Бичлэгийн тоо 2,391

Мөрөөдлийн эгч /өгүүллэг/

Зүүд зөнгийнхөө хязгаараас ч тэр нүдийг хайж үзсэн. Зүрхнийхээ гүн лүү улам шигдэн дотогшлох гунигаасаа ч хайсан. Гэтэл эхэр татан шүүрс алдахаас өөрийг мэдэрсэнгүй.

Би тэр үед дөнгөж долоохон настай байжээ. Цасан шуурганд салхи сөрөн алхахад томдсон хуучин хүрэмний минь хормой хөөрөгдөн жихүүн жаварт нуруу, гэдэс хайрагдана. Салхинд алдчихгүйн тулд талхны мөнгөө чанга базсан гар минь бадайран бээрч, сарьс шиг хоёр дэлдэн чих минь тасран алдаж час часхийнэ. Ядаж дэлгүүр хол, гурван гудамжны цаана. Дэлгүүрийн хаалганд савуулах шахам арай гэж ороод бадайрсан алгаа алгуурхан дэлгэж, мөнгөө өглөө.

Талхаа энгэртээ тэврэн дэлгүүрээс гарахад өөдөөс мөс мэт салхи шавхуурдан хайр найргүй хацрыг минь алгадахад, амьсгал минь бөглөрч, толгойгоо дальжгасхийлгэхэд өнөө муу хүрэмний нь энгэр хоёр тийш ярагдан, далавч шиг хийслээ. Би талхаа газар алдаж, хунгарласан цасанд элээ шиг л нэвсгэсхийн уналаа. Цасан хунгарт хамраараа хатган унах тэр агшинд хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх залуухан эгч намайг татаж босголоо. “Миний дүү бос, Хөлдлөө ш дээ” хэмээн цасыг минь гөвж өгөхөд тэр эгчийн хөгжүүн баясгалантай царай, тунгалаг хар нүднээс урьд өмнө миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их гэрэлт хайр асгарч, энэ хүйтэнд хаанаас нь гардаг халуун бэ гэмээр хачин дулаахан гараараа тасрах шахсан чихийг минь дарж, хоёр гарыг минь атгаж бүлээцүүлэхэд бүхий л бие минь халуу оргих шиг болсон сон. Би бүр юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л эрүү амаа зодолдуулан дагжтал чичрэн зогсоход өнөө эгч товч нь тасраад уначихсан хүрэмний энгэрийг лав гэгч нь зөрүүлээд, захы минь босгож, газар алдсан талхыг минь тэврүүлэн “За дүү минь дэгдээд харьчих” гэж өхөөрдсөн өнгөөр инээмсэглэн хэлж билээ.

Би талхаа тас тэврэн гэрээдээ гүйснээ өөрийн эрхгүй эргэн өнөө эгчийн араас мэлмэртэл ширтэн хоцорсон сон. Тэр эгч цасан шуурганаас гэнэтхэн гарч ирсэн шигээ тэнгэрээс тасралтгүй лавсан унаж өтгөрөн ээрсэн их цасан дунд цоглог алхсаар шингэн алга болсон сон. Түүнээс хойш нөгөө эгчийг гараад ирэх болов уу гэж бүтэн өвөлжин цөхөртлөө хүлээсэн ч бараа сураггүй. Хавар цас хайлж, газар тарлантахад “цасан дундаас ирсэн, цасан дунд шингэсэн мөрөөдлийн эгч минь…” гэж шийдсэнээсээ хойш түүнийг харуулдахаас больсон.

Гэвч үйлийн хорвоод эргэлдэх хэрмэл амьдралын минь утга учир, битүүлэг мөрөөдөл чухам тэр дулаахан гарыг олоход л юм шиг, орчин тойрондоо тааралдсан бүсгүй хүн болгоноос итгэл хайрласан шидэт харцыг эрсээр л явлаа.

