Бичлэгийн тоо 2,391

Жон Ил: Солонгос, Монголын харилцаа нялхамсуу явж ирсэн, одоо нас биед хүрэх цаг болсон

2010-04-11


          Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол дахь Солонгосын жилийн нээлт өнгөрсөн сарын сүүлчээр болсон. Бүтэн жил үргэлжлэх энэ ажлын дараа буюу хойтон БНСУ дахь Монголын жилийг зохион байгуулах юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойтой холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Илтэй ярилцлаа.
    -Ноён Элчин сайд аа, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн түүхэн ойг хоёр улс өргөн тэмдэглэх нь. Өнгөрсөн 20 жилийн хугацааны хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг Та хэрхэн дүгнэж байна вэ?
    -Монгол, Солонгосын харилцаа 20 жилээр хязгаарлагдахгүй, олон зуун жилийн түүхтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ялангуяа Хубилай хааны үед хоёр улс идэвхтэй хамтран ажиллаж байсан. Харамсалтай нь, дэлхийн улс төрийн чиг хандлага, нийгмийн хөгжлийн өөр өөр үзэл баримтлалын улмаас бидний харилцаа нэг хэсэг тасарсан юм. Хүний өсөлт, наслалтаар зүйрлэж ярих юм бол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нялхамсуу хүүхэд насаа үдэж, эрийн цээнд хүрлээ. Хүүхэд насанд мэдээж алдаа гаргаж, бие биедээ эрхэлж болно. Хүүхдийн хийсэн гэнэн томоогүй алдааг уучилж болно. Өнөөдөр бол бидний харилцаа, хамтын ажиллагаа нэгэнт насанд хүрсэн тул үүнээс хойш бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг болно гэсэн үг. Өнгөрсөн хугацааны бидний харилцааг харах юм бол улс төрийн талаар бие биенээ хүлээн зөвшөөрч, харилцаагаа гоёж, чимэглэж ирлээ. Цаашид эдийн засаг, соёлын харилцааг илүү бодитой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэж би боддог.
    -Тантай санал нэг байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход одоо юу хийх шаардлагатай байна гэж Та үзэж байна вэ?
    -Өнөөдөр манай хоёр улсын хооронд аж үйлдвэр, эдийн засгийн, танин мэдэхүйн ихээхэн ялгаа бий. Энэ ялгааг бид аль болох багасгах юм бол цаашид хамтран ажиллахад илүү дөхөм болно. Үүнийг би ганцхан жишээн дээр тайлбарлая л даа. Энэ өвөл Монголд цас их орж, зуд боллоо. Зудыг даван туулахад Монгол Улсад тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа. Гэтэл солонгосчууд зуд гэж чухам юу болохыг ойлгодоггүй. “50 градус хүртэл хүйтэрч, цас их орсноос мал, малчдад их түвэгтэй болдог. Их хүйтнээс болж таван сая мал хөлдөж үхээд байна” гэх зэргээр тайлбарлаж байж сая нэг ойлгуулах жишээтэй. Одоо хүйтний эрч буурч байгаа ч зудын хор уршиг хэвээрээ байна. Тэр бүхнийг даван туулахад зориулж манай улсаас 100 мянган долларын тусламж үзүүлэхээр боллоо. Хоёр улсын хамтын ажиллагааг цаашдаа бие биедээ бодит хувь нэмэр болдог болгож өөрчлөх шаардлага бий. Гэхдээ биднээс шалтгаалахгүй гаднын хүчин зүйл, нөхцөл байдал бас байдаг. Тухайлбал Хятад, Орос гэсэн хоёр их гүрний дунд Монгол Улс оршдог. Манай улсын хувьд хойд, өмнөд гэж хуваагдмал байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Түүнээс гадна Солонгосын хойгийг тойроод Орос, Хятад, Япон, Америк гэсэн дөрвөн улс байдаг. Манай гадаад бодлого, эдийн засгийн харилцааны төвд эхний ээлжинд эдгээр хүчирхэг улс явдаг. Гэсэн ч бид эртний, түүхт харилцаатай Монгол Улстай улс төр, эдийн засгийн харилцаагаа хэрхэн зузаатгах вэ гэдгийг байнга эрэлхийлж ирсэн. Энэ жилийн хувьд хоёр улсын соёлын харилцааг илүү хөг жүүлэх төлөвлөгөө бий. Өнгөрсөн долоо хоногт манай усан онгоц дэлбэрч олон хүний амь үрэгдлээ. Энэ явдал хоёр Солонгосын харилцаанд асуудал үүсгэсэн. Яг ийм нөхцөлд Монголын асуудлыг бид хоёрдугаарт тавилгүйгээр, харилцаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна. Саяхан манай хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг “Жунан илбо” сонины эрхлэгч тэргүүтэй сэтгүүлчид ирж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хоёр орны харилцааны асуудлаар ярилцлага авсан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилсан. Хоёр улсын харилцаа харилцан ашигтай, иргэдийн болоод эдийн засгийн харилцааг аль аль талдаа нээлттэй байх зарчмыг баримтлах талаар Монгол Улсын төр, засгийн удирдагчид өгүүлсэн байна билээ.

