2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана.
Уншсан 10459 vote 0 2010.05.03 17:23:45Өнөөдөр хууль зүйн яам болон цагдаагийн газар хамтран , 2010 oны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж ,амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах албан ёсны шийдвэрээ, ирэх 2010 оны 11 сард болох "G20 " буюу их 20-н уулзалт Сөүл хотод нээгдэх гэж байгаатай холбоотойгоор, мөн тухайн үеийн аюулгүй байдал , террористуудын халдлагаас хамгаалах зорилгоор гаргалаа.
Хууль зүйн яам нь , дээрх ажиллагаа явагдаж буй 4 сарын турш , солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа явах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгүйгээр үл барам, солонгос улсад дахин нэвтрэн орох эрхийг хаахгүй гэлээ. Харин хяналтын байгууллагын шалгалтанд өртөн баригдсан тохиолдолд, солонгос улсад дахин ирэх эрхийг 5 жилээр хааж, 2 сая хүртэлх воны мөнгөн торгууль оногдуулах болжээ.
Гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, компаниуд өөрсдөө сайн дураараа, бичиг баримтгүй хүмүүс ажиллуулж байгаагаа мэдэгдэн , Инчон дохь нисэх буудлын онгоцны дэргэдэх Гадаад иргэний асуудал хэрэглэх газарт аваачиж өгвөл ямаp нэгэн торгууль үл оногдуулан , цаашид албан ёсны гадаад ажилчин авч ажиллуулах эрхийг хаахгүй гэнэ.Хэрвээ аж ахуйн нэгж, компаниуд энэхүү шалгалтанд өртөн , хууль бусаар гадаадын ажилчин ажиллуулж байсан бол, гадаад ажилчин ажиллуулах эрхээ 3 жилээр хаалган, 20 сая хүртэлх воны мөнгөн торгууль төлөх болжээ.
Хамгийн сүүлд ,2005 онд , хууль бусаар солонгос улсад ажиллаж , амьдарч буй гадаадын иргэдийг албан хүчээр гаргах үйл ажиллагаа цагдаагийн газар болон хууль зүйн яам хамтдаа явуулж , нийтдээ 17 мянга гаруй хүн эх оронд нь буцааж байсан бол ,энэ удаа 10 гаруй мянган хүнийг эх оронд нь албадан буцаах байх гэж урьдчилан тооцоолж байгаа юм байна.
.. ...yaanaaa bolgoomjtoi baigaarai taminee.....