Бичлэгийн тоо 2,391

...Нэг удаа найз минь Монголоос "Чингис" архи явуулжээ." Идээний дээж "  хэмээн бэлэгдэж, сэтгэлээсээ өгч явуулсан юм болохоор хэрдээ л баярлаж, найзуудтайгаа хувааж " хүртэв". Ууж дууссаны дараа хоосон шилийг нь хаях гэтэл, гэнэт нэгэн зүйл бодогдов. Шилний гадаргуу дээрээс намайг цоо ширтэх их хааны хөргийг харахдаа "их хаанаа ингээд л харийн хогон дотор хаяж болно гэж үү" хэмээн халамцсан сэтгэлдээ бяцxан "омогшив". Тэр удаад хаяхаа азнаж, шилийг нь хадгалсан боловч, хэд хэдэн ийм "цуглуулгын"  дараа, хоосон шил хадгалаад байлтай биш, бүгдийг хагалж жижиглээд хогийн саванд хаях санаа төрсөн юм. Их хааныхаа дүрийг хогтой холихгүй гэсэн арга юм даа...
Монголчууд бид өөрсдийгөө "Аугаа их Чингис хааны үр сад"  хэмээн цээжээ дэлдэн "онгирдог". Гадаад хүнтэй хэл нэвтрэлцэхгүй мунгинахдаа хүртэл "Чингис хаан, Монгол" гэж хальт хэлэхэд л нөгөө хүн нь "Чингис хаан"  хэмээн чин сэтгэлээсээ эсвэл хуурамч ч болтугай дуун алдана. Энэ үед эгээ л өөрөө дэлхийн талыг эзэлж, илбэн тохинуулахаар ирсэн мэт маадгардуу төрхөөр толгой дохино. "Сайн хүний нэрийг гурав худалдан иддэг" гэсэн хэлц үгтэй монголчууд бид, их эзэн хааныхаа нэрийг дэндүү ихээр, бас бүдүүлэгээр худалдаж идээд байна даа.

Өдгөө Монголд алив бизнесийн болон үйлчилгээний салбарт их хааны нэрийг брэнд болгон ашиглах нь ихэсчээ. "Чингис хаан"  нэртэй нисэх буудалд бууж,  "Чингис хаан"  нэртэй буудалд тухалж, " Чингис хаан" нэртэй шар айраг болон сархадыг "Чингис хаан" нэртэй бууз болон хуушуураар ч даруулж магадгүй. Түүгээр ч үл барам "Чингис хааны нэрэмжит" олон ч байгууллага болон шагналууд буй. Хэн тэдэнд ийн зөвшөөрөн соёрхсоныг хэн ч бас үл мэднэ. Их хааны нэрийг ашигласан ийм үйлчилгээ болон бусад зүйлээс, их эзэн хаанаараа бахархан омогших сэтгэл төрдөг гэвэл юу л бол?
Өдгөө дэлхийд нилээд алдаршиж байгаа "Чингис хаан"  нэртэй сархадыг ууж байхдаа, их эзэн хааныхаа өмнө тультраатаж, нулимж, агсамнан алингаа алдаж буй тохиолдол зөндөө л бий. Эцэст нь хоосон шилийг нь бусад муухай хог хаягдалтай хамтад хаяж, тэр ч бүү хэл дээрээс нь элдэв бохироо асгаж л буй. Энэ үзэгдэл нь хүндэтгэл бахархал мөн гэж үү? "Чингис хаан" нэртэй бууз хуушуур идэж ахуйдаа, их эзэн хааныхаа "мах" ыг идэж байгаа, эсвэл энэ хоолыг идсэнээр их бахархал омогшил нь буцална гэж бодвол арай л эндүүрэл болох байх. Энэ бүхнийг тэнгэрээс тольдож буй их эзэн хааны сүнс, бидэнд баярлаж талархахгүй л байх.
Монголчууд бид алив зүйлд хэт туйлшрамтгай, бас хэнэггүй байдалдаа дассаар байх гэж үү?

