Цагдаагийн ерөнхий газраас 22-ны өдөр “Гадаадын эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, хүчирхийлэх зэрэг гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн бүлэглэлийг бүрэн таслан зогсооно хэмээн мэдэгдлээ.
Гадаад хүмүүс олноороо төвлөрөн суурьшсан орон нутагт гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэн, онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.
▲Бусдын эд зүйлийг дээрэмдэх, хүчирхийлэх ▲Гадаад ажилчдад хар тамхи нийлүүлэх, нууцаар худалдаалах ▲Гадаад эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэхэд зуучлах, биеийг нь үнэлүүлэх зэрэг хүний наймааны асуудлуудад гол анхаарлаа хандуулах юм байна.
Цагдаагийн ерөнхий газар нь өнөөдрөөс эхлэн арав хоногийн турш мэдээлэл цуглуулан, 5 сарын 2-ны өдрөөс 6 сарын 20-ны өдрийг хүртэл эрчимжүүлсэн шалгалт явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Үүний тулд гадаадын иргэд олноороо төвлөрөн суурьшсан орон нутаг, тоглоомын газруудын хяналтыг чангатган, баривчлах хүртэл арга хэмжээ авах ажээ. Хар тамхи, биеэ үнэлэх зэрэг хууль бус аргаар мөнгө олох эх сурвалжийг хайн илрүүлэн, гэмт хэргийн эх сурвалжийг таслан зогсоон, орон даяар нэгдсэн мөрдөн шалгалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Холбогдох ажилтны өгүүлсэнчлэн “Энэ удаагийн гэмт хэргийн бүлэглэлийг бүрэн таслан зогсоох шалгалтын үр дүн нь оны эцсээр хугацаанаас нь өмнө тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болно. “ хэмээн өгүүллээ.
Сурвалжилсан : Бэ Мин Үг |