Бичлэгийн тоо 2,391

1990-ээд оноос Монголчууд гадаадад гарч эхэлсэн гэхээр лавтайяа түрүүч нь "эрийн цээнд" хүрчээ. Анхандаа Солонгосруу их явдаг байсан бол одоо хүрээгээ тэлэн, Европын орнууд, Солонгос, Япон, Канад, Америкт төвлөрөл үүсчээ. Гадаадад гарч ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын талаар сайн муу олон янзаар л ярьцгаана. Хүн бүрийн бодол өөртөө зөв хэдий ч нөхцөл байдлыг илүү бодитойгоор харах гээд үзэцгээе л дээ.

Нэг. Гадаадад Монголчууд юу хийцгээж байна вэ?

Хүн бүр янз бүрийн арга замаар гадаадад гарцгаадаг. Мэдээж суралцах, ажиллах, амьрах гурван чиглэлтэй. Эцсийн зорилго нь мөнгө олох, тайван амьдрах, өндөр боловсрол эзэмших гэсэн гурвалсан хэлбэртэй.

      - Зөвхөн Монголдоо болон ОХУ, цаашлаад социалист лагерийн гэгддэг байсан тоотой хэдэн оронд суралцаж мэргэжил эзэмшдэг байсан Монголчууд өдгөө дэлхийн боловсролын цөм болсон өндөр хөгжилтэй орнууд (Англи, Америк, Канад, Герман, Япон, Солонгос, Хятад)-д суралцаж мэргэжил эзэмшиж байна. Мэдээж засгийн газар хоорондын гэрээгээр буюу "улсын зардалаар" суралцаж байгаа нэгэн байхад, бор зүрхээрээрээ буюу суралцахын хажуугаар ажил хийж, тэтгэлэг олж, өөрийн зардлаа төлж байгаа нэгэн, эцэг эх нь ажиллаж хүүхдээ суралцаж, мэргэжил эзэмшүүлэх боломжийг нь хангаж байгаа нэгэн байна. Дэлхий дахины Боловсролын зах зээл дээр Монгол, ОХУ-ын дээд боловсролын диплом "үнэгүй" байгаа энэ үед дээрхи суралцаж байгаа хэлбэрүүд бүгд л том "амжилт"-ын хэлбэр. Гагцхүү дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрсөн "үнэ цэнэ"-тэй дипломын эздийн боловсрол мэргэжлийг Монголын төр ашиглаж чадах уу?!, тийм хүсэл байна уу?! гэдэг бас л эргэлзээтэй асуудал. Наад зах нь тэдний мэдлэг чадварт тохирсон өндөр цалинг, ажиллах нөхцлийг нь хангаж байж Монголд ажиллуулна уу гэхээс бус "энхрий хайрт эх орон, нам засаг, ач буян" гэж хошгируулаад "үнэгүй шахам" ажилла гэвэл тэнэг хүн ч зөвшөөрөхгүй! Мэдээж чанартай юм өндөр үнэтэй байдаг бичигдээгүй хууль бий. 

   - Гадаадад "хараар" ажиллаж буй лавтайяа 300,000 орчим Монголчууд бий гэж ярилцах нэг хэсэг нь тухайн орныхоо "хар хүнд" тооцогдох боловч Монголын нөхцөлтэй харьцуулбал бас ч гэж "боломжийн" орчинд ажиллана. Хамгийн гол нь ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, утга учир, технологи аргачлалд суралцаж, мөнгө олж байгаа тэд, өнөөгийн Монголд хамгийн их "хөрөнгө оруулалт" буюу "валютын нөөцийг бүрдүүлж" байгаа. Тэдний явуулсан мөнгөөр олон орон сууцнууд сүндэрлэж, автомашины зах зээл цэцэглэж, олон олон хүүхэд залуучууд улсын болон хувийн сургуулиудад төлбөр төлөн суралцацгааж, олон баар ресторанууд ашигтай ажиллаж, олон авлгачид, хүнд сурталтнууд "баяжицгааж" байна. Харин энэ мөнгөөр ямар нэгэн үйлдвэр, үйлчилгээний газрууд байгуулагдахгүй атал, Монголоор дүүрэн Хятад, Солонгосчууд өөрсийн мөнгөөр үйлдвэр үйлчилгээний газар нээн мөнгө олж, бас "хордуулж", "хохируулж" чадаж байна. Харин гадаадад олон жил болсон зарим Монголчууд тухайн оронд өөрсдийн бизнесийг эрхэлж эхэллээ. Миний мэдэхийн СОЛОНГОСТ  авто машины худалдаа, бээлий уйдвэрлэх бяцхан цех,тээвэр зэрэг бизнес эрхэлцгээж Монгол сургуулиуд байгуулагдаж, вэбсайт бүтээж, Монгол телевизүүдийн нэвтрүүлгийг гадаад оронд нэвтрүүлж эхэллээ. Энэ бол хоёр дахь алхам. Ирээдүйд Монголд "хөрөнгө оруулах" чадалтай гадаадын бус зөвхөн "монгол иргэн" эндээс төрнө. Тэд хэнээс ч юу ч гуйж, хүсэн хүлээлгүй энэ бүхнийг тухайн орны хууль журам, бизнесийн орчинд нь зохицуулан хийж чадаж байгаа нь амжилт биш гэж үү?!

