Бичлэгийн тоо 2,391
Ховдын мэдээ сонин

(аян замын тэмдэглэл)

I. Этгээд бодол

Телевизийн бүх сувгаар шадар сайд Миеэгомбын Энхболдын нүд дүүрэн царай гэрэлтэн 09 сарын 18-наас эхлэн ойрын 20-30 жилд болоогүй байгалийн гамшиг тохиолдох тухай мэдэгдэн ард иргэдээ болгоомжтой байхыг сануулан хот хоорондын унаа тээврийг 09 сарын 22 хүртэл зогсоосон тухай шадар туслахууд нь дуу дуугаа авалцан анхааруулж байна. Яасан сайхан ард түмэн бэ бид, бидэнд хайртай ямар олон түшмэдүүдтэй юм бэ, америкууд, японууд, хятадууд, солонгосууд атаархмаар. Аймгийн онцгой байдлын ажилтнууд автын зогсоол дээр очоод жолооч нарын бичиг баримтыг хураагаад авчихсан байна. Солонгосын хойгийг зорихоор төрөлх Ховдоосоо гарахын өмнөх дүр зураг нэг иймэрхүү. “Хүний муу арилдаггүй, тэнгэрийн муу арилдаг” болохоор их шуурганы араас хүүхэд хөгшид нийлсэн хэдэн ойрад суусан автобус их хотын зүг гарч өглөө. Шороон зам, донсолгоо, дүүрэн хүн, хүнээсээ хэд дахин их ачаа, ядаргаа, тав тухгүй байдал, 76 цагийн хүнд аялал, “их сайхан явж байна, автобус явснаас хойш, пургонд явж ядрах нь алга боллоо” хэмээн МАХН, АН-ынхаа удирдагчдад талархах эгэл ардын яриа хөөрөө … нөгөөх ард түмэндээ хайртай төрийн түшмэд, аймгийн дарга нарыг энэ замаар энэ тэргээр нэг явуулж Улаанбаатар хүргэх юмсан хэмээх этгээд бодол төрөх.

2009 оны 9- сарын 23-ны өглөө Улаанбаатар-Сөүлийн чиглэлд МИАТ компанийн Боинг онгоцоор МУИС-ийн багш Б.Норовнямын хамт Солонгосын ардын дууны нийгэмлэг, МОГПО их сургуулиас хамтран зохион байгуулж байгаа “Зүүн Азийн ард түмнүүдийн ардын дуу судлалын” олон улсын хуралд оролцохоор нислээ. Норовням багшийн аав нь манай аймгийн цагдаагийн газрын ажилтан байсан Батдэлгэр, ээж нь 10 жилийн I дунд сургуулийн монгол хэлний багш Дулмаа нар ажээ. Тэдгээр буурлууд тэтгэвэртэй гараад үр хүүхдүүддээ “дөхөн” Дархан хотод сууршиж байгаа гэнэ. Бид нутгийн тухай энэ тэрхэнийг бахдан хөөрөлдөж явсаар Солонгосын агаарын хилээр гарч байгаа бололтой. Цонхоор харахуйд доор далай борлоно, Цэнхэртэх биш борлож харагдах юм билээ. Салхитай байсан уу бүү мэд. Далай дотор энд тэнд их олон жижиг арлууд, заримынх нь хаяа хязгаарыг дэрлүүлэн засмал зам тависан, заримд нь барилга шилтгээн барисан харагдана. Уулын хүний нүдэнд содон тусах нь арлуудын хооронд усан замаар давхилдах хөлөг онгоцнууд. Том жижиг ачааны эсвэл суудлын бололтой олон онгоцнууд “цагаан зам татуулан тоос босгон” ийш тийшээ давхилдах юм.  Зүйрлэвэл баруун хил нээгдсэн үед бидний гурил эсвэл цемент ачсан Камазууд, наймаачдын хөлсөлсөн ЗИЛ-130, эсвэл дарга нарын айлчилсан ЖИП машинууд Манханы талд зөрөн давхилдах мэт ажгуу. Миний үзэж эхэлсэн Солонгос орны дүр зураг ийм эхлэлтэй. 3 цагийн дараа Солонгосын Сөүл хотын олон улсын нисэх онгоцны Инчон буудалд буулаа. Буудлын цэвэр цэмцгэр байдал, үйлчилгээ, санамжууд, тав тух гайхалтай юм. Олон л улсын онгоц зэрэг газарддаг бололтой, хилийн шалган нэвтрүүлэхээр нь их олон хэлийн хүмүүс зэрэгцэн ирнэ. Дугаарлаж цаг алдах нь үгүй боловч бидний монголчуудыг “ялгаж” зогсоож байгаад сүрхий шалгаж байсан шүү. 20 настай залуус 70 настай эмээг хүртэл их хянуур нэвтрүүлж байгаа нь монголчууд “харлахаас” сэргийлсэн хэрэг гэлцэнэ. Миний найзын ээжээс хилийн шалгагч бүсгүй асууж л дээ, таны гарт байгаа утасны дугаар хэнийх вэ гэж. Солонгост хэд хэдэн хамаатан садан нь байдаг бололтой, хэнийх болоо Цэцэгээгийнх үү, эсвэл Доржийн утас байж магадгүй гэж хэлж. Ингээд хэрэг мандаж байгаа юм. Тосож авах хүнийхээ нэрийг мэдэхгүй байна, энэ эмээ “харлаж” магадгүй гээд л. Харин Норовням багш маань уйгагүй хөөцөлдөж ярилцсаны эцэст гадаа үүдэнд байгаа тоссон хүүхдүүдтэй нь яриулж жаахан тайвширсан боловч тэднийг шалгана гэнэ. Яагаад гэтэл Солонгост зөвшөөрөлгүй хулгайгаар орж ирээд “харласан” байж магадгүй, тэгвэл барьж аваад Монгол руу нисгэх юм гэнэ. Ядуу ч сайхан эх орон, ард түмэндээ эхнэр хүүхдээс илүү хайртай “шилдэг удирдагчдын” минь тухай бодол ухаан санаанд эргэлдэнэ. Эх оронд нь таавар амьдарч элдэв нэрийн тэтгэвэр аваад, болохгүй бол хог түүж, архи ууж амьдрах боломж байсаар байтал ямар юмаа хайж Монголчууд энэ орныг зорин ирдэг байна гэх бодол. Хүний зарц болж сарын 1000-2000 доллар авч ар гэртэй гуйвуулаад, хагасыг нь төрийнхээ албан хаагчдад хахууль болгон өгөөд, амьдарч байхын оронд өөрийн эх орондоо эзэн болоод төрөөсөө мөнгө нэхээд эсвэл улс төрч болж тодроод, чадахүй бол тэднийг даган тендер энэ тэрийг авахаар хөөцөлдөөд, эсвэл УБ хотод ирээд “энэ харш ерөнхийлөгчийнх, энэ нь их хурлын даргынх энэ нь УИХ-ын гишүүн аваргынх” гэх мэтийн чихэнд чимэгтэй сайхан үгс сонсоод, уулын оройд гэрээ барисан хамаатныдаа зочлоод амьдарч бас болно шүү дээ гэх бодол бас төрөх.