Их эзэн хааны бахархал
Өнөөгийн дэлхий ертөнцийн өдий хүртэлх түүхийн нугачаанд аугаа байлдан дагуулалт, ухаалаг улс төр эдийн засгийн бодлого, хууль цаазны дорхи эрхэмсэг оршихуйгаараа Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч,  Чингис хаан алдаршсан. 12-14 -р зууныг элээсэн 200 орчим жилд Монголын их хаадууд л дэлхий ертөнцийн их түүхэнд сайн муугаар нөлөөлж байсныг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас л 20-р зууны төгсгөлд, манай их эзэн Чингис хааныг "мянганы суут хүн"-ээр энэ үеийнхэн тодруулсан биз.
Харин өнөөгийн монголчууд бид их эзэн хааныхаа тухай тэгтлээ сайн мэдэх бил үү? Хаалттай байсан хана хэрмийг нэвтлэн, өдгөө бид их хаанаа өр цээжиндээ бахархал болгон хэр сурталчилж чадах  бол? Үр ач хойд үеийнхэндээ үлгэр болгон, үүх түүхийг нь хэр хүүрнэж чадах бол?
Монголчууд бид "эх оронч" дүр эсгэн, их эзэн хааныхаа нэрийг шүлстэйгээ хамтад үсчүүлэн, цээжээ дэлдэн онгирч сагсуурахын оронд, түүхээ судалж, уншиж, чин сэтгэлээсээ бахархан омогшиж байх сан. Монголын түүхийн их хөлгөн судар болох "Mонголын нууц товчоо" болон, судрыг задалж бичсэн С.Жаргалсайхан, Л.Удвал нарын "Чингис хааны нууц түүх", өдгөө дэлхийн олон уншигчдын сонирхлыг татсаар байгаа Жак Уэтерфөрдын "Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Чингис хаан", " Монголын их хатдын нууц товчоо"  номуудыг уншиж ойлгохгүйгээр, бид хэрхэн омогшiл бахархалаар дүүрэн байж чадах билээ.
"Монголын нууц товчоо"  их судрыг айл бүрд залах тухай зарлиг гаргасан атлаа, үндсэний хэмээх ТВ болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээрээ аугаа их  хаадаа сурталчлахгүй байгааг юу гэж ойлгох вэ? Ядахнаа л орой болгон дэлгэцүүдээр цацагдах Солонгосын олон ангит "савангийн дуурь"иудынхаа оронд монголын бахархалт түүх болон их хаад, эзэнт гүрний тухай үзүүлж, сурталчилж чадахгүй байгаа нь, чадваргүйн харгай юу, эсвэл сэтгэлгүйн илрэл үү?
Энэ бүхний эцэст бид, эзэн Чингис хаанаа идэж ууж, хог хаягдал дээр хаяж байхдаа сэтгэл өвдөхгүй байх хүртлээ "доройтох" болжээ. Бахархал үгүй бол хөгжил үгүй. Хойч үе маань монголын бахархалаа " Чингис хаан" нэртэй архиар төсөөлдөг болчихвол, үүний төлөө бид хэрхэн нүүр бардам орших билээ.

Надад санал байна
1.Монголын төрд эрх барих болон төрийн албанд ажиллахаар сонгогдох болон томилогдох бүх эрхэм түшээд болон "зальт" этгээдүүдэд "Монголын нууц товчоо"  судар болон их хаадын намтар, "Их засаг " хуулийг заавал судлуулж, бас шалгаж байж сонгох болон томилж байгууштай. Тэд монголын тусгаар тогтнолыг үл хайхран, монголын газар шороог бусдад худалдахаасаа өмнө, энэ газар шороо болон эх орныг өдий хүртэл хэрхэн авч үлдэж, бидэнд өвлүүлснийг мэдэж байх хэрэгтэй байна.
2.Ард түмний эв нэгдлийг бэлэгдэгч эрхэм ерөнхийлэгч минь " Их эзэн Чингис хаан болон бусад хаадын нэрийг ашиглах шалгуур журам болон төлбөрийн тухай хууль" санаачлан батлуулж, бас зарлиг гаргамаар. Эзэн Чингис болон бусад хаадын нэрийг ашиглан их мөнгө олох хүсэлтэй нэгэнд 1 сая $-оос багагүй мөнгө төлж эрхийг авах, ашиглах журмыг хатуу мөрдөж сургах нь хэрэгтэй байна. Энэ мөнгөөр нь одоо хийж чадахгүй байгаа болон хүсэхгүй байгаа сурталчилгаагаа хийх боломжтой болно доо.
3.Их эзэн хаадын нэртэй архины нэршлийг сольж, оронд нь уг архийг үйлдвэрлэн ашиг олж байгаа эздийн нэрийг нь зурагтай нь байрлуулж баймаар. Жишээ нь: "Хар Чингис"архины шошгоны оронд, архийг үйлдвэрлэж байгаа МСS группийн ерөнхийлэгч Оджаргалын зургийг тавьж "шар Оджаргал"  гэж нэрлэж болно шүү дээ. Мөн АПУ компаны үйлдвэрлэж байгаа ийм архины оронд Батхүү болон Батсайханы нэрийг зургийн хамтад хийж болно. Тэгвэл тэд ядахнаа, их эзэн хааны нэртэй архинд тохиолдож байгаа " зовлон"  болон "бахархал"ыг тэд  өөрсдөө мэдрэх болно.
Тэдний нэр болон зурагтай хоосон архины шилийг хог хаягдалтай хутгалдаж, бохиртой холилдох цагт эхнэр хүүхдүүд нь эмзэглэх буйз. Харин өнөөдөр их эзэн " Чингис хаан"-ы өмнөөс би болон бусад олон монголчууд эмзэглэж байнаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: 
gala_mn@yahoo.com
2010-04-10
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3034408/950/trackback

