Бичлэгийн тоо 2,391

           “Инээж өсөөрэй ”сан

 

 

“Инээж өсөөрэй ” сангийн тухай :

 

БНСУ-д ажиллаж амьдарч буй хүсэл зорилго нэгтэй залуучууд нэгдэн “Инээж өсөөрэй” санг 2010оны 5сарын 16-ны өдөр үүсгэн байгуулсан. Тус сан нь Монголын хүүхэд багачуудын хөгжил боловсролыг дэмжих, Монгол дахь нэн ядуу өрхийн болон хараа хяналтгүй хүүхдүүдийг дэмжих, хүүхэд багачуудын сайн сайхан ирээдүйн төлөө гэсэн санаа бодлын улмаас нэгдсэн хүмүүсээс бүрдсэн төрийн бус байгууллага.

 

 

Сангийн удирдах зөвлөл :

 

Сангийн тэргүүн – С. Бадамбазар

Сангийн удирдах зөвлөлийн гишүүд : Х.Баярмаа, Ц.Галбадрах, О.Гантуяа, Ш.Мөнгөнчимэг, Л.Оргил, Г.Хишигбуян, П.Энхтайван

 

 

Бидний эрхэм зорилго :

 

Монголын хүүхэд багачуудын сурч боловсрох орчинг дээшлүүлэх.

Амьдралын төвшин доогуур өрхийн болон өнчин, ядуу, орон гэргүй хүүхдүүдэд хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг анхан шатны хэрэгцээт зүйлсээр болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх.

 

Монгол улсын оюунлаг, эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай иргэдийг төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллах.

 

Монгол үндэснийхээ ёс заншил, өв уламжлалыг хойч болсон үр хүүхэддээ зааж сургах.

 

Гэр бүлийнхээ дунд эцэг эхийн хайр халамжинд өсч хүмүүжих орчныг бүрдүүлж, эцэг эхчүүдийг хүүхэд хүмүүжүүлэх, өрхийн амьжиргааны болон бусад шаардлагатай сургалтанд хамруулах.

 

Монгол хүүхдүүдийг биe бялдрын өв тэгш хөгжилтөй, эрүүл чийрэг болгон өсгөж хүмүүжүүлэх зорилгоор спорт тоглоомын талбайг олноор бий болгох, одоогоор ашиглагдаж буйг нь сэргээн засварлаж шинэчлэн, хүүхдийн тоглоомын талбайг зөөлөн хучилттай болгох.

 

Монгол хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүсэл сонирхлыг нь хөгжүүлэх дугуйлан, дамжаанд үнэ төлбөргүй хамруулах.

 

Монгол орноороо болон гадаадын улс оронд хямд зардлаар аялж танилцах, хэл сурах боломж олгох.

 

 

 

 

 

Өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын тайлан :

 

Сангийн тухай олон нийтэд сурталчилж ойлгуулан, олон хүмүүсийн санаа бодлыг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусгах зорилгоор гадаад дотоодын олон сайтуудад уриалга зарлал бичин, өөрсдийн и-мэйл хаяг болон утсаар нийтдээ 260гаруй байгууллага хүмүүстэй холбогдон баяр талархлын үг, дэмжиж хамтран ажиллах хүсэлт, санал зөвлөгөөг сонсож ярилцлаа.

 

Тус санд одоогоор Америк, Англи, Герман, Нидерланд, Солонгос, Хятад улсуудад ажиллаж амьдарч буй Монголчуудын төлөөлөл холбогдон, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлээд байна.

