Бичлэгийн тоо 2,391
  

               Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүдтэй байдаг. Тэгвэл тэр аз жаргал гэгч зүйлийг бид өөрсдөө хэрхэн бүтээх, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт нь маш энгийн. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг. Тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг. Мөн таны эрүүл мэнд болон гоо сайханд ч ашиг тустай билээ.

Тэгвэл инээд гэж юу вэ?
Хоёр хүйснийхэн цугласан үед эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 1.5 дахин их инээдэг ажээ. Тэгэхдээ эрчүүд нь голдуу инээх шалтгаан болдог байна. Бага насанд, цэцэглэг, сургуульд эсвэл гэрт алиалагч юм уу инээлгэх хүчин зүйлд хөвгүүд голдуу оролцсоор ирсэн тийм ч учраас эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд арай илүү урт насалдаг байна. 
Инээдэнд давуу тал олон бий. Юуны өмнө хумүүсийг нэгтгэн  сэтгэл санаагаа ойлголцоход нь туслана. Хөгжилтэй, хошин шогийг мэдэрдэг хүмүүс өөдрөг, сэтгэл хангалуун явдаг.
Хүний тархинд инээд хариуцдаг, түүнд үйлчилдэг эд эс байх бөгөөд дөнгөж хүртэхэд л шууд ажиллаж эхэлдэг байна. Тиймээс инээх үед хүний тархины эснээс биологийн антибиотик ялгарч энэ нь ямар ч хурц өвдөлтыг багасгадаг аж. Мөн витаминтай адил бодис дотоод эрхтэнд ялгарснаар дотоод  эрхтэнүүдийн витамины хэрэгцээний зарим хэсгийг хангаж дархлааг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, цусны эргэлтийг сайжируулж даралт хэвийн болж сэтгэн бодох  чадвар дээшилдэг ажээ.
Калифорнийн нэг эмнэлэгт ийм нэгэн туршилт хийжээ. Өглөө бүр сувилагч өвчтөнүүддээ хэдэн хошин шог ярьж өгөөд дараа нь хошин шогийн нэвтрүүлэг үзүүлдэг байв. Бусад тасгийнхныг бодвол энэ тасгийн өвчтөнүүдийн бие хурдан тэнхэрч байжээ.
Харин хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой янз бүрийн шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл, багтраа өвчнүүдийг инээдмийн эмчилгээгээр эмнэхэд үр дүнтэй. Тэр ч байтугай хавдрын өвчнүүд тогтмол инээлгэхэд эдгэрдэг байна. Хоргүй хавдрыг инээдээр эмчилсэн хэд хэдэн тохиолдол Австралид гаржээ.
 
         Немцийн нэг судлаачийнхаар инээхэд хүний 80 гаруй булчин ажилладаг байна. Цээжний булчингууд ажиллан, нүдний булчин агшиж зүрхний цохилт түргэсэн, даралт нэмэгдэн, амьсгаа түргэсэхэд цусанд орох хүчилтөрөгч нэмэгддэг аж.
Бидний амьдралд асуудал, үзэн ядалт, бухимдах үе олонтаа гарч байдаг. Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс алга болж, стресс тайлагдаж зүрхний гажиг болон зүрхний өвчнөөс хамгаалдаг байна. Инээд  нь амьсгалын дасгал ч болдог. Инээх үед гүн амьсгаа авдаг учираас хүний уушгинд сайнаар нөлөөлдөг байна. Таны хоромхон  зуурын инээд таны эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнд насан туршийн мөр үлдээдэг. Таны инээд ядарсан хүнд амралт болдог,гуньсан хүнд гэрэл гэгээг бэлэглэдэг, ажил хэрэгт тус дөхөм өгч амжилтыг авчирдаг билээ. Таны инээд бол үнэ төлбөргүй, хулгайлагдахгүй, худалдагдахгүй, үерхэл нөхөрлөлийг  бэхжүүлж орон гэрт аз жаргалыг авчирдаг билээ. Инээдэг хүнд аз ирдэг бөгөөд амжилтанд хүрэх хамгийн дөт зам юм. Инээмсэглэл бол амжилттай хүний имиж, тэрээр бидэнд ялалтын үрийг суулгаж өгч байдаг. ТИЙМЭЭС ТА ИНЭЭМСЭГЛЭ...
 
         Инээд  таны өгөөмөр сэтгэлээс, бусдыг хайрлах хайраас амьдралд талархах сэтгэлээс  тань ундарч урган гардаг. Та хаана ч явсан инээдээр өөрийгөө чимэж яваарай. Яагаад гэвэл инээдийг дагаж сайхан зүйлүүд татагдаж ирдэг.
Та хошин шогийн тоглолт тогтмол үзэж чадахгүй бол өөрийн амьдралд тохиолдсон инээдтэй зүйлээ ойр ойрхон эргэн санаж байхад гэмгүй. Инээдтэй санагддаг эд юмсаа хуучирсан ч гэсэн хаялгүй цуглуул. Тэгээд сэтгэл чинь тавгүй, түгшүүртэй үедээ тэр зүйлээ үзэхэд таны сэтгэл хөнгөрөөд л явчихна.  Эцэст нь энгийн хэдэн зөвлөгөө өгье. Та өглөө эрт сэржээ. Гэрийнхэн чинь унтаж байна. Нөхөр чинь юм уу эхнэр чинь хажууд хурхирна. Та нүдээ нээхээс өмнө дотроо чимээгүй инээ. Элдэв инээдтэй тохиолдол, шог яриаг эргэн санаж инээ. Өглөө босохдоо инээж бос. Өглөөнийй цайгаа ууж байхдаа аав ээж үр хүүхэд хань ижил хандаж 3 удаа инээ, оройн хоолоо идэж байхдаа бас инээ / онигоо ярих ч юм уу /, ажил дээрээ ирээд 10 удаа инээ, орой ажилаа тараад явахдаа үлдсэн нэг хүнтэйгээ сайхан инээлдэж аваад гар, орондоо орохдоо ч инээ.
Магадгүй таныг инээж эхлэхэд хэн нэгэн хэрэг тарьж дээ ч гэж бодох байх. Таныг тэнэг гэж бүх л өдөржин буруутгасан ч битгий ухраарай. Та энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол дотны хэдэн найздаа уншуул тэгээд тэр найз нартайгаа , эсвэл хамт олноороо зорилт тавиад өдөрт 20 удаа инээ, бүр болохгүй бол ядаж инээмсэглэ. Дараа нь  ямар ямар сайхан эсвэл хөгжилтэй зүйл тохиолдсоноо бие биетэйгээ хуваалцаарай. Удахгүй таны ажил төрөл бүтэмжтэй болж та баяр баясгалантай явах болно. Иймд та инээмсэглэж амьдраарай.
 
БИ АЗ ЖАРГАЛТАЙ УЧРААС ИНЭЭЖ БАЙГАА БИШ
ИНЭЭЖ БАЙГАА БОЛХООР Л АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6575799/fad/trackback

profile

monh-monk

2012.09.17 04:12:36
*.218.81.77

Ineekiin tuluu az jargaltai amidrak geed baina uu? Az jargaltiin amidrakiin tuluu ineek geed baina uu?

**MGL гишүүн*

2014.04.08 16:49:50
*.144.45.87

adgdagsgadg

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44221
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24143
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21436
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15726
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12440
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청