Бичлэгийн тоо 2,391

omhii sanaat solongoschuud

Уншсан 4006 vote 0 2010.06.14 13:40:51

Монголын тvvхийг Оросуудын заавраар гуйвуулж бичдэг байсан цаг тун саяхан. Vvний жишээ нь 1921 оны хувьсгалын тvvх. Ерэн оноос ємнє манай тvvхчид 1921 онд Сvхбаатар, Чойбалсан нар Зєвлєлт улсын тусламжтайгаар Монголд коммунист хувьсгал хийсэн гэж бичдэг байв. Хожим, энэ тvvх худал байсан нь илэрсэн. 1921 оны ардын хувьсгал коммунистуудын хувьсгал байгаагvй, ардын хувьсгалыг тэргvvлэгчид Сvхбаатар, Чойбалсан биш Данзан, Бодоо байсан гэдэг нь 1990 оны ардчилалын дараа тодорхой болсон. Ингээд ашгvй Монголын тvvхчид єєрийн улсын тvvхээ гадаад эзний заавраар бичдэг цаг єнгєрсєн гэж ойлгодог байв. Гэтэл тийм биш бололтой.



 

Хэдхэн хоногийн ємнє Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Ємнєд Солонгосын Зvvн хойд азийн тvvхийн сан гэгч байгууллагатай хамтран Улаанбаатарт “Монгол-Солонгосын олон зуун жилийн харилцааны эрт, эдvгээ” гэсэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хурлын илтгэлvvдийн агуулга ерєнхийдєє Монгол, Солонгосын ард тvмэн єнє эртнээс тусгай харилцаатай байсан тухай. Хурлын дараа талууд Монгол, БНСУ-ын хооронд тvvх, соёл, урлаг, улс тєр, эдийн засгийн хамтын ажиллагааг єргєжvvлэх, ингэхдээ тэр олон салбарын хамтын ажиллагааг хоёр орны тvvх, соёлын харилцаанд тулгуурлан хєгжvvлэхээр шийдвэрлэсэн байна. Ємнєд Солонгос Монголын тvvх, соёлыг ингэж онцгойлон анхаарч буй. Солонгосчуудад Монголын тvvх, соёл тийм их чухал гэж vv?

Монголын тvvх, соёлыг солонгос vндэстэнтэй нягт холбох Ємнєд Солонгосын сонирхолын цаана ямар зорилго байгааг Єрнєдийн судлаачид хэдийнээ анхааран судалж эхэлжээ. Тэдний нэг нь Австралийн vндэсний их сургуулийн профессор, хятад-солонгос судлаач А.Ланков. Тэрээр “Asia Times On-line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт энэ асуудлаар єгvvлэл нийтлvvлсэн байна. Тvvний єгvvлэлд буурай хєгжилтэй, ядруу Монголыг онилсон Ємнєд Солонгосын тvvх, соёлын бодлогын жинхэнэ учрыг ил гаргажээ. Сvvлийн жилvvдэд Хятад, Ємнєд Солонгосын хооронд єнєєгийн Хятадын зvvн хойд муж, Хойд Солонгосын нутагт оршиж байсан Когурёо, Бохай улсын тvvхийг єєрийн тvvх болгон бичих єрсєлдєєн гаарч, энэ нь тус хоёр орны тєрийн тэргvvний тєвшинд ярьдаг асуудал болоод байна. Тухайлбал, 2006 онд Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ро Мvхён Хятадад айлчлахдаа Хятадын ерєнхий сайд Вень Зиабао-той хоёр орны эртний тvvхийн асуудлыг тусгайлан хэлэлцсэн нь олон хvмvvсийн гайхлыг тєрvvлсэн.

Хятад єєрийн зvvн хойд мужид оршиж байсан Когурёо, Бохай улсын тvvхийг судлах талаар их хєрєнгє хvч хаяж, томоохон тєсєл хэрэгжvvлж байна. Ємнєд Солонгос ч vvний эсрэг дорвитой хєдєлжээ. Ингээд єрсєлдєєн ширvvсэх явцад асуудал хоёр орны хvрээнээс хэдийнээ хальж тvvх асар их гуйваж эхэлсэн байна. Ємнєд Солонгосын “Донга Илбо” хэмээх нэр хvндтэй єдєр тутмын сонинд бичсэнээр Ємнєд Солонгосын эрдэмтэд хамгийн шилдэг хамгаалалт бол хvчтэй довтолгоо гэсэн зарчмаар ажиллахыг засгийн газартаа сануулж буй. Ингэж ажиллаж чадвал Гожосёон, Бvёо, Гогурёо, Бохай хаант улсын тvvхийг хамгаалах тєдийгvй, Монгол, Кидан vндэстний тvvх Солонгосын тvvхийн нэг хэсэг болох ёстой ажээ.

