Бичлэгийн тоо 2,391

Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, “Ертөнцийн-төгс төгөлдөр нь гащхүү дутуу юмгүй, илүү юмгүй байдагт л оршино” гэж Аристотель хэлсэн байдаг. Сайхан хэлсэн байгаа биз?” гэвэл Тийм байна. Бид биш, Аристотелъ юм чинь тэгж хэлэлгүй яахав дээ” гэх хүн захаас аван тааралдах бизээ. Гэтэл дээрхи хоёр өгүүлбэрийг Өрнөдийн эртний их сэтгэгч Аристотель биш, Монголын орчин үеийн нэрт зохиолч, сэтгэгч Дарамын Батбаяр хэлжээ. Монголчууд бид, нзр зүүнээс гардагтай адил гайхамшиг зөвхөн баруунаас гардаг мэтээр ойлгодог нэгэн зүйлийн эндүүрлээ эргэж нэг ухаарах цаг болсон байлтай. Аливаа хүн өөрөө өөртөө байгаа аугаа их юмыг мэдэрч, таниж, үнэлж тэр бүр чаддаггүй нь далайн амьтад дэлхийн хамгийн их усанд амьдарч буйгаа мэддэггүйтэй төс нэгэн буй. Хэрэв Р.Чойномын “Каваз” хэмээх найраглалыг нийтийн хүртээл болсогүй байхад нь түүнийг Пушкиний, эсвэл Лермонтовын урьд хэвлэгдээгүй зохиол олдлоо гээд нийтэлчихсэн сэн болхэн ч эргэлзэхгүй, харин ч хүн бүр амтархан уншиж, зохиогчийн авьяас билгийг шагшин магтах байсан бизээ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн жүжгүүд, ялангуяа “Тамгагүй төр” хэмээх жүжгийг нь дэлхийн сонгодогоос юугаараа-дутуу гэх юм бэ? Хаант төрийн голгой руу олон жил алсаас гэтсэн хар муу санаатай, сэрэмж алдсан хаан хоёрын сэтгэл хирдхийлгэм алалдааны эцэст төр эзэнгүй үлдзж байгаа тухай энэ гайхамшигт жүжиг бол төр гэдэг юм байгаа цагт үзэл сайаа нь үл хуучрах, төр хэрэггүй болох цаг үе ирдэг юмаа гэхэд дурсамж нь үл тасрах хосгүй хувь тавилантай учраас сонгодогийн зиндаёгнд зүй ёсоор багтах буйзаа. Монголын эрт эдүгээгийн бичгийн утга зохиолын арвин их сангийн зөвхөн зах сэжүүртэй танилцаж байхад над төрсөн бодол иймэрхүү. Одоо эчэ номын тухай хэдэн үг. “Афоризм” ‘эхлээр түүнийг дандаа л Аристотель, Цецерон, эсвэл Бальзак, Гёте зэрэг өрнөдийн суу билигтнүүд хэлсэн байдаг. Гэтэл монгоячуудын дотроос тэдний дайтай сэтгэж, тэр анзааны юм хэлчих аавын хүүбайгаагүй; байхгүй юм уу? гэж бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. “Афоризм” гэдэг үгтэй чинь дүйх монгол үг байдаггүй юм уу? Чи ч бас л өрнөдийнхөөр сэтгэж, гадаад үгээр энэ эмхтгэлээ нэрлэсэн байна шүү дээ гэж уншигч та хэлж болно. Би ч бас ийм асуултыг өөртөө тавьж үзсэн юм. Энэ эмхтгэлийг хэрэв “Мэргэн үгс”, “Онч мэргэн үгс”, “Титэм үгс”, “Охь үгс”. Шигшмэл үгс”, “Шидэт үгс”, “Сор үгс” гэх мэтээр нэрлэсэн сэн бол энэ ном монгол мэргэдийн
оюун сэтгэхүй дэлхийн суутантай эн зэрэгцэж буйг өөрийнхөө нэрээр харуулж чадахгүй байх юун магад гэж өчүүхэн би мунхагласан бийой. Миний бодлоор “Монгол афоризм” хэмээх энэ хоёр үг дорно өрнө хоёр, өөрийн хүний хоёр, авагдсан орхигдсон хоёрын харьцааг тусган илэрхийлж байх шиг санагднам. Хорвоо ертөнц, нийгэм, хүмүүн оршихуйн гүн, нарийн учир шалтгааныгутга төгссөн оновчтой мэргэн цөөн үгээр онож хэлснийг хүн төрөлхтөн “афоризм” гэдэг эртний грек гаралтай үгээр тэмдэглэсээр өнөөг хүрчээ. Афоризм нь үнэхээр янз