tsenduush

2010.12.17 17:41:12
*.160.35.196

ene deer zuw sanal gargasan hun bna da unen sh de ene hunii bodol


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1716 Эр хүн шиг байцгаая аа хөө [4] monh-monk 2010-05-13 4938
1715 Гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын сайт [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-13 10623
1714 БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас…) [1] maksimus 2010-05-12 4095
1713 Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ? [2] ӨДРИЙН МЭНД 2010-05-11 1853
1712 MONGOL ERCHUUDEE GEJ ... [2] guree_g 2010-05-10 2637
1711 Ааваа, ээжээ “араатнаас” намайг авраач [4] Маралгоо 2010-05-08 2561
1710 Mongoloos Solongost suugaa ilchin saidiin yaamnii web siteiig heleed ogooch [1] Sweet_Dream 2010-05-04 2235
1709 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [5] Levi`s 2010-05-03 10459
1708 үл гүйцэлдэx социализмийн үеийн улаан өнгөт далбааг xалж [5] dantes 2010-04-30 2211
1707 АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо ӨДРИЙН МЭНД 2010-04-29 2325
1706 Зуслангийн газрын өмчлөл Ар согоотоос эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-29 3155
1705 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 3 Р ХЭСЭГ [1] bayarmaa_korea 2010-04-26 1859
1704 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2 Р ХЭСЭГ [3] bayarmaa_korea 2010-04-25 1794
1703 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн бүлэглэлийг бүрэн таслан зогсооно ӨДРИЙН МЭНД 2010-04-24 1559
1702 БНСУ Д БАЙГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ bayarmaa_korea 2010-04-24 1751
1701 Монголын жолооны үнэмлэхээ солонгосын жолооны үнэмлэхээр солимоор байна уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-04-22 2380
1700 АНХААР???? [3] байлдагч 2010-04-22 2620
1699 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
1698 Ажил олгогч эзэд нь гадаад ажилчид ажилд авахдаа Монгол, солонгос гаралтай Хятадуудыг ажилд авах дуртай [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-20 2073
1697 Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [8] monh-monk 2010-04-16 7918
1696 БОЛДОГГҮЙ БОР МАГНАЙ [2] maksimus 2010-04-17 1626
1695 АН ардчиллыг янхан болгож МАХН түүнийг шааж байна” [3] monh-monk 2010-04-14 4730
1694 Муу хужаа лагаанууд яаж янз үзэж байгааг нь хардаа!!. [6] Маралгоо 2010-04-13 4037
1693 Дэлхийн шонхорын наймаачдыг жагсаалтыг Монголын баячууд тэргүүлж байна monh-monk 2010-04-13 2404
1692 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1388
1691 Гадаад ажилчид үйлдвэрийн осолд орох нь жил ирэх тусам нэмэгдэж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1754
1690 yaaraltai hariulj ugch tusalnuu [6] S0L0 2010-04-12 1611
1689 БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Илтэй хийсэн ярилцлага [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-12 2607
1688 Хэлтэй бол хөлтэй. [7] secret0605 2010-04-12 3852
» "Чингис хаан"-ыг ууж идэж, нулимж, хог дээр хаяж болно гэж үү? [1] monh-monk 2010-04-12 1893
1686 Дотоодод хөдөлмөр эрхлэж буй 550,000гадаад ажилчин …эдийн засгийн идэвхитэй хүн амын 2.2% эзэлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1689
1685 asuult bna hariulj tuslaach [9] Hi... 2010-04-11 2056
1684 2010оны 4сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хөдөлмөрийн гэрээний тухай ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1790
1683 4сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-10 1536
1682 Солонгос хэлийг бие дааж сурах бичиг [2] secret0605 2010-04-09 2169
1681 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
1680 ”Олдох”-ын олдохгүй байгаа 24 хүүхдийн хувь заяа monh-monk 2010-04-07 4965
1679 Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор тогтов [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-05 2014
1678 2010оны 2-р ээлжийн Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс хичээллүүлэх сургалтанд элсэлт авч байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-05 1541
1677 Ганхуягын МАНДАЛБАЯРЫГ ХАЙЖ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА. [2] yoshy 2010-04-02 2175
1676 Хэн, хаана, хэдэн хувьцаа эзэмшдэг вэ? Seoul News 2010-04-02 8039
1675 hezee so.d dasah yum boloo [5] zakana 2010-04-01 2152
1674 tyslaach [4] halkhhalkh 2010-03-31 1399
1673 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. [2] secret0605 2010-03-31 1905
1672 unuudur amlalt neheh ard tvmnii holboo ,,,,4 sariin 5 [1] 33331111 2010-03-27 1623
배너신청
자생병원

배너신청