Намайг талханд явуулсан авга эгчийнхээ нүднээс олох гэж харлаа. Тэрний нүднээс хайр урсах нь бүү хэл, яг тэр цасан шуургатай өдрийн тэнгэр шиг хүйтэн жавар сэнгэнүүлэн шилбүүрдэх нь тэр. Тийм болохоор харахаас жихүүдэс хүрэн жийрхдэг болсон.

Миний ээжид… гэж бодоод ээжийнхээ нүд рүү горьдон ширттэл ямар ч доромжлол залхаалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хүлцэнгүй бор нүд айдсаар мэлтийж байлаа. Түүнээс хойш би ээжийнхээ нүднээс дальдардаг болсон.

Намайг “Эмээ, эмээ” хэмээн гүйж очиход өөдөөс тосон чадлаараа л хурдлан майжганасаар ирдэг, энэ орчлонд намайг хүн болж төрсөнд минь баярладаг, магадгүй бас харамсдаг эмээгийнхээ өөдөөс нухацтай хартал “надаас хойш яана даа” гэх итгэл алдарч хярлайсан, аврал эрэх мэт цөхрөнгүй харцтай тулгараад, бас л, дахин харахаас гэрэвшдэг боллоо.

Би “мөрөөдлийн эгчтэй” учирсан тэр өдрөөс хойш анхны цас хаялах болгонд ер бусын цовоо цолгиноор сэтгэл хөглөгдөн, тэртээ дээрээс нисэн ирэх ивээл хайрыг хүлээн цагаан тэнгэр өөд илбэдүүлсэн мэт гөлөрдөг билээ. Гэвч тэр эгч харь ертөнцийн гэгээнээс тасарч цастай хамт ирээд тэр цастайгаа буцчихсан юм шиг…ор мөргүй.

Харин амьдралын нугачаан дунд бүдэрч унаад айдас түгшүүр, гаслант нулимсанд живэхэд өнөө эгч зурсхийтэл гэрэлтээд “Миний дүү бос” хэмээн аядуу намуухан ч “Чи чадна” гэсэн итгэлтэй сэргэлэн өнгөөр хэлж, зүрх сэтгэлийн минь шархыг илааршуулж орхиод л алга болчихно. Тэр хүйтэн цаснаас “мөрөөдлийн эгч минь” намайг татаж гаргаагүй бол миний сэтгэл тэр чигтээ царцах байсан биз ээ.

Бээрч улайсан гарыг минь атгасан халуун илч л өнөө болтол миний судсаар гүйж, гудмалсан харанхуй хавцал мэт амьдралыг тэр эрчим хүчээр туулж яваа ч юм шиг…

Хожим түймэр шиг дүрэлзэх дурлалдаа шатсан амраг бүсгүйнхээ нүднээс тэр харцыг олох гэж шуналтайгаар цоо ширттэл, тэрний минь нүд харин, надаас хязгааргүй их хайрыг цөхрөлтгүй нэхэн мэлмэрч байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5608505/6e1/trackback

profile

notorious

2013.09.08 17:49:14
*.144.45.87

 

Cолонгост борлуулалтаараа номер-1 SAMSUNG ZIPEL хөргөгч 1,190,000 won, LG DIOS хөргөгч  990,000 won Монголд шууд таарна !Та бүхэн өргөнөөр сонирхоно уу? MGLSKY цахилгаан барааны дэлгүүр  УТАС-02-2275-1698  WWW.MGLSKY.COM