бүрийн үе, янз бүрийн нөхцөл байгаад суу билигтнүүд юмс үзэгдлийн учир шалтгааны тухай ухаан бодлоо нэрж гаргасан оюуны охь дээж мөн билээ. Хурц мэргэн санаа, илэрхийллийн өвөрмөц арга хэлбэр, түүний дотор уран сайхны дүр дүрслэл, адилтгал зүйрлэл, шилжмэл болон далд нууц, ёгт утга, товч шигшмэл хэллэг бол афоризмын амин сүнс байдаг байна. Ийнхүү өгүүлэх чадвар нь олонхидоо сэтгэлгээний өвөрмөц арга, нөр их гүн бодол, бясалгал, хийсвэрлэлийн үр дүн байх боловч басхүү аадар борооны үеэр тэнгэрт зурсхийх гялбаа адил онгодын хүлгээр агшин зуур харван орж ирэх нь ч бас байдаг бололтой. Ямартай ч атугай афоризм бол зөн билиг, оюун санааны их нягтралаас эхтэй ухаан бодол, ёсзүй, гоо сайхны бэлгэ тэмдгийн тэнгэрлэг нэгэн орон ажээ. Монгол афоризм бол монголын ард түмний утга соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг учраас улс үндэснийнхээ түүхтэй амин хүйн холбоотой байдаг байна. “Биеийн бөхөөр ганцыг ялъюу. Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу” гэсэн эзэн Чийгисийн үг нь дэлхийн түүхийн бүхэл бүтэн үеийг бүтээсэн тэр их хүний өөрийнх нь амьдрал тэмцэл, ялалт ялагдал, алдар, гавьяанаас төдийгүй, монголын ард түмний олон зуун жилийн түүхэн туршлага, хичээл сургамжаас ургаж гарсан мөрдлөг теоремын шинжийг өөртөө агуулжээ. Монголын ард түмний оюун сэтгэлгээний нэг онцлог нь яруу хэллэг, шүлэглэг язгууртаа байдаг тухай эрдэмтдийн бичсэн нь оргүй биш бололтой. Үнэхээр хорвоо ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсын нарийн учир шалтгааныг холбоо шүлгээр илэрхийлсэн монгол афоризм олон байдаг нь үүний нэгэн гэрч буйзаа. Энэ эмхтгэлд орсон хоёр ба дөрвөн мөрт шүлгүүдийн утгын гүн рүү үл нэвтрэн “Өө энэ чинь жирийн нэг шүлэг л байна шүү дээ. Афоризм гэдэг чинь цөөн үгтэй ганц өгүүлбэрээс бүрдсэн байдаг ном байхгүй юу” гэж цэцэрхэх аваас тэр нь зөөлөн хэлэхэд өөрийн соёлдоо өрөөлийн загвараар хандсаны илрэл болох буйзаа. Афорист яруу найргийн төрөл зүйл гэж байдгийг судлаачид үгүйсгэдэггүйгээр барахгүй, баталдаг. ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн Л.Г.Скородумова Тангадын Галсангийн дөрвөн мөрт шүлэг монголчуудын афорист яруу найргийн үлгэр болох нь” (Четверостишия Тангадын Галсана как образец афористической поэзий монголов) хэмээх өгүүлэлдээ энэ тухай тодорхой өгүүлсэн буй. XIX зууны алдарт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Данзанравжаагаас эхлээд эдүгээгийн бидний танил Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн, Т.Галсан, О.Дашбалбар, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Л.Түдэв, Д.Урианхай, Р.Чойном зэрэг манай билиг оюуны cop болсон яруу найрагчид хэлэх гэсэн үгээ хэл, сэтгэлгээнийхээ том хэрэгсэл болгосоор ирсэн холбоо шүлгээрээ хэлснийх нь төлөө тэдний цэцэн мэргэн ухааны үнэ цэнийг үгүйсгэж хэрхэн болох билээ. Шүлэглэн өгүүллээ гээд утгын гүн, илэрхийллийн нарийвчлал нь огтхон ч буурахгүй, харин ч монгол сэтгэлгээний онцлогийг тусгаж, үндэсний шинж чанарыг нь хурцатган тодосгосон байх ажээ. Яруу найрагч Т.Галсан
