Бичлэгийн тоо 2,391

MONGOL ERCHUUDEE GEJ ...

Уншсан 2637 vote 0 2010.05.10 19:44:42

Одоогийн Монгол эрчүүдийн үндсэн дүр төрх бүрэлдэн тогтсон түүхэн нөхцөл ямар байсан бэ? гэсэн асуултанд хариулахыг хичээе ! Яагаад ажилгүй албагүй, эрдэм боловсролгүй, залхуу хойрго, архичин танхай, бохир заваан гэж үнэлэгдэх болов? Монгол эрчүүд түүхэн урт хугацаанд дотоод, гадаад төрийн бодлогын золиос болсоор иржээ. Одоо ч хэвээрээ байна. Тэгээд ч зогсохгүй эрэгтэйчүүдийн эсрэг бодлого гадаад хүчинтэй эвсэн нийлж гэр бүлийн хүрээнд нэвтрэн орж ирлээ. Энэ нь юугаар илэрч байна вэ? Эхнэрийг нь нөхрөөс нь, хүүхэдийг нь ааваас нь хамгаалах бодлого болон хууличилан батлагдаж, зохион байгуулалтанд орон, төсөл гэдэг нэрийн дор санхүүжиж улам бүр гадаадын эрхшээл нөлөөнд орж байна. Эхнэрийг нь нөхрөөр нь, хүүхдийг нь ааваар нь хамгаалуулах бодлого баймаар байна. Гэтэл Хүчирхийллээс хамгаалах үндэсний төв гэж нэртэй байгууллага бий болж араасаа иймэрхүү нэртэй эмэгтэйчүүдийн олон олон байгууллагыг бий болголоо. Монгол эрчүүдийн эсрэг явагдаж байсан дотоод гадаадын нөхцөл байдлыг тоймлон авч үзье:

1. Монгол эрчүүдийн яс, цус хоёр Чингэсийн агуу их эзэнт гүрний эзэмшил нутагт тархан цацагджээ. 1930 онд хамтралын тариачин орос эр Ижил мөрний хөвөөний нэг булшнаас үйсэн дээр бичсэн үл мэдэгдэх бичигтэй ном олжээ. Энэ бол 13 зууны үед үйсэн дээр Монгол уйгар хэлээр бичсэн бичиг байв. Үүнийг Монгол судлалд Алтан ордны үйсэн дээрхи бичиг гэж нэрлэдэг. Энэ бичгийн утга нь цэрэгт явсан хүү ээждээ хандан ``Хайрт ээж минь харья. Өлөнгийн өвс шимжиж байна. Өнөр садан хүмүүс нутагтаа буцаж байна. Хайрт ээж минь`` гэсэн байдаг. Эх нь хүүгээ элбэрлэн хайрлахдаа ``Ачит эзэнд шийдвэрлэн очвол үүдэнд нь сөгдөн өг. Үүдэнд нь сөгдөв гэж гашуудан хэвтэх хэрэггүй`` гэж сургасан байна. Үүнийг тайлбарлах хэрэггүй биз. Татарын эзэгнэлийн үеийг судласан эрдэмтэн М.Д.Каратеев оросын түүхэнд татар удамаас эх авсан 92 хан, 50 ван, 13 гүн, 300 гаруй тайжын овогийг олж тогтоожээ. Орос нь татарын эрхшээлд 242 жил байсан юм. Татар удамтай оросын суут хүмүүсийн заримыг нэрлэвэл: Эрдэмтэдээс Менделеев, Мечникөв, Павлов түүхч Кантермир, Карамзин туйл сидлаач Челюшин, Чириков зохиолч Достоевский, Тургенев, Держанов бүжигчин Анна Паплова, Уланова жүжигчин Каратигин, Ермөлөв хөгжимийн зохиолч Скрябин, Танеев зураач Шишкин болон янз бүрийн салбарт нэрд гарсан олон хүнийг дурдаж болох юм. Энэ бол Монгол эрчүүдийн яс, цус хоёр дэлхийд цацагдсаны наад захын баримт юм.