II. Жиндүүгийн зүгт

Сөүлийн нисэх буудал дээр биднийг хурал зохион байгуулагчдын нэг МОГПО их сургуулийн багш нар тосон авлаа. Нэрийг маань бичээд гартай барьчихсан инээмсэглэн зогсох. Энэ өдөр Япон, Хятад, Вьетнамын төлөөлөгчид бас ирэх ажээ. Тийм болохоор орой 05 цаг хүртэл хүлээх хэрэгтэй. Буунгуут халуун сүү авч ирж өгөөд, төлөвлөгөөгөө танилцуулан, буудлын гоёмсог тансаг ресторанд хоолонд оруулаад нахилзаж тонголзоод “зүгээр” юмаа. Эх орондоо захын нэг цагдаад хөөгдөх шахам загнуулж доромжлулж явдаг их сургуулийн профессоруудад ийм хүндэтгэл ахдах мэт санагдах юм. Цагдаад гэхийн учир нисэх онгоцны буудал дээр цагдаа нар хоёр хоёроороо зэрэгцэн автомат буу мөрөндөө өлгөж бүрэн зэвсэглээд ихэмсэг сүртэй алхацгаана. Та нар Солонгосын цагдаагийн хамгаалалтанд бүрэн байна гэдгийг илтгэнэ. Буудалд хүлээх олон хэлийн иргэд дэлгүүр хэсэж, хооллож, тоглож, хашгиралдан чангаар ярилцаж, бас унтаж байх юм. Манайд цагдаа нар тэгж буу шийдэм болон алхвал маниасаа эхлэн “муу сайн цагдаа нар юун сүртэй юм, хийх юм олдохгүй байгаа юм уу” гэх биз. Бодоод байхнээ миний буруу биш юмаа, манай цагдаагийн нэр хүнд ажлын үр дүн, тэдний харьцааны соёл, ард иргэддээ үйлчлэх бус тэднийг дарангуйлах ажлынх нь хэт бүдүүлэг арга барилтай холбоотойгоор тэдний нэр хүнд доошоо одсон нь улам бүр мэдрэгдэнэ. Сүүлд би Сөүлд нэг инээдтэй зүйл сонссон билээ. Манай монголоос нэгэн цагдаа ажлаасаа чөлөө аваад Солонгост ажиллахаар хараар очиж. Удалгүй хадам ах нь ажлаар очоод нийлж жаахан суугаад сөжү уусан бололтой юм. Тэгээд согтоод гудамжинд гараад зүгээр л замаар алхаж явсан цагдаа дээр гүйж хүрээд “Та нар юу юм бэ, би Монголын цагдаа байна” гэсэн байгаа юм. Гэтэл түүний юу ярьсныг тэд яаж ойлгохов. Туслаж дэмжээд манайхаар бол зодож эрүүлжүүлэх, тэднийхээр бол согтуу явж элдэв осолд өртөхөөс хамгаалан, халуун усанд оруулж хооллож амраагаад, өглөө нь гэрийнхнийг дуудан зохих төлбөрийг аваад явуулдаг “согтуу иргэдэд үйлчлэх газар”-тай хүргэж өгөөд нахилзан уучлал гүйгаад гарсан гэж байгаа. Согтуу цагдаа хоолыг нь идээд, усанд нь ороод дараа нь дахин би монголын цагдаа байна намайг түргэн явуул гэж. Явуулахаар болоод бичиг баримтыг нь шалгатал “харлаж байсан” нь илрээд хоригдож байгаад буцаж ачигдсан гэнэ. Жинхэнэ болсон явдал. Солонгост амьдарч байгаа монголчууд жаахан сургамж авсан гэнэ лээ.