Ємнєд Солонгосын эрдэмтэд сvvлийн жилvvдэд Солонгосын эртний тvvхийн тухай хэд хэдэн ном гаргасан байх юм. Тухайлбал, Хандан Гоги (Hwandan Gogi) гэдэг сурвалж дахь домгийн мэдээг ашиглан бичсэн “Солонгосын тvvх” гэдэг номд єгvvлснээр Тєв азиас гаралтай солонгос vндэстний євєг дээдэс одоогоос 9000 гаруй жилийн ємнє Солонгосын хойгоос Тvвд хvртэлх єргєн уудам нутагт Хан-гvк (Hwan-guk) хэмээх гvрэн байгуулжээ. Есєн мянган жилийн ємнє хvн тєрєлхтєн эзэнт гvрэн байгуулах нь бvv хэл чулуун зэвсгийн vеэс салаагvй байсан болохоор Хан-гvк гvрний тvvхэд итгэх хvн ховор баймаар. Гайхалтай нь Ємнєд Солонгост залуус энэ мэт агуулгатай тvvхийн номноос эх орныхоо тvvхийг мэдэж авдаг гэнэ. Энэ нь ч учиртай. Сvvлийн жилvvдэд Ємнєд Солонгост агуу солонгос vндэстний vзэл хvчээ авч байна. Ялангуяа, солонгос vндэстэн хойд азийн эзэрхэг нvvдэлчин ард тvмнээс гаралтай болох тухай vзэл маш их дэлгэрсэн. Учир нь vvгээр дамжуулж Хойд азийн хvчирхэг vндэстний vр хойчис солонгосчууд тvvхэндээ хэзээ ч Хятадад дээрлэхvvлж байгаагvй гэсэн ойлголтыг залууст суулгадаг. Тэр бvv хэл солонгосчууд бусад азиудаас дээд заяатай vндэстэн гэх vзэл хvртэл тvгэж байна.

Барууны судлаачид Хятад-Ємнєд Солонгосын тvvхийн маргааныг азийн хоёр бар улсын бvс нутгийн улс тєрийн тоглолтын нэг хэсэг гэж тайлбарлаж байна. Хятадуудын хувьд Когурёо, Бохай улсын тvvхийг єєртєє хамаатуулах нь олон vндэстнээс бvрдсэн Хятад гvрний эв нэгдэл, єнєєгийн статусыг хамгаалж, Хойд Солонгосын асуудлаар давуу байдлаа хадгалахад тустай. Харин Ємнєд Солонгос хэзээ мєдгvй унахад бэлэн Хойд Солонгосын дэглэмийн дараа гарч болох vйл явдалд ард тvмнийхээ сэтгэл зvйг урьдчилан бэлдэж байна. Судлаач Ланковын харж буйгаар тvvхээ засаж бичих Хятад, Солонгосын єрсєлдєєн нь дэлхийн хамгийн тогтворгvй энэ бvс нутагт таамаглаж боломгvй аюултай vйл явдал єрнєж магадгvйн дохио болж байгаа юм. Ер нь аливаа vйл явдалд эхлээд ард тvмний сэтгэл зvйг энэ маягаар бэлдэх нь их тvгээмэл ажээ. Ийм жишээ бий. Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайны ємнє дээд заяат ари vндэстний домог зохион Германы ард тvмэнд итгvvлж дєнгєсєн. Тэр vед Германы холбоотон Японд ч азийг тэргvvлэгч vндэстний тухай vзэл гаарч байсан юм.

