Бичлэгийн тоо 2,391
Махан толгойт”-уудад монголын үрсийг бузарлах эрх байхгүй-
Сүүлийн үед эхийнхээ ч өврөөс гарч амжаагүй бяцхан охид олныг цочирдуулсан онц ноцтой хүчин, хүн амины хэргийн золиос болох нь ихэсээд байна.
Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хичээлдээ явахаар гэрээсээ гарсан найман настай охиныг хүчирхийлээд зогсохгүй зэрлэгээр хөнөөж, цогцосыг нь цүнхэнд хийгээд зах дэр хаясан хүний санаанд багтамгүй аймшигт хэрэг гарсан. Энэ хэргийн талаар сонссон охин үртэй, дүүтэй хүн бүр сэтгэлдээ айдас, түгшүүр тээн алхаж байна гэхэд сүртэй дэгсдүүлсэн болохгүй биз. Дээрээс нь аймгийн цагдаагийн болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч хэрцгий алуурчныг илрүүлж чадахгүй байгаа нь хэн бүхний сэтгэлд “шар ус” хуруулаад буй.
Хэрцгий аллагын хохирогч бяцхан охиныг хүн дүрст тэр “араатан” амийг нь хөнөөгөөд сэтгэл ханасангүй. Бүр жижгэвтэр цүнхэнд мөчлөөд дэвтэр ном, хувцасных нь хажуугаар хийсэн байжээ. Сэтгэл өвдөх шалтгаан үүгээр дууссангүй. Хүний үнэргүй харгис алуурчны гарт зэрлэгээр хөнөөгдсөн охин айлын ганц хүүхэд, ээж аавынхаа нар нь, амьдралынх нь утга учир байж.
Хөөрхий бяцхан охин эр бяр, хүчинд өртөж байхдаа амаараа чадаагүй байж болох ч сэтгэлдээ “Ааваа, ээжээ “ араатнаас намайг авраач” гэж сэтгэлдээ ямар чанга хашгираа бол. Уг хэргийг сонссон зарим нь арай ч наймхан настай жаахан амьтныг шалтгаангүй ингээгүй байлгүй. Эцэг эхтэй нь өс хонзонтой байгаад хөнөөсөн байж болох юм. Мөн охины цогцосноос зарим эд эрхтэн алга болсон гэсэн үнэн, худал нь тодорхойгүй мэдээллүүд хүмүүсийн дунд аль хэдийн тархжээ. Энэ бүхэн үнэн ч бай худал ч бай талийгаачийн эцэг эхийнх нь төдийгүй иргэдийн сэтгэлийг тайвшруулахын тулд нэн даруй харгис алуурчныг олох хэрэгтэй болоод байна.
Тайвшруулах гэхийн учир нь олон эх, эцэг, эгч, ах үнэндээ бяцхан дүүгээ гэрээс нь гаргахаас айдаг болчихоод байна. Хэрэв уншигчид санаж буй бол өнгөрсөн оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Н.Тулга гэгч согтуугаар, Булган аймгийн Тэшиг суманд 13 настай М-г гэрээс нь хууран мэхэлж гаргаад ойролцоох нуурын эрэгт аваачин хүчиндсэн хэрэг гарсан.
Өөдгүй “махан толгойт” хүслээ хангаад зогссонгүй хохирогчийг 32 удаа хутгалж нуурын усанд живүүлж, онц хэрцгийгээр хөнөөсөн юм. Гэрчүүдийн мэдүүлснээр талийгаачийн цогцос нууранд живэхгүй, хөвж гарч ирээд байхаар нь гаргаж ирээд “шүүрэн шанага” болтол хутгалаад живүүлсэн гэдэг.
Энэ хэрэг гурван шатны шүүхээр орж, бүгд дуу нэгтэйгээр түүнд ялын дээд хэмжээ болох цаазын ялыг оноосон юм.
Түүнчлэн Баянгол дүүрэгт өнгөрсөн намар дунд сургуулийн хичээлийн байранд олныг цочирдуулж байсан. Мөн Баянгол дүүргийн XVII хорооны 34 дүгээр байранд 10 настай охиныг цахилгаан шатанд хүчиндсэн болон Баянзүрх дүүрэгт таван настай хүүхдийг “ Ах нь аавын чинь танил байна. Гэрт чинь хүргээд өгье” хэмээн хууран мэхэлж жалганд аваачаад хүчиндсэн гээд ой гутаж, сэтгэл шимширүүлсэн хэргүүд ар араасаа гарсаар.... Аргагүй шүү дээ. Үнэн, худал байутгай сайн, муу хүнийг ч ялгахгүй тэдэнд эрэгтэй хүн бүр ах шиг нь, аав шиг л харагдана. Бүх л зүйлийг гэгээн цагаан, сайн сайхнаар харж, төсөөлж байсан тэд насан туршдаа сэтгэлдээ шархтай, зүрхэндээ айдастай амьдрах нь.
Гэхдээ дээрх хэргүүдээс үзэхэд бага насны охиддоо тавих эцэг эхийн анхаарал халамж сул байгаа нь харагдаж байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хохирогчдийн эцэг эх “Хүүхдээ хажуугийнхаа дэлгүүр рүү ойр зуурын юм аваад ир гээд гаргадаг. Энэ хооронд юу л болов гэж боддог байсан. Гэтэл ийм зүйл болчихлоо гээд харамсдаг. Зарим нь хоёр давхараас таван давхарт байдаг найзындаа орох гээд л явсан. Ийм зүйл болно гэж яаж бодохов дээ гэдэг. Эцэг эхчүүд асуудалд ингэж хандмааргүй байна л даа. Хүүхэддээ байнгын анхаарал халамж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байх ёстой. Түүнчлэн орон сууцны харуул хамгаалалт, жижүүр, СӨХ-ны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэйг цагдаагийн газраас сануулж буй юм.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх нь гэр оронгүй тэнэмэл, эсвэл өмнө ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байдаг аж.
Ер нь ч монголчууд гэмт хэрэгтнүүдийн дундаас хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг хамгийн их үзэн яддаг. Бүр ямар ч шоронд бүх гэмт хэрэгтнүүд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг маш их үзэн яддаг. “Улаан махны бузар” болсон амьтан гээд ойртож нөхөрлөхөөс ч зайлхийдэг гэлцдэг.
Дээрээс нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд хамгийн багадаа 20 жилийн хорих ял авна. Бүр цаашлаад ялын дээд хэмжээ буюу цаазын ял сонсоно. Тэгэхээр хүчингийн хэрэг үйлдэж, өөрийгөө, өрөөлийг бузарласан этгээдэд хүний ертөнцөд багтаж шингэх орон туйлын хомс байдаг гэсэн үг.

aimshigtai ymaa