      - Гадаадад суралцаж төгссөн Монгол залуучуудын түрүүч нь янз бүрийн оронд мэргэжлээрээ ажиллацгааж эхэллээ. Тэд хаа ч гологдохгүй бас өөрсдийн овсгоо самбаа, шургуу хөдөлмөрөөрөө шат шатаар ахицгааж байна. Тэд Солонгост лав нилээд нэртэй томоохон компаниудад, улсын байгууллагуудад, банкинд, загварын агентлагуудад, худалдаа уйлчилгээний компаниудад ажиллацгааж байна. Эд бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн "чанарын тэмдэгтэй" боловсон хүчнүүд. Монголын ирээдүйн хөгжлийн тулгуурууд шүү дээ. Монголын төр юу бодож байгаа юм бол?! ярьж байгааг нь сонсохоор нүүр бүү хэл " бөгс улаймаар" их хурлын гишүүд, үйлдлийг нь, харилцааг нь харахаар хөдөө сумын "атмаанууд" шиг л харагдах сайдууд, муу муухайгаа дуудалцаж байгаа нь юуг ч юм булаацалдаад хэрэлдэж байгаа "ховч" авгай нар шиг улс төрчид юу бодоцгоож байгаа бол?! Тэд өөрсдийн амьдралаараа "тоглоцгоож" болох боловч бүхэл бүтэн "Монгол" улсаар тоглож боломгүй. Гэвч бид "тоглуулаад" л байгаа юм даа! Эгээ л "казино" шиг...

      - "Хувиа бодсон", "урвагч", "эх орондоо хайргүй" гэхчлэн олон л Монголчууд гадаадад амьдарч байна.  солонгост гэхэд л  Монголчуудын бүхэл бүтэн үе бий болж байна. Гэр бүлээрээ амьдарч байгаа нэг хэсэг нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, тэднийгээ сайн болорвсрол эзэмшиж, өөрийн оюун ухаан, хүч чадлаараа сайхан амьдраасай гэсэндээ хоёул "хар ажил" хийж, олсон мөнгөөрөө хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлцгөөж байна. Эд бол Монголын их дээд сургуулийн жилийн дундаж төлбөр болох $500 бус сард үүнээс ч их мөнгийг хүүхдийнхээ боловсролд төлж байгаа. Үр хүүхдэдээ мөнгө, эд хөрөнгө бус зөвхөн чанартай, баталгаатай боловсрол эзэмшүүлэх гэсэн эдний тэмүүллийг хэн буруутгаж зүрхлэх юм бэ? Тухайн амьдарч байгаа орондоо албан ёсоор амьдрах visa авч, хууль ёсоор амьдарч, ажиллаж байгаа Монголчууд болон гадаадын иргэдтэй гэр бүл болж, үр хүүхдийг нь төрүүлж, халамжлан амьдарч байгаа Монгол бүсгүйчүүд бүгд л даралт шахалт, айдасгүй "тайван амьдрах" цорын ганц хүслээр л энэ замыг сонгоцгоосон. Монгол эх оронд минь ийм боломж байсан бол эд үүнийг сонгоцгоох байсан гэж үү?! Гэхдээ л тэдний сэтгэл зүрхэнд нь эх орон, ээж аав, элгэн садан, анд нөхөд нь байж л байгаа.Үр хүүхдийнхээ ирээдүй, өөрсдийнхөө "тайван амьдрал"-ын төлөө, санан дурсах сэтгэлийн шаналгаа, сэтгэлд хургах гунигийн жавраа үргээн үргээн алд биенийхээ алжаалыг умартан хөдөлмөрлөж байгаа тэд буруутай гэж үү?! Тэд олсон жаахан мөнгөнийхөө "боол нь" болсонгүй, зөвхөн ирээдүйнхээ төлөө л зүтгэцгээж явна.

Хоёр. Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын давуу тал

"Явсан нохой яс зууна", "Суусан цэцнээс явсан тэнэг дээр", "Аавын бийд хүнтэй танилцаж, Агтны бийд газар үз!", "Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" гэж Монголчууд алсад одож, амьрал үзэж, ухаан суухыг чухалчлан өгүүлдэг байжээ. "Яс зуусан нохой, явсан тэнэг, зовлон үзсэн чавганц" гэгдэх харьд ажиллаж амьдарч байгаа Монголчууд, харь газраас юуг олж, юуг мэдэрч, юг ухаандаа шингээвээ?

1. Тэд зорин очсон орныхоо ярьдаг хэлийг илүү нь төгс, дутуу нь ойлгож ярьдаг болцгоож байна. ЕБС-д 7 жил заалгаад орос хэл сураагүй тэд, ердөө л нэг жилийн дотор л ярьж, ойлгож, ойлголцож, сурцгааж байна. Хагас дутуу орос хэлтэй байсан Монголчууд англи, хятад, герман, япон, солонгос хэлээр чөлөөтэй ярьж ажил, амьдралаа залгуулж явна. Энэ бага зүйл биш.