    jon%20il.JPG
    -Манай улсын гадаад бодлогод гуравдагч хөрш хэмээх нэр томъёо бий. Бид гуравдагч хөршөөрөө АНУ болон Өрнөдийн зарим улсыг сонгосон. Дэлхийд 14-15-д орох хүчирхэг эдийн засагтай, бүс нутгийнхаа улс төр, эдийн засгийг тодорхойлогч, манайтай түүхэн харилцаатай, угсаа гарал нэг гэгдэх БНСУыг Монгол Улсын гуравдагч хөрш байх бүрэн бололцоотой гэж манй зарим улстөрч, дипломатчид үздэг. Та манай энэ бодлогыг хэрхэн ойлгодог вэ?
    -Гуравдагч хөршийн гэх Монгол Улсын энэ бодлого маш ухаалаг зүйл хэмээн би үздэг. Солонгос улс дөрвөн их гүрний дунд оршдог гэж би дээр хэлсэн. Хүчний тэнцвэрийг хадгалж чадаагүйгээсээ бид түүхэндээ олон зовлон амсаж, улсаа бусдын колони ч болгож байсан гашуун түүхтэй. Монголын гуравдагч хөршийн бодлого бусад улс оронд туршлага болохуйц, зайлшгүй судалж үзэх асуудал мөн. Миний ойлгож байгаагаар хөгжиж буй орнууд бусад хүчирхэг оронтой тогтоосон харилцаандаа тулгуур лан хүчний тэнцвэрийг хангаж чадна гэсэн гол үзэл санаа энэ бодлогод байгаа болов уу. Монгол Улс өөрийн гэсэн үзэл баримтлалтай байж энэ бодлогоо тууштай хэрэгжүүлж чадна. Түүнээс бус аль нэг хүчирхэг улсыг хөршөө хэмээн бодож яваад тэднийхээ эрхшээлд орсон гашуун сургамж бусад улс оронд байдгийг анхаарах учиртай. Бид хүчний тэнцвэрийг хангаж чадаагүйгээс улс орноо хувааж, 60 гаруй жилийн турш хоёр улс байж ирлээ. Улс төр, эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах, ардчиллыг хөгжүүлэх гэсэн Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого маш зүйтэй. Гэхдээ аливаа бодлого ард түмнийхээ дэмжлэгийг авч байж хэрэгждэг, танай төрийн энэ бодлого ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
    -Монгол Улс БНАСАУ-тай найрсаг харилцаатай явж ирсэн. Энэ харилцаагаараа дамжуулаад тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаарх зургаан талт хэлэлцээрт хувь нэмрээ оруулах боломжтой хэмээн манай зарим улстөрч үздэг. Ийм боломж байгаа эсэхийг Элчин сайд Та хэрхэн харж байна вэ?
    - Тийм ээ, Монгол Улс хойд, өмнөд Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай. Тиймээс хоёр Солонгосын нэгдэл, харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Гэхдээ БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч улсууд дээр Монгол нэмэгдэж, долоо дахь улс болох боломж харин бага болов уу. Миний сонссоноор хойд Солонгос, Японы харилцааг сэргээх хэлэлцээр Улаанбаатарт болж байсан гэсэн. Үүн шиг зургаан талт хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй зарим асуудлаар хэсэгчилсэн уулзалт хийх, зуучлах боломж бол Монгол Улсад байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх аа, энэ хэлэлцээрийн эцсийн зорилго нь Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох гэдгийг. Тус улс цөмийн зэвсэггүй болсноор Зүүн хойд Азийн бүс нутагт энх амгалан байдал тогтох юм. Үүнд Монгол Улс хамаатай.
