Бичлэгийн тоо 2,391
Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань
Бүрэн Монгол улсын эцэг, Ерөнхий сайд Санжаагийн Баяр Таны амар амгаланг эрэн мэндчилье.

Гадаадад суугаа Монголчууддаа хандан таны бичсэн бүлээн үгтэй захидлын хариу болгон Монгол Улсын Засгийн Газарт хандан гурван хүсэлт өргөж буйг хүлээн авна уу.

Хүсэлт 1. Америк болон гадаад орнуудад эрдэм боловсрол олсон, ажил хөдөлмөрт мэргэшсэн монгол ахан дүүсээ эх нутагтаа буцан ирэхийг дэмжин Монголын Засгийн Газар албан ёсоор төсөл боловсруулж бодлогоор дэмжиж тусална уу.

Бусад улсын туршлагаас харахад өнгөрсөн зуунд Америкийн Нэгдсэн Улсын төр засгаас дайны хөлд нэрвэгдсэн улс орноос дэлхийн шилдэг эрдэмтдийг татан авснаараа шинжлэх ухаан, эдийн засгийн тэргүүлэх гүрэн болж чадсан. Мөн Япон, Солонгос улсын төр засаг Америк болон гадаадад мэргэшсэн залуусаа олноор буцаан татах бодлого явуулсны ачаар асар хурдтайгаар өнөөгийн хөгжилд хүрчээ.

Арваадхан жилийн өмнө гэхэд Хятад улсын Засгийн газар оюуны хөрөнгө оруулалтыг чухалчилан Америк болон гадаад орнуудад сурсан олон эрдэмтэн, залуусаа татах эрчимтэй бодлого явуулж, ажиллаж амьдрах, судалгаа үйлчилгээ явуулах орчныг нь бүрдүүлэн өгч, газар, байр орон, тэтгэмж зээллэгээр дэмжсэний ачаар амжилтанд хүрсэн илхэн туршлага байна.
Буцан ирсэн Хятад залуус гадаад улс оронтой харилцах, эдийн засгийн худалдаа хийх мэргэшсэн баг бүрдүүлж, маш хүчтэй судалгаа шинжилгээг нээлттэй мэдээллийн ертөнцийн асар хурдыг ашиглан хийж, өөрийн улс орон, бусад улсын эдийн засаг, улс төр нийгмийн тухай мэдээлллийн санг бүрдүүлж, үүндээ түшиглэн цаг тухай бүрт нь дүн шинжилгээ хийж явснаараа зөв голдрилдоо орж чаджээ. Адилхан барианаас гарсан Эрээн хот, Замын-Үүдийн ялгаатай хөгжлийн шалтгаан юунд орших билээ.

Гадаадад суугаа 200 мянган монголчуудын дунд дэлхийн шинжлэх ухаан, олон улсын эдийн засаг,зах зээл,банк санхүү, хууль эрх зүй, мэдээллийн нууцад нэвтрэн судалж, Америк болон бусад улсын томоохон албан тушаалд ажиллаж буй олон залуус бий. Тэдэнд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах халуун сэтгэл, санасан санаа бий. Тэдний оюуны хөрөнгө оруулалтыг хэзээ ашиглахыг л хүлээж суугаа. Хэтүү бэрх цагт хүүгээ дуудах эх орондоо хамаг бүхнээ орхиод хүрээд очих бидний сэтгэл асч яваа. Тэд хамаг бүхнээ орхиод явахад бэлэн ч, харин Монгол орон яаж угтах бол, ажил олдох бол уу гэхээс эмзэглэн санааширч суугаа.

Хүсэлт 2. Гадаадад суугаа монголчуудын оюуны хөрөнгө оруулалтыг онцгойлон дэмжиж,эх орондоо буцаад очих эдийн засгийн баталгаат эх үүсвэрийг бүрдүүлэхэд тэдний оруулж буй мөнгөн хөрөнгө оруулалтыг ашиглан Засгийн Газраас сан нээж баталгаажуулан тусална уу.

Улсын тоо бүртгэлийн мэдээнээс үзэхэд 1990 оноос 2007 он хүртэлх сүүлийн 20 жилд 200 мянга орчим монголчууд гадаад оронд үлдэж, 200 мянган кг цэвэр алт улсын хилээр гарчээ.