2. Тэд ажил хийж сурцгааж байна. "Хүн ажлыг голох бус, ажил хүнийг голдог" гэдгийг биеэр мэдэрч, ажил хийх нь төлөвлөгөө биелүүлэх, "оромдох" цаг нөгцөөх зүйл биш огт өөр зүйл юм гэдгийг ойлгоцгоолоо. Хоол зөөж буй "багш", чулуу өнгөлж буй "эмч", гахай маллаж байгаа "инженер", өндөр настанг асарч буй "зохиолч", байшин засч буй "эдийн засагч", шал цэвэрлэж байгаа "цагдаа" хэн ч бай ажлын цаг, чанар, хөдөлмөрийн бүтээмж гэж юу байдгийг яс махандаа хүртэл мэдэрч, хөдөлмөрлөснийхөө хирээр "хөлсөө" авч, мөнгөний үнэр, үнэ цэнийг ойлгож байна. Монголд байдаг шигээ, ажлын цагтаа сонин уншиж, тамхи татаж, бас удирдлагаа өөчилж, шүүмжилж, бусдыг матаж, магтаж суугаад "цалин" авдаггүй юм гэдгийг бүгдээрээ л ойлгохын дээдээр ойлгоцгоосон. Тэд цагийн үнэ цэнэ гэж юу болохыг, ажлаа таслах бүү хэл хожимдох, тэр ч бүү хэл өвчлөх ч эрхгүйг биеэр ойлгож байна. Хүн, байгууллага болон улс эх орон нам засгийн төлөө бус, зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх учиртай, ингэснээр байгууллага болон улс эх орон нь хөгжиж байдаг гэдгийг мэддэг боллоо.

3. Тэд өөрсдөө хөгжиж байна. Тэд чөлөөт цагаараа архи пиво ууж бус, интернет ашиглан, мэдээлэл авч, бусадтай харилцаж сурч байна. Авсан цалингаа зөв тооцоолж, өөрийгөө төдийгүй, өрөөл бусдынхаа төлөө зохистой зарцуулж чадаж байна. Өөртөө арчаатай бас эрүүл байж, "их мөнгө" олох боломжийг нээж, үүнийхээ төлөө санаа тавьж байна. Өөрийгөө өрөөл бусадтай харьцуулж, илүү их боломжоо олж харан биеэ дайчилж, олон давуутай сайн талаа хөгжүүлж байна.

4. Тэд нүд тайлж олон зүйлийг харьцуулж ойлгодог болсон. Тухайн орныхоо хөгжил, соёл, хууль журам, ёс заншилыг дагаж мөрдөхдөө ч Монгол орныхоо нөхцөлтэй харьцуулан дүгнэж цэгнэж, "усыг нь дагавал ёсыг нь дагаж" явна. Тэд ажлынхаа зав чөлөөгөөр олдсон бяцхан завшааныг ашиглан, тухайн оронд буй түүхэн болон байгалийн, хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигуудыг үзэж, аялан сэтгэлийн таашаалыг эдлэн баярлаж, бас бахархацгаана. Бусдын амьдралын хэв маягийг нүдээр харцгааж, амьдрах орчин, амьдралын утга учир, тав тух, сэтгэл зүйн таатай мэдрэмжүүдийг ч мэдэрдэг болж байна. Юуны төлөө хөдөлмөрлөж, яаж амьдрах учиртайг тэд бусдаас илүү ойлгоцгоож байна.

      -Ингээд бодохоор гадаадад ажиллаж, амьдрач байгаа Монголчууд өөрсдийнхөө зардлаар өөрсийгөө хөгжүүлж байгаа "үнэт капитал"-ууд. Тэд Монгол орны хөгжлийг гаднаас нь ажиглан, юу нь болж, юу нь болохгүй байгааг илүү мэдэрч, бас яавал илүү дээрийг ч харьцуулж бодож чадах хүмүүс. Гагцхүү тэдний энэ боломж, хүсэл, мэдрэмжийг ашиглах нөхцөл боломж одоохондоо алга байгаа нь юу юунаас илүү харамсалтай бас гунигтай. Мэдээж энэхүү "үнэт капитал"-ууд нь Монгол орны хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтойгоор барахгүй зайлшгүй шаардлагатай гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх.

Гурав. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд яагаад эх орондоо очихыг тэгтлээ хүсэхгүй байна вэ?

Мэдээж, эх оронд минь бүх юм сайн сайхан байгаад, Монголчууд минь нутагаа орхин, гадагшаа гарч, өөрт байгаа бүхнээ золиослон, хийж сураагүй ажлаа хийж, хүсээгүй амьралаар амьдарч яваа биш гэдэг нь ойлгомжтой. Түрүүчийн "түүчээ"-нүүд нь зорьсон зорилгондоо хүрч байгаа хэдий ч "хаврын шувууд" шиг Монгол нутагтаа очиж "цэнгэн жаргах"-ыг төдийлөн яарахгүй байх шиг. "Нуур нь амгалан бол шувууд нь амгалан" болж өгөхгүй болохоор шувууд нь очиж жаргаж чадахгүй л байгаа юм даа. Өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа хэдий ч бас л олон зүйл өөрчлөгдөхийг гадаадад байгаа Монголчууд хүлээж байна.

1. Улс төрчдийн талцсан тоглоом цөөхөн хүн амтай Монгол оронд минь улс төрийн хичнээн ч нам оршин тогтнохдоо: ард иргэдийг нь хуваан өмчилж, талцан "байлдуулна". Итгэл үнэмшилээр биш, зөвхөн албадлага, хийрхэл, туйлширлаар явагдаж буй энэ талцаа нь хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож, ард нь цөөхөн хэдэн хүн, хожсон хожигдсон ч "мөрийгөө авч байна".

