Бичлэгийн тоо 2,391
Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас хамтран зохион байгуулсан "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, Ph. D. Мягмарын Саруул-Эрдэнэ

Даяаршлын өнөө үед даяаршуулчихгүй авч үлдэх ганц чухал зүйл маань эх хэл хэмээн ярих бичих  болжээ. Ялангуяа техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй тэр их үгсийг хэрхэн монголчилж хэрэглэхээс та бидний хэлний ирээдүй ихэд шалтгаалах болоод байна. Нэр томьёог ингэж орчуулах нь зүйтэй гэсэн онолын өгүүлэл, илтгэл олон гарсан боловч чухам хэрэглээний түвшинд ийн шийдье гэсэн санал, уриалга тэр бүр хангалттай биш байна. Тийм учраас энэхүү илтгэлдээ бага гэлтгүйгээр нэгэн бяцхан уриалга, санаа гаргаж байгааг минь хүлээн авна уу?

1.    Юмын нэр ба юм хоёрын хооронд шууд холбоос байхгүй.

Хэл бол дохионы хоёрдугаар систем юм. Өөрөөр хэлбэл хэл нь зохиомол, болзмол дохио. Юм ба юмыг нэрлэж байгаа үг хоёрын хооронд шууд холбоос байхгүй учраас үнэн хэрэгтээ нэг ухагдахууныг илэрхийлж байгаа аливаа ялгаатай үг, нэрлэлтийг мөн чанарынх нь хувьд зөв буруу хэмээн ялгах боломж хэл шинжлэлийн онолын үүднээс байхгүй юм. (Үг бүтэх ёсны талаасаа зөв буруу үгний тухайд яриагүй болохыг минь анзаарна уу)

Энэхүү санаагаа АНУ-ын нэрт хэлшинжээч С. И. Хаяакавагийн жишээгээр батлан үзүүлье.

Доорх зурагт найман амьтныг дүрслэн үзүүлсэн байна. Дөрөв нь том, дөрөв нь жижиг, өөр нэг дөрөв нь бөөрөнхий толгойтой, нөгөө дөрөв нь дөрвөлжин толгойтой, бас нэг өөр дөрвийн сүүл нь шулуун байхад нөгөө дөрөв нь мушгирсан сүүлтэй аж. Эдгээр амьтад тосгонд чинь үүрлэж, эхэндээ тосгоныхон тоосон ч үгүй, тийм болохоор нэр өгөх ч хэрэг байсангүй.

Зураг 1.

Image


Нэг өдөр танайхан жижгүүд нь будааг чинь иддэг, томууд нь иддэггүй болохыг анзаарч гэнэ. Ялгааг тогтоосон байхад хийсвэрлэл, ай-д хамааруулах сэтгэлгээ мөн даган гарах нь тодорхой, ингээд A, B, C, D дөрвийг нийтлэг шинжээр нь гого, харин E, F, G, H дөрвийг гиги хэмээн нэрийдэхээр шийдэв. Гого-нуудыг бүгдийг хөөж явуулаад, гэмгүйгээр нь гиги-нүүдээ үлдээлээ. Гэтэл танай хөршийнхөн арай өөр ялгаа олж харжээ. Дөрвөлжин толгойтнууд нь хаздаг, бөөрөнхийнүүд нь хаздаггүй байх юм гэнэ. Ажигласан ялгаагаа хийсвэрлэн бодоод хөрш тань B, D, F, H – ийг даба, A, C, E, G дөрвийг добо хэмээн нэрийдэв. Нөгөө хашааны хөрш тань харин бүр өөр ялгааг нь анхлан мэджээ. Мушгиа сүүлтэйнүүд нь могой алж чаддаг учир A, B, E, F дөрвийг буса гээд, үлдсэн нь могой алж чаддаггүй учир бусана хэмээсэн байна.
       
Ингээд та гурав сууж байтал урдуур чинь E гүйлээ хэмээн бодъё. Та бол “Хүүе гиги явж байна” гэнэ. Хөрш тань харин “Добо л байна шүү дээ” гэхэд нөгөө хөрш тань “Энэ чинь буса байхгүй юу?” гэж таарна. Маргаан өрнөж дээрх гурван нэрийн аль нь үнэхээр зөв болох тухай бүр хэрүүл уруулдаа тулна. Жинхэнэ нэр нь юу юм бэ? Хамгийн тохирсон үг нь аль вэ? Тэгж байтал огт өөр тосгоноос ирсэн нэг нөхөр ирээд “Өө энэ чинь махлок байна шүү дээ, махыг нь идэж болдог юм. Бусдынх нь махыг иддэггүй” хэмээн цэцэрхэх нь маргааныг чинь шийдэх байтугай улам ч тос нэмэх болно. (S. I. Hayakawa, Language in Thought and Action, Third edition, Harcourt Brace Jovanovich, 179-180 pp)  