Бид хуралд оролцох төлөөлөгчдөөс хамгийн анхлан Сөүлд хүрсэн болохоор буудал дээр хэдэн цаг байсан хэрэг. Төдөлгүй хурлын төлөөлөгчид ирж дуусаад биднийг автобусанд суулган Солонгосын баруун өмнө зүг байх Жиндүү арлын зүг гарч өглөө. 30 хүний суудалтай автобусанд 3 монгол, 1 япон, 2 тайван, 3 хятад (тэдний хоёр нь Хятадын Солонгосууд) дээр нь тэдний орчуулагчид. Аялал эхлэхийн өмнө биднийг тоссон төлөөлөгчдийн ахлагч И багш (бид ийн нэрийдэв) товч танилцуулга хийж Сөүлээс 600 км алс явна гэж мэдэгдээд, бид ч хоорондоо танилцан нэгэн баг болоод гарч өглөө. 600 км газар лав л 10 цаг явж хүрэх байх ухааны юм бодож суулаа. Гэтэл замдаа 40 минут саатан хооллож ундлаад 5 цаг л явсан шүү. Ямар замаар явж байгаа нь ойлгомжтой байгаа биз. Толийсон засмалаар, их олон тунил нэвтлэн давхичих юм. Автобусны тухай цөөн үг хэлэх хэрэгтэй. Мэдээж эх орных нь үйлдвэрийнх, гадна талдаа ямар нэгэн компанийн сурталчилгаа хадсан, хачин гэмээр цэвэрхэн. Цагаан цамц, цав цагаан бээлийтэй нахилзсан жолоочийнх нь суудал зорчигчдынхоос арай л доор байрлалтай. Зорчигч бүрийн дээр халуун сэрүүн агаар, салхи савираа тохируулах тохиргоотой. Таны дураар болох хэрэг. Сэрүүцэж явна уу, бүлээн агаар тавиад дугжирч явна уу бусдад ер нөлөөлөхгүй. Өмнө нь тань жижгэвтэр дэлгэц байна. аялалын туршид байгаль, зэрлэг ан амьтдын тухай кино гарч дундуур сурталчилгаа явна. Дуу нь гарахгүй харин доор нь Солонгос ханзаар үг нь бичигдэнэ. Хэрэв сонсох шаардлагатай бол чихэвч бэлэн байгаа. Суудалдаа залгаад чихэвчээр дууг нь өөрөө л сонсоно. Телевиз үзэхгүй бол өмнө тань хөшиг байгаа түүнийгээ татаж буулгаад суудлаа ар тийшээ налуулан хэвтүүлээд унтаж болно. Арын суудал нилээд зайтай тул сайн налуулахад гэмгүй. Автобус 2 цаг аялаад тусгай буудалд 15 минут зогсоно. Тэнд манай Чингис хаан олон улсын нисэх буудлынхаас дутахгүй тохижсон түргэн хоолны газар, бие засах байрууд, жижиг худалдаа, хөгжим, ая тух бүгд бий. Буудалд ирээд автобус хаалгуудаа цэлийтэл нээж орхиод жолооч нь бууж одно. Хаалгаа хаагаарай, түгжээрэй гэх ойлголт байхгүй юм билээ. Ийм буудлуудад дөхөж ирээд автобусны яригчаар зөөлөн эелдэгээр зорчигчидоо “сэрээх” ажээ.

Ийм замаар төрийн эрх баригчидаа аялуулах юмсан гэх этгээд бодол бас төрнө. Тэгвэл монголчууд бид ямархан замаар 1500 км аялаад бахархан бахдаж суугаад ойлгомоор санагдах. Солонгосын ихэс дээдэс ард түмэндээ хайртайдаа “ийм сайхан зам тависан юм биш байгаа даа” арай ч үгүй байлгүй, Ховдын хэдэн мянган авто машинаас хурааж авсан татварын мөнгөөр хотынхоо 10 хан км замыг засаад яах юм, дарга нар маань сонгуульдаа ашиглавал барав гэх бодол бас төрөх. Ядуу хоосон хүн атаархагч болдог бололтой юм. Автобус яг л цагтай хөдлөнө. 2 минутын өмнө жолооч суудалдаа сууна 1 минутын дутуу байхад сулавтар дохио өгч анхааруулна. Билет шалгах үзэж харах ойлголт түүнд байхгүй. Тэр бол өөр хүний хийх ажил. Билетийн кассын ажилтан хүмүүсээ суулгаад нахилзан үлдэх юм. Эхний удаа бид тусгай автобусаар сүүлийн удаад зорчигч тээврийн автобусаар аялаад энэ бүгдийг анзаарсан хэрэг. Автобусанд анхлан танилцсан хүн бол Вьетнамын Ханойн их сургуулийн профессор TO NGOC THANH гуай байлаа. Эх нутгийнхаа ардын дууны сангийн ерөнхийлөгчөөр 4 удаа сонгогдсон гэх тэр өвгөн профессор 80 настай. Англи, франц, оросоор ярина. Бид социализмын үед ах дүү орнууд байсан шүү дээ гэх яриа нь энгийн хөгжилтөй. Түүний энгэрт Вьетнамын төрийн 4 одон бий гэнэ. Францын түрэмгийллийн эсрэг дайны үед их бууны салбарт алба хааж олон дайсныг “эрлэгт илгээсний төлөө” шагнуулж явжээ. Тэр үед өөрийнх нь хэлснээр хүдэр чийрэг, одоо бол хөгжим судладаг цагаан гарт нь Орос ах нарын өгсөн сайн зэвсэг байсан гэнэ лээ. Тэрээр Орост судалгааны ажлаар явахдаа УБ хотоор дайран өнгөрч монгол гэр харсан гэнэ. Эцсийн бөгөөд эхний удаа цасыг монголд харсан гэж байгаа. Гэх мэтийг хүүрнэн кино үзэх ч, зүйрмэглэх ч завгүй явсаар Жиндүү аралд хүрсэн бөлгөө. Оройн 23 цаг болж байна.