Гадаадын хөрөнгө оруулалт, хүүтэй зээллэг туслалцааны хажуугаар гадаадад тархан суугаа 200 мянган ахан дүүсээ Монголын төр засаг дэмжин гадагшаа урсаж буй алтаа хадгалан, банкны алтан баталгаа гаргаж улс үндэстэн даяараа эвлэлдэн нэгдэж, гадаадад суугаа монгол хүн бүр 1000 доллар нийлүүлэхэд 200 сая долларын хуримтлал үүсэх боломж бий. Үүнээс өөр олон боломжууд бий. Хүний нохой идэхээр өөрийн нохой идээсэй. Тэд эргээд ирэх цагт барих хөрөнгөтэй, дэмжих сантай болно.

Гадаадад суугаа монголчуудын илгээсэн мөнгөн хөрөнгө оруулалт хэмжээлшгүй ихээр тоологдоно. Тэд хөлсөө дуслуулан олсон мөнгөө ахан дүүстээ илгээх, очоод орох орон саваа бэлдэх, унаа тэрэг худалдан авахаас хэтрэхгүй үрэгдэж байна.

Дашрамд хэлэхэд 1950-иад онд Монгол улс ард иргэдээсээ 20 жилийн хугацаатай зээллэг авч, мөнгөн сугалаа гаргаж, улсын их эрдэнийн сан бүрдүүлж байсан их сонин туршлага байх юм.

Хүсэлт 3. Монгол улсын мэдээллийн алдаа мадаггүй, иж бүрэн, аюулгүй санг бэхжүүлэх, гадаад дотоод орны тухай үнэн зөв мэдээг хүргэх улсын нэгдсэн бодлого явуулж, гадаадад боловсорсон залуусаа татан оролцуулна уу.

Жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчилдог эртний үлгэрийн баатрын домог биелсэн мэт асар хурдтай цаг хугацаа орон зайн тэнхлэг, мэдээллийн дунд бид самгардан амьдарч явна. Их зохиолчийн бүтэн сар хэрэн бэдэрч очсон холын нутагт өдөртөө очиж, хэдэн сараар улаачлан хүрдэг мэдээллийн морин өртөөний оронд хормын зууртаа олдог интернет мэдээллийн ачаар хорьхон жилийн дотор орон зайн ялгаа арилжээ.

Улс орныхоо эдийн засаг, улс төр, ахуй амьдралаа бид дотоодод суугаа дотоод монгол хүний нүдээр бус, дотоодод суугаа гадаад хүний нүдээр харж байна. Үүний дээр гадаадад суугаа монголчуудынхаа дотоод нудээр харсан санааг нэмэрлэх чухал буюу.
Орчин цагийн тагнуулын хэлбэр болсон нээлттэй мэдээллийн асар уудам энэ орон зайг эмх цэгцтэй болгохгүй бол хэн нэгэн хүний худал үнэн үгийн ятгалга, цуурхал нь орчин үеийн хэлмэгдэлийн хэлбэр болж дээд цэгтэээ хүрлээ.
Дээр нь мэдээллийн нууцлал, мэдээллийн сан Монголд тархай бутархай хэвээр байна. Улсын тоо бүртгэлийн мэдээг харахад алдаа мадаг их, олон жилээр базан хянан үнэлдэг систем алдагдаж, улс орны нууцлаг мэдээлэл хүртэл асар ихээр алдагдаж байна. Бид дан ганц намчилсан, бүлэглэсэн, хар амиа бодож хувиа зогоосон сэтгэхүйгээр явбал энэ дэлхийн хөгжлийн хурдаас ахин олон жилээр хоцорно.

Ардчилал бол оюун санааны завхрал бус, эрх үүргээ ухамсарлах явдал.
Ардчилсан Америк нийгэмд үг хэлэх эрхээ эдлэхдээ, үгэндээ эзэн байх үүрэг хариуцлагаа бас биелүүлдэг. Гүжир худал цуурхал тараасан хэн боловч ял сонсох хуультай. Монголчууд дотроо хагаран бутрах, дотооддоо байгаа залуусыг гадаад улс сайхан мэтээр төөрөгдүүлэн холдуулах, гадаадад суугаа монголчуудаа нутагтаа буцахад саад болох, элдэв худал мэдээ сэлтээр тамирдуулах явдал, доромжлон гүтгэх сурталчилгааны хэлбэр газар авч үүнтэй зэрэгцэн мэндлэх хүндлэх ёсон үгүй болох, залуу уураг тархи хордох аюул нүүрлэж байна.