 

2010.5.23-нд олон нийтэд нээлттэй хурал зарлан хуралдаж, сангийн ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

 

Санг үүсгэн байгууллагчдын хандиваар хүүхдийн баярыг тохиолдуулан Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдэд бэлэг тарааж, эмчийн үзлэгт хамруулан, амьдарч сурах эрх нь зөрчигдөж байгаа эдгээр хүүхдүүдийн тухай үнэн бодит мэдээллийг хүргэх, цаашид хэрхэн ямар дэмжлэг туслалцаа үзүүлж, хогон дунд биш эрүүл саруул орчинд өсч төлөвшин, нийгэмшүүлэх нь зөв зүйтэй болохыг олон нийтээр хэлэлцэж шийдэх үүднээс Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийн тасаг ТВ 9, ТВ 5, С1 телевизүүдтэй хамтран нэвтрүүлэг сурвалжлага хийхээр боллоо.

 

Мөн хараа, сонсголын бэрхшээлтэй, асрах газрын хүүхдүүдэд бэлэг өгөх ажлыг зохион байгуулж байна.

 

 

Ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө:

 

Сангийн ажлыг олон нийтэд ил тод байлгах үүднээс гишүүд дэмжигчдийн хандив тусламжийн бүртгэл, зарцуулсан тайланг нээлттэй мэдээлэх.

 

Сангийн лого бүхий энгэрийн тэмдэг, нэрийн хуудас, зурагт хуудас, ханын хуанли зэрэг зар сурталчилгааны материалыг хэвлүүлж тараах.

 

Сангийн удирдах зөвлөлд сонгогдсон хүмүүс нь өөр өөрийнхөө ажилд туслах, хамтарч ажиллах ажлын баг бүрдүүлэх.

 

Карго, хоолны газар зэрэг монголчууд олноор үйлчлүүлдэг газруудын хаяг, холбоо барих утсыг олж холбоо тогтоон, хандивын хайрцаг байрлуулах, хандив тусламжийн хувцас, эд зүйлсийг хүлээн авч хадгалах байр хүсэх.

 

Бясалгалын сүм, буддын сүм, Христийн чуулган зэрэг сүм хийд, буяны байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах, хандивын хайрцаг байрлуулах, хандив тусламжийн хувцас, эд зүйлсийг хүлээн авч хадгалах байр хүсэх.

 

Найз нөхөд сонирхлын бүлгэмүүдээр дамжуулан сангийнхаа тухай сурталчлах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

 

 

Манай санд БНСУ -д болон гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч, суралцаж байгаа, эх орондоо байгаа хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хэн боловч гишүүнээр элсэх, хандив өгөх, удирдах зөвлөлийн хуралд оролцох, төсвийн тайланд хяналт тавих бүрэн эрхтэй.

 

 

Манай сангийн дараагийн ээлжит хурал нь 2010оны 6сарын 6-ны өдрийн 16цагаас онлайнаар явагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Бидэнтэй daruuhan01@yahoo.com болон kh_bayarmaa53@yahoo.com и-мэйл хаягаар холбогдох юмуу 010-5838-1204, 010-2204-2497 дугаарын утсаар холбогдоно уу.


SDC10989.jpg SDC10992.jpg SDC10993.jpg SDC11004.jpg SDC11014.jpg SDC11019.jpg SDC11024.jpg SDC11027.jpg SDC11031.jpg SDC11036.jpg SDC11043.jpg SDC11048.jpg SDC11050.jpglang="MN"> 

