Бичлэгийн тоо 2,391

Доктор Юрий Щербатых: Амттанд дурлах нь чимээгүй тахал

 

Өнгөрсөн дугаарт бид Москвагийн Хүмүүнлэг-эдийн засгийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор, биологийн ухааны доктор Юрий Щербатыхийн “Үхлийн долоон нүгэл” шинэ номных нь талаархи ярилцлагыг нийтэлсэн. Өнөөдөр танд хүний сувдаг сэтгэлийн мөн чанар, сөрөг үр дагаврын тухайд зохиогч хэрхэн дүгнэснийг үргэлжлүүлэн сонирхоё. Гэхдээ сувдаг сэтгэл эд хөрөнгөн дээр бус идээ ундаан дээр хэрхэн илэрдгийг зохиогч доор тайлбарласан байна.

Тарган хүмүүс аз жаргалтай гэж үү?

-Юрий Викторович, хүний төрөлх хэрэгцээний нэг идэх хүсэл үхлийн нүглийн тоонд орсон нь хачирхалтай юм?

-Ханаж цадахаа мэдэхгүй их хүсэл хүний эрүүл мэндийг хөнөөх нь дамжиггүй. Цадахаа мэддэггүй сувдаг сэтгэлээс үүдэлтэй үхлийн баримт, төвшинг тодорхойлоход бэрхшээлтэй. Гэвч хоол тэжээлээ хэтрүүлэн хэрэглэснээр хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, тулгуур эрхтний зэрэг олон төрлийн өвчний эх үүсвэртэй болдог. Илүүдэл жин, буруу хооллолт орчин үед хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг орон орны эрдэмтэд анхааруулсаар байгаа. Зөвхөн энэ л асуудлаас үүдэж олон сая хүн төрөл бүрийн өвчний золиос болоод байгаа төдийгүй хавьгүй эрт амьдралаас хагацсаар байна. Тэгэхээр хүнийг чимээгүй мөхөөж буй тахал бол яах аргагүй хоол тэжээлийн шунал биш гэж үү.

-Их Британийн Бристоль хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд тарган хүмүүс туранхай хүмүүстэй харьцуулахад гуниг гутралд өртөх нь бага, уурлаж уцаарлах нь ч цөөн гэдгийг судалж тогтоосон байсан. Эрдэмтдийн дүгнэснээр, “тэд бүхий л зүйлдээ хүрэлцэхүйц эерэг энергийг зөвхөн хоол унднаасаа авдаг” гэсэн. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

-Илүүдэл жин зөвхөн сэтгэл гутралын аюулыг багасгаад зогсохгүй амиа хорлолтоос ч зайлуулдаг гэж Английн эрдэмтэд тогтоосон байна лээ. Гэхдээ таргалалт хэвийн хэмжээнээс хэтрээгүй бол шүү дээ.

-Сувдаг сэтгэлийн мөн чанар юунд оршдог вэ?

-Хүн амьдралынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тогтмол зөв хооллож байх нь гарцаагүй. Гэтэл эл үйл явцыг ухамсарлаж чадахгүй, хэтрүүлэн хооллох үзэгдэл нийтлэг. Буруу хооллолтын сөрөг үр дагавруудыг мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй, хойш тавьсаар байдаг хүн олон. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “хоолонд донтох хам шинж” гэдэг. Ийм өвчтэй хүн эхэн үедээ жирийн хүмүүсээс арай илүү хооллодог. Аажмаар идэх зүйлийн хэмжээ ихэсч, хугацаа ойртсоор байна. Удалгүй бүхнийг нэг дор идэх мөнхийн хүсэлтэй болдог. Идсэн ч цадсан сэтгэлгүй, бодол хүслийн дийлэнхийг идэш хоол эзэлнэ.

Өлсгөлөнгийн ТӨВ

-Гэхдээ ойр ойрхон хооллох нь аюулгүй гэдэг биз дээ?

-Хүмүүс ойр ойрхон хооллодог өлөн сэтгэлгээндээ гэмшдэг. Энэ үедээ сэтгэлийн хямралд орох нь элбэг. Тийм болохоор би Английн эрдэмтэдтэй санал нийлэхгүй байна. Хоол идэх хүслээ дийлж чадахгүй хүмүүс байнга хямарч, дахин хоолоо хэтрүүлэхгүй эсхүл маргаашнаас л бага хооллоё гэсэн шаналалтай байдаг. Гэвч ээлжит баяр тохион тухайн хүн баримталж байсан дэглэмээ алдагдуулах юмуу хойшлуулан дахин өөрийгөө хохироодог.