2. Монголын түүхийн бүх үед гадаадынхан манай эрчүүдийн эсрэг бодлого дэс дараатай явуулж байлаа. Манжийн эрхшээлд орсон үеэс эхлэн Монгол эрчүүдийн ааг омогийг дарахын тулд эрүүдэн шүүж, тамлан хороож, бие биеийн эсрэг турхиран алалцуулж байв. Ганц жишээ хэлвэл Манжийн түрэмгийлэлийн эсрэг боссон Хотгойдын Чингэнжавыг Бээжинд аваачиж зоосны нүхээр сүвлэн хороож, 1911 оны үндэсний эрх чөлөөний баатар Манлай ван Дамдинсүрэн гамингийн тамлалыг даалгүй шоронд босоогоороо үхэж байсныг одоогийхон сураг төдий мэднэ. Манжууд хүүгээр нь аав. ээж, дүүгийнх нь толгойг авахуулж байсан тухай академч Б.Ренчин ``Нууцыг задруулсан захидал`` хэмээх түүхэн сэдэвт өгүүллэгтээ зүрх шимширмээр дүрслэн бичсэн байдаг.

3. 1921 оны хувьсгалаас хойш Оросын хавчлага шахалт, коминтерний заавраар Монголын эрчүүдийн эсрэг явуулсан бодлого улам тодорхой болж байна. Монголд ирсэн Смирнов, Фриновский нараас 1937 онд ЗХУ-ын удирдлагад Монголоор дамжин Японы армийн ар талаас хамгийн дөт замаар зоригтой шийдвэртэй цохилт өгөх юм бол Манжуур болон Хятадад байгаа Японы армийг бүслэн авч устгах бололцоотой гэж санал болгож байжээ. БНМАУ-д цэрэг оруулахтай нэгэн зэрэг Монгол өргөн хэмжээний баривчлагаа явуулах шийдвэрийг ЗХУ-ын удирдлага зөвшөөрч ДХАК-ын орлогч дарга Фриновский энэ үүргийг авч Смирнов нартай нэг зэрэг 8 сарын 28-нд Улаанбаатарт иржээ. БНМАУ-д буй Японы хуйвалдааны толгойлогчид хэмээн 115 хүний нэрсийг авчирч 9-р сарын 10-ны шөнөөс эхлэн үй олоноор нь хоморголон баривчлах үйл ажиллагаа эхлүүлжээ. 1937 оны 9 сарын баривчилгаа нь Ерөнхий сайд байсан П.Гэндэн, Бүх цэргийн жанжин Дэмид болон тэдий хамсаатан хэмээгдэх БНМАУ-ын улс төрийн зүтгэлтэнүүд. армийн дээд удирдлагын эсрэг чиглэсэн байлаа. Гэндэнг 1937 оны 8 сард Крымээс Москвад дуудан баривчилжээ. Дэмид жанжиныг Москвад урьж байна гэж авч яван төмөр замын Тайга өртөөнд дээр учир битүүлэгээр хорлон алжээ. Тэр хоёрыг Японы тагнуулын бүлгийн толгойлогчид хэмээн зарлаж, Монголын армийн дээд командлалын 80%, 1934 сонгогдсон МХАН-ын ТХ-ын гишүүдийг бараг бүгдийг нь баривчилж олон хүнийг буудан хороожээ. Лхамхүүгийн Дарьзав, Гончигийн Самбуу, Жигжидийн Малж нарын 14 хүнийг 1937 оны 9 сарын 10 өдөр хувьсгалын эсэргүү нэрээр баривчлан Гэндэн, Дэмидийн удирдсан Японы тагнуулын гишүүн гэсэн зохиомол хэрэг тулган 11 хүнийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Янз бүрийн ажил мэргэжилийн 30 гаруй мянган хүнийг хоморголон баривчлаж 20 гаруй хүмүүсийг нь буудан хороожээ. Сонсошгуй сонсоод үнэмшишгүй нэгэн зүйл бол Монголын анхны хошуу дарга Дугарын Дунгаржид, Дэмид жанжины гэргий Навчаа /жирэмсэн/, Богд хааны сүүлчийн гэргий Гэнэнпэл /жирэмсэн/ нарыг буудан хороосон явдал юм. Энэ гурвыг эс тооцвол бүхэлдээ Монголын эрчүүдийн эсрэг гадаад улс гүрнээс явуулсан улс төрийн яргалал гэж хэлж болно.

4. Дэлхийн 2-р дайн дуусаж арай гэж нэг амсийх гэтэл мөн гадны заавар зөвөлгөөгөөр үзэл сурталын ширүүн тэмцэл эрчүүдийн эсрэг дэгдлээ. Үндэсрхэг үзэлтэн, сэхээтэний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гэхчилэн зохиомол хэрэгт Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин, Д.Пэрэнлэй, Дангаасүрэн, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Лоохууз, Нямбуу, Сурмаажав, С.Жалан-Аажав нарын зэрэг олон зуун эрчүүд хэлмэгдэж хань ижил, үр хүүхэд найз нөхөд, хамт ажиллагчид нь шаналан зовлоо.