Эцэс сүүлдээ "хувьсалт нам" болон "ардчилсан нам" гэсэн талцаанд хожсон талын "бялуу хуваалт"-ын үр дүнд, ажилд дэвшин орж буй, ажлаас халагдаж буй хүмүүст зөрчилдөөн нь, эцэc төгсгөлгүй будлианы уур уурхай болно. Чухам энэхүү эцэс төгсгөлгүй үргэжлэх "будлиан" нь Монгол орны ард иргэдийг туйлдуулж, өөртөө итгэх илтэл, хөгжин дэвших хүсэл мөрөөдлийг устгаж, унтрааж байна. Чадалтай, авьяаслаг, өөртөө итгэлтэй удирдагчдын оронд өөрийн бодолгүй, зусар зулгуй, ёс суртахуунгүй, дээдэст зусар, доодост түрэмгий хүн ороод ирэхийн цагт хэн ч өөдрөг сэтгэлээр ажиллаж чадах билээ?!

2. Бизнесийн талцсан орчин.

Монголд шинээр бизнес эхлэх хэцүү гэж хүн бүр зөвшөөрдөг. Учир нь бизнесийн чиглэл бүрийг тодорхой бүлэглэлүүд хуваагаад авчихсан. Хэрэв та ажигласан бол "барилгын", "шатах тослох матералын", "шатхууны", "уул уурхай", "хэвлэлийн", "эм хамгамжийн", "тоног төхөөрөмжийн", "архи спиртын", "эрчим хүчний" гэхчлэн чиглэл бүр, тодорохой бүлэглэлүүдийн гарт байгаа. Тэд бизнес хийж олсон эхний ашгаасаа л авилгал, хүнд суртал, "даралт шахалтын", "аалзны тор" шиг сүлжээг бий болгож орхисон. Хамгийн арчаагүй нь тэд, шинэ техник, технологийг ч үл хайхран, ямар ч бохир бүдүүлэг аргаар ч хамаагүй "монополь" байдлаа хадгалж үлдэхийг хичээнэ. Жижигхэн зах зээлтэй Монгол оронд энэ бүхнийг давж, шинэ бизнес эрхэлнэ гэдэг их л "хатуу самар". Энэ ч хирээрээ тэд Монгол орны хөгжлийг хойш нь чангааж байна.

3. Амьдралын дарамттай орчин. Дээрхи талцаануудын уршгаар ард түмний амьдрал ядуурч, хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Шударга бус, даралт шахалттай орчноос илэрч буй хүмүүсийн бухимдал улам ч хэрцгий, бүдүүлэг, харгис байдлаар илэрч байгаа нь ч нууц биш.

Таныг гудамжинд явж байхад согтуу жолоочийн жолоодсон машин ирээд дайрахгүй гэх, гудамжинд хэн нэгэнд үг хэлсний төлөө тархиа хага цохиулчихгүй гэх, бааранд ууж суутал, хэн нэгэн солиотой архичин ирээд хутгалчихгүй гэх, аль нэгэн газар идсэн хоолондоо "хoрдчихгүй" гэх баталгаа үнэхээр алга байна. Үүнийг гаргуулахгүй байхын төлөө татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж буй төрийн албан хаагчид нь хийх ёстой ажлаа хийж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгаагынх нь төлөө хариуцлага тооцдог механизм ч бас алга болчихсон нэг ёсондоо Монголын төр "эзгүйрчихсэн" учраас хүмүүс "айж" түгшээд байна. Хүмүүс бүгд л жаргалтай эс гэхэд "тайван" амьдрахыг хүсч байна шүү дээ.

      Чухам ийм л шалтгаанаар гадаадад байгаа Монголчууд эх орондоо очихоос зүрхшээгээд байгаа юм даа. Хичнээн хэцүү байлаа ч хүний газар ажиллаж, ажилласныхаа хэрээр мөнгө олж, олсон мөнгөнийхөө хэрээр "тайван" амьдрахыг илүүд үзэж байгаа хэрэг шүү дээ. Үүний балгаар хичнээн гэр бүл салж, хичнээн хүүхдүүд аав ээжгүй өсч, хичнээн хөгшчүүл үр хүүхдээ зүүдэндээ харуулдаж, "нөгөө ертөнцөд" очсоор байгааг бид мэдэж байгаа хирнээ "дуугаа хураацгаасаар". Цаг хугацаа улиран улирч, юу ч өөрчлөгдөхгүй 10 магадгүй 20 жил өнгөрвөл юу болохыг бид төсөөлөхгүй байна гэж үү. Энэ үед очиж тарвалзах "эх орон" үнсүүлэх ээж аавгүй хайрлаж нялхрах үр хүүхэдгүй болчихвол буруугаа бид хэнээс хайх вэ?

Дөрөв. Гадаадад байгаа Монголчууд нэгдэцгээх цаг болжээ.

