Бичлэгийн тоо 2,391

Эрчүүд

Уншсан 1534 vote 0 2012.12.20 17:33:48

Хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд л цэвэршдэг гэж ойлгодог. Гэтэл эрэгтэй хүн бас цэвэршдэг байна. Эрэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу болох, бие организмд ямар өөрчлөлт гардаг, хэзээнээс цэвэршдэг зэргийн талаар бид эрэгтэйчүүд болон бөөрний “НОМУУТАЙ” эмнэлгийн эмч Баасанхүүтэй хамтран энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Амьдралынхаа турш бид эмэгтэй хүний л бие өвддөг, хямардаг, бие нь сулардаг юм шиг ойлгож, эрэгтэй хүн өвддөг биегүй, хямардаг сэтгэлгүй юм шиг ойлгож ирсэнийг олон хүмүүс хүлээн зөвшөөрөх буйзаа. Өвчин хэлж, биеээ эмчлүүлсэнийг нь бааштай гэж хэлэхээс наагуур. Гэтэл ингэж хандаж болохгүй гэдгийг анагаах ухаан бидэнд хэлээд л байдаг, харамсалтай нь бид тоодоггүй. Тухайлбал, ийм асуудлын нэг нь эрчүүдийн цэвэршилт. Энэ бол зөвхөн эрчүүдийн асуудал биш эхнэрүүдийн ч гэсэн асуудал учир эмэгтэйчүүд анхааралтай уншихыг зөвлөж байна.

Эрчүүдийн цэвэршилт гэж юу болох
Эрчүүдийн цэвэршилт гэдэг нь үндсэндээ эр хүнээс ялгардаг даавар нас ахих тусам буурдагтай холбоотойгоор эхэлдэг байна. Даавар бие организмд ямар их үүрэг гүйцэтгэдэгийг та бид сайн мэднэ. Энэ дааврын тусламжтайгаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгагдаж, эрэгтэй хүн бүдүүн хоолойтой, бадриун, хүч чадалтай биетэй байхын сацуу энэ дааврууд нь насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулдаг, бодисын солилцоонд нөлөөлдөг билээ. Товчхондоо бол бэлгийн дааврын ялгаруулалт багасаад, хүний организмд даавар хэмээх энэ чухал зүйл багасахаар цэвэршилт үүсч эхэлдэг байна. Үүнтэй холбоотойгоор биед маш их өөрчлөлт ордог.

Бодисын солилцоо буурснаар биеийн ерөнхий байдал суларч, артерийн даралт ихсэх, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлтүүд ордог. Хамгийн гол нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санааны хувьд маш том хямрал явагддаг байна. Тиймээс энэ үед эрүүл мэндээ сайтар хамгаалж, сэтгэл санаагаа тайван байлгах, аливаад өөдрөг, идэвхтэй хандах зэргээр бие организм болон мэдрэл, оюунаа хамгаалж чадвал энэхүү жам ёсны үйл явцыг тайван, хэвийн даван туулж болох аж.

Хэзээ эхэлж, хэр удаан үргэлжилдэг вэ?
Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар бол эрчүүдийн цэвэршилт 50-60 насанд эхэлдэг. Эмэгтэй хүн ч энэ насандаа цэвэршиж эхэлж, хөгширдөгийн нэгэн адил эр хүн ч байгалийн жамаар цэвэршдэг. Гэтэл сүүлийн үед, ялангуяа Монголд энэ нас харьцангуй залуужих болсон нь аюул юм. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь үүнд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Арав гаруйхан жилийн өмнө амьдрал харьцангуй санаа зовоох зүйл багатай, тайван, тогтмол цалингаа аваад амьдрахад болдог байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдсөн гэдгийг та бид мэднэ. Эрүүл мэнд их муу болсон.

Өвдөлтийн нас маш их залуужсан (үнэхээр эмчийн өвчтөнүүдийн нас, өвчнийг тэмдэглэсэн дэвтрийг нь харахад 19, 22, 25, 32, 42 зэрэг наснууд дурайж байлаа) зэрэг нь эрчүүдийн цэвэршилт эрт эхлэхэд хүргэж байгаа юм. Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа янз бүр. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил явагддаг. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь эр хүнд их хэцүү тусдаг. Хожуу эхлүүлж, богино хугацаанд явагдаж дуусгах нь тухайн хүний эрүүл мэндээ хэр зэрэг арчилж байгаагаас ихээхэн шалтгаалдаг байна.

