Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ.
Уншсан 1798 vote 0 2009.12.31 20:34:27Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ.
Паинэл ньюс 2009-12-22
Гадаад ажилчин ч гэсэн татварын албаны “жилийн эцсийн тайлан тэнцэтгэлийг хялбарчлах үйлчилгээ (www.yesone.go.kr)”-гээр үйлчлүүлэн татвараас хөнгөлөлт авах мэдэгдлийн хуудас(судыг гунжэ) болон бусад холбогдох баримт бичгийг 2010оны 1сарын сүүл хүртэл албан байгууллагадаа өгснөөр татварын хөнгөлөлт авах боломжтой юм байна. Татварын албанаас 12сарын 22-ны өдөр тус улсад оршин сууж буй, бүртгэлтэй гадаадын иргэн нь интернетээр гүйлгээ хийх баталгаажсан баримт(гунин инжынсо) авсан бол ”жилийн эцсийн тайлан тэнцэтгэлийг хялбарчлах үйлчилгээ”-ээр үйлчлүүлэн, татвараас хөнгөлөлт авах баримтыг авах боломжтой болсон хэмээн мэдэгдлээ. 2008онд жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэлд 345,000 орчим гадаад иргэд хамрагдаж байсан бөгөөд гадаад ажилчдад зориулан англи хэл дээр орчуулсан Easy-guide’танилцуулганаас энэ онд шинэчлэгдэн батлагдсан татварын хуулийн талаар уншиж танилцах боломжтой гэнэ. Гадаадын ажилчдад л хамааралтай тусгай заалтанд “Татвар ноогдуулах онцгой этгээд болох гадаад ажилчинд Солонгос улсын иргэншилтэй, гадаад улс орны иргэний эрх авсан хүн ч хамрагдах бөгөөд, гадаад ажилчин нь дотоодод хөдөлмөр эрхлэх явцад, нийт хөдөлмөрийн хөлсний 30хувь нь татвараас чөлөөлөгддөг ба хөдөлмөрийн хөлсний үлдэж буй орлого нь жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэлд хамрагдах юмуу нийт орлогонд 15хувийн татвар ноогдуулах хоёрын аль нэгийг сонгох боломжтой юм байна. Мөн түүнчлэн гадаадын мэргэжилтэн Солонгос улсад ажиллаж амьдрангаа, дотоодын ажилчныг ажлын байраар хангасан тохиолдолд 5хүртэлх жил орлогын татвараас чөлөөлөгдөнө. Улс хоорондын татвараас чөлөөлөх хуулийн заалтанд багшлах үед татвараас чөлөөлөгдөнө хэмээн заагдсан улс орны иргэн нь лекц заан, судалгааны ажил хийсний хөлс хэмээн авсан орлого нь татвараас чөлөөлөгдөнө. Англи хэлний багш нарын хувьд тус улсын хилээр анх нэвтэрсэн цагаас эхлэн Америк, Англи, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, ӨАБНУ-ын иргэд үүнд хамрагдах ажээ. Харин гадаад ажилчны хилийн чанадад эмчлүүлсэн эмнэлгийн зардал, кредит картны төлбөр зэрэг нь татварын хөнгөлөлтөнд хамрагдахгүй бөгөөд оршин сууж буй гадаадын иргэнд хамаарахгүй тохиолдолд хувь хүнд өгөх хөнгөлөлт нь зөвхөн тухайн этгээд л хамрагдах боломжтой болохыг анхаарна уу.
Татварын албанаас эрхлэн гаргасан англи хэл дээрх татварын жилийн эцсийн тайлан тэнцэтгэлийн программ (www.nts.go.kr)-ыг ашиглавал хувь хүн өөрөө татварын хувь хэмжээгээ тооцож мэдэх боломжтой бөгөөд ‘110’ дугаар руу залган жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэлийн хялбарчилсан үйлчилгээ болон жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэлтэй холбогдолтой хуулийн талаар асууж лавлахын зэрэгцээ татварын алба руу залгах үед орчуулагчдын тусламжтайгаар зөвлөгөө ч авах боломжтой гэнэ. ‘Гадаад иргэн жилийн эцсийн тайлан тэнцэтгэл англи хэлээр зөвлөгөө өгөх Хад раин(02-397-1440)’-аар ч үйлчлүүлэх боломжтой.