Солонгосчууд Монголын тvvх, соёлд татагдаж буйн учир нь Зvvн ази дахь улс тєрийн тоглоом юм. Харин, Монголын судлаачид энэ тоглоомд аль хэдийн татагдан оржээ. Эртний хятадын кvнзийн номлолт, ажилч хичээгvй солонгосчууд Монгол, Солонгосын тvvх, соёлын харилцаа болон хоёр ард тvмний гарал vvслийн асуудлыг судлан сурталчлах ажлаа бvр 20-иод жилийн ємнєєс эхэлсэн байдаг. 1990 оноос Ємнєд Солонгосын судлаачид Монголд ирж, Монголын тvvх, соёлын талаар элдэв баримт цуглуулах болж, Монголын судлаачидтай хамтран цєєнгvй уулзалт, хурал, зєвлєгєєн зохиосон байна. 1998 онд солонгосчууд Монголын тvvхийг судлах нэг дорвитой ажил эхлvvлсэн. Энэ нь “Мон-Сол” хэмээх археологийн судалгааны тєсєл. Тєслийг сvvлийн арваад жилийн турш Монголын vндэсний тvvхийн музей, Ємнєд Солонгосын тvvхийн музей хэрэгжvvлж байна. Єндєр єртєгтэй энэ тєслийн санхvvгийн зардлыг Солонгосын тал хариуцдаг.

Солонгосчууд дээрх тєслийг санаачлахдаа Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалыг судлах сонирхолтой байсан боловч тодорхой шалтгааны улмаас талын нvvдэлчин гvрэн Хvннvгийн тvvх, соёлыг судлах болжээ. Юн Хёнвон гэгч эрдэмтний тайлбарласнаар 1997 онд ШУА-ийн тvvхийн хvрээлэнтэй хамтран Дорнод Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалуудыг судалсан боловч тэдгээрээс Солонгосын шинэ чулуун зэвсгийн vеийнхтэй адил ваар сав илрээгvй тул харьцуулан судлах боломжгvй болсон гэнэ. Юн Хёнвон гуайн єгvvлснээс vзвэл солонгосчууд одоогоос 9000 жилийн ємнє оршиж байсан Хан-гvк гvрний хэв маягийн чулуун зэвсгийн дурсгалыг олох сонирхолтой Монголд ирсэн бололтой. Vvний дараа солонгосчууд Дорнод Монголд буй Хvннvгийн археологийн дурсгалыг судлах нь vр дvнтэй гэж vзсэн байна.

“Мон-Сол” тєсєл Монголын тvvхийг дангаар судлах биш, харин Монгол, Солонгосын тvvхийн дурсгалуудыг харьцуулах, хоёр улсын тvvхийг холбох зорилго тавьж байна. Тус тєслийн тайлангуудаас vзвэл солонгосчууд Монголд явуулсан малтлагаар Солонгосоос олдсонтой ижил олдворуудаа ч олж байгаа бололтой. Улаанбаатарын нэгэн номын дэлгvvрт энэ талаар бичсэн номыг борлуулж байна билээ. “Мон-Сол” тєслийн 10 жилийн ойн симпиозумын эмхэтгэлд єгvvлснээр Монгол, Солонгосоос олдсон ижил дурсгалууд голдуу Хятадын Хан улсаас гаралтай эд зvйлс байсан гэнэ. Ямар ч байсан тус тєслийхєн Монголоос олдсон дурсгалуудаар БНСУ, Монголд vзэсгэлэн гаргаж, зарим олдворуудыг БНСУ-д аваачин сэргээн засаж байна. Судалгаанаас гадна “Мон-Сол” тєслийн Монголын талд оногдох vр дvн нь Монголын vндэсний тvvхийн музейд эд материалын тусламж vзvvлж, тєсєлд оролцсон Монголын судлаачдыг цалинжуулдаг болсон явдал. Энэ тєсєлд ороод авбал Монголын хэдэн тvvхч хэсэгтээ л ажилтай болж, багагvй цалин хангамжтай болно.

Солонгосчууд албан ба албан бус янз бvрийн хамтын ажиллагаагаар дамжуулан манай судлаачдаас дэмжлэг авч дєнгєдєг бололтой. Арваад жилийн ємнє манай нэр хvндтэй нэгэн их сургуулийн тvvхийн багш эр монгол, солонгос vндэстэн эртний гарвалын холбоотой талаар их л сэтгэл хангалуун ярьж тайлбарлаж байсан билээ. Энэ талаар тvvний сайн танил солонгос эрдэмтэн ном бичсэн гэнэ. Саяхан нэг монгол хэл судлаач монгол, солонгос хэлнvvд алтай язгуураас гаралтай тєрєл хэл гэж сурталчлах шахам надад ярьж байсан.  