Эхэлж байгаагийн шинж тэмдэг
Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг. Гэхдээ ийм шинжүүд ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуурт ч илэрч болно. Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтанд орох хэрэгтэй. Мэдээж байгалийн жам ёсоороо энэ цэвэршилт явагдаж эхэлж байгаа бол та санаагаа тэгтлээ их зовоох шаардлагагүй юм. Зүрх судас, даралт, мэдрэл, биеийн ерөнхий дархлаа зэргээ байнга анхаарч, тухай бүрт нь мэргэжлийн эмчид хандахад аюулгүй. Харин энэ шинжүүд харьцангуй эрт эхэлбэл андрологийн эмчид яаралтай хандахдаа битгий эргэлзээрэй. Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн өвчнүүд бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотой болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой өвчлөлүүд юм. Үүнд БЗХӨ олон тусах нь маш хортой.

Эмэгтэй хүн ямар нэгэн асуудал тулгарахад уйлж, орилж хашхираад сэтгэлээ нээчихдэг, ээждээ, найздаа, эмчид хандаад л асуудлаа шийдчихдэг. Харин эрэгтэйчүүд тийм биш. Зөвхөн эмчид хандахын тулд л хэд хэдэн удаа утсаар ярьдаг, шалгадаг, туршиж асуулт асуудаг. Итгэж болох нь гэдгийг мэдсэний дараа л сэтгэлээ нээж ирж үзүүлдэг байна. Харамсалтай нь ингэж удах нь эрүүл мэндэд нь л муугаар нөлөөлдөг. Энэ бол зүгээр нэг халуурч байгаа эсвэл ханиад хүрч байгаа үйл явц биш. Тиймээс анхааралтай хандах хэрэгтэй аж. Гэр бүлийн хүн ч энэ асуудалд чин сэтгэлээсээ хандаж, анхаарал халамжаа тавих нь зүйтэй. Манай эхнэрүүд ямар нэгэн өвчлөл илрэхэд бөөрний эм уулгачихдаг, тариа тарьдаг, түрхдэг, өөрсдөө нөхрөө эмчлэх гэдэг. Бүгдээрээ л эмч болчихдог дутагдалтай.

Гэтэл түрүү булчирхайтай холбоотой өвчин нь булчирхайн гаралтай өвчин, голомтот үрэвслүүдийг үүсгэж, нөхөн үржихийн эрхтэнүүдийг гэмтээдэг учир эмчийн хяналтанд байх шаардлагатай аж. Эхнэрүүд маань нөхрүүдтэйгээ хамт эмнэлэгт хандвал бүр сайн. Цэвэршилт эрт эхэлж буйгийн бусад дохионууд бол шөнө олон шээх, дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно. Мөн хэрэв танд цэвэршилт эрт эхлэхэд нөлөөлдөг өвчлөлүүд болох түрүү булчирхайн үрэвсэл, төмс дааврын үрэвсэл, элэг, бөөрний үрэвслүүд илэрч байгаа бол мөн эрэгтэйчүүдийн эмчид хандаарай. Эдгээрийг эмчлүүлэхгүй бол цэвэршилтийг түргэсгэх нөлөө үзүүлдэг байна.

Юуг анхаарах вэ?
Хамгийн гол нь эрэгтэй хүн өөрийгөө үр хүүхэддээ, хань ижилдээ, найз нөхөддөө, эх орондоо хэрэгтэй хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Цэвэршилт жам ёсоороо явагдаж байгаа бол үүнд санаа зовох зүйл байхгүй, энэ бол байгалийн хуулиараа явагдаж байгаа зүйл. Ийм үед эмэгтэй хүний анхаарал халамж ямар ч эм, тарианаас илүү чухал нөлөөтэй гэдгийг эхнэрүүд маань санаарай. Эр нөхрөө эрч хүчтэй сайхан эр хүн, сайхан хань, сайн аав болохыг нь дандаа сануулж байх нь чухал. Сэтгэл санаагаар тайван байж, өөрийгөө хөгширсөнд тооцолгүйгээр идэвхтэй, эрч хүчтэй, амьдралын баяр баясгалантайгаар амьдрах хэрэгтэй. Ингэж байж чадаж гэмээнэ энэхүү хямралыг богино хугацаанд амжилттай даван туулж чадна. Цэвэршилтийн төгсгөлийн шатандаа хүний бие организм дасан зохицож (дааврыг нэхэх нь багасаж) сэтгэл санаа ч, бие организм хэвийн, тайван байдалдаа ордог.