5. Түүхэн цаг үе өөрчлөгдөж эрэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орлоо. Цэрэг цууханд мордох, аян дайнд явах, ан хоморго хийх, аян жин тээх нь багасаж эрдэм номд шамдах таатай үе эхлэв. Эхнэр хүүхэд нь хувцас хунар угаах хоол унд хийх, шал шавар цэвэрлэх, цалин мөнгөө хураалгахыг тэгш эрх нэрийн дор яншин шаардаж эхлэв. Эрэгтэйчүүдийн туулах чадвар доройтож нэг эр хүн хос морь эцээчихдэг байсан бол нэг морь хэдэн эр хүнийг элээчих болж, суниавал мөр нь мултарчих, эвшээвэл эрүүний углуурга суларчихдаг гэрийн сул биетэн болж хувирлаа. Архи уудагаараа бахархаж, авгай хүүхдэдээ агсан согтуу тавьж эр зоргио гаргадаг болов.

6. Эрэгтэйчүүдийн эсрэг бодлого 60, 70, 80-аад оны сургуулиудад ноёрхов. Шилжилтийн насны хөвгүүдийн гэнэн томоогүй байдлыг сүржин зарлаж цэрэгт явуулна, барилгачин болгоно, шавар зууруулна, газар ухуулна, шоронгийн тав болгоно, гэсэн яншаа хэллэг гарч хулгайч, хулигаанаар нь дуудаж сурах урам зоргийг нь мохоодог болов. Үүнээс болж сургуульд суралцагчидын хүйсний тэнцвэр алдагдаж их, дээд сургуульд суралцагчидын 80 гаруй хүвийг эмэгтэйчүүд эзлэх болов. Үүнийгээ ололт хэмээн бахархан соёлтой, боловсролтой гэж боддог эмэгтэйчүүд олширч Монгол эрчүүдээ элдвээр муулан, мөнгөтэй чалх нь буурч яваа гадаадынхныг тухайлбал Хятад, Солонгосчуудыг хормойдон, орчуулагчаар дамжуулан ойлголцож, ор дэрэндээ орсон хойноо дохио зангаагаар учраа ололцдог бололтой. Эрчүүдийн эсрэг бодлогын нэг жишээ энэ юм.

7. Аж төрөхийн үндэс болсон ажил хөдөлмөрийн талбарт Монгол эрчүүд гадаадынханд шахагдаж эхэллээ. Хөдөлмөр эрхлэх насны хэдэн зуун мянган эрчүүд гадаадад хар, цагаан аргаар гарч боол, зарцын ажил эрхэлж байна. Хэдэн жилийн дараа эрэмдэг, зэрэмдэг болсон ажил эрхлэх насны эрчүүд эх орондоо буцаж ирээд

     Боолын хөдөлмөрт бохирсон

     Борви тохой хоёр минь

     Зарцын хөдөлмөрт залхасан

     Залуу зандан нас минь гээд гунигийн дуу аялаж байх вий дээ. Тэгвэл ажил голохгүй юм шиг боловч амьдрал шилж яваа Хятад, Солонгосчууд Монголын барилга, зам гүүр, газар тариаланд мянга мянгаараа байр сууриа олон Монголын эрчүүдийг насан туршийн ажилгүйчүүд болгож байна. Өмнөговийн захиргааны барилга дээр 500 хятад ажиллаж байгааг телевизээр мэдээлж байх юм.

8. Монгол эрчүүдийн эсрэг бодлого гэр бүлийн хүрээнд нэвтрэн орж олон мянган эмэгтэйчүүд Хятад, Солонгосчуудтай дохио зангаагаар ч болов учраа ололцож байна. Гадааадынхан зун цагийн бух шиг аашилаж Монгол эрчүүдээ голсон эмэгтэйчүүд зул сарын гичий шиг аяглан байгааг юу гэж ойлгох вэ? Иймэрхүү садар самуун явдал гарвал хэлж бай гэж ухаант дээдсийнхээ үлдээсэн зун цагийн бух шиг, зул сарын гичий шиг гэсэн үгийг иш татахаас аргагүйд хүрлээ. Хань ижил, бизнесийнхэнд гологдоод байгаа одоогийн Монгол эрчүүдийн дүр төрх бүрэлдэн бий болсон гадаад, дотоод улс төрийн бодлогын түүхэн байдлыг тоймловол ийм байна.

