Бичлэгийн тоо 2,391
Алс хол хүний нутагт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирж буй шинэ оны мэнд хүргэж, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд миний бие мэндчилж байгаадаа баяртай байна.

Өнгөрөн одож буй 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний 2220, Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил байлаа.

Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам баяжуулан хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн.

Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм.

Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 72 гаруй мянган хүн шинээр байнгын ажлын байртай болов. Ирэх онд энэ ажил үргэлжилж бага орлоготой гэр бүлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллах болно.

Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт- 6235, уул уурхай эрчим хүчний салбарт -165, эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт –125, Хууль эрх зүй салбарт-61 ажлын байрны бодит хэрэгцээ байгаа ба нарийн мэргэжлийн тухайлбал, агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна.

Түүнчлэн шинээр үүсгэн байгуулагдаж буй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад гадаад хэлний зохих мэдлэг, орчин үеийн технологийн туршлага бүхий ажиллах хүчний хэрэгцээ ихээр бий болж, хүний нөөцийн бодлого шинэ, өндөр түвшинд тавигдаж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч тухайн үйлдвэрлэл дээр ажиллах, шаардлага хангахуйц нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус, дотооддоо богино хугацаанд бэлтгэх боломж хязгаарлагдмал байна.

Тиймээс Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад байгаа иргэдийнхээ боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар судалгаа хийж, ажил олгогч байгууллагуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, тэдэнтэй биечлэн болон онлайнаар уулзаж, харилцан мэдээлэл солилцох, эрэлт хэрэгцээг бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр, улс оронд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх зорилгоор “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт гадаадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт, Европ дахь Монголчуудын “Берлин-2011” чуулга уулзалт, “Зөгийн үүр” цахим уулзалт зөвлөгөөн зэрэг олон талт арга хэмжээг Засгийн газрын Тэргүүний хувиар өөрийн ивээл дор зохион байгуулж Та бүхнийхээ санал бодлыг байнга сонсож байна.

Цаашид ч гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний эзэмшсэн эрдэм боловсрол, давуу тал, боломж, туршлагыг улс орны хөгжилд татан оролцуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Гадаадад амьдарч буй иргэдийн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил одоо 35 оронд суугаа ЭСЯ-нд явагдаж байна. Энэхүү бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Та бүхэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр эх орны хувь хишиг болон ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний нэрийн данс нээж эзэмших боломж бүрдэх юм.

Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан Гадаад харилцааны яам дээр ажиллуулж байна.

Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна.

Түүнчлэн Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд Улсын Их хурлын сонгуульд саналаа өгөх эрхтэй боллоо.

Манай улс байгалийн баялгаа зөв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч 20 орчим хувьд хүрлээ. Цаашид ч өсөх хандлагатай байна.

Иймд эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тулгуурласан урт хугацааны стратегийн бодлогоор Монгол хүнийг хөгжүүлж, орлогын ялгаа багатай, байгаль орчноо хамгаалсан, бүс нутаг нь жигд хөгжсөн, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгосон, ядуурлыг даван туулсан 21-р зууны Монгол Улсыг бий болгож, удирдах хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна. Зорьж байгаа их бүтээн байгуулалтаа монгол хүн бид л өөрсдөө хийнэ.

Угтан ирж буй шинэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, Монгол Улсынхаа мандан бадралыг гардан бүтээгч нь болж хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувиар Та бүхэндээ уриалж байна.

Эх орныхоо хөгжлийн түүчээ болж, нийт Монголчуудаа манлайлан хөгжил дэвшлийг хамтдаа бүтээцгээе.

Монгол Улс маань үүрд дэвжин мандаж,

Монгол хүний сүлд хийморь ямагт бадарч байх болтугай.

2011 оны 12 дугаар сарын 30

Хүндэтгэн ёсолсон:

Монгол Улсын Ерөнхий сайд,

Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5621247/4f3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1986 solongosiin goo saihanii buteegdhvvn bolon baraa buteegdhvvn [1] ОЮУKA 2008-12-30 779
1985 МУ-ЫН ГХСАЙД С.БАТБОЛД БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ [1] finepix 2008-12-31 908
1984 ajil bn [1] saimuu 2008-12-31 726
1983 shine onii mend khurgey 2009 [2] Munkh-munkh 2009-01-01 931
1982 “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа . . . Munkh-munkh 2009-01-01 1005
1981 MONGOL [2] gts_t 2009-01-01 815
1980 Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм! [1] nikes 2009-01-02 1013
1979 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1383
1978 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1653
1977 hgoo saihanii bvteegdhvvn hudaldaalj bna [1] 고승민 2009-01-03 759
1976 Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өршөөл эрлээ [2] oron_zai 2009-01-03 941
1975 БӨХИЙН ӨРГӨӨНД ӨНГӨРҮҮЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮДЭШ [2] Munkh-munkh 2009-01-03 1029
1974 tsagaan hool- eruul mend!! [2] vege 2009-01-04 2973
1973 "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад Munkh-munkh 2009-01-04 1003
1972 Чингис хаан эргэж ирж байна [2] finepix 2009-01-04 1202
1971 Avyaslag ohidod sonirhuulah zuil bna [6] Producer 2009-01-04 1082
1970 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [5] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5872
1969 solongos zuir tsetsen ug [3] n_zo 2009-01-05 5999
1968 Зэсийн үнэ бага зэрэг нэмэгджээ [1] finepix 2009-01-05 740
1967 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 14 Munkh-munkh 2009-01-06 920
1966 urgah naran adil [2] .Black Cat 2009-01-06 879
1965 2008 оны дэлхийн хамгийн баян хүмүүс [1] Ирмүүн 2009-01-07 1616
1964 Төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ [1] Ирмүүн 2009-01-07 1153
1963 Энэ жилийн хамгийн үнэтэй жүжигчин [1] Ирмүүн 2009-01-07 911
1962 Монголын хамгийн баян 10 хүн [2] Ирмүүн 2009-01-07 2553
1961 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2126
1960 BILLARDNI SHIREE [1] baya 2009-01-10 881
1959 Xамгийн хямд зардлаар хэлний курст сурах боломж [1] .대학. 2009-01-10 719
1958 Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан! 나이키 2009-01-12 717
1957 Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ Levi`s 2009-01-12 928
1956 Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг урьдчилан хэлж байсан Ванга ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөсөн бэ? [2] finepix 2009-01-12 1053
1955 Солонгос хэлний сургалт [1] ABAP 2009-01-13 692
1954 hey [1] otog 2009-01-13 753
1953 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР [3] jaalhuu 2009-01-14 908
1952 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ [2] HENZA 2009-01-14 1313
1951 duu [1] otog 2009-01-14 847
1950 Захын нэг хятад хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ... oron_zai 2009-01-15 1081
1949 ajil haij bna [1] love star 2009-01-16 734
1948 Авсанд орох тэр л цагтаа [2] ....Badr Hari..... 2009-01-17 764
1947 Lkhagvaa-d: IL San -d baigaa Munkh-munkh 2009-01-17 774
1946 Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд [1] finepix 2009-01-17 1298
1945 Монгол биш, хятадууд [7] oron_zai 2009-01-18 1055
1944 90 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих нь [5] finepix 2009-01-18 928
1943 student ink kangwondo 2009-01-18 698
1942 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя :::БӨХ::: 2009-01-19 890
배너신청
자생병원

배너신청