Жиндүү арал Солонгосын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг ажээ. Тийм болохорр зочид буудлын тохь тух, хоол унд, байгалийн үзэмж, ажилчдын найрсаг харьцаа юм үзээгүй над мэтийн монгол хүнд “зүүдэнд ч үл үзэгдэх”. Зочид буудлын өрөөний талаар цухас өгүүлье. Хөргөгч, телевизор, утас (дотооддоо үнэ төлбөргүй ярина), сэрүүцүүлэгч, нэг удаагийн хэрэглээний ариун цэврийн хэрэглэлүүд бүгд шинэ мэт. Бие засах суултуур нь халаалттай. Тийм суултуур халаахаас гадна угаана, арчина, шүршинэ, маажина ер нь есөн шидийн ажилтай эд байна лээ. Өглөөний хоол нь буудлынхаа үнэд багтсан байгаа. Хүнд хэрэгтэй бүх л зүйлс яг л дэргэд байх ажээ. Өглөө зочид буудалд сэрээд тагтан дээр гарвал нүдний өмнө цэлийсэн их далай. Уул алтайн унаган хүүгийн нүдэнд үл мэдэг хөдлөсөн хязгаар нь үл харагдах их ус гэнэт харах нь содон сэдрэмж төрүүлэх. Тоолж үл барам хөлөг онгоцнууд номхон далайн эрэг дээр зогсож байгаа нь харагдана. Жиндүү арал далайн боомт юи билээ. Цаг агаар нь хачин бөгчим, 30 градус халуунтай. Шөнө нь халууцаж бөгчимдөөд цонхыг нь цэлийтэл нээсэн нь буруудаж дуу үл гарган чимээгүйхэн ирэх хар шумууланд сайн хазуулсан байлаа. Буянтын зусландаа шумууланд соруулаагүйгээ Жиндүү аралд нөхсөн байлаа. Хамгийн хортой нь Со шумуул дуугүй ирэх юм билээ. Манай шумуул шиг “урьдчилан мэдэгддэг” бол цонхны тороо хаагаад л болоо шүү дээ. Удалгүй чийглэг манан татуулсан усан шиврээ бороо орж эхэллээ. Энэ бороо бүтэн өдөржин үргэлжлэв. Надад бол тааламжтай гэж жигтэйхэн, харин нутгийн иргэдэд төдийлөн таашаагдахгүй бололтой. Бороонд гадагш гарахыг хүсвэл буудлын жижүүрийн дэргэд олон загварын хаалт халхавчуудыг гаргаад тавьчихсан байна. Хүний халхавч хүртэл бэлтгэж байдаг яасан ажилгүй улс вэ. өөр хийх юм алга уу.        (Үргэлжлэл бий

III. Хурлын сонин хачин

09 сарын 25-ны өглөө И багш маань үндэснийхээ цав цагаан хувцасаар гоёчихсон байна. Солонгосын ардын дуу бүжгийн НАМДО чуулгын цогцолборт зорин очсон олон улсын хурал эхэлсэн билээ. Энэ цогцолбор өөрийн эзэмшил газар, зочид буудал, хурлын заал, концертын тайз, биеэ даасан уран бүтээлчид гээд юм юмтай. Хурал эхлэхийн өмнө бүртгэл явагдан, гарын үсэг дурсгал болгон зуруулж аваад илтгэлүүдийг хэвлэсэн эмхэтгэл тарааж байна. Профессоруудын илтгэлийг эх хэлээр нь аваад Солонгосоор орчуулан, шүүмж асуулт бичсэнийг хавсарган хэвлэсэн нь гайхалтай. Манайд олон улсын хурал зохион байгуулахдаа илтгэгч нараас төлбөр авдаг харин тэнд эсрэгээр төлбөр авах биш илтгэл хэлэлцүүлсний төлөө мөнгө төлдөг байх жишээтэй. Ийм байхад шинжлэх ухаан хөгжилгүй яахав дээ. Барууны хөгжилтөй орнуудын л жишиг юм даа. Миний илтгэлийг гэхэд криллээр хэвлэн орчуулгыг нь хадаж шүүмжийг хамтад нь хэвлэсэн байна лээ. Бүртгүүлсний дараагаар хурлын хөтөлбөр, эмхэтгэлийг тараан өгч дугтуйтай мөнгө өгөхөд нь бага зэрэг “гайхсан”. Гайхсаны учир Улаанбаатараас Солонгосд очих бүх л зардлыг тэд даасан юм. Илтгэгч хурлын эмхэтгэлээс хэдийг ч болов аваад эх орондоо хүргэн тарааж болно гэнэ. Нэг бүр нь 2 кг жинтэй тэр номыг хэдийг авч ирж чадахсан. Бас хуралд сонирхохоор ирсэн хүмүүс авч л байх юм. Харин бид их нямбай хяналтын дор нэг нэгийг л “өгдөг”. За тэр яахав нутаг нутгийн ёс өөр л дөө.

Хурал эхлэхийн өмнө Солонгосын KBS телевизийн продюсер Hyeong-Goan, KIM ардын дууныхаа талаар хийсэн 20 минутын баримтад кино үзүүлж тайлбар хийж илтгэгчдийн сэтгэлийг хөөргөн “бие халааж” ярих сэдлийг нь төрүүлж өглөө. Үндэсний хувцастай тариачид газар хагалах, үр цацах, ургацаа хураах зэрэгт зан үйлийн дуу дуулцгааж байгаа бичлэг. Манайд ч бас хурим найр, наадам цэнгээн, ан гөрөөнд мордохдоо ардын дуугаа дуулцгаадаг гэх сэтгэгдэл төрөх. Хурлын эхэнд ийм сэтгэгдэл төрүүлэх нь илтгэгч нар амжилттай оролцох боломжийг бас нээхэд тустай мэт. Илтгэгч бүрд орчуулагч гаргаж өглөө.  МОГПО их сургуульд 20 монгол оюутан суралцдаг байна. Тэдний 5 нь магистрант. Миний орчуулагч магистрант Амараа. Тэр Улаанбаатар их сургуульд Солонгос хэлний багшаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс магистрантурт суралцахаар иржээ. Вьетнам, Хятад, Японы оюутнууд нутгийнхандаа орчуулга хийхээр ирцгээжээ. Хурлын албан ёсны хэл Солонгос. Зүүн азийн олон ард түмний ардын дууны талаар тун сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлснийг бүгдийг яахан дурдаж дуусах. Нэн сонирхолтой ганц нэгийг өгүүлэх минь.

