Бичлэгийн тоо 2,391

Монгол улс маш ядуу байв. Хүнээ боддоггүй малаа дээдэлдэг, өнчин ядуу үр хүүхдээ бол бүүр бүртгэлгүй хаясан хүнд цаг байлаа. Энэ бодлого одооноос арай дээрдэж байна. Алга болсон хүүхдүүдийн хувь заяаны талаар төрийн ямар ч байгууллага дуугардаггүй өдий хүрэв. Харин сэтгүүлчид, сонинууд, сайтууд алга болоод байгаа хүүхдүүдийн хувь заяаны хойноос нэхэн эрэн сурвалжилж байна. Ард иргэд түгшиж, алга болоод 10 жил өнгөрсөн ч 24 хүүхдийн тухай “Өдрийн сонин”, “Дээдсийн хүрээлэн” сонин удаа дараа мэдээлж байсан. Амьд бол өөрсдийг нь олох юмсан. Үхсэн бол аваад арилсан Америк эрээс эд эрхтэнийг нь ч болов нэхэх юмсан.

Өнчин өрөөсөн амьтдын аавынх нь оронд аав ээжийх нь оронд ээж болсон тор засаг, Нийслэлийн дарга нар юу бодож явдаг бол оо. Төр засаг иргэн бүрдээ 1,5 сая төгрөг өгнө гэснээс хойш “Олдохын хүүхдүүд” /Эцэг эх нь мэдэгдэхгүй энд тэндээс олсон хүүхдийн овгийг “Олдох” овогтой гэж тогтоодог юм. Г.Д/ эзэнтэй болж үнэн худлаа эцэг эхчүүд гарч ирэх болов. Түүх эргэж харъя.

Хайрлах төр, харах эзэнгүй траншейны хүүхдүүд тоогоо алдсан 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улсын нийгмийн халамжийн газрын 119 тоот шийдвэрийн дагуу “Алс Дорнодын элч Монголд” нэртэй асрамжийн газар Нялхсын клиник сувиллаас 9 хүүхэд шилжүүлэн авч явжээ. Тэдгээрийн 6 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй хүүхэд байсан. Насны хувьд 3-4 настай хүүхэд байсан юм билээ. Дараагийн 15 хүүхдийг 2000 оны 5 дугаар сарын 13-ны 181 тоот зовшөөрлөөр “Алс Дорнодын элч Монголд” нэртэй ас¬рамжийн газар руу шилжүүлсэн байдаг. Эдгээр 15 хүүхдийн 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй хүүхдүүд байсан байна. Насны хувьд харин хэдэн настай байсан нь баримтан дээр бичигдээгүй байлаа Жон Найд гэгч Америк эр Монголын маань 24 хөөрхөн үрсийг аваад хаашаа ч юм алга болжээ.

Юу гэвэл манай улсад “Алс Дорнодын элч Монголд” нэртэй асрамжийн газар огт байхгүй. Энэ асрамжийн газрын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч мэдээлэлгүй байна. Гадаад харилцааны яам ч бүүр таг чиг. Нийслэлийн хурал, засаг дарга, дүүргийн засаг дарга нар нь ч мартжээ. Хүн юм болсон хойно улсын бүртгэлийн еренхий газраас асуухад “Байхгүй байна” гэсэн хариулт өгч байна. Одоо ямар малын тооны дансанд үзэлтэй биш. Тэгэхээр Жон Найд хэмээх Америк эрийн авч явсан 24 хүүхэд хаана яваа нь тодорхой бус болчихоод байна. Ар гэрийнхэндээ гологдож хаягдсан, аав ээжээсээ хагацаж үлдсэн хүүхдүүд голдуу эмнэлэг бараадаж сувиладд хүргэгдсэн байгаа. Гэтэл Улсын нийгмийн халамжийн газрын тогтоол шийдвэрийн дагуу тэр нэгэн Америк эр аваад явчихдаг. Үнэхээр энэ хүүхдүүд эрүүл саруул, сайн сайхан амьдарч байгаа эсэхийг олон сэтгүүлчид олж мэдэх гээд барсангүй. Нийслэлийн 24 иргэн, 24 Монгол хүн одоо амьд байгаа болов уу. Америк эрийн гараар ороод арай элэг, зүрх, бөөр болон салгуулаад…..За больё бурхан минь…. Тэдний хойноос сураад явах эцэг эх байхгүй ч иргэнээ хамгаалах, эрж сурж олох үүрэг хүлээсэн нийслэл дүүргийн төр засаг байсаар байна. Өгөхөө болохоор төр засаг нь бичиг сачигаа хийгээд өгчихдөг. Арван жил өнгөрөхөд хойноос нь сэтгэл зоволгүй сууж болохгүй. Нийслэлийн төр засаг хүүхдийн наймаанд оролцоогүй л юм бол хөрөнгө хүч гаргаж эрж сурвалжилж олох үүрэгтэй.