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3205863/0c8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1761 хэн нь садар самуун бэ/ [1] эмүгэ 2010-08-01 2671
1760 Ганхуягын МАНДАЛБАЯР-Т [3] yoshy 2010-07-30 2373
1759 Нэг ертөнц хоёр өнгө- /Бүх гэр бүл залхууралгүй уншаарай/ [3] Маралгоо 2010-07-26 2547
1758 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг Маралгоо 2010-07-26 2132
1757 medeh hun baival helj uguuch [2] dmbl 2010-07-26 1814
1756 gadaadiin irgenii unemleh [3] hulguush 2010-07-18 2487
1755 Монгол хүүхнүүдээ өмөөрмөөр байна [13] Маралгоо 2010-07-12 6597
1754 Сайхан наадаарай [1] batsy1 2010-07-09 1661
1753 САЙХАН НААДААРАЙ [1] monh-monk 2010-07-08 2566
1752 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [3] korea_school 2010-07-06 2758
1751 helj ogch tusalan uu [1] janet 2010-07-04 1586
1750 mgl chuud bid bosoh tsag boljee... [1] saakaaa 2010-07-03 1814
1749 Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав monh-monk 2010-07-01 1892
1748 Цагаач иргэдийн хүүхдэд зориулсан олон улсын олон соёлт сургууль emeraldsh 2010-06-27 1853
1747 Цэрэгт явсан залуу нэг хоноод ийм болоод ирэх ч гэж [3] dolgoonherlen31 2010-06-25 2365
1746 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school 2010-06-24 2103
1745 이태원 Itevon-d Mongol restoranii tuxai~~ [8] eegiinaa 2010-06-21 2544
1744 НЭГ УЛС НЭГ НААДАМ monh-monk 2010-06-20 1600
1743 Гадаадад амьдарч буй Монголчуудын анхдугаар Хуралдай monh-monk 2010-06-17 5704
1742 Эзэнгүйдэл: Таны охин хаана явна? [1] daruuhan01 2010-06-16 2564
1741 YAAHIIN BOL MEDEH HVN BN UU?? [3] lemon_gr 2010-06-15 2412
1740 ene hujaa nariig [3] snoopdogg 2010-06-14 2089
1739 omhii sanaat solongoschuud [2] pizdachini 2010-06-14 4006
1738 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭÝÄ ÝÕ ÎÐÎÍÄÎÎ ÈÐÝÃÑÄÈÉÍ АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО monh-monk 2010-06-13 1872
1737 “Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ” [4] Маралгоо 2010-06-11 2372
1736 Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой [2] Маралгоо 2010-06-11 2036
1735 ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ Маралгоо 2010-06-11 1898
1734 Хоолны мөнгөний төлөө 66 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг bayarmaa_korea 2010-06-10 2490
1733 gereeniihnees asuuh zuil bna [12] dmbl 2010-06-08 1979
1732 Инээж өсөөрэи сан bayarmaa_korea 2010-06-05 3146
1731 몽골 출신 당선자~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [7] eegiinaa 2010-06-03 2800
1730 Hi5, Facebook – ээр нь тухайн эрийг тодорхойлвол [2] Levi`s 2010-05-31 2362
1729 Хөөмий Монголын өв мөн эсэхийг шийднэ. [2] 현아 2010-05-31 2275
» Инээж өсөөрэи Сангийн танилцуулга bayarmaa_korea 2010-05-29 2041
1727 Сөүлийн Сичон,Итовоны гудамжинд МОНГОЛ ресторан нээгдэнэ. monh-monk 2010-05-27 2311
1726 МОНГОЛД СОЛОНГОС ДАХь ЦАЛИН АВАХ БОЛОМЖ БИЙ [2] monh-monk 2010-05-27 2704
1725 МИАТ ХК-Д ЮУ БОЛООД БАЙНА ВЭ [1] ☆∽zarko∽☆ 2010-05-26 2561
1724 6·2 Oron nutgiin songuulid Mongol emegtei xvchee sorij baina eegiinaa 2010-05-26 6910
1723 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2106
1722 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2370
1721 Аав, ээж хоёр нь визийн зєрчилтэй амьдарч байсны хариуцлагыг тєрєєд дєнгєж гурван cap болж байгаа бяцхан охинд нь солонгосууд давхар vvрvvлжээ. [4] ӨДРИЙН МЭНД 2010-05-25 2325
1720 БНСУ-д АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ [1] monh-monk 2010-05-23 3770
1719 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь [4] daruuhan01 2010-05-22 7659
1718 ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus 2010-05-21 5331
1717 Hye Mongolchudinha gund sortiin naadam zohioyo. Ch.Nyamka 2010-05-20 1559
배너신청
자생병원

배너신청