Солонгос-Монголын нийтлэг тvvхийн сурталчилгаа тvvх судлаачдын хvрээллээс олон нийтийн зvг эрчимтэй хальж эхэллээ. Манай нэгэн нэрт нийтлэлч 2009 онд Ємнєд Солонгост “Алтай овгийн хэлтнvvдийн соёлын нєхєрлєл” нэрийн дор зохиогдсон хуралд уншсан илтгэлээ “Єдрийн сонинд” нийтлvvлжээ. Тvvний сурталчилгааны нийтлэлд монгол, солонгос хоёр ард тvмэн алтай овгийн хэлтэй тул яалт ч vгvй гарал нэгтэй vндэстнvvд гэсэн байх юм. Уг нь энэ хvн бvрэн нотлогдоогvй баримтыг шvvрч аваад єєрєє солонгос, манж хэлэнд гаргуун судлаач мэт аашилахаар хєнгєн хvн биш юмсан. Тvvнийг юу хатгасан юм бол гэж бодмоор. Энэ мэтээр алтай язгуурын хэлний онолоор бамбай хийн монгол-солонгос vндэстний тvvхийг их багагvй сурталчилдаг боллоо. Гэвч, асуудал бодит байдал дээр тэдний ярьдагаас арай єєр юм. Юуны ємнє, алтай хэлний бvлэг байдаг эсэхэд сvvлийн vеийн судлаачид эргэлздэг болсон байна. Vvнийг vл хэрэгсэн алтай язгуурын хэл vнэхээр байдаг гэж бодъё. Гэвч, солонгос хэл тvvнд багтддаг эсэхийг єнєєдєр хэн ч нотлоогvй. Харин, таамаглал бол бий. Алтай язгуурын хэлний хамгийн алдартай судлаачдын нэг Н.Поппе солонгос хэлийг алтай язгуурын хэл гэж vзэх нотолгоо алга гэж vзсэн байдаг.   

Vнэндээ, дэлхийн солонгос хэл судлаач эрдэмтэд солонгос хэлний гарал vvслийг єнєєг хvртэл тогтоож чадаагvй байна. Эрдэмтэд солонгос хэлний vvсэл гарлын талаар хэд хэдэн таамаг дэвшvvлдэг ажээ. Эхний таамаг солонгос хэлийг Зvvн ємнєд ази, Номхон далайн арлуудын малай, индонези, полинези vндэстний ярилцдаг австронези хэлнээс гаралтай гэж vздэг байна. Энэ таамгийг дэмжигчид солонгос, австронези хэлний хоорондын vгсийн сан, дvрмийн ижил тєстэй байдлыг vндэс болгодог. Жишээ нь, солонгос хэлний тоо илэрхийлсэн vгнvvд, хvний биеийн хэсгийн нэрс зэрэг vгийн генетик гарвалыг илтгэх нэлээд vгс авсронези хэлнийхтэй ижил байдаг гэнэ. Тэд антропологийн баримтаар єєрийн санааг давхар дэмждэг. Дараагийн нэг тvгээмэл vзлээр бол солонгос хэл нь єнчин хэл. Яагаад гэвэл солонгос хэл нь єнєєдєр тогтоогдоод буй аль нэг хэлний бvлэгт багтах шалгуурыг хангадаггvй ажээ. Ингээд судлаачид солонгос хэлийг аль бvлэгт хамааруулахаа мэддэггvй. Зарим судлаачид Солонгос хэлийг vгсийн сангийн болон дvрмийн хэд хэдэн ижил тєст шинжээр Япон хэлтэй ойр гээд, япон, солонгос хэлийг хамтад нь ангилах саналтай байдаг. Харин, Японы колоничлолд байсан Ємнєд Солонгосын эрдэмтэд vvнд асар эгдvvцдэг гэнэ.