Тайваны их сургуулийн проф Rong-Shin,WU нутгийнхаа уугуул иргэдийн ардын дууг судлах явцдаа түүнтэй төстөй ардын дуу аялгууг их эрсэний эцэст монгол хөөмэйг олж авсан гэнэ. Тайбэй ардын дууны эхлэлийн өнгө нь монгол хөөмэйтэй яг адилхан аж. Тэр эрхэм бүр сүрхий эвлэгхэн хөөмэйлж үзүүлж байна лээ. СD худалдан аваад компютерийн тусламжаар өнгө дуу гаралт бүрийг нь задлаж даган хөөмэйлж сурсан байх юм. БНХАУ-ын Манжуураас ирсэн судлаач солонгос үндэстэн доктор Bong-Gwan,KIM нөхдийн хамт 40 жилийн ажлынхаа үр дүнг нэгтгэн Солонгос ардын дууны тус бүр нь 60 хэвлэлийн хуудас 2 том боть хэвлүүлснээ үзүүлэн бидний үнэт хөрөнгө хэмээн ярьж байна. Өнөөдөр Хятадад 1 сая 976 мянган Солонгос хүн амьдардаг ажээ. Түүнээс 1 сая 700 мянга нь Манжуурт суудаг гэх. Бүр XVI зууны орчим их нүүдэл болж олон сая Солонгос хүн Манжуурт нүүж хүрсэний үр удам тэд юм. Тэрээр Хятад дахь соёлын хувьсгалын дараахан нутгийн Солонгосуудын ардын дууг цуглуулах ажил эхлэжээ. Нэгэн удаагийн томилолтоор алсын тосгонд хүрч дуучин өвгөнийг эрсээр арайхийн олж очсон гэнэ. Тэднийг ирэх сургаар дуучин солонгос өвгөн гэрээсээ зугтсан юм аж. Уулзсан ч нэг ч дуу дуулж өгөхгүй хэмээн өдөржин суусанаа учрыг тайлбарлан … соёлын хувьсгалын үед хоцрогдсон солонгос дуу дуулдаг дуучин хэмээн толгойд нь “бүдүүлэг зэрлэг хүн” гэсэн бичигтэй алчуур зүүж тосгоны гудамжаар хэдэн өдөржин явуулж хүмүүс чулуугаар шидэн жигшиж байлаа.. Арга барагдсан хүүхдүүд нь аавдаа дахин солонгос дуу дуулвал эцэг үрийн холбоогоо таслан гэсэн гэх түүхийг тэдэнд өгүүлжээ. Тэгээд урьдын энэ бүгдээсээ хаширч эмтэрсэн өвгөн эцэст нь судлаачдаар гарын үсэг зуруулан дараа нь ямар нэгэн асуудал гарвал хариуцлага хүлээхгүй хэмээн тохирч, тосгоны намын даргадаа дуулган зөвшөөрөл авч байж дуулж эхлэнгүүтээ хоёр нүднээсээ нулимс цувуулж эхлэжээ хөөрхий. Хүн байхын, үндэс угсаагаа эрхэмлэхийн, өв соёлдоо үнэнч байхын учир энэ буюу. Энэ эмгэнэлт түүхийг ярихдаа доктор Bong-Gwan,KIM ч өөрөө нулимс дуслуулж байсан юм. Японы Окинава аралд ардын дуу нь улам бүр мартагдаж байгаа учир засаг захиргаанаас нь тусгай хөрөнгө гарган ардын дууг бичүүлэн хүн арддаа үнэ төлбөргүй тараадаг болсоор хэдэн жил өнгөрсөн тухай проф Hateruma Eikichi өгүүлж байна. Надад хэдэн төгрөг олдоосой ардынхаа дууг бичүүлээд нутгийнхандаа тараах юмсан. Их хурлын гишүүдээс гуйдаг юм билүү. Их хурлынхаа даргад хэлдэг ч юм уу. Үгүй аймгийнхаа засаг даргаас л гуйя. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг нэг үг санаанд бууж байлаа.

Миний бие ч их сургуулийнхаа нэрийг бодож сүрхий хичээсэн хэрэг. Ойрад ардын дууны талаар илтгэл хэлэлцүүлэв. Ойрад гэж хэн бэ, Ховд их сургууль хаана байна гэх мэтийн олон зүйл тэдэнд шинэ соргог мэт. 20 жилийн өмнө 1988 онд Дуут сумандаа байх залуу цагтай өвөг Шавираачийн отгон хүү 72 настай Түдэвдагва нагацаасаа соронзон хальсанд бичүүлэн авч байсан хэдэн ардын дуугаа зүүн Азийн судлаачдад сонсголоо. Алтайн урианхайн 7 хошуунд гайхагдаж явсан дуучин Шавираач хэзээ нэгэн цагт хүүгийнх нь дуулсан дууг зээнцэр нь хаа холын Солонгосын хойгийн Жиндүү аралд олон хэлийн хүмүүст сонсгоно хэмээн бодоогүй бизээ. Өвөг дээдсийн буянаар тэнд хүрсэн нь үнэн дээ. Солонгосууд өөрийн арлын дууг бүрэн судалж хальс, номонд буулгаж дуусаад одоо хөрш ард түмнийхээ талаар гүнзгий сонирхож эхлэсэн нь тодорхой. Солонгосын 10-д их сургуулиас судлаачид ирж нутаг нутгийн ардын дууны талаар өргөн мэтгэлцээн өрнүүлж байна.

