НЭГ УЛС НЭГ НААДАМ
Энэ сэдвээр би сүүлийн 4-5 жил бичиж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл монголын төр засаг, олон нийтийн байгууллага хувь хүмүүсээс "НЭГ УЛС ,НЭГ НААДАМ" гэдэг удирдлага гарч ирээгүй л байна.
Уг нь БНСУ-д байгаа бүх монголчуудын дунд зөвхөн нэг л наадам хийхийг бид монголчууд хүсвэл Солонгос ивээн тэтгэгчид үгүй заавал тусдаа гэхгүй байх. Хэрэв тэгээд тусдаа хийнэ гээд байвал зохион байгуулах ажилд нь монгол хүн орж болохгүй л гээд хэлчих зоригтой хүн алга л байна.
Байгууллага болны сонирхолд нийцүүлсэн, ноёны наадам маягийн юм зохиож байхаар их Хувилайн нутагт сайхан ганц наадам хийхэд БНСУ-н хэвлэл мэдээлэл ч сурталчилаад өгнө. Хүссэн хүсээгүй шүү дээ.
БНСУ-д байгаа визтэй визгүй бүх л монгол хүн гэлтгүй монголчуудыг хүндэтгэдэг хүмүүсийг шагнадаг , оролцуулдаг олон улсын хэмжээний томоохон МОНГОЛ НААДАМ хийх бүрэн боломж дэлхийн энэ орон дотроос зөвхөн БНСУ-н нутаг дэвсгэр дээр л бий шүү.
Энийг та бүхэн дотроо нэгийг бодож, гаднаа нилээнийг мэтгэлцэн маргана биз ээ.
200-с дээхс бөх оролцсон барилдаанд монгол бөхийн дүрмээр аймаг, сум, цэргийн гээд бөхийн цол өгдөг юм шүү дээ.
Сайхан наадаарай.
НЭГ НААДАМ НЭГ УЛС хэзээ нэг цагт болох болтугай!
Солонгост ажиллаж байсан монголчуудын холбоо, эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих ДЭМ төв