Та ч би ч бид цөмөөрөө л эх орондоо очиж, хийж чадах ажлаа хийж, сэтгэл тайван, бас эх орныхоо "эзэн нь" юм шиг бардам амьдрахыг хүсч байгаа. "Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов" гэж хэлэлцдэг монголчууд, "хар гэртээ хаан бор гэртээ бoгд" шиг байж, "сиймхий ч гэртээ, сэгсгэрч ээждээ" очихыг хүсч л байгаа. Дээр бичсэнчлэн нөхцөл байдлаас болж, сэтгэлдээ гуниг тээж, итгэл найдвар муутайхан гадаадад ажиллаж, амьдaрч байгаа Монголчууд минь цаг хугацааг элээн элээн амьдрасаар байх гэж үү?! Гайгүй юм хийх гэж байгаа нэгнээ элдвээр гоочлох, гадаадын хүмүүсийн хийж байгаа нь "бизнес", монголчуудын хийж байгаа нь "луйвар" гэсэн ядмагхан сэтгэлээр, "тамын тогооны үлгэр" хэмээх "хар домогтоо" итгэн итгэсээр цаг хугацааг өнгөрөөх гэж үү?! Өнөөгийн Монголын төр засаг, бидний төлөө юу ч хийхгүй, бидэнд аятай боломж гаргахгүй байгааг харсаар "санаа алдан" эсвэл "гайхан шогширч" суух гэж үү?! Цаг алдалгүй нэгдэцгээх болжээ ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУДАА!

1. Бидэнд ямар боломж байна вэ?

Монголчууд амьдарч байгаа орон бүхний хот болгонд "Монголчуудын Холбоо" байгуулж нэгдсэн зохион байгуулалтанд оръё. Энэхүү холбоо нь тухайн хотод оршин суугаа Монголчуудаа нэгтгэн мэдээлэл солилцох, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, бас тэдэнд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, бие биедээ (баярт үйл явдалд нь болон уй гашуу тохиолдсон үед нь) тусалж, дэмжих, боломжийг олгох гэхчлэн олон ажлыг хийж болно. Холбооны удирдлагад боловсролтой, удирдан зохион байгуулах авьяас чадвартай, бусдын төлөө чин сэтгэл гаргаж чадах, харилцааны эв дүйтэй хүмүүсийг сонгон шалгаруулан сонгож, итгэл үзүүлье. Шаардалагатай бол татвар, хандив, сан байгуулж, явагдаж буй үйл ажиллагааг нь дэмжиж, санхүүжүүлэх олон арга хэлбэр байж л байна.

2. Орон, хот бүрийн Монголчуудын Холбоод хоорондоо байнга холбогдож санал бодол, туршлага, мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээтэй болж, хамтран ажиллах боломжтой. Интернет хөгжсөн энэ цаг үед үүнд саад тотгор үгүй. Интернет уулзалт, ярилцлага хийх мөн нэгдсэн вэбсайт хийж бүх мэдээллийг тавих, нэгдсэн сонин, мэдээллийн хэрэгсэл бий болгох гээд олон ажил буй.

3. Тодорхой ашиг сонирхолоор хүмүүс нэгдэж, баг болон төсөл хийж хамтран хэрэгжүүлэх. Энэ нь тухайн орондоо ч эсвэл Монголдоо хэрэгжүүлэх төслүүд байж болно.

4. Мөн тодорхой үйлдвэр, үйлчилгээний газруудад ажиллаж, техник технологийн мэдлэг, чадвартай болсон хүмүүс нэгдэж, тухайн орондоо буюу Монголдоо уг үйлдвэр үйлчилгээг хамтран байгуулж хоршиж ажиллах. Жишээлбэл: Японд гахайн аж ахуй дээр ажиллаж, туршлага суусан 3 хүн мөнгө хөрөнгөө нэгтгэж, Монголдоо уг аж ахуйг байгуулан ажиллаж болно шүү дээ. Үүний тулд Японд байхдаа хямд техник, төхөөрөмж авах боломжоо судлан, барилга байгууламжийн зураг төслийг нь олж, тооцоогоо хийж, санхүүжилтээ олж болно шүү дээ. Үүнчлэн олон олон үйлдвэр, үйлчилгээний газрууд Монголд байгуулан ажиллах боломж буй. Монгол бол зах зээл бага хэдий ч хоёр талд маань Хятад, Орос хэмээх агуу том зах зээл бийг бас бодолцож болно.

Төгсгөл.

Жалгын нэг нутаглаж хэнээс ч хараат бус бүх зүйлээ өөрөө бие даан шийдэж, омог бардам амьдарч явсан нүүдэлчин Монголчууд, дэлхийн даяарчлалын энэ эрин зуунд суурьшмал амьдралд шилжиж, хүссэн ч эс хүссэн ч бие биенээсээ хамааралтай болж байгаа нь үнэн билээ. Омог бардам, хувиа хичээсэн зангаа дарж, бие биеэ сонсч, бас хүндэтгэж, бие биеэ дэмжиж, эвлэлдэн нэгдэж амьдрах нь, өнөө цагт бидэнд саараас илүү сайныг авч ирэх нь үнэн. Уншигч та шүүмжлэхээ, бусдыг муулах, доромжлохоо түр азнан, энэ бүхнийг эргэзүүлэн нэг бодоод үзээрэй! Та бид нэг эх оронтой, Монгол хэмээх нэгэн үндэстэн билээ. Та бид хоёр садан төрөл, найз нөхөд биш ч дэлхийн дайнуудад алдраа дуурсгасан агуу "Чингис" хааны үр удам билээ. Эх ороноосоо алсад яваа танд миний, надад таны тус дэмжлэг, бидний нэгдмэл санаа эх оронд минь хэрэгтэй.


eh oron
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/644559/435/trackback

profile

Munkh-munkh

2008.08.19 20:35:18
*.254.121.21

Энэ бичлэгийг 100% дэмжиж байна. Нэгэнт санаа, оноо буалнд байгаа учир санаа, оноогоо нэмэе. Гэхдээ зөвхөн өөрийн бодлоороо шүү.