Энэ тохиолдолд тэр амьтны Чухам жинхэнэ нэр нь юу вэ? Зөв нэр нь юу вэ? гэдэг асуулт үнэхээр утгагүй болох нь тодорхой. Утгагүй асуултад утгатай хариулт өгөх боломжгүй. Юм ба юмыг нэрлэж буй үг хоёрын хооронд шууд холбоо байх тохиолдолд л “жинхэнэ зөв нэрлэлт” гээчийн тухай ярьж болно. Үгүй бол хийсвэрлэн өгсөн нэрийг зөв, буруу гэж шийдэх боломжгүй, будаагаа хамгаалах сэтгэлгээгээрээ та гиги хэмээсэн бол, хазуулах айдастай хөрш тань добо, могой алахыг сайн үйлд тооцдог нөгөө хөрш тань буса хэмээсэн байна. Тухайн нэг үгийг уншаад, сонсоод ард нь чухам тэр зүйлийг хэлж байна хэмээн ойлгох ухагдахуун нийт хүмүүсийн дунд бүрэлдэж чадвал л тэр чухам “жинхэнэ зөв нэр” гээч нь болох юм.           

2.    Нэр томьёо ухагдахууныхаа бүхий л талыг харуулж чадахгүй.

Аливаа нэр томьёо нь товч, тодорхой байх ёстой. Товч байх шаардлагынх нь үүднээс авч үзвэл тухайн нэрлэлт нэрлүүлж байгаа юмынхаа бүх шинж чанар, онцлогийг тусгаж байх ямар ч боломжгүй юм. Нэвтэрхий тольд л тийм боломж буй. Үүнийг тодруулах хамгийн энгийн жишээ бол Ринчен гуайн нэг алдарт анекдот.

Химийн хүрээлэнгийнхэнтэй хамтарч нэр томьёо боловсруулах хуралд Ри багш сууж байжээ. Катализаторын тухай саналаа уралдуулж байна гэнэ. Ринчен гуай “хурдасгуур” хэмээх санал гаргаж. Гэтэл нэг химич залуу эрдэмтэн
“Ринчен гуай та бас ойлгох болоогүй л байна даа. Катализатор чинь урвалын хурдыг зөвхөн хурдасгадаг биш, бас удаашруулдаг юм шүү дээ” гэж гэнэ. Ри багш унтраалгыг заагаад
“Наадхыг чинь юу гэдэг билээ, хүү минь?”
“Унтраалга”
“Наадах чинь бас асаадаг юм шүү дээ, хүү минь”

Унтраадаг асаадаг хоёр үүргийг нь хоёуланг нь багтаан нэр томьёо онооно гэвэл мөнөөх товч байх ёстой гэсэн шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Нэгэнт “унтраалга” хэмээн нэг талаар нь нэрлэсэн ч бүх хүн түүний цаана унтраахаас гадна бас асаах үүрэг бүхий энэхүү товчийг нэрлэдэг гэдгийг нийтээрээ хийсвэрлэн ойлгож байгаа учраас энэ нь зөв нэр томьёо мөн болно.

3.    Бодомжоос оюун дүгнэлт гаргах нь

Өмнө ярьснаасаа бид доорх бодомжуудыг дүгнэн гаргаж авлаа.

А. Юм ба нэрлэлт хоёрын хооронд шууд холбоо байхгүй
Б.  Нэгэнт шууд холбоо байхгүй учраас юмны угаасаа, мөн чанараараа зөв нэрлэлт гэж байх боломжгүй
В. Нэрлэлт нь нэрлүүлж байгаа зүйлийнхээ бүхий л талыг тоочин үзүүлж чадахгүй.
Г. Нэрлэлт, нэрлүүлж байгаа зүйл хоёрын хооронд хийсвэрлэх сэтгэлгээний холбоо тогтож чадсан тэр л үед тэрхүү нэрлэлт “зөв” болно.

Энэхүү дөрвөн бодомжоос оюун дүгнэлт хийж үзвэл: жишээ нь компьютер, тооцоолуур хэмээх хоёр үгний аль аль нь зөв ч биш, буруу ч биш, гагцхүү бид аль нэгийг нь сонгож олны хэрэгцээнд оруулан, ухагдахуун суутал нь давтан хэрэглэх учиртай, нэгэнт л алиныг нь ч сонгож болох бололцоотой юм бол монголыг нь сонгох нь хавьгүй дээр хэмээн үзэж байна.

4.      Бага зүйлээс эхэлье, хамтдаа тэмцье.