    -Хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч ний нуугүй хэлэхэд энэ харилцаа үүргийн худалдаа төдийхнөөр хэмжигдэж байна, байгаа боломжоо ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. БНСУ-д дэлхийд өрсөлддөг том пүүс, компани олон байдаг. Тэр томоохон компаниуд манай уул уурхай зэрэг ирээдүйтэй салбарт яагаад орж ирэхгүй байна вэ, тэдэнд юу саад болоод байна вэ?
    -Өнгөрсөн жилийн статистик дүнгээс харах юм бол манай хоёр улсын худалдааны эргэлт Орос, Хятадын дараа, гуравдугаарт явж байна лээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ч мөн гуравт байгаа. Гэсэн ч та бүхний хэлсэнчлэн хөрөнгө оруулалт, гадаад худалдааны хэмжээ, далайц чамлалттай байгаа нь үнэн. Солонгосын томоохон пүүс, компанийн хамтарсан консорциум Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар саналаа өгсөн байгаа. Түүнчлэн дэлхийд алдартай томоохон компани тус орд газрын төмөр замын тендерт оролцохоо илэрхийлсэн. Хэрэв тус компани шалгарвал хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулахад бэлэн байгаа юм. Энэ мэтээр төслийн шатанд яваа хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл цөөнгүй. Цаашдаа Монгол, Солонгосын эдийн засгийн харилцаанд бие биеэ нөхсөн чанар чухал байгаа. Томоохон хөрөнгө оруулалтыг өнөө маргаашийн ашиг харж бус, 50, 100 жилийн ирээдүйг харж ярих хэрэгтэй. Хоёр улсын дээд хэмжээний уулзалт, ярианы түвшинд энэ бүхнийг тусгасан. Монголд ихээхэн хэмжээний ашиг авчрах нэг салбар бол аялал жуулчлал байна. Энэ талын туршлага, бааз суурь манайд бэлээхэн байна. Үзэж харах хөх тэнгэр, тал нутаг, говь гээд байгалийн болон түүхийн арвин баялаг өв танайд байна. Энэ бүхнийг үзэх хүсэлтэй хэдэн арван мянган жуулчин Солонгост бий. Хэд хоногийн өмнө болсон Монголын аялал жуулчлалын үзэсгэлэнг үзлээ. Олон компани оролцож байна лээ. Солонгосын жуулчдыг олноор нь авчрахын тулд тээврийн асуудал ялангуяа, агаарын зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдсан. Энэ салбарт олон авиакомпанийг татах хэрэгтэй юм байна. Зорчигчдыг тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх юм бол солонгос жуулчдын тоо өнөөгийнх шиг 20-30 мянга биш, 100 мянга хүрэх боломжтой.
    -Солонгосын томоохон пүүс, компаниуд орж ирэхэд Монголын талаас чухам юу саад болдог вэ?
    -Солонгост бүх юм маш хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байдаг. Мэдээлэл, технологи бараг өдөр бүр шинэчлэгдэж байна. Томоохон компаниудын цаана том хөрөнгө эргэлдэж байдаг. Ашгийн төлөө ажиллах, том зах зээл рүү хошуурах нь бизнесийн хууль. Өнөөгийн байдлаар Монголын зах зээлийн багтаамж бага байгаа нь томоохон компаниуд орж ирдэггүйн нэг шалтгаан байх л даа.
    -Орос, Хятад гэсэн ханаж цадахыг мэдэхгүй хоёр том зах зээлийн дунд Монгол Улс оршдог. Тэр том зах зээлд шаардлагатай түүхий эд, баялаг нь бидэнд байна. Танай оронд тэр түүхий эдээр бүтээгдэхүүн хийх технологи нь байна. Тэгэхээр Монголд үйлдвэр байгуулаад энэ хоёр зах зээлд нийлүүлж болно шүү дээ? - Тэр боломжийг харсан учраас манай томоохон компаниуд хамтарсан консорциум бай гуулан хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн. “Самсунг”, LG гэх мэт мэдээллийн технологийн томоохон компаниуд шууд орж ирэх цаг нь болоогүй ч охин компаниуд салбараа нээсэн байгаа. Ирэх онд Солонгос дахь Мон голын жил болно. Үүнд бид ихээхэн ач холбогдол өгч, Монголын талаарх томоохон сурталчилгаа болно гэж бодож байна.
    -Монгол бол хөгжлийн их ирээдүйтэй улс гэдгийг харуулах сайхан боломж үнэхээр тохионо. Манай улс, бизнесийнхэн эртнээс бэлтгэж байгаа нь лавтай.