Бараа таваар бие биедээ бэлэглэж байгаа юм шиг иргэнээ бусдад зүгээр л өгчихдөг ямар бөх зүрхтэй албан тушаалтан хариуцлагатнууд вэ? Дүүрэг хотын дарга нар тэр байтугай нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд энэ талаар юу мэдэх вэ? Тэднээс хүнээ Монгол хүнээ нэхэж байна. Энэ хүүхдүүдийг бүгдээрээ олж авцгаая. Сургийг нь гаргацгаая. Сайн яваа бол сайн явааг нь сонсохсон. Байхгүй болсон бол Жон Найд гэгчээс амь насыг нь нэхэмжлэхсэн.

Иймийн учир бид Жон Найдын авч явсан 24 хүүхдийг дахин танилцуулж байна. Гадаад дотоодод байгаа Монгол иргэд мэдээллийн бүх хэрэгелээр доорхи нэрсийг зарлаж хотын хоёр даргаас хорин дөрвөн иргэнээ олж өгөхийг шаардая.

1. Ганбатын Түвдэндорж, 4 настай, эрэгтэй, УБ- Багануурын галт тэргэнд орхигдсон байсныг Төмөр замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэсэн.
2. Зоригтын Өгөөж, 4 настай, эрэгтэй. УБ-Эрдэнэтийн галт тэргэнд орхигдсон байсан, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
3. Өлзийбатын Батжаргал, 3 настай, эрэгтэй. Сүхбаатар дүурэг, 11-р хороо Сэлбийн 17-835 тоотод орхигдсон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
4. Сүрэнгийн Мөнхцэцэг, 3 настай, эмэгтэй. БГД-ийн 18-р хороо 43-р байранд орхигдсон бөгөөд 1996 онд БГД-ийн цагдаагийн хэлтсийн тодорхой¬лолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
5. Нямтогтохын Нямхүү, 3 настай, эрэгтэй. Чингэлтэй дүүргийн барааны зах дээр хаягдсан бөгөөд 1996 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын тодорхой¬лолтоор Нялхсын клиник сувилалд ирсэн.
6. Баатарын Бямбахишиг, 4 настай, эмэгтэй. Төмөр замын возкзал дээр орхигдсон. Төмөр замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
7. Мөнхжаргалын Пүрэвдорж, 3 настай, эрэгтэй. ЧД-ийн 14-р хороо Хандгайтын 6-84 тоотод орхигдсон. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд ирсэн.
8. Бямбаагийн Батхуяг, 4 настай, эрэгтэй. СХД-ийн 19-р хороо. Эх нь нас барсан, эцэг нь 2-р группд байдаг учраас 1995 онд СХД-ийн Засаг даргын захирамжаар Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
9. Алтангэрэлийн Ананд, 4 настай, эмэгтэй. Эх М.Энхтуяа нь хорих ял эдэлж байгаа учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 1996 онд Нялхсын клиник сувилалд ирсэн.