Монгол хэлээр аль хэдийн орчуулагдсан боловч хэрэгцээнд гадаад үг нь илүүтэй байгаа үгсийг түүж гаргаад, Монгол улс даяар тардаг нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой хугацаанд байнга монголоор нь цацах аваас ард нийтэд мөнөөх ухагдахуун, хэрэглээ гэдэг нь суух бололцоотой юм. Миний бие оюутнуудаараа өдөр тутмын хэд хэдэн сонины гадаад үгсийг түүлгэн тооцооллоо. (МУБИС-ийн Орос Монгол хэлний 2-р ангийн оюутнууд: 1. Өдрийн сонины 2008 оны 6 сарын 10-14, № 139-143 хүртэлх таван дугаар, Үнэн сонины 2009 оны 10 сарын 9, 16, 23, 24, 31-ний таван дугаарт ажиглалт хийсэн болно)

Ингээд сонин бүрт давтагдаж буй хамгийн нийтлэг, олон давтамжтай 10 үгийг жагсаавал:

Компьютер
Энерги
Тендер
Элемент
Анкет
Менежер
Програм
Телевиз
Лаборатори
Техник            эдгээр болно.

 Уриалга, санаа маань гэвэл: Ердөө энэ 10 үгээс л эхэлье. Нэр томьёо судлаачидтай тохиролцоод эдгээрт тохирох монгол үгсийг сонгоё. Энерги – эрчим, элемент – махбод, програм – хөтөлбөр гээд аль хэдийн тогтчихсон үгс ч байна. Ингээд бүх сонин хэвлэл, зурагт радио бүгд чухам энэ 10 үгийг бүтэн нэг сарын хугацаанд яг адил монгол үгээр нэвтрүүлье. Үүний тул сонины эрхлэгч нар, зурагтын дарга нар хамтдаа сууж гэрээ байгуулъя. Үр дүн нь тэр дороо харагдах байх хэмээн найдаж байна. Бүхий л мэдээллийн хэрэгслээр олон дахин тийн гараад байхаар хүмүүсийн дунд ойлголт гээч бий болно. 10 үгээ хэрэгцээнд амжилттай оруулж чадвал цаашаа ахиж болно. Бид нэр томьёог хэрхэн орчуулах вэ хэмээн маргаж, хэлшинжлэлийн онол хэт их ярьж, цаг их алдаж байхаар нэгэнт орчуулчихсан байгаа үгсээ хэрхэн нийтэд хүргэх вэ гэдэгт илүү цаг зарах хэрэгтэй байна.

Ердөө энэ аравхан үгийг зөвхөн монголоор бичээд, яриад хэвшээд эхэлбэл тун удахүй алим, яавлаг (яблоко) хоёрын үлгэр шиг болохыг хэн байг гэх вэ? Хэдхэн жилийн өмнө бараг бүх хүн “яавлаг” хэмээдэг байсан шүү дээ. Өдгөө тийн ярих улс улам бүр “цөөрсөөр” байна. Хамгийн сүүлчийн “яавлаг” гэдэг хүн “байхгүй болоход” (хүлцэл өчье) “алим” бүрэн ялах юм. Яг үүнчлэн нэгэнт харь үг хэлээд дасчихсан улстай ажиллахаасаа илүү хэвлэл мэдээллээр нэвтрүүлэн сонсгосоор байж залуу үедээ хэвшил болгох нь оновчтой болно.      

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2624870/087/trackback

ji he

2010.01.08 16:25:36
*.32.84.86

profile

BANK_BANK

2011.06.20 12:23:51
*.144.45.61

mglsky.com    02-2275-1698

profile

BANK_BANK

2011.07.12 15:04:27
*.144.45.61

mglsky.com   02-2265-1698    02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1581 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
1580 Ансан Хармони сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1354
1579 Baabartai hiisen yriltslagaas .....Yriltssan B.Gantogoo [1] ji he 2010-01-17 1998
1578 ХАРИУЦЛАГА 1 [3] Monh-monh 2010-01-16 1569
1577 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1394
1576 Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана uvgun 2010-01-16 1601
1575 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3035
1574 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2848
1573 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1822
1572 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2531
1571 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1186
1570 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1244
1569 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2344
1568 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
1567 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1916
1566 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 1989
1565 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 1987
1564 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1348
1563 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1835
» Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4023
1561 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3770
1560 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1807
1559 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 1985
1558 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1962
1557 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2525
1556 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
1555 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1773
1554 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
1553 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
1552 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2020
1551 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1719
1550 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1798
1549 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
1548 Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2313
1547 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
1546 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1291
1545 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
1544 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1697
1543 Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1532
1542 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1503
1541 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1540 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1373
1539 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
1538 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2655
1537 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
배너신청
자생병원

배너신청