    -Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн жилийн хүрээнд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө бий. Монгол дахь Солонгосын жилийн хүрээнд хийх нэг том ажил бол энэ жилдээ багтан БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багийн Монгол Улсад хийх айлчлал юм. Ерөнхийлөгчийн ажил их байгаагаас одоохондоо айлчлалын тов хараахан гараагүй байна. Мөн хойтон жил Монгол Улсын Ерөнхийлөгч манай оронд айлчлахаар товлосон.
    - БНСУ-д 30 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна. Тэдний дээд тал нь 10 гаруй жил болсон байдаг юм билээ. Солонгост ажиллаж буй хүмүүсийн олонх нь жижиг дунд үйлдвэрт, “хар” ажил хийж байна. Тэднийг нарийн мэргэжилтэй болгох, шинэ техник, технологи эзэмшүүлэх бололцоо нөхцөл ямар байдаг бол?
    - Энэ талаар ярилцаж буй зүйл бий. Солонгосын Соёл, шинжлэх ухааны яам, Монголын БСШУЯтай хамтран таван сая долларын хөрөнгө оруулалттай Техник, эрдэм шинжилгээний төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Яг ямар чиглэлээр, ямар мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, Монголын талаас газар, байрны асуудлыг нь шийдээд өгвөл манай багш, мэргэжилтнүүд, материаллаг баазыг нь оруулах бүрэн боломжтой. Удахгүй Солонгосоос энэ асуудлаар судалгааны баг ирэх гэж байна. Техник, эрдэм шинжилгээний төв нэртэй нэг байшин бариад орхих бус, Монгол Улсын хөгжилд хөдөлгөгч хүч болохуйц мэргэжилтнүүдийг бэлтгэдэг төв байх ёстой.
    - Ноён Элчин сайд Та хоёр дахь жилээ Монголд ажиллаж байна. Энэ хугацаанд Та БНСУ-д зорчих монгол иргэдэд 90 хоногийн хугацаатай виз олгодог болсонд бид талархалтай ханддаг. Цаашид хоёр улсын иргэдийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах боломжийг Та харж байна уу?
    -90 хоногийн хугацаатай виз олгодог болсон нь миний өмнөх Элчин сайдын үеэс яригдаж, гэрээ хэлцэл нь хийгдсэн ажил шүү дээ. Цаашид илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломж бол байгаа. Энд саад болж буй ганцхан асуудал бий. Тэр нь визийн хугацаандаа буцаж ирэх явдал. Ний нуугүй хэлэхэд виз авч, Солонгос руу зорчсон хоёр хүний нэг нь тус улсад хууль бусаар үлддэг хэвээрээ байна. Манай иргэд АНУ-д визгүй зорчдог болсон. Ийм болоход АНУ-ын зүгээс өөрийн оронд зорчих солонгос иргэдийн 98-аас доошгүй хувь нь визийн хугацаандаа буцаж гардаг байх нөхцөл тулгасан. Тэр шаардлагыг биелүүлэхэд бид олон жил зарцуулсан. 90 хоногийн хугацаатай виз олгох болсон нь Солонгост гурван сар ажил хийгээд ир гэсэн үг биш юм шүү гэдгийг монголчууд сайн ойлгоосой. Техник, эрдэм шинжилгээний төв байгуулах гэж буйн нэг зорилго маань Монголд нарийн мэргэжилтэй ажилчид олноор бий болж, дотоодын ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд нь дөхөм үзүүлэх явдал юм. Ингэх юм бол заавал Солонгос руу явж ажил хийхгүйгээр нутагтаа сайхан амьдрах боломжтой болно.
    -Нэг үеийг бодвол манай дотоодод ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн орлого өсөж байгаа. Тиймээс Солонгос явсан иргэд хууль бусаар үлдэх нь харьцангуй багасаж байгаа биз дээ?
    -Одоохондоо нэг их өөрчлөлт алга аа. Тавантолгой, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхлэхээр монгол иргэдийн орлого нэмэгдэх нь гарцаагүй. Тэр үед гадаадад очиж ажиллах нь багасах нь лавтай.
    -Солонгос дахь Монголын худалдааны эргэлтийг нэмэгд үүлэх ямар боломж байна вэ?