**MGL гишүүн*

2014.04.25 20:40:47
*.144.45.87

FDHYDHDFHD

**MGL гишүүн*

2014.04.25 20:48:11
*.144.45.87

edwqrqrq

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1986 Бард төрөл буюу Үхлийн дараахь 49 хоног Tsetsen99 2012-01-25 4117
1985 sain baitsgaanuu? [2] sfs 2012-01-20 2521
1984 Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай [3] monh-monk 2012-01-17 3049
1983 Бидний амьдралд ч гэсэн энэ зарчим адилхан. [3] Education2010 2012-01-14 2523
1982 Гар утас - таны амьдралыг устгана [3] Ээж минь 2012-01-10 3496
1981 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол 2012-01-09 2104
1980 nadad tuslamj heregtei bn [4] jargal 2012-01-06 4187
1979 Sonsohod sonsgoltoi ners [5] Gartaamaa 2012-01-05 3941
1978 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье [1] Ээж минь 2011-12-31 2499
1977 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ДАА ДЭМ ТӨВӨӨС МЭНДЧИЛЖ БАЙНА [1] monh-monk 2011-12-31 2337
1976 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ monh-monk 2011-12-31 2574
1975 Луу жилд таныг юу хүлээж байна? [14] Ээж минь 2011-12-30 4700
1974 arai ch dee,.. [9] Galilus 2011-12-29 3995
» Мөрөөдлийн эгч /өгүүллэг/ (jagaanaad) [3] erhun88 2011-12-27 2704
1972 Zavtai bol sanaa onoogoo bicheerei [1] erdeniigerel 2011-12-27 2304
1971 Кимvра Аяако - "Тархины тураал" monh-monk 2011-12-25 2452
1970 minii mongoliin zaluus haana bn? [5] daruuhan... 2011-12-05 2814
1969 Шал утгагүй санагдаж байна hellen 2011-12-05 2561
1968 Төгрөгийн ханш унахгүй [1] sinbi 2011-11-26 2670
1967 hi zaluusaabusinessd hamtarwal yamarwe [2] GALZUU GANTS 2011-11-24 2521
1966 1 jiliin viz talaar zobolgooogooch Duya 2011-11-23 2770
1965 mp3 haanaas tatah be heleed ogooch [2] BAT1111 2011-11-18 2344
1964 Tov iamagiin haryat ''B...Bolormaag naiz Badamgarav Dalai nar haij bn uram.01 2011-11-17 1810
1963 Эцэг эхийг хайрлах ёсны талаарх Эмозын үзэл бодол Coolio_12 2011-11-17 1982
1962 obor mongoliin ordost malqinii aslsan nig harsalt hereg garlaa ! [7] nominhuar 2011-10-24 3063
1961 Монгол хүн Би- гээ хэрхэн таних вэ? [4] Tsetsen99 2011-10-24 3352
1960 Амьдралаа, ирээдүйн монголыг бодож л байгаа бол битгий буц. Монгол улс өнөөдөр онц аюултай байдалд байна. [9] monh-monk 2011-10-23 3515
1959 тусламж [6] tumur 2011-10-21 2382
1958 Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа” гэж Стив Жобс [5] monh-monk 2011-10-19 5662
1957 zuwlogoo ogooch [3] gegeen_mgl 2011-10-16 2276
1956 Анхаар!!! Төрөл бүрийн газар [3] advance 2011-10-16 2862
1955 Дээд ястангууд [6] Tsetsen99 2011-10-14 2471
1954 Иргэний бүртгэл мэдээлэл [1] mgIcIub 2011-10-10 4937
1953 2012 onii Namuudiin muriin hutulbur [7] Sk9911 2011-10-09 3019
1952 AMIDRALD OIR SANAA [3] Sk9911 2011-10-09 2532
1951 UNALTIN ZARCHIM [2] Sk9911 2011-10-09 1938
1950 ZUBHUN CHANARTAI VILCHILEE L CHUHAL [15] Sk9911 2011-10-09 2188
1949 Ус руу шүлс хаяж болохгүй! [2] amanda12 2011-10-05 2595
1948 ШАР СУДАРТ ГЭГЭЭРЭЛ гэдгийг хэрхэн бичив. amanda12 2011-10-04 2169
1947 Эхийн сэтгэл [3] amanda12 2011-09-28 4375
1946 MONGOL HUN BUHEN UNSH [3] amanda12 2011-09-24 2653
1945 MONGOL ORNOO AVRAHAD MINI TUSLAACH [1] amanda12 2011-09-24 1995
1944 Tuslaach humuusee ?? [10] shinejil_22 2011-09-19 1884
1943 Mongoloo gesen hun buhen unshina uu?! [6] amanda12 2011-09-18 1914
1942 hi tuslaarai [2] tulga 2011-09-08 1846
배너신청
자생병원

배너신청