9. Монгол эрчүүд түүхийн бахархамаар үедээ ч Манж,Оросын эршээл нөлөөнд орсон үедээ ч гадаад, дотоодын улс төрийн бодлого болсон нь тодорхой. Одоо гэр бүлийнхээ хүрээнд золиослогдож эхэллээ. Зээлдмэл ишлэлийн ухаантан дагаар орох сэтгэлгээтэй дотоодын зөрчилөө гадаадынхантай хавсран цохьдог зуршилтай төр засаг байгаа үед Монгол эрчүүд өөд гарахгүй нь. Эрчүүдийнхээ талаар Монгол төрийн бие даасан бодлоготой болохыг дээрхи нотолгоонууд харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлийн хууль батлан мангуурч суухын оронд эрэгтэйчүүдийн төр, хань ижил, үр хүүхэдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нь тодорхойлсон чангахан хуультай болмоор байна. Ингэвэл эхнэрийг нөхрөөр нь, хүүхдийг ааваар нь, төр улсаа эрчүүдээрээ хамгаалуулах нөхцөл бүрдэх ёстой. Манай эрчүүдийн гадаадынхны эсрэг бодлого төр засаг, бизнесийнхэн, гэр бүлийн хүрээнд ноёрхохгүй болж улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа тогтоно гэж бодож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3133783/126/trackback

Narchig

2010.05.10 22:50:13
*.194.26.232

Ene unen shuu. Uuniig huulichilj, erchuudiin huleeh uureg hariutslagiig ondorjuulj, emegteichuuded ger buliin amar taiwan amidrah orchin nohtsoliig burduuleh talaar zowolgoo surgalt yawuulbal ur duntei baih.

profile

jack22

2010.05.24 16:43:53
*.143.152.36

 

hera

 

“HERA”

                                   Гоо сайхан аврана!!!

Та хөөрхөн сайхан залуухан харагдая гэвэл

Та туранхай гоолиг болоё гэвэл

Та эрүүл чийрэг болж залуужая гэвэл зөвхөн манайдл ир

Бид гоосайхан эрүүлмэндийн бүх төрлийн үйлчилгээг 1цэгт төвлөрүүллээ!!!!

Та хэрэглээл үз

 Манайх Дэлхийд алдартай БНСУ-ын Amore-гийн албан ёсны борлуулагч бөгөөд HERA, V=Bprogram, PRIMERA, Sulwhasoo, мөн 100% галбиржуулж тураах хувцас

(lirikos, O HUI, ) болон бусад бүх төрлийн брендийн гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг байнга худалдан борлуулж байна! Мөн гоо сайхан цогц үйлчилгээг түргэн шуурхай чанартай хийж байна!

              Үүнд: Эрэгтэй, Эмэгтэй үс засалт (гоёлын)

     Нүүр ГарҮсний массаж

    Нүүр будалт Хумас засалт

  Батга сэвх нүхжилт сорви арилгах

 Зэрэг бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ

Жич: Зөвөлгөө Оншилгоо (үнэгүй

                   Байнгийн хямдрал урамшуулал бэлэгтэй

                   Гэрээр үйлчилнэ

                  Хаягаар болон шуудангаар хүргэж өгнө (үнэгүй)

                 100% найдвартай чанартай бүтээгдэхүүн

                 Баталгаа өгнө


Мөн аман болон бичгийн орчуулга, хөтөч зуучилалын ажилыг чанартай түргэн шуурхай хийж үйлчилнэ!!!

                  Манайхаар үйлчилүүлсэн таньд баярлалаа!

Хаяг: 제기동 ёг 5-р гарц () building 3н давхар HERA төв

                         Салбар:Монгол Таун 706

                                       Утас: 01031999195   01085638818

                                              Энд дарж бүтээгдэхүүн болон үнэтэй танилцана уу!!!