Мэдээжийн хэрэг хурлын завсарлага чөлөөт цагаар Солонгос үндэсний хоол, хэмчи, түүхий загас, сөжү архи, дуу бүжиг, далайн аялал энэ бүгдийг сонирхуулж хүлээн авалтууд болж байна. НАМДО чуулгын тоглолт үзлээ. Чуулга 10 орчим уран бүтээлчидтэй бололтой. Үндэсний ятга хөгжим, цохилуур (манайхаар бол хэнгэрэг). Дуу хуур нь миний өмнө үзсэнээс хятадын ший маягтай юм. Харилцан дуулна. Дуу бүр тодорхой үйл явдалтай. Норовням багшийн надад орчуулснаар нэгэн ардын дуунд “Тосгоны залуу Сөүл орж хааны албанд зүтгэхээр шийдэн түшмэлийн шалгалт өгөхөөр явах гэтэл сэтгэлтэй бүсгүй нь түүнийг алс хол явуулж байхаар унаа мориноос чинь зүүгдээд үхнэ гэж. Гэвч залуу бүсгүйгээ аргадаж тайтгаруулаад алсын замдаа гарч байна гэнэ”. Үзэгчид тийм дууныхаа үйл явдлын гүнд орчихсон дэмжиж уухайлан сууцгаана. Тоглолт тогтсон цагтаа эхлэнэ, харин үзэгдэл номерүүдийн хооронд хүмүүс чөлөөтөй орж гарна. Хичээлээ тараад харьж яваа хүүхдүүд бөөнөөрөө орж ирээд гарч харагдана. Эхлэлээ хаалгаа барина гэж байхгүй. Харин зураг авах, бичлэг хийхийг хориглодог юм билээ. Буудалд ирсний дараагаар оройн цагаар гадаа талбайд модон ванданд архи, пиво, шарсан төмс, самар, хатаасан загас тэр бүгдийг дүүрэн өрчихсөн тухлан амархыг урих. Би монгол гээд бүгдийг дуустал суултаа нь биш ганц HIT уугаад л босож жишээтэй. Ажиллаж амарч чадахыг үнэхэээр сурсан хүмүүс аж. Хурлын дараагаар МОГПО их сургуульд лекц уншив. Тэд надад Ойрадуудын угсаа гарвал хийгээд Алтайн урианхайн өв соёлын асуудлаар дөрвөн цагийн лекц уншихийг санал болгосон билээ. Солонгосд урианхай хэмээх эртний дайчин хүчирхэг аймаг байсан гэнэ. Том зааланд олон хүн суусан байгаа даа багш нар нь хэдэн оюутнаа хүчээр хөөн оруулаа биз гэх ухааны юм бодож очтол тиймгүй юмаа. Дундаа дугуй ширээтэй томхон ангид 30 орчим хүн суужээ. Тэгэхнээ тусгай лекцийг сонирхолоороо нэгдсэн клубийн гишүүд захиалдаг байна. XXI зуун хэмээн монголыг сонирхогч багш, оюутнуудын клубынхан гэнэ. Өөр сургуулиас, өөр хотоос ч хүмүүс ирсэн байна. Сайхан чөлөөтөй хүмүүсийн дунд лекц унших аятайхан юм билээ. Хурлын маргааш МОГПО хотын 5 одтой зочид буудал оролцогчдоо байрлуулаад И багш маань тонголзон үлдлээ. Тайван, Япон, Хятадууд Солонгост амрана гэнэ. Вьетнам өвгөн нутаг буцах ажээ. Харин бид Сөүлийн зүг явна. Сөүлийг үзэх, дэлгүүр хэсэх, нутгийн хүү Баянмөнхтөйгөө уулзах ажил байгаа.

IV. Сөүлд саатаад эргэсэн нь

9 цагт хөдлөх автобусанд бид 8 цагт 27 минутанд орж суулаа. Автобус 8 цаг 29 минутанд асаж 9.00-д хөдлөж байна. Зам дагуу цагаан будаа, усан үзэм, сонгинын талбай, жижигхэн аманд байршсан цөөвтөр айлууд, тосгон суурин, хүнд хөлөг онгоцны үйлдвэрийн газар, шинэ эсвэл бас эвдэрч муудсан барилгууд, оршуулгын газар, өндөр хүчдэл, зам талбай бүгд л уулын хүний нүдэнд содон. Жиндүү аралд сонгинын тариалангаар илүү бололтой. Нутгийн бренд нь ажгуу. Энэ удаад өдөр явсан тул зам дагуу ажиглан сонирхож тэмдэглэл хийхийг бодож явсан хэрэг. Оршуулгын газар л гэхэд гэрийнх нь дэргэд, бүрэн цэцэрлэгжүүлэн хамгаалсан байх нь содон. Зам, талбай, барилга, тосгон суурин сул газар ховор, байлаа ч тэр нь уул, дов толгод. Дэлхийн II дайн, хойт, өмнөд Солонгосын дайны үед модоо бүрэн түлж дуусгасан гэх. 1960 оноос эхлэн 4 сарын 5-ныг орон даяар мод тарих өдөр болгож хичээн зүтгэснээр эргээд битүү ойн дунд амьдрах болсон байна энэ ард түмэн.

