Бичлэгийн тоо 2,391

Английн Би-Би-Си агентлагийн интернэт хуудаснаа сэтгүүлч Крис Хогг Монголын үндсэрхэг үзэлт бүлэглэлийн талаар бичсэн нийтлэл гарсныг уншигч та бүхэнд толилуулж байна.МонголУлсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгойд дэлхийн II дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлсэн цогцолбор байдаг.


Зөвлөлтийн арми нацист Германчуудыг ялахад Монголчууд тусалж байсан билээ. Энэ ялалтаас хойш олон арван жил өнгөрсний дараа тус улсад Оросын нөлөө ихээр нэвтэрчээ. Харин одоо цагт Монголд Хятад улс бусад улсыг бодвол ихээхэн хөрөнгө оруулж байгаа юм. Энэ их хөрөнгийн зарим нь буцалтгүй тусламж, зарим хэсэг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр орж ирж байгаа. Энэ онд л гэхэд Хятадын ардын чөлөөлөх арми Монголын зэвсэгт хүчинд гурван сая гаруй долларын тусламж үзүүлжээ. Тус хоёр улсын зэвсэгт хүчний генерал тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монгол, Хятадын дээд тушаалтай офицерүүд хундага тулган бие бие рүүгээ инээмсэглэж байлаа.
Харин үүнд зарим Монгол хүн төдийлөн дуртай байгаагүйгээс гадна Хятадууд яг үнэндээ тэднээс юу хүсч байгааг мэдэхийг хүсдэг.
Монголчууд урд хөрш гэгдэх Хятадыг дээрэнгүй улс гэж сэжиглэдгээс гадна тэднийг өглөгч бус улс гэж үзэн хамтын ажиллагаа гэсэн нэрийдлээр монголчуудын амьдралыг бусниулах эхлэлээ тавьж байна гэж үздэг аж.
ЗҮГЭЭР ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭН
Монголчуудын дургүйцлээ илэрхийлж буй байдлыг олж мэдэх тийм ч хэцүү биш. Улаанбаатар хотын барилгын хана, хашаа зэрэгт хас тэмдэг, дургүйцлээ илэрхийлсэн уриа лоозон бүхий бичиг хаа сайгүй тааралддаг. Түүнчлэн интернэт хуудасны үндсэрхэх бүлэглэлүүд Монгол угсаатныг үгүй болгохыг оролдож байгаа үйлдэлтэй хэрхэн тэмцэх талаар мэтгэлпдэг. Үүнээс гадна интернэтийн «Youtube» сайтад хятад эртэй нөхөрлөсөн Монгол эмэгтэйн үсийг хусан шийтгэж байгааг харуулсан бичлэг тавин өөрсдийн үндсэрхэх үзлээ илэрхийлжээ. Хэрэв хятад эртэй унтвал үсийг нь хусна гэсэн анхааруулга Монгол эмэгтэйчүүдэд томоохон сэрэмжлүүлэг болжээ. Энэ сэрэмжлүүлгийг Даяар Монгол бүлэглэлийн гишүүд хийсэн байна.

Хэт барууны үзэлт бүлэглэл буюу Монголын үндсэрхэг үзэлт тус бүлэглэлийг Зэнэмядарын Эрдэнэбилэг үүсгэн байгуулжээ. Түүний бүлэглэлийн вэб хуудаснаа гишүүд нь нацистуудын туг намируулж байгаа гэрэл зургийг нийтэлжээ. Хас тэмдэг тус бүлэглэлийн бэлгэ тэмдэг болжээ. Эрдэнэбилэг өөрийгөө нео нацист бус үндсэрхэх үзэлтэн гэж хэлжээ. Тэрбээр бидэнтэй уулзахдаа үндэсний хувцасаа өмсөн иржээ. Энэ нь нүүдэлчин Монголчуудын хувцас юм.
Даяар Монгол бүлэглэл эмэгтэйчүүд болон гадаадын иргэдэд халддаг гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд шүүмжилдэг юм. Эрдэнэбилэг хүчирхийллийг буруушаадаг ч гадаадын иргэдтэй явалдсан эмэгтэйн үсийг хуссан үйлдлийг хамгаалсан байна. «Гадаад хүнтэй явсан эмэгтэйн үсийг хуссаныг би зөв гэж боддог. Хэрэв Монгол хүмүүсээс асуувал ихэнх нь үүнийг дэмжинэ. Гадаад иргэд Монгол Улсын хуулийг зөрчиж байгааг залуучууд харж, дургүйцдэг. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийн тулд тэднийг сүрдүүлж, заримдаа биед нь халддаг. Энэ нь буруу үйлдэл ч гэлээ олон удаа гарч байгаа. Тэдгээрт манай бүлэглэлийн зарим гишүүн нэр холбогдсон байдаг ч дийлэнх тохиолдолд гишүүнчлэлгүй хүмүүс байдаг. Тэд бидний үйл ажиллагааг дэмждэг байж магадгүй ч бид тэднийг мэдэхгүй» гэж Эрдэнэбилэг хэлжээ.
Бидний энэ ярианд тус бүлэглэлийн гишүүн Жамсрангийн Соронзон гэдэг 28 настай залуу нэгдсэн юм. Тэрбээр цахилгаанчин мэргэжилтэй бөгөөд саяхан Даяар Монгол хөдөлгөөнд элсчээ. Энэ залуу цэргийн өмд, хар өнгийн богино ханцуйтай цамц өмсөн хүзүүндээ хас тэмдгийн дүрстэй гинж зүүжээ. «Германы үндсэрхэх үзэлтнүүд үндэстнээ цэвэр байлгахыг хүсдэг байсан.
Тиймээс миний хувьд хас тэмдэг Монгол үндэстнээ цэврээр нь хадгалахыг хүсдэгийн бэлгэдэл болдог. Энэ тэмдгээр би нацист Германыг дэмждэг гэсэн үг биш. Би бол зүгээр л үндсэрхэх үзэлтэн. Монгол үндэстэн цэврээрээ үлдэх ёстой» гэж Соронзон хэлжээ.