    -Монголоос Солонгос руу уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Экспортыг нэмэгд үүлэхэд учирч буй гол хүндрэл тээвэр. Нэг тонн нүүрсийг Владивостокоор дамжуулан авахад өөрийн өртөг нь хэд дахин нэмэгдэхээр байна. Тиймээс баялгийг түүхийгээр нь авах бус Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд бусад улс руу экспортлох замаар аль аль талдаа ашигтай ажиллаж болно.
    -БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутан, аспирантын тоог нэмэгдүүлэх боломж хэр байдаг юм бол?
    -Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр оюутан элсүүлэх ажилд учирдаг хүндрэл нь сонгон шалгаруулалттай холбоо той. Ний нуугүй хэлэхэд тэтгэлгээр суралцах 10 хүүхдийн ес нь хүмүүнлэгийн салбарын мэргэжил эзэмших сонирхолтой байдаг. Мөн ес нь эмэгтэй хүүхэд байдаг. Тиймээс Солонгост суралцахаар хандаж буй хүүхэд, эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд аль болох улс эх орондоо хэрэгтэй байгаа инженер, технологчийн мэргэжлийг сонгоосой гэж хүсэх байна. Тоо нь чухал бус, улс эх орондоо үгүйлэгдэж байгаа мэргэжил эзэмшээсэй гэж бид хүсдэг. Манай Соёл, шинжлэх ухааны яамнаас монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхолтой байдаг, нэмэгдүүлж ч байгаа. Хүн амтай нь харьцуулахад Солонгост суралцаж буй монгол оюутны тоо Хятад, Японыхоос хамаагүй олон. Бидэнд байгаа тоогоор Солонгост 3000 шахам монгол оюутан суралцаж байна. -Элчин сайд Та өмнө нь голдуу Арабын халуун дулаан оронд ажиллаж байсан юм билээ. Таныг яагаад Монгол руу томилсон юм бол оо.
    -Ази дахь миний анхны томилолт Монгол байлаа. Өмнө нь Америкт сурч, Европ, Арабад ажиллаж байсан. Миний ажлын туршлагыг харгалзаж нааш нь томилсон байх аа. Хоёр орны харилцааг арай өөр нүдээр харуулах гэсэн байх л даа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголтой боломжийн хэмжээнд танилцлаа. Ховдоос Дорнод хүртэл 2400 км туулсан. Удахгүй говь, Хөвсгөлийг үзэх төлөвлөгөө бий. Сонирхуулахад өнгөрсөн өвөл Казахстаны Элчин сайдтай чонын ав хийсэн. (Ясны хэлтэрхий үзүүлэв) Чоно авлахаар тэр жилдээ их хийморьтой байдаг гэсэн.
    -Чонын ав хийсэн хүн соёог нь, эсвэл шагайг нь авдаг. Та яагаад ясны хэлтэрхий авсан юм бэ?
    -Өө, би өөрөө сонгож авсан юм. Чоно авласан хүн нь Казахстаны Элчин сайд байсан. Би зүгээр машинд нь дайгдаж сонирхсон төдий. Чоныг их олуулаа хамтарч байж агнадаг юм билээ. Үүн шигээ аливаа зүйлийг хийхдээ монголчууд маань хамтарч байвал юуг ч бүтээх юм байна гэсэн бодол төрсөн.
    -Энэ өвөл Монголд их хүйтэрсэн, Та ажралгүй давав уу?
    - 30 градусын хүйтэнд хэдэн давхар ноосон хувцастай хэрнээ даарсан шүү.
    -Та нэг удаа манай сэтгүүлчидтэй уулзаж байхдаа хоёр охиноо амралтаар нь авчирч Монголтой танилцуулна гэж ярьж байсан. Тэр төлөвлөгөө чинь биелсэн үү?
    -Охид маань ирсэн, гэхдээ ажлын ачааллаас болоод тэдэнтэйгээ гадуур явах боломж маш бага байсан. Тэрэлж рүү хоёр гурван удаа хамт явсан. Бага охин маань энэ зун дахиад ирнэ гэсэн. Урлагийн чиглэлээр суралцдаг юм. Амрангаа Монголын соёл, урлагтай танилцаж, ялангуяа буддын урлагийг илүү сонирхох юм шиг байна лээ.
