Бичлэгийн тоо 2,391

Манай гаригийн єнцєг булан бvрт суугаа Монгол улсын иргэд ээ! Эх орон нэгт ахан дvvс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хvргэж, ажил vйлс бvтэмжтэй, амжилт бvтээл арвин, аз жаргал дvvрэн байхын єлзийтэй ерєєлийг єргєн дэвшvvлье.

Улиран одож буй 2009 он манай орны хувьд тєдийгvй олон улсад хvнд хэцvv, сорилтын жил болж єнгєрлєє. Дэлхийн санхvv, эдийн засгийн хямрал манай оронд ч хvчтэй нєлєєлж, эдийн засаг, нийгмийн амьдралд хvндрэл, бэрхшээл учрууллаа. Гэвч манай тєр засаг, ард иргэд, аж ахуйн нэгжvvд хямралыг сєрєн хамтран ажилласны дvнд багагvй амжилт оллоо. 2009 онд манай тариаланчид 390 орчим мянган тонн vр тариа, 150.5 мянган тонн тємс хурааж авсан нь дотоодынхоо хэрэгцээг бараг хангах нєхцлийг бvрдvvллээ. Баатарлаг малчид маань эрдэнэт мал сvргээ єсгєн vржvvлж 43 гаруй саяд хvргэлээ.

Улс орны эдийн засгийн тэргvvлэх салбар-уул уурхай цаашид эрчимтэй хєгжих замд орлоо. Дэлхийд томоохонд орох Оюутолгой зэсийн ордыг ашиглах гэрээг 2009 оны намар гадаадын хєрєнгє оруулагчидтай байгууллаа. Цаашид нvvрс, уран, мєнгє зэрэг эрдэс баялгийг ашиглах, тэдгээрийг дагасан дэд бvтцийн томоохон тєслvvдийг хэрэгжvvлэх зорилт тулгарч байна.

Тус яам “Гадаад харилцааг эдийн засагжуулах хєтєлбєр”-ийг санаачлан боловсруулж, 2009 оны 10 сард Засгийн газраар батлуулсан бєгєєд цаашид уг хєтєлбєрийг хэрэгжvvлэх vvднээс улс орондоо гадаадын хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, гадаад худалдааг єсгєх чиглэлээр идэвхитэй ажиллах болно.

Ардчилсан хувьсгал єрнєж эхэлсний 20 жилийн ойг єргєн дэлгэр тэмдэглэв. Энэ тvvхэн богино хугацаанд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих тvvхэн шилжилтийг амжилттай хэрэгжvvлж, дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагуудтай vр бvтээлтэй хамтран ажиллаж байгаагийн дvнд манай орны олон улсын нэр хvнд єсєж байгааг тэмдэглэхэд таатай байна. Vvний хамт гадаадад ажиллах, сурах манай иргэдийн тоо нэмэгдэж байгаа бєгєєд эдvгээ 120 мянгад хvрчээ. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь манай гадаад бодлогын нэн тэргvvний чиглэл болж байна.

Монгол улсаас гадаад орнуудад суугаа дипломат тєлєєлєгчийн газруудын тэргvvн нарын зєвлєгєєнийг 2008 оны эцсээр, Монгол Улсын єргємжит консулуудын зєвлєлдєх уулзалтыг 2009 оны 9 сард тус тус зохион байгуулж, хилийн чанадад суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар 35 дипломат тєлєєлєгчийн газар, 38 оронд байгаа 66 єргємжит консултай тодорхой ярилцаж, хийх ажлаа тєлєвлєлєє.

Гадаадад суугаа манай ДТГ-ууд иргэдийнхээ судалгаа бvртгэлийг бvрэн гаргаж, ахуй нєхцлийг нь судалж, ажлын газар, сургуулийн удирдлагуудтай нь холбоо тогтоох, иргэдийг хvлээн авах тусгай єдєртэй болох, иргэдийн санал хvсэлтийг шуурхай барагдуулж байхыг би саяхан гаргасан албан даалгавартаа тодорхой заасан.

Мєн гадаад орнуудад суугаа манай улсын иргэд, оюутан сурагчид, эрдэмтэд, уран бvтээлчид, бизнес эрхлэгчидтэй байнгын холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох, улс эх орноо сурталчлахад татан оролцуулах, тэдний сургалт судалгаа, уран бvтээл, бизнесийн ажилд аль болох дэмжлэг тусламж vзvvлж байхыг ДТГ-даа бас vvрэг болгосон.

Иймд иргэд та бvхэн суралцаж, ажиллаж, амьдарч байгаа орондоо суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Ерєнхий консулын газар болон єргємжит консулуудтай байнгын холбоотой байж эрх зvйн болон бусад туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулан, санал бодлоо илэрхийлж, харилцан бие биендээ тусалж, хамтран ажиллахыг хvсч байна.