Ер нь Солонгосын эртний тvvхийн талаар англи хэл дээр гарсан ном материалуудыг уншиж байхад ямар ч байсан єнєєгийн Солонгосын хойгт дор хаяж 300.000 жилийн ємнє буюу хуучин чулуун зэвсийн vед хvн амьдарч байжээ. 10.000-8000 жилийн ємнєх vе болоход шинэ чулуун зэвсгийн оршин суугчид єєрийн євєрмєгц хийц бvхий ваар савны соёл бий болгосон. Солонгосын шинэ чулуун зэвсгийн соёл Монголынхтой холбоогvй байсан бололтой. Одоогоос 3500 жилийн ємнє Солонгост Хятадаас хvрэл зэвсгийн соёл нэвтэрсэн байна. Харин, Солонгосын хойгт анхны тєрт улсыг хэн, хэдийд байгуулсан тухай асуудал нь учиргvй маргаантай болоод явдаг. Vvний цаадах улс тєрийн шалтгааныг дээр єгvvлсэн.

Гэвч, асуудал явсаар солонгосчууд Монголын тvvх Солонгосын тvvхийн хэсэг юм шvv гэдгийг монголчууд бидэнд зааж, ойлгуулах хэмжээнд хvрч байгаа бололтой. Тэр бvv хэл, Монголд ирж буй солонгосчууд танай тvvх бидний тvvхийн хэсэг байсан юм шvv гэдгийг монголчуудад сануулах мэт аашлах болсон байна. Саяхан хэсэг солонгосчууд Дорнод аймагт эртний Солонгосын нийслэлийг “олж”, тэр газар нь ёслол vйлдээд буцлаа. Мєн, Говь-Алтай аймгийн Гуулингийн тал хэмээх газар эртний Солонгос улсын чухал газар байсан нь тогтоогдсон байна. Монголчууд Солонгосыг Гуулин улс гэж нэрлэдэг байсан. Иймд, Гуулингийн тал нь “Солонгосын тал” гэсэн утгатай. Гуулингийн тал нутгаа vзэхээр хэсэг солонгосчууд очиж ёслол vйлдсэн гэнэ. Солонгосчууд эртний Монголын тvvхээр тогтохгvй, бас шинэ vеийн Монголын тvvхэн дэх алдартай солонгос хvний тvvхэн гавъяаг сурталчилж байна. Хэдхэн жилийн ємнє Улаанбаатар хотоос ємнє орших Зайсан толгойн євєрт Олноо єргєгдсєн Монгол Улсын хаан, 8 дугаар Богд Жавзандамба хутагтыг эмчилж байсан гэх солонгос эмчийн дурсгалд зориулан хєшєє босгожээ. Харин тэр хvн хэн байсныг  баримтаар мєшгєн vзвэл 1919 онд Хятадын Сю Шvжан генералийн гамин цэрэг Монголыг эзлэхэд гамин цэргийн албанд байсан солонгос гаралтай нэгэн байх юм.         

Єнєєгийн Монголын тvvх судлал эмгэнэлтэй байна. Монголын тvvхийг монгол тvvхчид гадны улсын сонирхолд ямар нэг байдлаар нийцvvлэн бичсээр байна. Харин энэ удаа захиалж бичvvлдэг эзэн улс єєрчлєгджээ. Эндээс харахад єнєєдрийн Монголын тvvхчид ба социализмын vеийн Монголын тvvхчдийн хооронд ялгаа байхгvй гэж хэлж болохоор. Уг нь тvvх бол єєрєє мэдлэг ухааны их ертєнц. Энэ мэдлэг ухааныг эзэмшээд монгол vндэстнийг оюун санааны дэвшилд хєтлєх ёстой хvмvvс нь Монголын тvvхчид. Бид зєвхєн бодит тvvхээс л “Монголчууд хэн бэ?”, “Монголчууд хаана алдаж байна вэ?” гэдэг асуултад хариулах бололцоотой. Ингэвээс бид алдаагаа засна, ирээдvйгээ ухаантай тєлєвлєнє.