Гадаад ажиллаж байгаа Монголчууд нь Монгол Улсын нөхцөл байдлаас харж дүгнэвэл гайгүй орчинд, гайгүй цалинтай ажил хийж амьдарч байна гэдэг арай  л  биш ээ. Бид хдэлхийн хөгжил дэвшилийн төлөө юм бол яагад Монголын болохгүй байгаа энэ байдалтай нь харьцуулч үзэх гэж. Өөдрөгөөр харах хэрэгтэй.Швецарь биш юм гэхэд Европын орны хөгжил, хүний эрхэтэй зүйрэлвэл яасан юм бэ? гэж бодох юм. 21-р зуунд төрийн оролцоотойгоор Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн гэрээний гэдэг нэрэн доор амьдралын доод түвшингээр хийсэн /БНСУ-д/ гэрээ бол боолын гэрээ шүү дээ. Монголын шилдэг эрүүл залуус энд ирээд суурь өвчинтэй болход энэ гэрээ шуүд нөлөөлдөг. Илүү цаг байнга хийж ажлаа солихгүй байвал арай дээр мөнгө олно. Тэрийг захын эзэд мэдэх учир биднийг 21-р зууны боол мэт харьцаж байгаа шүү дээ. Тиймээ бид хүний нутагт хүний хүн шиг  байснаараа, эх орондоо ч бид гадныхантай ийм байж болох юм шүү гэсэн бодлыг бий болгосон нь энэ гэрээний сайн тал болж байна.
   Гадаадад сургууль төгсөөд тэндээ ажиллаж байгаа залуус Монгол сэтгэхүйгээ  л  гээчихгүй бол энэ маш том ололт маргаангүй мөн.
  АН,ХУ намын их хурлын үед гадаадад байгаа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хассан нь тэд гадаадад байгаа шинэлэг үзэл бодолоос айсных гэж би боддог юм.
Тиймээс гадаадад байгаа Монгол хүн таны төр засаг энэ биш шүү. 4 жил хүлээ.Энэ их хурлаас та бүхний сонгох сонгогдох эрх нээгдвэл шүү.
Монголд ирлээ.Тэгээд юу хийх вэ? Бүх зүйлс нүхээ олсон байна. Төрийн албан хаагчид 4x4 машин унаж байхад, Солонгосоос ачуулсан таны жижиг тэрэг үнэхээр жижигдэнэ. Тиймээс авто замаа засах, сонирхол алга болсон ч юм болов уу гэж бодох юм.
  Солногост хийсэн таны мөнгө, арга туршлагаараа та өөрийн юм эхлүүлнэ гэдэг хэцүү. Хотын төвөөр байгаа бараг бүх үйлчилгээний газар таны Солонгост байсан эзний чинь хамаатны өмч болсон байна. 37 000 монгол тэнд ажилаад, энд байгаа Солонгос эзэд ашгийг бус. үйлчилгээг эзлэх нэгдсэн сонирхолтой байна. Гэтэл та энд ашиг олно гээд ажилаад үз л дээ. Сайн найз, нөхөд, хамаатантай бол давж гарах байх аа.     
Энэ 2 намаас өөр юм байдаггүй  л юм байхдаа гэж бодмоор болох юм. Төрийн алба тогтворгүй, тэрэнд тулгууралсан хуультай болохоор бас  л адил. 4 жил; ашиг олох үйлдвэрлэл үйлчилгээ олж ирэх хэрэгтэй тэгвэл таны бизнес амжилтанд хүрнэ. Таны биснесийн түнш төрийн албан хаагчын  НАМ ялбал та хожино. Нээрээ .казино.  шиг
Монголын том бизнест Монголчууд хоорондоо талцаад байдаг бол ч сайхан байна.Гэтэл гүй шүү дээ . Бараг бүгдийн ард гадаад захиалгчтай бизнес. Хэл сайн сурах хэрэгтэй шүү!!!
  Солонгост би Монгол наадмыг нэг хийдэг болгох гээд чадаагүй. 2008 оны эхлэл байлаа. 2009 онд би заавал нэг наадам хийлгэнэ ээ. Солонгост байгаа төрийн хэдхэн байгууллагы хэдхэн хүнийг ивээн тэтгэх компани олвол энэ асуудал 100% шийдэгдэнэ. Солонгос хүн туслах л юм бол бидний нэгдсэн наадамд тусал, харин Солонгосын альваа бүлэглэл, шашны нөлөөгөөр 4 газар наадам хийнэ гэвэл ганц ч Солонгос хүнийг зохион байгуулалтанд бүү оролцуул.
    Солонгост байгаа Монголчууд гадаадад байгааМонголчуудад үлгэр дуурайлал болох нөхцөл, боломж маш их шүү. Дараа жилийн наадмын төлөвлөгөөг цагаан сараар та бүхэнд хүргэнэ ээ.
Халхын гол; Японыг ялсаны 70 жилийн ойг Солонгос нөхөдтэйгээ хамт тэмдэглэнэ гэж бодож байгаа. Тиймээс Солонгос үйл ажилгаа явуулдаг Монгол хүн бүр энэ жил ялалтын 69 жилийн ойн өдөр Монгол туг, дээлээрээ гоёороо. Жижиг наадам хийсэн ч яахав дээ. Тэнд Солонгос түншүүдээ уриарай. Тэд түүхээ мэддэгүй улс шүү. Бид л бахархахгүй бол тэд мэдэхгүй, тоохгүй. Олимпоос алт авсанаас ч илүү том ялалт шүү . Залуусаа.  Хамаг Монгол Эвлэлдэн Нэгдэцгээе.
зар: Гадаадад улсад байгуулах Монгол Улсын анхны номын санд та хандив өгөх сэтгэл бодол, санаа байвал БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яаманд очоорой. Монголчууд бүгд боловсрол мэдлэгтэй,
 эрүүл энхийг хүсье.