Сөүлд биднийг Yeungnam их сургуулийн профессор PAR, SO-HYUИ нөхрийн хамт угтан авлаа. Тэр бүсгүй монгол судлалаар ажиллаж Алтайн урианхайн туулийг хөгжмийн онолын үүднээс судлан Сөүлийн их сургуульд докторын зэрэг хамгаалж дараа нь бид хамтран Алтайн нуруунд нутаглан суугаа ард түмнүүдийн аж амьдралыг харуулсан баримтад кино хийж, тэр нь Солонгосын оны шилдэг уран бүтээлээр шалгарч судалгаа шинжилгээний ажлын амтыг хамт хүртэж баярлан хөөрч явсан эртний анд дүү минь байлаа. Нөхөр нь бидний киноны найруулагчаар ажилласан билээ. Тэрээр миний төрсөн нутаг Хөх давийн аманд ирэхдээ намайг эх орондоо очихыг хичээнгүйлэн урисан юм. Тийм болохоор хуралд явахаас өмнө холбоо барисан хэрэг. Миний эхнэр тэр хоёр хуучин танилын ёсоор тэврэлдэн уулзаж байна. Биднийг Солонгосын их хурлын ордны өмнө хотын төвд 10 давхар шинэхэн зочид буудлын 505 тоотод оруулав. 3 хоногийн хөлсийг тэд төлсөн гэнэ. Бид 2 хоноод явах ёстой. Онгоц хойшлож магадгүй, Сөүл бороотой байна, нэг хоног нь нөөцөнд байх ажээ. Тэр хоёр тийн тооцсон байна. Дараа нь бид хамтран хооллов. Эрчүүд бид Тайваны нэгэн ваар конъяк “устгалаа”. Зүрхшээгээд хоолны үнийг асууж чадсангүй. PAR, SO-HYUИ дүү маань надад “Ах ганц ирчихээд бүр Жиндүүд очдог. Тэнд очоогүй Солонгос хүн хэдэн арван саяар бий. Бүгд тийшээ явахыг хүсдэг” гээд намайг газар үзэж нүд тайлсанд баяртай байлаа. Орой нь Баянмөнхийгөө дуудлаа. Машийн эхэнд хонь хариулж явсан дүү маань сайхан монхор цагаан залуу болжээ. Солонгост 5 жил болж байгаа гэхээр аргагүй бизээ. Бидний байрласан буудлыг гайхаж байна, Тэнд очсон монголын томчууд эхлээд Хотелд буугаад 1 хоноод Мотелд орж 2 хоноод ах дүүгээ сураглаад тардаг гэж инээж байна. Тэгэхнээ буудлын хөлс хоногийн 200 долларын төлбөртөй юм билээ. Ээ бурхан минь үүнийг сонсоод ухаан алдах дөхсөн шүү. 882 000 төгрөгөөр гурав хонох нь. Жирийн их сургуулийн профессорт ийм чадал байхсан билүү. Төрийн мөнгөөр явж байвал өөр хэрэг. Нөхөр маань нэгэнт оруулан мөнгийг төлсөн болохоор хүүе үнэтэй юм гарна гэлтэй биш. Дүүгийн хэлсэн үг тийн учир нь тайлагдав. Орой нь бид Сөүлийн гудамжаар их л зугаалав. Кинонд гардаг гудамжинд барисан жижигхэн саравчинд хоол захиалан Сөжү ууцгаав. Сулавтар боловч үг ихэсгэх шидтэй юм гээч. Чанга чанга ярилцан гудамжаар алхацгаалаа. Мөнөөх цагдааг өмөөрөх зөвтгөх сэтгэл төрөх нээ янз нь. Тийм гудамжин дахь жижигхэн хоолын газрын дэргэд битүү ханз бичиг наасан жижиг тэрэг нүдэнд содон. Энэ юун тэрэг вэ гэж асуулаа. Тэгэхнээ ажлаа тараад гудамжинд архи уугаад халамцсан согтсон жолоочийн машиныг нь бариад гэрт хүргэж өгдөг үйлчилгээний компанийн ажилтнууд гэнэ. Хол ойроос үл хамааран 30 мянган вонийн хөлс авна. Хэн согтох бол хэмээн машин дотроосоо хараад сууж байдаг бололтой. Согтох ч гэж дээ 50 грамм сөжү татсан бол жолоо барих эрхгүй болж хөлсний жолоочид хандахаас өөр аргагүй. Согтуурах ундаа хэрэглэсэн л бол согтсон эсэхээс үл хамааран машин барьж болохгүй. Ерөөсөө итгэл үнэмшил хууль дүрэм нь тэр. Манайхан шиг би согтоогүй байна 100 грамм л татсан гээд аз мэдэн жолоо барих тухай ойлголт тэнд үгүй. Тэгэхээр хүний хувьд л бидний хооронд их ялгаа бий. Хоорондоо хэрэлдэж маргалдан зодолдож ч байх юм тэд. Тэглээ гээд цагдаа ирж сүйд болохгүй. Тэдний маргаан сүрээс цаашгүй дэг. Манайхныхар бол цагаан агсам тавьдаг юм уу даа янз нь. Гудамжинд дуулсан, тоглоом тоглуулж хүмүүс цуглуулсан, архи уугаад тасарч унасан, хашгирч орилсон нь бас таарах ажээ. Тийм нэгэн гудамжийг 1970-д оны Солонгосын нийтлэг төрхийг харуулсан байдалтай гэнэ. Манайхаар бол өвгөнтийн хөндий гэдэгтэй адилхан юм. Гэхдээ л хөгжилөө дагаад орчин нь цэвэрхэн юм даа.