“Хээрийн нисэн үл хүрэх газраас Хүний хүү тэгж эрдэнийг өвөрлөн ирнэ” хэмээн 100 жилийн тэртээд баруун Европын орноос соёлын үрийг тээн ирсэн их зохиолчийн замаар шинэ Монгол залуус тань эрдэнэ, эрдмийг хослон өвөрлөж суугаа хэдий ч
Хээрийн галуу нисээд хүрдэг газраас
Хүний хүү гэртээ харьж чадахгүй явна даа.

Шувуу хүртэл үүрээ эргээд жилдээ нэг буцахын адил, үлдээд хоцорсон эх орон, элгэн саднаа санан хүлээсэн сэтгэлийн далд жимээр бид ийн холбогдож байна. Хүний нутагт бид сайхан амьдрал хөөж ирээгүй, саруул нийгэм мөрөөдөж ирсээн.

Нүдэнд нь гал бадарсан цоглог Монголын үрс харийн нутагт одтой явнаа. Тэдэнд хүрээгүй өндөрлөг, очоогүй улс гүрэн алга. Тэдэнд сураагүй сургууль мэдээгүй эрдэм мэдлэг алга.

Монгол залуус өнөөдөр дэлхийн уураг тархи болсон Харвард, Станфордод судалгаа хийн багшилж, мэдээллийн аварга гүүр ИБМ-д дөрөөлж, банк санхүүгийн төвүүдэд захирал зөвлөхөөр ажиллаж Монгол нэрээ дэлхийн чихэнд дуурсгаж л явна. Гадаадад суугаа монголчууд ядарсан нэгэндээ туслах хөдөлгөөн өрнүүлж, үр удамдаа эх монгол хэлээ, өрлөг сайхан соёл түүхээ сургахыг хичээн сургууль соёлын төв байгуулж, баяр наадмаа хамтран тэмдэглэж чадлынхаа хэрээр хичээж л явна.

Гэсэн хэдий ч тэдний сэтгэл зүрхний гүнд ганцхан зүйл уяастай. Энэ бол Эх орон. Эх орон минь гэж хэлэхээрээ тэдний нүдэнд аяндаа нулимс хурж, өөрийн мэдэлгүй бачимдан уйлж явна. Тоостой ч гэсэн эх орноо, буурай ч гэсэн хүний мөстэй ард түмнээ санахын дээдээр санан бэтгэрч сууна. Эх орон минь ширхэг чулуугаараа дутахгүй ч, ширхэг чулуу бидэн эх орноороо дутаж яваагаа улсын маань эцэг таны сонорт дуулгаж нэг уужирмаар байна.

Бүрэн Монгол улсын элэгнийх нь эд эс болсон, цусных нь улаан бөөмийг тээсэн 200 мянган үрс тань харь хүний нутагт бадарчилан хэрж, Монголоо дотроос нь бус гаднаас нь хайрлан цөмдөө тэмүүлэн шатаж яваа. Хүний хүн асуувал жаргаж явнаа гэж, нутгийн уулсаа зүүдэлвэл ядарч яваагаа хэлэх ардынхаа мэргэн сургаалийг санаж, гишгээд мөрөө харж, сохрын газар сохор, гэхдээ нүдтэй сохор явж, суусан цэцнээс тэнэсэн тэнэг дээр хэмээн сэтгэж, эцэж ядарсан үедээ нутаг амьтай зүүдлэхдээ эх оронтой хүмүн бид баян гэдгээ мэдрэн уужирч, ахуй сэтгэлээ чилээн эх орноороо амьсгалан хүний нутагт жаргаж явнаа бид.

Хөх торгон хөнжил нөмрөөд, хүний нутагт жаргалтай явнаа, эвэртэй бүхнээ урдаа туугаад эрдэнэ баялагаа тээгээд ирээрэй гэх харийн нутгийн шоронд хоригдсон монгол хааны домог үлгэр лугаа адилаар бидэнд хэлэх үг бий.

Цэцэг шиг дэрвэж явсан 16 тай охиноо, цэлийтэл инээж явсан идэр залуу хүүгээ, цээл дуугаараа уяраасан уртын сайхан дуучаа хүний нутагт алдчихаад бид юундаа ч жаргах билээ.
Эргээд нутагтаа очиход, Сайхан хотын хөөрхөн хархүү Сайн байна уу, Дэлгэр Монголын Дэндэвийн Пүрэвдорж сайн сууна хэмээн өмнөөс угтан Тусгаар тогтнолоо тунхаглан унших найрагчаа харж чадахгүйдээ, Уяхан замбуутивийн нараа уянгалуулан дуулах Намжилийн Норовбанзадаа, Эрийн гурван наадмын эрдүү боргил дуучин Агвааны Ганбаатараа сонсож чадахгүйдээ бачуурч, нэгэн насны жаргалан эх орондоо хоосон ч бол харихыг өдөр сэрүүн бодолдоо, шөнийн гүн нойрондоо хүлээн шаналж сууна.