aaatravel39@yahoo.com
 

profile

Munkh-munkh

2008.08.19 21:17:58
*.254.121.21

уучлаарай нэг юм асууя. энэ таван хошууг та яаж авав. Тэгээд энэ таван хошуутай байхын давуу тал юу вэ? Би хуучны  ID  тайгаа нийлээд бараг 100 юм бичээд давхардсан тоогоор 10 000 oрчим хүнд хүргээд одоо хүртэл   ТАВАН ХОШУУ  байхгүй.

profile

pitty1

2008.08.19 22:04:28
*.37.226.177

 iim tavan hoshuu ogson bsn.shinchlegdsenii daraa bichleg oruulsnaar n onoo n nemegdeed zereg ogoh shig bolson.miniih odoo 2r zereg n yum bnlee.admin n buur 30r zeregtei bsn.oorsdoo avtomataar avsan bh.1bichleg oruulahad 10point geed bodhod 30zereg avhiin tuld minii nas guitsehgui bololtoi sanagdsan.kkk

narao

2008.08.20 12:10:11
*.227.141.113

yostoi zagtnasan gazar maijital saixan xellee ...hehe
uxaalag  xumuusiin bichleguud shaal  oor shuu !! gesen

GER BUL

2008.08.24 21:02:02
*.36.150.147

deerh zuiluudiig demjij bna .uneheer minii mgliin ard tumenii nuruun deer ahadsan hund achaahuud bgaa bilee.ingeh l yosoi gesen shig ard tumen maani bor zurheeree  zutgen .argaa barsandaa, esvel iluu zuild shunasandaa ger bul etseg eh, eh nutgaa orhin hezee butsahaa medeh gui hariin nutgiig zorison bish.oroh oron ,amidral ahuigaa deeshluuleheer gadaadiig zoridog bolovch olson heden bor ni mgl d bgaa unii hiisver usultuur arivjih ch ugui, ger ornoo bodood butsah gehleer dahiad ireh bolomj oldoo ch bil uu. geseer heden jiliig ardaa orhino.iim bdlaar bairnii l mungutei bolohson geseer  olon ch ger bul salj,olon ch hun eruul mendeer hohir ch,mun gantsaadlaas ,ger ornoo sanaj zarim  ni arhind orj zarim  ni sansanaa hiij ,amidralaa deeshluulen amjiltand hursen ch olo hun bgaa.so uls sergeltiit umnu ued tur zasgaas ard  tumendee amidraliig ni deeshluuleh  uls ornoo hugjuuleh ed tur zasgaas mash zuv siidver bodlogo, garaj unuuduriin ene amjiltand hursen gedeg . yag unuugii biden shig mash olnoor gadaad oron ruu yavuulj ajluulj bsan. ter humuusiin huraasan mungu hugjild ni todorhoi  huvi nemer bolson gedeg.getel manaih heden tug huraagaad mgl doo ochood yamar1 zuil hiie gehed buh yumii une udruus udurt usuud heden bor ni ulam l bagasana.za ene ch uahav harin gadaadad bdag mgl chuudiin holboo bgaad uneheer yum hiihsen uls orondoo uuruun huvi, setgelee zoriulahsan gesen humuustei negden ,tuslaltsaa,demjleg  uzuulj uzel bodloo negtgeh ni zuitei gej bodoj bn.uneheer manai mgl zaluuchuud iin garaas co-d bgaa uilderuudiin nariin mergejiliin buh salbaraas sursan medseneer tuslaltsaa uzuulbel buh l yum  garah bolomjtoi bilee.uneheer gadaadad bdag mglchuudiin holboo sain ajilj chadval mgl ornii hugjiliig uurchilj  chadna gedegt itgeltei bna.minii huvid nutgaasaa hol nileed heden jil bolsniih uu uuriin erhgui  uls orondoo ard tumendee joohon ch gesen huvi nemer oruulahsan gej bodogdoh i yum.ene ajliig hiihed hen negneesee iluu ih yum meddeg, chaddag,esvel ovsgootoi sergelen,tanil tal ihtei hurungu chineetei ,undur bolovsoroltoi,erh ashig ,bair suuri haisan geh zergeer deer dooroo oroh yum bol yag l tur zasgiin uil ajilgaataai ijil bolno shuu.zohion baiguulj bgaa humuus uursduu dotood setgelee chuluulj ,ariusgan uurchlugduh yostoi gej bodoj bna.tegsenii daraa uls  ornoo uurchluh bolno.ard tumen uls ornoo saihan amidruulj hugjuulehed hun bururiin setgel negdeesei gej boddog. bidnii mongol delgeren mandaj  hugjih boltugai.                                              

bagii_1019

2008.09.11 16:59:04
*.196.145.145

maymgl

2008.09.24 22:19:53
*.138.214.90

demjij bain estoi vnen vgnuud bain bid bugd hamtiin hucheer MONGOL ornoo hogjuulj hogjiliin orgil hureh  tsag hezee negen tsag bish oir-n jiluuded  baival saihan shuu  BUGD  hamtiin hucheer uragshaa

KimDaree

2008.09.27 10:24:08
*.155.17.71

demjij bna.
profile

erdene az jargal

2008.10.08 12:18:09
*.209.129.42

az-han

2008.10.28 20:00:09
*.163.254.78

goe bichjee bayrtai bnaa amjilt

...Мөндөөлэй...