Монголд Шинжлэх ухааны академи хэмээх социализмын vеэс vлдэж хоцорсон нvсэр байгууллага байна. Энэ байгууллагын харъяанд нэлээд олон ажилтантай Тvvхийн хvрээлэн, Археологийн хvрээлэн гэж бий. Ажилчид нь бvгд улсаас тогтмол цалинждаг. Мєн манай олон арван их, дээд сургуулийн нийгэм судлал, тvvх, соёлын тэнхимд олон тооны тvvх судлаач багш нар ажиллаж байна. Эдгээр газруудаас Монголд тустай юу хийж байгааг нь асууж шаардах цаг болжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3262973/773/trackback

omogshlol

2010.06.17 12:59:02
*.145.64.208

zaisan  tolgoin  uvurt   bosgoson   hushuug   ni   nuraah  heregtei  ;  1280-d   ond    MongoLchuud    GuuLin  uLsad    anh   huL   tavij    tedniig    ezeLchiheed     baisan    kidanchuudiig    nutgaas    ni   huuj   gargaj    / solongoschuudiin   huselteer  /   ugsunuur     anhnii    nairamdLiin   geree   baiguuLj   ;   Tuunees   hoish   MongoL   uLs    jiL   bur    SoLongos   uLsaas    uLsiin    tatBar   gej   avdag   boLson   baina ;  ezLen   tuBhnuuLsen  uLs   boLgonoos    uLsiin   tatBar   gej   avdag   bsn ;  GeBch   ter   avch    baigaa   tatvar   ni   ter   uLsdaa    ih    hund   achaa    daramt   boLohgui    hemjeend   avdag   bsn   baigaa   yum ;  ingej   uLsiin   tatvariig   5-jiL   daraaLan   ugch   baisnaa    uguhuu   boLij   Luu  unjih   ued   ni     QgQQdei   haan    iLch    iLgeej    uLsiin   tatvar   yagaad   uguhgui    boLson-g   sanuuLj    dahin   tatvaraa   ugch   eheLsen  ch   mun  L  1-2  jiLiin  daraa   dahin  uguhuu   boLison ;  QgQQdei  haan    dahin   eLch   iLgeesen ;  gevch   eLchiig   butsah    zamd    ni   horooson ;  Tiimees    Haan    QgQQdei     1-tatvar  uguhuus     zaiLshiisen  2-   iLchiin   amiig    hunuusund    yaL   asuuj     tsereg   iLgeesen   bga  yum   