-Чухам юу хүнийг эл аюул руу юу түлхдэг вэ?

-Сувдаг сэтгэлийн шалтгаан олон. Удамшил, сэтгэл зүй, бие бялдрын онцлогтой холбоотой. Биемахбодийн онцлогоос шалтгаалсан сувдаг сэтгэл цусан дахь тэжээлийн бодисуудын хүрэлцээ багасах үед илэрдэг. Цусанд глюкоз багасах үед тусгай мэдрэг дохио дамжуулагчууд “өлсгөлөнгийн төв”-ийг өдөөж хоол тэжээлийн “эрэлд” гарах сануулгыг өгсөөр байдаг.

Энэ нөлөө удамшлын төвшинд бэхлэгдсэн бөгөөд бидний өвөг дээдэс өлсгөлөнг тэвчээртэй даван туулж чаддаг байсан ч үхэхгүйн тулд л хооллодог байж. Гэхдээ эртний хүмүүс хоол тэжээлээ бэлтгэхийн тулд ой, талаар цөхөртлөө гүйж тэмцдэг байсан. Гэтэл орчин үед хүмүүс хоол тэжээлээр өөрийгөө хангахын тулд хөргөгчнийхөө хаалгыг онгойлгох юмуу ойрын цайны газраар ороход л хангалттай болсон.
Сэтгэл зүйн холбоотой шалтгаан гэдэг нь стресс, уйтгар гуниг, ажлын ачаалал, ааш аяг тааруу байх зэргээс үүдэлтэй. Энэ тохиолдолд хүн шийдвэрлэж чадахгүй, бэрхшээлтэй асуудлуудаа хоолтойгоо хамт иддэг. Мөн сувдаг сэтгэл хоолны дэглэм, шашны үйлдэл мэтийн горимыг удаан хугацаагаар сахиж байсан хүмүүст нийтлэг ажиглагддаг. Сувдаг сэтгэлийн үлгэр жишээг хүүхдүүд багаасаа эцэг эхээсээ хуулбарлан төлөвших нь бий.

Кембрижийн их сургуулийн эрдэмтэд сувдаг сэтгэлийн шалтгааныг удамшлаас эрэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байдаг. Хоол тэжээлээ тохируулж чадахгүй, өөрийгөө хянах чадваргүй хүмүүст лептин дааврын хүрэлцээ дутмаг байдаг нь илэрдэг. Эл даавар биемахбодид өлсөх мэдрэмжийг идэвхжүүлж, тархины тодорхой хэсэгт дохио өгдөг. Хэрвээ лептин даавар бага бол хүн байнга өлсгөлөн мэдрэмжтэй байдаг.

Хурдан хугацаанд их илчлэг

Хооллох дур хүслийг өдөөгч, буруу хооллолтын гол цөм болсон тургэн хоолны газрууд / Fast food/ орчин үед олширсоор байна. Түргэн хоолны газруудын үндсэн зарчим бол “Хурдан, хямд, илчлэг ихтэй”. Ургамлын тосонд шарсан төмс, давтсан махтай хөөсөн бин, том аягатай хийтэй ундаа зэрэг түргэн хоолны “нэрийн” хоолнууд буруу хооллолтын сонгодог жишээ мөртлөө хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар л байгаа. Харамсалтай нь ийм хоолны сөрөг үр дагавар шууд илэрдэггүй болохоор хүмүүсийг төдийлөн айлгадаггүй. Түүнээс гадна бизнесийн салбар болсон өөрөө өөртөө үйлчилдэг томоохон сүлжээ дэлгүүрүүд хүнийг хоосон ходоодтой явуулна гэж үгүй.

Сувдаг сэтгэлтэй хэрхэн тэмцэх вэ?