ЗОЛИОС
Монголд байгаа гадаадын компаниудын үйл ажиллагаанд тус улсын хүн амын ихэнх нь санаа зовнидог гэдэгт Улаанбаатар хот дахь ижил хүйстнүүдиин эрхийн төлөө тэмцдэг Робин Гарнер санал нэг байгаагаа хэлжээ.
Тус улсын байгалийн нөөц баялаг, үнэт хөрөнгийн ихэнхийг гадаадын иргэдэд худалдаж байгааг тэд харж байна. Үүнээс үүдэлтэй бухимдал хэт барууны үзэлтнүүдийн хүчирхийллийг улам бадраан тэдний халдлагад ижил хүйстнүүдийн бүлэглэл ч өртөх болсонд Гарнер санаа зовниж байгаа аж. Хэт барууны үзэлт бүлэглэлийн гишүүдийн халдлагад өртсөн трансжендер хоёр эмэгтэй /эсрэг хүйстнийхээ адил хувцаслаж, эмэгтэй юм шиг харагдах сонирхолтой эрэгтэй/ эх орноосоо дүрвэн гарчээ.
Улаанбаатар хотод сар бүр болдог ижил хүйстнүүдийн үдэшлэгийн дараа энэ арга хэмжээнд оролцсон 19 настай залуу тэдний халдлагад өртөн зодуулсан байна. «Би гудамжаар явахдаа халдлагад өртөхөөс сэргийлэн үргэлж хамгаалалттай явдаг. Би халдлагад өртөхөөс үргэлж айдаг» гэж ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч Цэдэндэмбэрэлийн Отгонбаатар гэдэг залуу ярьжээ.
2008 оны Монголын парламентын сонгуулийн үеэр явуулсан санал асуулгаар хэт барууны үзэлт бүлэглэлтэй холбоотой нам нэг хүрэхгүй хувийн санал авч байжээ. Улаанбаатар хотын төвийн нэгэн баарыг нацистын дурсгалт зүйлээр чимэглэсэн байв. Тус газрын хананд нацистуудын үзэл суртал бүхий зургууд наан нацист герман цэргийн хувцас өмсүүлсэн маникен тавьжээ. Энэ газар тэрс үзэлтнүүд байгаагүй харин хэдэн охин булангийн ширээнд суун хөөрөлдөж байв. Үүнээс харахад нацистуудын энэ бэлгэ тэмдэг нь тус газар бус хаа нэг өөр газар л өдөөн хатгасан үйлдэл гаргадаг бололтой гэсэн сэтгэгдэл төрсөн юм.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3645803/b92/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2326
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1810
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1865
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2779
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2078
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1956
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2239
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1598
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3464
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1741
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2173
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2197
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2396
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2617
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1623
» Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1845
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2337
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2136
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1948
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2026
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1628
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1598
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1701
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1465
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1825
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2593
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1754
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2072
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2459
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2726
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1755
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2268
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2386
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2039
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2496
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2342
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6684
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1776
1768 Цонх monh-monk 2010-08-14 1754
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2196
1766 admind [5] k..............k 2010-08-11 1724
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2520
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1780
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1354
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 1997
배너신청
자생병원

배너신청