omogshlol

2010.06.17 13:13:43
*.145.64.208

ehnii   udaa  tsereg   iLgeej   tatvaraa   dahin   tuLj   eheLsen .  dahin  tatvar   tuLuhuus   tatgaLzsand    bas  L  tsereg   baataruudaa   iLgeej    eserguutssench   tedniig    ezLen   avch   hot   burd   ni    MongoL    zuBLugch   nariig   uLdeegeed   butsaj   yavsan ;  iimerhuu     baidLaar    hed   heden   udaa    tsereg   iLgeej    ter   door   ni   buuLgan   avdag   bsn   yum ;  suuLd   ni    soLongosiin   haanii    hamaatan   sadanguudaas    burdsen     oLon   humuusiig   baritsaaLj    MongoL  ru   avch   yavsan  baidag ;  hamgiin   suuLd   soLongoschuud    MongoLchuudiig   diiLehguigee   medeed    uuriin    haanii    ,uLsiin   zasag   zahirgaagaa      eh-gazraasaa    araL  rugaa    shiLjuuLsen   baigaa   yum ;  MongoL   tserguud    daiLaar    irsen  ch    tednii    sanasanaar   uneheer    usand   sain   bish   uchiraas     araL   ruu   ni    hurch   chadaLgui    eh-gazariig    ni    tuiveegeed    butsatsgaasan   yum ;  suuLiin  udaa   tsereg   iLgeesen  ch    tedniig    irj   yavah    zam   zuur   MNL-n  haan    QgQQdei    nasan   etseLsen   medee    eh   nutgaas    duuLdaj     baataruud   tseregee   avaad    nutag   butsaj   tuunees   hoish   dahin   GuuLin   uLsad    MongoL   hun    ireLgui    baij   20-r   zuunii   suuLeer    soLongos   uLsad    MNL-chuud   irdeg   boLson   baina ; odoo    soLongosiin   MASAN   hotod   QgQQdei  haani     us-hudag    geed    tuuht   gazar   ni   baidag   yum   biLee; 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1761 хэн нь садар самуун бэ/ [1] эмүгэ 2010-08-01 2671
1760 Ганхуягын МАНДАЛБАЯР-Т [3] yoshy 2010-07-30 2373
1759 Нэг ертөнц хоёр өнгө- /Бүх гэр бүл залхууралгүй уншаарай/ [3] Маралгоо 2010-07-26 2547
1758 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг Маралгоо 2010-07-26 2132
1757 medeh hun baival helj uguuch [2] dmbl 2010-07-26 1814
1756 gadaadiin irgenii unemleh [3] hulguush 2010-07-18 2487
1755 Монгол хүүхнүүдээ өмөөрмөөр байна [13] Маралгоо 2010-07-12 6597
1754 Сайхан наадаарай [1] batsy1 2010-07-09 1661
1753 САЙХАН НААДААРАЙ [1] monh-monk 2010-07-08 2566
1752 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [3] korea_school 2010-07-06 2758
1751 helj ogch tusalan uu [1] janet 2010-07-04 1586
1750 mgl chuud bid bosoh tsag boljee... [1] saakaaa 2010-07-03 1814
1749 Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав monh-monk 2010-07-01 1892
1748 Цагаач иргэдийн хүүхдэд зориулсан олон улсын олон соёлт сургууль emeraldsh 2010-06-27 1853
1747 Цэрэгт явсан залуу нэг хоноод ийм болоод ирэх ч гэж [3] dolgoonherlen31 2010-06-25 2365
1746 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school 2010-06-24 2103
1745 이태원 Itevon-d Mongol restoranii tuxai~~ [8] eegiinaa 2010-06-21 2544
1744 НЭГ УЛС НЭГ НААДАМ monh-monk 2010-06-20 1600
1743 Гадаадад амьдарч буй Монголчуудын анхдугаар Хуралдай monh-monk 2010-06-17 5704
1742 Эзэнгүйдэл: Таны охин хаана явна? [1] daruuhan01 2010-06-16 2564
1741 YAAHIIN BOL MEDEH HVN BN UU?? [3] lemon_gr 2010-06-15 2412
1740 ene hujaa nariig [3] snoopdogg 2010-06-14 2089
» omhii sanaat solongoschuud [2] pizdachini 2010-06-14 4006
1738 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭÝÄ ÝÕ ÎÐÎÍÄÎÎ ÈÐÝÃÑÄÈÉÍ АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО monh-monk 2010-06-13 1872
1737 “Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ” [4] Маралгоо 2010-06-11 2372
1736 Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой [2] Маралгоо 2010-06-11 2036
1735 ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ Маралгоо 2010-06-11 1898
1734 Хоолны мөнгөний төлөө 66 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг bayarmaa_korea 2010-06-10 2490
1733 gereeniihnees asuuh zuil bna [12] dmbl 2010-06-08 1979
1732 Инээж өсөөрэи сан bayarmaa_korea 2010-06-05 3146
1731 몽골 출신 당선자~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [7] eegiinaa 2010-06-03 2800
1730 Hi5, Facebook – ээр нь тухайн эрийг тодорхойлвол [2] Levi`s 2010-05-31 2362
1729 Хөөмий Монголын өв мөн эсэхийг шийднэ. [2] 현아 2010-05-31 2275
1728 Инээж өсөөрэи Сангийн танилцуулга bayarmaa_korea 2010-05-29 2041
1727 Сөүлийн Сичон,Итовоны гудамжинд МОНГОЛ ресторан нээгдэнэ. monh-monk 2010-05-27 2311
1726 МОНГОЛД СОЛОНГОС ДАХь ЦАЛИН АВАХ БОЛОМЖ БИЙ [2] monh-monk 2010-05-27 2704
1725 МИАТ ХК-Д ЮУ БОЛООД БАЙНА ВЭ [1] ☆∽zarko∽☆ 2010-05-26 2561
1724 6·2 Oron nutgiin songuulid Mongol emegtei xvchee sorij baina eegiinaa 2010-05-26 6910
1723 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2106
1722 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2370
1721 Аав, ээж хоёр нь визийн зєрчилтэй амьдарч байсны хариуцлагыг тєрєєд дєнгєж гурван cap болж байгаа бяцхан охинд нь солонгосууд давхар vvрvvлжээ. [4] ӨДРИЙН МЭНД 2010-05-25 2325
1720 БНСУ-д АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ [1] monh-monk 2010-05-23 3770
1719 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь [4] daruuhan01 2010-05-22 7659
1718 ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus 2010-05-21 5331
1717 Hye Mongolchudinha gund sortiin naadam zohioyo. Ch.Nyamka 2010-05-20 1559
배너신청
자생병원

배너신청