Гадаад ажилчдын 70хувь нь дээд сургуульд суралцаж байсан өндөр боловсролтой хүмүүс байдаг бөгөөд Филиппин ажилчдын 82хувь нь дээд сургуульд суралцсан байдаг байна.
Түүнчлэн ажил олгогч эзэд нь гадаад ажилчид ажилд авахдаа ажил хийх чадвар болон солонгос хэлний чадварыг нь харгалзаж үздэг бөгөөд Монгол ажилчдыг ажилд авах хамгийн дуртай байдаг гэсэн байна.
Дунгүг их сургуулийн докторантур Юү Сынг Гюүн нь 18-ны өдөр “Гадаад ажилчид солонгосын соёлд дасан зохицох” гэдэг сэдвээр дипломын ажил хамгаалах үеэрээ ийнхүү ярьсан байна .
Өнгөрсөн оны 5сарын 25-ны өдрөөс 8сарын 25-ны өдрүүдэд Сөүл хот, Кёнгги аймагт ажилладаг Хятад, Филиппин, Монгол, Узбекстан зэрэг 4орноос ирсэн 401 гадаад ажилчдаас судалгаа авсан бөгөөд 283хүн(70.5%) нь дээд сургуульд суралцаж байсан ажээ. Дээд сургуульд суралцаж байсан, сургуулиа төгсөлгүй хаясан нь 197хүн(49.1%)-ээр хамгийн их байсан бөгөөд дээд сургууль төгссөн 61хүн(15.2%), магистар хамгаалсан 25хүн(6.2%) байжээ. Эдийн засгийн улмаас эх орондоо үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон, солонгост ирж ажиллангаа туршлага хуримтлуулахыг хүссэн залуучууд ихэвчлэн ажиллахаар ирдэг хэмээн дүгнэсэн байна. Өнгөрсөн оны 9сарын 10-ны өдрөөс 10сарын 10-ны өдрүүдэд Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч 70эзэдтэй явуулсан судалгааны хариу нь гадаад ажилчдыг ажилд авахдаа хамгийн их анхаардаг зүйлүүд гэсэн асуултанд 29хүн(41.4%) нь “ажиллах ур чадвар”, 28хүн (40%)нь “солонгос хэлний чадвар” хэмээн хариулжээ.
Ажиллуулахыг хүсдэг гадаад ажилчдыг иргэншлээр нь үзвээс Монгол ажилчин 31хүн (44.3%)-ээр хамгийн их санал авсан бөгөөд солонгос гаралтай Хятад 13хүн(18.6%), Хятад 9хүн(12.9%) удаах байранд оржээ.
Гадаад ажилчид ажиллуулахад тулгардаг бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг асуухад 59хүн (84.3%) нь “амьдралын ялгаатай хэв маяг” хэмээн хариулсан бөгөөд, 53хүн (75.7%) нь “ажлын ур чадвар дутагдалтай байдаг” хэмээн хариулжээ. Тэрээр улс орон бүрээс ирсэн гадаад ажилчдын онцлогийг судлангаа "Филиппин ажилчид нь өөдрөг, нөхөрсөг хүмүүс учраас хамт ажилладаг хүмүүстэйгээ эвтэй байдаг. Монгол ажилчид нь урт удаан хугацааны турш нүүдэлчин амьдралаар амьдарч ирсэн тул орчиндоо сайн дасан зохицдог. Узбекистан ажилчид нь солонгос хэлний чадвар харьцангуй сайн учраас ажил олгогчид ажилд авахдаа дуртай байдаг” хэмээн нэмж өгүүлсэн юм.
Сурвалжилсан : Им Тэ Ү
|
http://solongosoos.webs.com