    Д.Заяабат, И.Рэнчинханд


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3036090/aab/trackback

profile

Zahialga avna

2010.04.19 21:12:34
*.63.207.31

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1716 Эр хүн шиг байцгаая аа хөө [4] monh-monk 2010-05-13 4938
1715 Гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын сайт [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-13 10623
1714 БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас…) [1] maksimus 2010-05-12 4095
1713 Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ? [2] ӨДРИЙН МЭНД 2010-05-11 1853
1712 MONGOL ERCHUUDEE GEJ ... [2] guree_g 2010-05-10 2637
1711 Ааваа, ээжээ “араатнаас” намайг авраач [4] Маралгоо 2010-05-08 2561
1710 Mongoloos Solongost suugaa ilchin saidiin yaamnii web siteiig heleed ogooch [1] Sweet_Dream 2010-05-04 2235
1709 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [5] Levi`s 2010-05-03 10459
1708 үл гүйцэлдэx социализмийн үеийн улаан өнгөт далбааг xалж [5] dantes 2010-04-30 2211
1707 АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо ӨДРИЙН МЭНД 2010-04-29 2325
1706 Зуслангийн газрын өмчлөл Ар согоотоос эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-29 3155
1705 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 3 Р ХЭСЭГ [1] bayarmaa_korea 2010-04-26 1859
1704 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2 Р ХЭСЭГ [3] bayarmaa_korea 2010-04-25 1794
1703 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн бүлэглэлийг бүрэн таслан зогсооно ӨДРИЙН МЭНД 2010-04-24 1559
1702 БНСУ Д БАЙГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ bayarmaa_korea 2010-04-24 1751
1701 Монголын жолооны үнэмлэхээ солонгосын жолооны үнэмлэхээр солимоор байна уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-04-22 2380
1700 АНХААР???? [3] байлдагч 2010-04-22 2620
1699 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
1698 Ажил олгогч эзэд нь гадаад ажилчид ажилд авахдаа Монгол, солонгос гаралтай Хятадуудыг ажилд авах дуртай [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-20 2073
1697 Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [8] monh-monk 2010-04-16 7918
1696 БОЛДОГГҮЙ БОР МАГНАЙ [2] maksimus 2010-04-17 1626
1695 АН ардчиллыг янхан болгож МАХН түүнийг шааж байна” [3] monh-monk 2010-04-14 4730
1694 Муу хужаа лагаанууд яаж янз үзэж байгааг нь хардаа!!. [6] Маралгоо 2010-04-13 4037
1693 Дэлхийн шонхорын наймаачдыг жагсаалтыг Монголын баячууд тэргүүлж байна monh-monk 2010-04-13 2404
1692 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1388
1691 Гадаад ажилчид үйлдвэрийн осолд орох нь жил ирэх тусам нэмэгдэж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1754
1690 yaaraltai hariulj ugch tusalnuu [6] S0L0 2010-04-12 1611
» БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Илтэй хийсэн ярилцлага [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-12 2607
1688 Хэлтэй бол хөлтэй. [7] secret0605 2010-04-12 3852
1687 "Чингис хаан"-ыг ууж идэж, нулимж, хог дээр хаяж болно гэж үү? [1] monh-monk 2010-04-12 1893
1686 Дотоодод хөдөлмөр эрхлэж буй 550,000гадаад ажилчин …эдийн засгийн идэвхитэй хүн амын 2.2% эзэлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1689
1685 asuult bna hariulj tuslaach [9] Hi... 2010-04-11 2056
1684 2010оны 4сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хөдөлмөрийн гэрээний тухай ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1790
1683 4сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-10 1536
1682 Солонгос хэлийг бие дааж сурах бичиг [2] secret0605 2010-04-09 2169
1681 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
1680 ”Олдох”-ын олдохгүй байгаа 24 хүүхдийн хувь заяа monh-monk 2010-04-07 4965
1679 Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор тогтов [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-05 2014
1678 2010оны 2-р ээлжийн Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс хичээллүүлэх сургалтанд элсэлт авч байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-05 1541
1677 Ганхуягын МАНДАЛБАЯРЫГ ХАЙЖ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА. [2] yoshy 2010-04-02 2175
1676 Хэн, хаана, хэдэн хувьцаа эзэмшдэг вэ? Seoul News 2010-04-02 8039
1675 hezee so.d dasah yum boloo [5] zakana 2010-04-01 2152
1674 tyslaach [4] halkhhalkh 2010-03-31 1399
1673 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. [2] secret0605 2010-03-31 1905
1672 unuudur amlalt neheh ard tvmnii holboo ,,,,4 sariin 5 [1] 33331111 2010-03-27 1623
배너신청
자생병원

배너신청