Улсын Нийгмийн халамжийн газрын 2000 оны 05 сарын 13-ны 181 тоот зөвшөөрлөөр “Алс Дорнодын элч Монголд” хэмээх асрамжийн газарт 2000 онд шилжсэн 15 хүүхэд. Бүгд Олдох овогтой байгаа бөгөөд нас нь тодорхой бус байна.
1. Олдохын Долгион, эрэгтэй. ЧД-ийн 4-р хороо 9-р байрны орцоңд орхигдсон. ЧД-ийн цагдаагийн хэлтсийн шийдвэрээр 1997 онд Нялхсын клиник сувилалд ирсэн.
2. Олдохын Нямсүрэн, эрэгтэй. ЧД-ийн 9-р хороо Эрүүл мэндийн төвийн хажууд орхигдсон бөгөөд ЦЕГ-ын шийдвэрээр 1998 онд Нялхсын клиник сувилалд хүргэдсэн.
3. Олдохын Даваахүү, эрэгтэй. Гаңдангийн хажууд орхигдсон. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд иржээ.
4. Олдохын Онон, эрэгтэй. Хан-Уул дүүргийн 19-р хороо 41-р байрны 1-р орцонд орхигдсон. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд ирсэн.
5. Олдохын Мөнхцэцэг, эмэгтэй. ЭНЭШТ-ийн лифтэнд орхигдсон. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
6. Олдохын Баасанжав, эрэгтэй. “Барс ” худалдааны төв дээр хаягдсан. БГД-ийн цагдаагийн хэлтсийн шийдвэрээр Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
7. Олдохын Азжаргал, эрэгтэй. ЭНЭШТ-ийн цонхон дээр орхигдсон байсныг БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэсэн.
8. Олдохын Олзбаяр, эрэгтэй. БЗД-ийн 7-р хороо 66-р байрны орцноос олджээ. БЗД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэсэн байна.
9. Олдохын Лхагважав, эрэгтэй. БГД-ийн 10-р хороо 22-р байрны 5 тоотод хаягджээ. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
10. Олдохын Энхжаргал, эмэгтэй. БГД-ийн 4-р хороо 4-р байранд орхигдсон. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэсэн.
11. Олдохын Лхавгацэцэг, эмэгтэй. БГД-ийн 19-р хороо 57-р байрны 2-р орцноос олджээ. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн байна.
12. Олдохын Лхагва-Очир. БГД-ийн 4-р хороо “Итгэл” төвийн үүднээс олдож БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
13. Олдохын Баасанхүү, эмэгтэй. Нялхсын клиник сувиллын үүднээс олдсон. БГД-ийн цагдаагийн хэлтсийн шийдвэрээр Нялхсын клиник сувилалд өгсөн.
14. Олдохын Мягмарсүрэн, эмэгтэй. ЭНЭШТ-д эх нь нас барсан. Иймээс БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд өгчээ.
15. Энхтайваны Отгонцэцэг, эмэгтэй. БГД-ийн 4-р хороо Төмөр замын буудал дээр хаягдсан. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд аваачиж өгсөн байна.
Нийслэлийн хоёр дарга хүүхдүүдийн хувь заяаны асуудалд хөрөнгө мөнгө гаргаж санаа тавьж болно доо. Ядаж үхсэн мал булах мөнгөнөөс авахуулаад нийслэлээс сонгогдсон гишүүдийн тэрбум тэрбум төгрөг гээд сэтгэл тавьж зүтгэвэл бололцоо их байна.