•Хэвшмэл зуршлаа өөрчлөхийг хичээ. Өдрийн тэмдэглэл хөтөлж хооллох дэглэм зохио.
•Сувдаг сэтгэлийг зөвхөн хоолны хэмжээгээ багасгаснаар эмчилчихлээ гэвэл өрөөсгөл. Харин сэтгэл зүйгээ юун түрүүнд эмчлэх хэрэгтэй. Ямар ч сайн сайхан амттан байсан татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй.
•Стрессийг ялан дийлж сур.
•Зөвхөн амттан, хоол унднаас бус өөр зүйлсээс таашаал авч сур. Спортоор хичээллэх, шинэ хүмүүстэй танилцах, секс хийх, ямар нэг зүйлийн цуглуулга хийх зэрэг бусад зүйлст анхаарлаа хандуул.
•Идэх хүсэл төрөх бүрт шинэ ногоо, жимсээр хоолло. Цагаан хоолтныг их идэштэн гэдэггүй юм.
•Хоолны дуршил бууруулагч орчин үеийн төхөөрөмж ашиглаад үз.

Сувдаг сэтгэлийн таван шинж

1.Яаран их ихээр идэх.
2.Хооллох цаг хугацаанд хайхрамжгүй хандах (Энэ хүн сүүлд хэзээ хооллосноо үл тооцоолон замбараагүй иддэг).
3.Ганцаараа хооллохыг илүүд үзэн, идсэн хоолныхоо хэмжээг мэдэгдүүлэхгүйг хичээх.
4.Идсэн хоолныхоо өмнөөс байнга шаналах. Дараагийн удаа хэтрүүлэхгүй гэж тогтмол өөрийгөө
хуурах.
5.Хоол захиалахдаа хамгийн их хэмжээтэй ирдгийг эрэх.

Ц.Мөнх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2787837/410/trackback

profile

~ELLY~

2010.02.22 14:25:33
*.144.26.207

YG ZUV EEJUUDEE TA NAR HUUHEDDEE AMTTAI GEED UNDAA JUUS BITGII UGUUREI BUUN HIMI-IIN  BODIS BUDAG ENE TER .... TSUSIIG BOHIRDUULDAG BAIHGUI .... TEGEED L UNUU TARGALALT , CHIHERIIN SHIJIN , YNZ BURIIN UVCHIN TUSNA TER N DOR BOL HAR US , HAR TSAI CHIN ULZIITEI

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1626 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1554
1625 Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах [1] nikes 2010-02-13 2410
1624 Монголын цагаан сар, шинэлэх ёсон [2] nikes 2010-02-13 1980
1623 Цагаан сарын ёсон Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2649
» Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1539
1621 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2312
1620 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2274
1619 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1642
1618 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1624
1617 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 다산120 2010-02-11 1324
1616 ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-10 1512
1615 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2283
1614 Монгол Солонгосчуудын эх орон уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-02-09 2003
1613 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
1612 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [1] Skymen 2010-02-04 1352
1611 Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [4] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 1893
1610 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2425
1609 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1325
1608 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
1607 asuuya ya ya 2010-02-01 1116
1606 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1421
1605 SOLONGOST BAIGAA MONGOLCHUUDDAA URIALJ BNA [4] damba07 2010-01-31 1919
1604 Хулганы орны түүх mgldevochka 2010-01-30 1529
1603 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу [5] maksimus 2010-01-30 1482
1602 Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-29 2727
1601 Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-28 1971
1600 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2157
1599 УИХ-ын гишүүд ингэж хууль баталдаг(kkk) [4] nikes 2010-01-27 1602
1598 mashin zarah buyu solino [1] lenen 2010-01-26 1744
1597 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
1596 Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт [2] Monh-monh 2010-01-26 1584
1595 МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1428
1594 БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ [3] nikes 2010-01-25 1876
1593 Ядуу байна гэдэг сэтгэл санааных (гэнээKKK) [4] nikes 2010-01-24 1867
1592 Seremjuuleg Seremjluuleg...gadaadiin humuusiig huuran mehleh ajillagaa... [6] www.mn07.com 2010-01-24 5361
1591 tsaatsaar avah yal buruu!! alibum 2010-01-22 1028
1590 bolson yavdalaas jiliin daraa (neeree martah uchirgui geJ) [2] saakaaa 2010-01-22 1810
1589 яриа soracsan 2010-01-21 1109
1588 ХАРИУЦЛАГА 2 Monh-monh 2010-01-21 1230
1587 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1468
1586 Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү… [1] Маралгоо 2010-01-20 1760
1585 H1N1 haniadiin esreg [1] emuge 2010-01-19 1325
1584 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1714
1583 МАХН=AH л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй Monh-monh 2010-01-19 1258
1582 ***СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА*** [1] buleen 2010-01-19 1329
배너신청
자생병원

배너신청