2008.11.03 09:55:24
*.53.85.203

valentine

2008.11.07 19:20:27
*.119.208.57

sanal  hodloo  helmeer  sanagdlaa....eh  oronch  bhguin  bol  irgen  bgaadch  yah bileedee...3 say  hvniig zuv goldirgoor  zohitsuulj  chadahgui  bgaa  zasgiin  gazartai  shuud  holbootoi  gej  bodoj  bna...minii  bodloor bol  deedsee  neg  solih  tsag  bolson  gej  bodjiine hamgiin  tvrvvnd  ter  buhchuudiig tatan  buulgaad  gundalai  metiin   eh  ornoo  gsn  yamarch  setgelgui  tolgoinuudiig tatan buulgah  heregtei   oyunlag  zaluusaa  bas  demjih  heregtei...ulsiin  tusvuus  garch  bui  buh  uil  ajilgaand  ar  tvmnii  hynaltiig  tavih  yostoi...avilgal  avsan  bolon  ugsun  yamarch  hvnd  huuliin  daguu hatuu  shiitgeh  yostoi...undesnii  uildverlel  bolon  huviaraa  erhleh  hvseltei  biy  hvnvvsiig  tusvuus  bvh  talar  demjdeg  baih  yostoi...hamgiin  bachuuruulj  bgaa  zuil  yu  gevel  mgl-d  ajilj  bgaa  hytad  ajilchdiig huuliin  daguu  gargamaar  bna...mgl  hvnn eh  nutagtaa  300000 tugruguur  tsalinjij  bhad hujaa  hvn  mgl-d  500000 -r  tsalinjij  baih  jisheetei iim  yum  baij  yurni  bolhuuu?hytad  hvniig  ajild  avsan  alban  baiguulgiig  ih  hemjeenii  mungun  torguuli  togtoovol  sainsan...bi  bi  bish  bid  gej  harval  sainsan  76-d
profile

kangwondo

2008.11.29 15:55:15
*.187.100.243

Бүгд найрамдах Солонгос  улсын Ёндуны их сургуулийн хэлний бэлтгэл ангид найдвартай хямд үнээр зуучилж сургана.Төлбөр 5600$.
Үүнд:1 жилийн хэлний ангийн сургалтын төлбөр(800цаг),1 жилийн дотуур байрны төлбөр,Өдрийн 3 хоол,Эрүүл мэндийн даатгал 1 жилээр болон Онгоцны билет бүгд багтсан болно.Танд амжит хүсье!!!
Харилцах утас:010-3145-9732,99081146

atar

2008.12.13 15:44:25
*.143.177.199


  Saihan   vzel  bodol  bna    bi  demjij  bna   Bas  asuudal   ene  bidnii   haritsdag  nvd  chih  bolcon
MGL _iin  caitnuud  unhij  bolohgvi     vseg  ni  balarhai    dendvv    jijiig   iimd    vvniig  yah  be?  esvel  cain  saitruu  ortsgooe

m.mn

2009.01.03 23:35:46
*.200.138.164

 hi end sana bodloo ilerhiilsen bukh mongolchuuddaa bayrlalla . MONGOLIIN TURIIN TOGTOLTSOO Nd ardchilal irvel say manai uls hugjinu mongol hun  ekh orondoo haitai bugd hairtai l gej helne tegsen murtluu mongold haana l bolj baas  sheej ,nus shulsee haydag,  ukhaan balaartlaa arkhi uuj ajil hiikhgui ,hov yrij hooson tenedeg mortluu hariin nutagt bugd ter ulsiin esiig dagaj ajilaa taslakhgui arkhi uukhjgui  baij bukh mongold baigaa bukh akh duu ger bulee tejeej ,surgaj, bukh l achaag uurch yvdag  gekhdee hunii nutagt uuruu ydarch l yvdag  uuniig har gazar ajillaj uzsen mongol hun bukh oilgodog  tiim bolokhoor l mongol uls minii bodloor 100 ymaand 60 ukhna bolson olon darga ulsaa uurchilj ajliin talbar, sariin tsalin 2 iig uurchluj hun hool idej huvtsas umsukh bolomj l olgooch ee ene tal ni shiidekhgui bol uy ch sedeed ,shiideed ur dun garakhgui e  ene minii bodol buruu zuruu bas bga bol ..............................

Hansuk

2009.01.30 21:02:17
*.212.60.140

Unshlaa nadad taalagdlaa. Bugdeeree nedgetgeey. neg uulzaldval yamar ve gej. bugd emailee uldeetsgeey poz_lkhagva@yahoo.com  

yunsan

2009.01.31 23:49:34
*.203.201.22

100% demjij bna taalagdaj bna negdehiig husej bna  num_od@yahoo.com
profile

javkhlan_s

2009.02.04 18:29:39
*.123.251.167

tegeed yu bolson be? negdsiimu?
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
» ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24132
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15685
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청