Г.Дашрэнцэн

sonin.mn

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3018470/369/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1716 Эр хүн шиг байцгаая аа хөө [4] monh-monk 2010-05-13 4938
1715 Гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын сайт [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-13 10623
1714 БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас…) [1] maksimus 2010-05-12 4095
1713 Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ? [2] ӨДРИЙН МЭНД 2010-05-11 1853
1712 MONGOL ERCHUUDEE GEJ ... [2] guree_g 2010-05-10 2637
1711 Ааваа, ээжээ “араатнаас” намайг авраач [4] Маралгоо 2010-05-08 2561
1710 Mongoloos Solongost suugaa ilchin saidiin yaamnii web siteiig heleed ogooch [1] Sweet_Dream 2010-05-04 2235
1709 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [5] Levi`s 2010-05-03 10459
1708 үл гүйцэлдэx социализмийн үеийн улаан өнгөт далбааг xалж [5] dantes 2010-04-30 2211
1707 АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо ӨДРИЙН МЭНД 2010-04-29 2325
1706 Зуслангийн газрын өмчлөл Ар согоотоос эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-29 3155
1705 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 3 Р ХЭСЭГ [1] bayarmaa_korea 2010-04-26 1859
1704 БНСУ Д СУУГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2 Р ХЭСЭГ [3] bayarmaa_korea 2010-04-25 1794
1703 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн бүлэглэлийг бүрэн таслан зогсооно ӨДРИЙН МЭНД 2010-04-24 1559
1702 БНСУ Д БАЙГАА ИРГЭД САН БАЙГУУЛАХ ТУХАЙ bayarmaa_korea 2010-04-24 1751
1701 Монголын жолооны үнэмлэхээ солонгосын жолооны үнэмлэхээр солимоор байна уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-04-22 2380
1700 АНХААР???? [3] байлдагч 2010-04-22 2620
1699 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу ӨДРИЙН МЭНД 2010-04-21 1448
1698 Ажил олгогч эзэд нь гадаад ажилчид ажилд авахдаа Монгол, солонгос гаралтай Хятадуудыг ажилд авах дуртай [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-20 2073
1697 Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [8] monh-monk 2010-04-16 7918
1696 БОЛДОГГҮЙ БОР МАГНАЙ [2] maksimus 2010-04-17 1626
1695 АН ардчиллыг янхан болгож МАХН түүнийг шааж байна” [3] monh-monk 2010-04-14 4730
1694 Муу хужаа лагаанууд яаж янз үзэж байгааг нь хардаа!!. [6] Маралгоо 2010-04-13 4037
1693 Дэлхийн шонхорын наймаачдыг жагсаалтыг Монголын баячууд тэргүүлж байна monh-monk 2010-04-13 2404
1692 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1388
1691 Гадаад ажилчид үйлдвэрийн осолд орох нь жил ирэх тусам нэмэгдэж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1754
1690 yaaraltai hariulj ugch tusalnuu [6] S0L0 2010-04-12 1611
1689 БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Илтэй хийсэн ярилцлага [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-12 2607
1688 Хэлтэй бол хөлтэй. [7] secret0605 2010-04-12 3852
1687 "Чингис хаан"-ыг ууж идэж, нулимж, хог дээр хаяж болно гэж үү? [1] monh-monk 2010-04-12 1893
1686 Дотоодод хөдөлмөр эрхлэж буй 550,000гадаад ажилчин …эдийн засгийн идэвхитэй хүн амын 2.2% эзэлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1689
1685 asuult bna hariulj tuslaach [9] Hi... 2010-04-11 2056
1684 2010оны 4сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хөдөлмөрийн гэрээний тухай ӨДРИЙН МЭНД 2010-04-11 1790
1683 4сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ ӨДРИЙН МЭНД 2010-04-10 1536
1682 Солонгос хэлийг бие дааж сурах бичиг [2] secret0605 2010-04-09 2169
1681 Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу ӨДРИЙН МЭНД 2010-04-09 1451
» ”Олдох”-ын олдохгүй байгаа 24 хүүхдийн хувь заяа monh-monk 2010-04-07 4965
1679 Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор тогтов [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-05 2014
1678 2010оны 2-р ээлжийн Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс хичээллүүлэх сургалтанд элсэлт авч байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-05 1541
1677 Ганхуягын МАНДАЛБАЯРЫГ ХАЙЖ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА. [2] yoshy 2010-04-02 2175
1676 Хэн, хаана, хэдэн хувьцаа эзэмшдэг вэ? Seoul News 2010-04-02 8039
1675 hezee so.d dasah yum boloo [5] zakana 2010-04-01 2152
1674 tyslaach [4] halkhhalkh 2010-03-31 1399
1673 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. [2] secret0605 2010-03-31 1905
1672 unuudur amlalt neheh ard tvmnii holboo ,,,,4 sariin 5 [1] 33331111 2010-03-27 1623
배너신청
자생병원

배너신청