Хөдөөгийн уул талаараа соёлын үрийг тарьсан сэхээтэн багш нар, улс орондоо оюун бодлоо зориулсан эрдэмтэн мэргэжилтнүүд, зүрхний мэс засалч, төрийн засаг дарга, сэтгүүлч судлаач, урлаг спортын одууд, ухаанаа бялхуулсан ахмад буурлууд, хөх Монголынхоо тэнгэрт өдөлсөн бүргэдийн дэгдээхэй бид өнчин хүний адилаар хүний нутагт бусдыг царайчлан, хар бор ажлыг гололгүй хийж, дотроо нэгэн сайхан өдөр бид эх орондоо очноо, нутагтаа суугаа ижий аав, энхэр үрс, элгэн садан тайван амгалан байвал бидний ингэж дотроо шаналан буй нь жаргалан юм даа хэмээн шүдээ зуун тэмцэж яваагаа нуух юун билээ. Гэвч буурал аав, буянт ээж, эрхэм ах энэрэлт эгч минь биднийгээ очиход хүлээн сууж чадах бол уу гэхээс үнэн голоосоо айж, дотор бачимдан яваа.

Энэ хангалуун амьдрал надад хэрэгтэй гэж үү, үгүй ээ ганцхан насанд минь заяасан эх орон минь үнэтэй, би буцнаа хэмээн эрс шулуухан хэлэх банкны захирал залуугийн амнаасаа бус сэтгэлээсээ унагасан үгэнд хичнээн үнэ цэнэ оршино билээ. Япон, Америкт боловсрол олоод Токио, Харвардад уригдаж ажиллачихаад Монголдоо очоод ажилгүй яваа эрдэмтний хэлэх Эх орон минь сайхан байнаа, Хүрээд ир гэх үг дэндүү омогшлийг бадраавч, дэндүү их бухимдлыг төрүүлнэ.
Монгол нутагтаа гулирч яваа ажилгүй залуусаа, хүний нутагт хөлсөө дуслуулан сав угааж яваа эрдэмтэн буурлаа хараад бидний сэтгэл тэвчихийн аргагүй бухимдаж явнаа. Инээгээд үдсэн ахыгаа эргээд хэзээ ч харахгүйдээ элгээ эмтлэн уйлж, эд эсээрээ гуниглах монгол бүсгүй, элэнцэгээн хийж би хүний нутагт тэнэж явах ёстой юм вэ гэж асуухад шархирсандаа болоод бид ухаанаа балартал уурсан явна.

Монголын нутагт өдөлсөн, түүчээ хөх тогоруу даль жигүүрээ урган гүйцэхэд халуун дулааныг хайгаад Хималайн өндөр уулсыг эрслэн даваад оддог ч жилдээ нэг удаа төрсөн нутгаа санаад жавартай Монголын талдаа эргээд нүүдэллэн ирдэг байхад бид буцаж чадахгүй яваа нь юутай харамсалтай.

100 жилийн өмнө Бороогийн алтны уурхайгаас 20 мянган кг алт гадагшаа гарч, 50 мянган монголоо алдсан бол сүүлийн арав хорьхон жилийн дотор 200 мянган кг алт гадагшаа урсан гарч, 200 мянган сонгууль өгөх болоод ажиллах насны монгол чууд харийг зорин одсоныг Монгол улсын Тоо бүртгэлийн албаны баримтаас хараад сэтгэл зовнихгүй байхын аргагүй.
Хөрст дэлхий хөрвөж, хөвчин улс хямралдсан 100 жилийн өмнөх нийгмийн дүр зураг одоогийн Монгол оронд нүүрлэсэн мэт санагдана.

1998 оноос 2007 он хүртэлх сүүлийн аравхан жилийн Улсын тоо бүртгэлийн мэдээгээр гадаадын 50 мянган иргэн, үүнээс 35 мянган хятад иргэн Монголд үлдсэнээс харахад Монгол улсын Үндсэн хууль зөрчигдөж байна.
Монголын хүн амтай тэнцэх хэмжээний гадаад орны хүн зон нэгэн жилийн дотор зочилж, гадаадад гарснаа тооцвол Монголын хүн амын тоо өсөөгүй хэдий ч идэх уухын хэмжээ 3 дахин нэмэгдэж, 50 мянган өнчин ядуу хүүхдүүд хүний царай харан, 30 мянган монгол бусдын гарт үрэгдэж, Ганцхан жилийн дотор ажилгүйчүүдийн тоо 30 мянга хүрч, байгаль дэлхий ширгэж, эрүул хоол хүнс, амьд явахын баталгаа алдагдаж, хүний эрх ноцтой зөрчигдөж улс орны хөгжлийн хажуугаар саар муу зүйлс ихэд дуулдах боллоо.