Цэвэршилт эрт эхлэхээс сэргийлэх нь
Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, эрүүл амьдралын дэглэм сахих, хоолны зөв дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг, оюуны өндөр ачаалалтай ажилладаг эрчүүд маань илүү өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Учир нь оюуны ажил гэдэг бол хүний бүхий л тамир тэнхээ, хүч чадлыг шавхаж, биеийг сульдуулдаг билээ. Хүн гэдэг бол байгалийн амьтан учир ямар ч өвчлөлд өртөх эрсдэлтэй.

Энэ бүхнээс өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлж байх нь чухал. Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүс хайр халамжаа сайн өгөх хэрэгтэй. Бие нь эв эрүүл, сав саруул хэрнээ гэр бүлийн хүйтэн, хөндий уур амьсгалаас болоод сэтгэл санаагаар хямарч, энэ нь бэлгийн үйл ажиллагаанд нь нөлөөлсөн олон эрчүүд эмчид ханддаг. Энэ бол харамсалтай зүйл. Иймээс эхнэр хүний нөлөө маш их юм.



profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6881739/615/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2256 er 2 em 3 hunii ajil bna snile9999 2015-11-14 439
2255 hodoo nogoonii ajil bna . snile9999 2015-11-12 446
2254 manjin hyraah er em ajil bna . mglnarsar 2015-11-11 453
2253 4_ er hunii bolomjiin ajil bna . snile9999 2015-11-10 442
2252 kimchinii uildvert er em ajil bna _ er em ajil bna . snile9999 2015-11-10 507
2251 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-11-10 465
2250 hodoo manjin hyraah ajil bna snile9999 2015-11-07 467
2249 er em ajil bna kimchinii uildvert snile9999 2015-11-07 455
2248 er 5 em 5 kimchinii uildvert ajil bna snile9999 2015-11-07 458
2247 10er 5 em ajil bna snile9999 2015-11-06 457
2246 em gyygyymaa hyraah ajil bna . snile9999 2015-11-06 458
2245 Asuuya baitsa manjingin ajild ix xiiwel sain awnal gexiin 행복해요1 2015-11-06 452
2244 er manjin hyraah ajilbna mglnarsar 2015-11-05 460
2243 awtomashinii akumlyator zarna youmesafe 2015-11-03 888
2242 youmesafe youmesafe 2015-11-03 456
2241 SOLONGOS ELCHIND OROH BVH MATERIALIIG NAIDVARTAI HYMD BATALGAATAI BVRDVVLJ OGNO shuugiinaa 2015-10-26 518
2240 mongol hoolni gazar gebe 2015-10-24 473
2239 Гуравдугаар эмнэлгийн урд автобусны зогсоолдоо ойрхон 3 өрөө байр зарна 88107303 center 2015-10-16 476
2238 Margaash ogloo ongotsnii buudal yavna Town bolon oir xavas ni OBM 2015-10-11 485
2237  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 511
2236  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 526
2235 mashin avna Zoro11 2015-09-23 518
2234 mashin avna Zoro11 2015-09-23 587
2233 3_ em byydliin ajil bna, mglnarsar 2015-09-14 523
2232 ОЮУТНУУДАА 2016 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА . "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-09-14 547
2231 Сансарт 3 өрөө байр зарна Dankook UBF 2015-08-27 551
2230 mongold bair zajna kafe1 2015-08-18 602
2229 buudal halgai99 2015-08-05 575
2228 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 494
2227 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-03 538
2226 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-22 639
2225 MIni pin golog zarna bnbn99 2015-07-20 666
2224 Solongosd dunguj tursun mongol huuhdiig solongos ulsiin irgen bolgoj boldiin boluu? ErhemTuruu 2015-07-11 638
2223 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-06-08 665
2222 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANAA solongoszuuchlal 2015-05-08 691
2221 Jaaznii uildweriin tonog tukhuurumj gozo 2015-04-21 610
2220 huuhed awch yawna 6sariin 13nd mongolruu mongolulss 2015-04-21 652
2219 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANA eegiibuugii 2015-04-20 701
2218 CAR CARGO mashin texnik hurdan shuurhai naidvartai teeverlene 010 2378 8363 saraa2014 2015-04-07 506
2217 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 707
2216 Сансарт 2 давхарт 1 өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ khukh 2015-03-27 614
2215 edgeer ugnuudiig orchuulj chadah hun bna uu? syys 2015-03-27 665
2214 Tani durtai pirmin buh torlin chunh baina bnbn99 2015-03-19 612
2213 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-03-18 662
2212 АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫНХ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА Education2010 2015-03-17 597
배너신청
자생병원

배너신청