344
1568 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
1567 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1916
1566 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 1989
1565 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 1987
1564 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1348
1563 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1835
1562 Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4023
1561 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3770
1560 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1807
1559 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 1985
1558 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1962
1557 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2525
1556 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
1555 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1773
1554 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
1553 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
1552 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2020
1551 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1719
1550 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1798
1549 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
1548 Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2313
1547 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
1546 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1291
1545 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
1544 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1697
1543 Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1532
1542 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1503
1541 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1540 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1373
1539 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
1538 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2655
1537 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
배너신청
자생병원

배너신청