Хилийн чанадад эрх ашиг нь хєндєгдсєн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхvvгийн тусламж vзvvлэх тогтолцоо бvрдvvлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ажиллаж байна.

Иргэд зорчих нєхцлийг хєнгєвчлєх vvднээс 16 улстай харилцан визгvй зорчих хэлэлцээр байгуулан мєрдєж байна. Цаашид харилцан визгvй зорчих улсын тоог нэмэгдvvлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хvч чармайлтаа тавин ажиллаж байгаа бєгєєд зарим тодорхой vр дvн 2010 оноос гарна гэж найдаж байна.

Хилийн чанадад суугаа манай иргэдэд суугаа орныхоо хєгжил, дэвшлийн ололт амжилтыг анхааран судалж, тэргvvний арга туршлага, ноу-хау, орчин vеийн стандарт, шалгуурыг эх орондоо шилжvvлэн хэрэгжvvлэх, улс орны хєгжлийг хурдасгахад хэрэгтэй шинэлэг санаа, оноог уламжлан дэвшvvлж байхыг хvсье.

Та бvхэн улс орныхоо хєгжил, дэвшлийн тєлєє байнга санаа тавьж, сурсан эрдэм, олсон туршлагаа эх орондоо харамгvй зориулах хvсэл эрмэлзэл дvvрэн явдагт бид их баяртай байдаг бєгєєд цаашид та бvхний хувь нэмэр, тус дэм улам єсєн нэмэгдэнэ гэж итгэж байна.

Та бvхнийг байнгын холбоо, харилцаатай байж, санал хvсэлтээ тогтмол уламжлан бидэнтэй хамтран ажиллахыг би Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд уриалж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам та бvхэнд vргэлж нээлттэй байх болно. Та бvхэндээ эрvvл энх, эрч хvч, олз омог дvvрэн байхын ерєєл дэвшvvлье.

Монгол Улсын Их Хурлын гишvvн
Засгийн Газрын гишvvн
Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2594260/b5a/trackback

profile

Monh-monh

2009.12.29 14:15:18
*.179.20.210

БНСУ-д ажиллаж, сурч, амьдран байгаа монгол хүн бүрт болон Монгол Улсын, монгол хүний төлөө сэтгэл, оюун ухаан, үг хэл, ажил үйлсээ зориулдаг солонгосчуудад (хүргэн, бэрүүд,ач зээ, түншлэгч нартаа) 2010 ондоо эрүүл энх, элэг бүтэн аз жаргалаар дүүрэн байхыг хүсье!
Хүний нутаг гүний газарт өөрийн биш амьдралаар хүслээрээ, зоргоороо, хяслаараа амьдарч байгаа энэ цаг хугацааг алтнаас илүү үнэтэйг үл мартан, өглөө босохдоо өнөөдөр орой буцах, оройд унтахдаа маргааш өглөө буцах юм шүү гэж төлөвлөж, сэтгэж, ажиллаж, сурч байхыг БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байсан мянга мянган монголчуудын өмнөөс захилаа. Зөв талаас нь тунгаан бодож, шинэ оноо Их Монгол гүрний зүүн урд захын Солонгын оронд гуулин ахан дүүстэйгээ эвтэй найртай, инээж баяслаар дүүрэн тэмдэглээрэй.

Мөнх хөх тэнгэрийн эх орноос тань

profile

BANK_BANK

2011.06.20 12:38:21
*.144.45.61

www.mglsky.com orood uz 

 02-2275-1698

profile

BANK_BANK

2011.07.12 16:04:16
*.144.45.61

mglsky.com   02-2265-1698    02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1581 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
1580 Ансан Хармони сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1354
1579 Baabartai hiisen yriltslagaas .....Yriltssan B.Gantogoo [1] ji he 2010-01-17 1998
1578 ХАРИУЦЛАГА 1 [3] Monh-monh 2010-01-16 1569
1577 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1394
1576 Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана uvgun 2010-01-16 1601
1575 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3035
1574 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2848
1573 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1822
1572 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2531
1571 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1186
1570 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1244
1569 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2344
1568 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
1567 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1916
1566 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 1989
1565 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 1987
1564 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1348
1563 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1835
1562 Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4023
1561 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3770
1560 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1807
1559 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 1985
1558 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1962
1557 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2525
1556 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
1555 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1773
1554 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
1553 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
1552 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2020
1551 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1719
1550 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1798
1549 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
1548 Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2313
1547 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
1546 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1291
1545 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1475
1544 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1697
» Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1532
1542 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1503
1541 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1540 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1373
1539 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
1538 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2655
1537 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2198
배너신청
자생병원

배너신청