Сөүлд бид нэг өдөр дэлгүүр хэслээ. Монгол хүн юм чинь дэлгүүр орохгүй бол болохгүй. Бараа нь их үнэтэй гэж Норовоо эхнэр хоёр ярилцана. Хан мөрөн доогуур газарт 500 м гүнд тавьсан метрогоор орж гаран бас автобусаар өдөржин дэлгүүрдлээ. Монголдоо бол тэднийг орхиод харьчихмаар. Сөүлд хаашаа ч очих билээ, аясыг нь дагаад явж байхаас. Бараа сонирхох хооронд дэлгүүрийн урт сандал дээр суусхийн Баянмөнх дүүтэйгээ нутаг ус, Солонгос орны сонин хачинг хүүрнэн бас ч аятай мэтээ. Нэг дэлгүүрт 48 размерийн костюм сонирхож үнийг нь асуулаа. Сая 856 мянган вон гэж байна. Монголоор бол 2 сая 264 мянга 320 төгрөг байх. Экселийн үнэтэй юм гээч. Дашрамд өгүлэхэд 1994 оноос хойш Солонгосд эксел маркийн машин хайгаад олохоо болисон гэнэ. Гэхдээ л эхнэр бид хоёр 40 кг ачаатай ирлээ. Нэг хүн онгоцонд 20 кг ачаа авч явах эрхтэй. Өглөө нь буудлаас автобус биднийг нисэх онгоцны буудалд хүргэж ирлээ. Нэг хятад тэгээд гурвуулаа. 30 хүний том автобус. Бид бол гуравхан хүн аваад 1 цаг том автобусаар давхивал хэдэн хоног нойргүй хонох бизээ. Аррианг дуулсан аз жаргалтай ард түмний нутагт бүх зүйл хүний төлөө ажээ. Солонгос нийтлэг рахсан Ариранг гэдэг ардын дуу бий. Тэр нь биднийхээр бол бүүвэйн дуу юм. Бид яагаад хүнээс өөр амьдарч байна вэ. Найман жилийн өмнө Сорос ахын мөнгөөр баруун Европын 5 ороноор 2 сар аялахад надад бас нэг иймэрхүү бодол төрсөн билээ. Европт явахад нас тогтсон баян айлын гэр орон мэт санагдсан хот байгуулалт сүрлэг байдал нь Солонгосоор зорчиход шинэхэн байранд нүүж орсон залуухан хосын гэр мэт санагдана.

Улаанбаатартаа буулаа. Салхи нь сэрүү татаад, гараа угаасан ч хүв хүйтэн устай, хичнээн сайхан юм эх орон минь. Зурагтаар мөнөөх улс төрчид амьдралыг чинь сайжруулна гэцгээх нь нөхөн сонгууль болж байгаа юм байна гээч. Өвгөжөөр нэгэн түшмэл ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгчөө “авлигатай тэмцэнэ гэсэн чинь яаваа, эхлээд манайд ирсэнгүй их хүлээлгэлээ” хэмээн загнаж байх юм. Ховд руугаа яаран автобусанд суулаа. Хүн ачаа багтахгүй бөөн маргаан, жолооч шар залуу ачаагаа хая эс бол өөр машинд суу гэнэ. Тэгэе гэвэл билетийг маань бас өгөхгүй. 22-ын товчоон дээрээс цагдаад хөөгдөн дахиад п Даргон ирж байгаа юм. Ачаа их ачлаа гэж. Гэхдээ хүн бүр 1000 төгрөг гарган микро хөлслөн илүү ачаагаа хотоос гаргуулж байгаад дахин ирж шалгуулаад гарав. Юу ч өөрчлөгдсөнгүй, бид хайран 5 цагаа алдаж ядрав, цагдаа инээмсэглэн ихэмсэгээр үлдэж бид аанаа л дүүрэн ачаатай, туулайны 6 хүнтэй бүгдээр “баян нь эсвэл дарга нар онгоцоор явдаг, ядуу нь эсвэл эгэл ардууд машинаар явдаг” гэх шар жолоочдоо загнуулан зүрх муутайхан шиг дорой дуугаар морь харахаа асуусаар 2 шөнө 1 өдөр аялацгаав. Намрын дунд сарын 17 болох гэж байгаа тул өвгөд хөгшид голдуухан л ирлээ. Тэглээ гээд бүгд л автобус ямар гоё юм бэ гэх. Дахиад л мөнөөх дарга нараа энүүгээр нэг явуулах юмсан гэх этгээд бодол. Ямар хүлцэнгүй сайхан ард түмэн бэ бид. Чингис хаан минь, бурхан минь, лус савдагууд минь хүрч ирээд ийм сайхан ард түмнийг сайхан амьдралд хөтлөөч. Та нар хаана байна вэ

Сэтгүүлч Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд

2009-9 сар. Улаанбаатар-Сөүл-Ховд

ganboldmongonkhuu@yahoo.com

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2598658/7be/trackback

profile

BANK_BANK

2011.06.20 12:34:58
*.144.45.61

www.mglsky.com orood uz 

 02-2275-1698

profile

BANK_BANK

2011.07.12 16:02:59
*.144.45.61

mglsky.com   02-2265-1698    02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1581 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
1580 Ансан Хармони сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1354
1579 Baabartai hiisen yriltslagaas .....Yriltssan B.Gantogoo [1] ji he 2010-01-17 1998
1578 ХАРИУЦЛАГА 1 [3] Monh-monh 2010-01-16 1569
1577 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1394
1576 Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана uvgun 2010-01-16 1601
1575 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3035
1574 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2848
1573 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1822
1572 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2531
1571 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1186
1570 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1244
1569 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2344
1568 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
1567 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1916
1566 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 1989
1565 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 1987
1564 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1348
1563 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1835
1562 Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4023
1561 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3770
1560 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1807
1559 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 1985
1558 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1962
1557 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2525
1556 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
1555 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1773
1554 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
1553 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
1552 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2021
1551 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1719
1550 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1798
1549 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
» Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2313
1547 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
1546 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1291
1545 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
1544 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1697
1543 Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1532
1542 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1503
1541 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1540 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1373
1539 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
1538 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2655
1537 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
배너신청
자생병원

배너신청