Монголын эдийн засаг өссөн мэт харагдавч, тоо баримтаас харахад гадаад худалдааны эргэлтийн тэнцэл асар их алдагдан их өрөнд унаж, 2008 онд 1 тэрбум долларын алдагдалд орж, Монголын эдийн засгийн зах зээлийн 70 хувийг Хятад улс эзэлж, 2008 онд 660 сая долларын 22 тонн алтыг гаргаж, хониноосоо олон ямаатай, хүнээсээ олон машинтай болж, хүн амаасаа олон гадаадын иргэд холхиж, 2008 онд 35 мянган машин сэлбэг орж, хөрөнгийн 20 хувийг шатахуунд зарж, 2001 онд 700 байсан гадаадын хөрөнгө оруулалттай компани 2007 онд 7700 болтолоо өссөн нь эдийн засгийн алдаагүй дэвшил мөн үү.

354 мянган монголчууд минь элэгний өвчлөлтэй гэх дөнгөж өнөөдрийн мэдээг уншаад бид элгэн саднаа бодоод эмтэрч сууна.

Дэлхийн албан ёсны мэдээлэл багтаасан Wikipedia хуудсанд дэлхийн зэсийн нөөц 60 жилдээ дуусч, одоогийн хурдаар бол 25 жилдээ дуусах мэдээлэл байхад Оюу толгойн ордоо 30 жилээр зээлдүүлэх гэрээ хийх нь зөв үү, буруу юу. Монгол хүний нүд ухаан орсон, дэлхийн түвшинд хүрсэн цогц судалгаа, үнэлгээг сонсмоор байна.
Цээлийн ус ширгэж цэгээн чулуу хагарч, Туулын ус тасарч, байгал дэлхий хордсон мэдээг бид харж сэтгэл зовнин сууна.

Монголчууд түүхэндээ эрчим хүчээ цацруулж явснаас сарниулж явсангүй.

4000 жилийн тэртээ Монгол нутгийн гүнээс Америк тив рүү нүүсэн 10 мянган хүн зоны тухай Могой улс хэмээн эртний Хятадын түүхэнд үлдэж, тэдний домгийг хэлхсэн Улаан түүхийн ном нүүдэлчдийн нууцыг хадгалан өнөөг хүрсэн байх юм..
Хүн нэрээрээ овоглосон монгол туургатны их дүрвэлтийн улбаа Аттила хаан, Ромын гүрнийг ганхааж, өвөг дээдсийн гаргасан жимээр Чингис хааны Их Монгол, Алтан ордны улс баруун тивийг ахин сэрээсэн.
Энэ их дүрвэлтийн тэсэргээг Монгол үндэстэн тэсээд үлдсэн. Тэсж үлдэхдээ харин, үндэс угсаагаа аврахын тулд чулуун тоглоом өрж нялх үрээ хууран, эзгүй цөлд орхиод улсаа аварсан Хатан эхийн домог, гуяны махаа огтолж өлссөн үрсээ тэжээсэн эхийн домог,эвийн таван ухааны Алун эхийн домог, хаан үрсээ тэжээсэн Өүлэн эхийн домог, нуган үрсээ төрүүлсэн Мандухай сэцэн хатан, эм нь сувайрч эмээл нь хувхайрлаа хэмээсэн их жанжны гэргий Янжмаа гээд баатарлаг монгол эхчүүдийн ачаар Монгол улс өдий зэрэгт хүрчээ.
Эрс нь гадагш одож, эмс нь дотроо бухимдан, хүйсийн харьцаа алдагдсан энэ цаг дор 200 мянган ахан дүүсээ дуудахгүй бол бид харин удаа энэ их нүүдлийн тэсэргээг тэсэн давж гарч чадах бол уу.

