Хэрвээ та хэн нэгэн залууг сонирхоод, түүнтэй цаашид ямар харилцаа тогтоохоо мэдэхгүй байгаа, мөн тэр Hi5 эсвэл Facebook тэй бол үүнийг уншаарай.
1. Нүүр зураг түүний тухай юуг хэлж чадах вэ?
Түүнийг нүүрний буюу Profile зургаар нь хэн гэдгийг нь тодорхойлж болдог гэнэ шүү. Hi5, Facebook г хүмүүс зүгээр зугаацах гэж, бизнесийн журмаар, удаан уулзаагүй танилтайгаа холбогдох гэж ашигладаг. Харин түүний зураг нь уйтгартай байвал тэр өөрөө уйтгартай хүн биш, зүгээр л даргатайгаа л Hi5, Facebook р харьцдаг байх.
2. Парти, үдэшлэгний зурагнууд
Тэр пиво барьсан байна уу? Магадгүй тэр партидах дуртай байх. Тэр үнэндээ партиддаггүй, гэхдээ өөрийгөө партидах дуртай нэгэн болгох гэж хичээж байвал түүнд найз охин байхгүй, гэхдээ хайж байж болох юм.
3. Олны танил хүнтэй хамт авахуулсан зураг
Энэ нь түүнийг хөгжилтэй байж чаддаг нэгэн гэдгийг илтгэнэ. Түүнийг таньдаг байхад илүүдэхгүй шүү.
4. Хөөрхөн бүсгүйтэй хамт авахуулсан зураг
Хэрвээ тэр нэрийг нь онцолж бичээгүй байвал энэ нь түүний үеэл, эсвэл эмэгтэй дүү нь ч байж мэднэ. Эсвэл тэр зураг нь түүний гарсан хамгийн дажгүй зураг байсан байх. Гэхдээ л тэр бүсгүй хэн бэ гэдэг нь тодорхойгүй шүү дээ.
5. Тэр Hi5, Facebook ээ байнга шинэчилдэг.
Тэр байнга зургаа нэмж, болсон үйл явлын талаар бичдэг бол тэр бусдын анхаарлын төвд байх дуртай, олон хүмүүстэй уулзах дуртай нэгэн гэсэн үг.
6. Тэр маш олон найзтай.
Яахав олон найзтай байх нь тийм ч муу зүйл бишээ. Тэр зүгээр л олны танил байхыг хүсдэг, нийтэч, яриасаг нэгэн байх л даа. Тэр байнга боломжуудыг хайж, өөдрөгөөр амьдардаг.
Тэр ерөнхийдөө хүмүүсийн танилцахыг хүсдэг аятайхан залуу байх.
Гэхдээ тэр хэт олон найзтай байвал “ Ноён алдартан” болохыг хүсдэг, маш амбицтай нэгэн байх болно.
7. Түүний найзуудын жагсаалт эмэгтэй хүмүүсээр дүүрэн
Тэр шинэ найзуудтай болох дуртай, гэхдээ тэдгээр нь дандаа аятайхан бүсгүйчүүд байдаг бол түүнтэй хувийн харилцаа тогтоогоод хэрэггүй гэж танд зөвлөе.
8. Түүнд цөөн хэдэн найзууд байдаг
Санаа зоволтгүй. Тэр цөөхөн найзуудтай хэрэг огт биш. Харин тэдгээр эрчүүд бага зэрэг нууцлаг, гэхдээ үнэнч, найдвартай нэгэн байдаг юм шүү. Тэр хэдий цөөхөн хэдэн найзтай ч тэдгээр найзуудтайгаа маш ойр дотно харилцаатай байдаг.
Тэд тоглоом тоглодоггүй. Аливаа зүйлд нухацтай, хүмүүст өөрийн бодлоо төдийлөн хэлээд байдаггүй. Гэхдээ хэлэх зүйлээ шударгаар хэлчихдэг нэгэн.
Тэр интернетээр өөрийн танилаа хайж, үзэж суух нь цаг үрэх ажил гэж үздэг.
9. Албум
Түүний албуманд аялах үеийн зурагнууд байвал тэр аялах дуртай нэгэн. Харин түүний ах эгч дүүгийн зураг байвал түүний хувьд гэр бүл нь маш чухал. Харин найзынх нь хуримын зураг байвал тэр найз нөхдийн холбоогоо нандигнадаг гэсэн үг.
Та бага ч гэсэн түүний талаар мэдээлэлтэй болсон гэдэгт найдаж байна.
tsahim.net Ундрал
safaf