1000 сонсхоор 1 үз!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

MAIIM AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд

AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд Photobucket

Хаяг: Монгол Таун
Утас: 01031999195  01085638818 

 

 


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1716 Эр хүн шиг байцгаая аа хөө [4] monh-monk 2010-05-13 4938
1715 Гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын сайт [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-13 10623
1714 БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас…) [1] maksimus 2010-05-12 4095
1713 Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ? [2] ӨДРИЙН МЭНД 2010-05-11 1853
» MONGOL ERCHUUDEE GEJ ... [2] guree_g 2010-05-10 2637
1711 Ааваа, ээжээ “араатнаас” намайг авраач [4] Маралгоо 2010-05-08 2561
1710 Mongoloos Solongost suugaa ilchin saidiin yaamnii web siteiig heleed ogooch [1] Sweet_Dream 2010-05-04 2235
1709 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [5] Levi`s 2010-05-03 10459
1708 үл гүйцэлдэx социализмийн үеийн улаан өнгөт далбааг xалж [5] dantes 2010-04-30 2211
1707 АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо ӨДРИЙН МЭНД 2010-04-29 2325
1706 Зуслангийн газрын өмчлөл Ар согоотоос эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-29 3155
1705 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 3 Р ХЭСЭГ [1] bayarmaa_korea 2010-04-26 1859
1704 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2 Р ХЭСЭГ [3] bayarmaa_korea 2010-04-25 1794
1703 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн бүлэглэлийг бүрэн таслан зогсооно ӨДРИЙН МЭНД 2010-04-24 1559
1702 БНСУ Д БАЙГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ bayarmaa_korea 2010-04-24 1751
1701 Монголын жолооны үнэмлэхээ солонгосын жолооны үнэмлэхээр солимоор байна уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-04-22 2380
1700 АНХААР???? [3] байлдагч 2010-04-22 2620
1699 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
1698 Ажил олгогч эзэд нь гадаад ажилчид ажилд авахдаа Монгол, солонгос гаралтай Хятадуудыг ажилд авах дуртай [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-20 2073
1697 Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [8] monh-monk 2010-04-16 7918
1696 БОЛДОГГҮЙ БОР МАГНАЙ [2] maksimus 2010-04-17 1626
1695 АН ардчиллыг янхан болгож МАХН түүнийг шааж байна” [3] monh-monk 2010-04-14 4730
1694 Муу хужаа лагаанууд яаж янз үзэж байгааг нь хардаа!!. [6] Маралгоо 2010-04-13 4037
1693 Дэлхийн шонхорын наймаачдыг жагсаалтыг Монголын баячууд тэргүүлж байна monh-monk 2010-04-13 2404
1692 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1388
1691 Гадаад ажилчид үйлдвэрийн осолд орох нь жил ирэх тусам нэмэгдэж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1754
1690 yaaraltai hariulj ugch tusalnuu [6] S0L0 2010-04-12 1611
1689 БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Илтэй хийсэн ярилцлага [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-12 2607
1688 Хэлтэй бол хөлтэй. [7] secret0605 2010-04-12 3852
1687 "Чингис хаан"-ыг ууж идэж, нулимж, хог дээр хаяж болно гэж үү? [1] monh-monk 2010-04-12 1893
1686 Дотоодод хөдөлмөр эрхлэж буй 550,000гадаад ажилчин …эдийн засгийн идэвхитэй хүн амын 2.2% эзэлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1689
1685 asuult bna hariulj tuslaach [9] Hi... 2010-04-11 2056
1684 2010оны 4сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хөдөлмөрийн гэрээний тухай ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1790
1683 4сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-10 1536
1682 Солонгос хэлийг бие дааж сурах бичиг [2] secret0605 2010-04-09 2169
1681 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
1680 ”Олдох”-ын олдохгүй байгаа 24 хүүхдийн хувь заяа monh-monk 2010-04-07 4965
1679 Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор тогтов [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-05 2014
1678 2010оны 2-р ээлжийн Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс хичээллүүлэх сургалтанд элсэлт авч байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-05 1541
1677 Ганхуягын МАНДАЛБАЯРЫГ ХАЙЖ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА. [2] yoshy 2010-04-02 2175
1676 Хэн, хаана, хэдэн хувьцаа эзэмшдэг вэ? Seoul News 2010-04-02 8039
1675 hezee so.d dasah yum boloo [5] zakana 2010-04-01 2152
1674 tyslaach [4] halkhhalkh 2010-03-31 1399
1673 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. [2] secret0605 2010-03-31 1905
1672 unuudur amlalt neheh ard tvmnii holboo ,,,,4 sariin 5 [1] 33331111 2010-03-27 1623
배너신청
자생병원

배너신청