1911 оноос Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн эхлүүлсэн 100 жилийн түүхэндээ Монголын төр 25 удаа эргэжээ. Үе үеийн эх орончид, улс төрчид эвсэлдэн хуралдаж дотроосоо хамгийн зоригтой, хамгийн хүчтэй, хамгийн нөлөөтэй хэмээн түүхийн тоосонд тодруулан сонгосон Монгол улсын 23 Ерөнхий сайд бий.
Хөх улаан тамга дараад Ерөнхий сайд Дамбын Чагдаржав, Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Пэлжидийн Гэндэн, Анандын Амар,Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нараа тухайн цаг үедээ амьдаар нь тамлаж, тамалсан хойноо магтаж, ард түмэн бид талцан муулж, таалан биширсээр ирсэн.

Ардчиллыг өлгийдсөн Ерөнхий сайд Жамбын Батмөнх, Пунцагийн Жасрай, Жанлавын Наранцацралт одоо бидний дотор алга. Ардчилсан нийгэмд шилжих хэцүү бэрх цагийг туулсан Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн, Мэндсайханы Энхсайхан, Цахиагийн Элбэгдорж, Намбарын Энхбаяр, Санжаагийн Баяр нараа элдвээр талцан муу хэлсээр эх орон, ард түмэн хохирч явна.

Алдсан олон тамтай оносон ганцхан диваажин. Энэ бол тусгаар тогтнол. Бүтэн Монгол үндэстний Бүрэн Монгол улс. Сайнтай муутай ч байсан, асар их үнээр олдсон тусгаар тогтнолын гавъяаг тэднээс булаах эрх хэнд ч үгүй. Энэ хүмүүс төрийн өмч, энэ хүмүүс ард түмний өмч.

Мэдээллийн энэ эрин зуунд Төрт улсаа хүндэтгэх сэтгэл барин, монголчууд бүгдээр эвсэн нэгдэж, Бүрэн Монгол улсынхаа эцгээ доромжлон гутааж бусдын хоол болохгүй явахсан хэмээн бодож, баяжихийн дон тусаагүй Монголын ард түмнээ, оюуны хэнээрхэлд автаагүй өсвөрийн монгол залуусаа Монголын төр засаг ивгээн туслах цаг иржээ хэмээн сэтгэж энэхүү захиаг бичлээ.

Шувуун сүргийн гурвалжин цувааг ахалж нэгэн явдаг шиг, Монголын их гурвалжин уруугаа битгий хараасай. Шувуун сүргийн гурвалжин цуваа цугларч нэг бүтдэг шиг Монголын ахан дүүс сарниж бүү нисээсэй, тунгалаг тэр гурвалжин өөдөө дандаа тэмүүлээсэй. .
Монгол түмний хувь тавиланг Мөнх хөх тэнгэр мэдтүгүй. Монголын их энх амгалан удалгүй ирэх болтугай.

Хүндэтгэн ёсолсон
Америкийн монголчуудаас

www.bayanmongol.com
2009 оны 4 сарын 24.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2634029/189/trackback

person

2010.01.13 00:22:31
*.133.225.136

Etseg gedeg ug ymar utgaar orood yvchihavaa...zarim garuud eronhiilogchiin zasaglaltai bolii ch geh shig olon hun idjaahaar gants ni idegch geh shig nerteigeer ni haantai bolii gechiheech baijiildaa yum boloogvi bna mongol dongoj eheljiina alddiin onodiin amidrald!!!!

TeckTonik

2010.01.13 22:36:45
*.161.212.84

Gehdee bid denduu ihiig aldagj bn odoo l bid gadaad bga Mglchuda eh oronluga ir gj urialahgui bol tsag hugatsaa gadniihand iduulj duusah ni ....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1581 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
1580 Ансан Хармони сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1354
1579 Baabartai hiisen yriltslagaas .....Yriltssan B.Gantogoo [1] ji he 2010-01-17 1998
1578 ХАРИУЦЛАГА 1 [3] Monh-monh 2010-01-16 1569
1577 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1394
1576 Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана uvgun 2010-01-16 1601
1575 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3035
1574 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2848
1573 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1822
1572 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2531
1571 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1186
1570 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1244
1569 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2344
1568 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
1567 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1916
» Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 1989
1565 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 1987
1564 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1348
1563 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1835
1562 Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4023
1561 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3770
1560 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1807
1559 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 1985
1558 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1962
1557 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2525
1556 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
1555 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1773
1554 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
1553 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
1552 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2021
1551 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1719
1550 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1798
1549 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
1548 Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2313
1547 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
1546 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1291
1545 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
1544 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1697
1543 Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1532
1542 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1503
1541 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1540 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1373
1539 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
1538 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2655
1537 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
배너신청
자생병원

배너신청