Өлгийгөө зад тийрэн торних минь, өсөхийн орчил,
Өдрөөс өдөрт суга өсөх минь өтлөхийн оршил
Өмгөөлөл хамгаалалгүй өтлөх минь үхэхийн урьдал гэж бичсэнийг афоризмлэг санаа биш гэж үзэхийн аргагүй. Энэ гурван мөрт нь өнгөц харахад хэн бүхний мэдэх хамгийн эгэл зүйлийг хэлсэн мэт боловч далд утгын утсыг цааш цааш нь хөвөх аваас нэгэн хүний явдал бус, бүхэл бүтэн ард түмэн, ерөөс аливаа бодит ба бодит бус, буй бүхий сав шим ертөнц, оюун сэтгэлгээний оршин амьдрах түгээмэл хууль, эгэл бус юм хамгийк эгэл юманд нуугдан” байдаг тэр нэгэн жамыг яруу найргийн хэлээр нээн харуулжээ. Хамгийн наагуур, хамгийн охор бодлоор хандахад ч гэсэн энэ яваа идэр залуу насаа мөнх мэт санаж, хэзээ нэгэн цагт өтөлж, өвдөж, үхэхийн зовлон үзэхгүй мэт бодож хорвоогийн шальдар бальдар явдлаар явагч хүмүүст ухаарлын гэрэл гэгээ хайрлах увидсыг энэ хэдэн мөр өөртөө агуулсан бус үү? Монгол афоризмын бас нэг онцлог нь үндэсний уламжлалт ёс зүйг тусгасан гол төлөв сургаал номлолын шинжтэй байдагт оршино. Их говийн догшин ноён хутагт Данзанравжаа юуны тулд “Энэ насыг бодвол эд малыг хураалтай суралтай” гэж сургасан бол? Туйлын ойлгомжтой буйзаа. Монгол мэргэдийн онч мэргэн үгсийн нэг онцлог нь өнгөрсөн, өнөөдөр ба алс ирээдүйг оюун сэтгэлгээний онгодоор нийтгэж, гурван цагийн хэлхээсэнд авч үздэгээрээ нэглалаар туйлын эдүгээлэг, нөгөө талаар мөнхийн шинжийг агуулсан байх нь олонтой. Алдар гавьяа, цог хийморьтой харьцангуй цөөн жилийн насыг туулаад тэнгэрт хальсан О.Дашбалбарын: “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ…” гэсэн алдарт үг нь зөвхөн өнөөдрийг биш, эдүгээ бидний ой ухаанд багтахгүй байгаа тэр алс хол руу чиглэж, хүн төрөлхтөнд хандсан аугаа их уриа юм. Үнэхээр бүх хүн бие биеэ хайрладаг байсан сан бол өнгөрсөн болон өнөөдрийн хамаг муу муухай, хүмүүнлэг бус, харгис хэрцгий үйлдэл, дайн дажин, хүчирхийлэл, аллага хядлага, дарлал мөлжлөг яалаа гэж байхсан билээ. Тийм ч учраас дэлхийн том шашнуудын номлол, иргэний ёс зүйд хүн төрөлхтний хамаг сайн сайхны эх сурвалжийг хайр гэж үздэг юм. Хүний сэтгэлийн “эрүүл ахуйн” тухай “Дианетика” хэмээх шинжлэх ухаан ч бас үүнийг өгүүлдэг. Ийм болохоор О.Дашбалбарын тэнгэрлэг урианы гүн гүнзгий ач холбогдлыг зөвхөн энэ зуунаар хэмжих аргагүй. Монгол афоризм, cop үгсийн дотор зохиогч нь чухам хэдэн онд хэлснээсээ үл шалтгаалан яг өчигдрийн сонин хэвлэлд гарсан мэт асар их эдүгээлэг, орчин үеийн нийгмийн хурц асуудалд хандсан байдаг нь гайхалтай. Төрийн, хүний, гэрийн энэ гурван явдал дахь орхиж гээгүүштэй муу муухайг жигшин шүүмжилсэн хатуухан үгс монгол афоризм, хэлц үгэнд олон тохиолддог. Нэгэн зуу гаруй жилийн тэртээ амьдарч, сэтгэж, бүтээж явсан яруу найрагч, сэтгэгч Н.Ишданзанванжил нэгэнтээ:
“Эгэл боолд хүндлэхийн ёс их байтал
Эрхэмсэг ихэст асрахуйн журам, бага-гутамшиг гэж хэлсэн нь өнөөдөрийн явдалд огоот хамаагүй бус буйзаа. Аливаа үгсийн цэцэн мэргэний шалгуур нь их багынхаа хэмжээнд бус, утгын гүн гүнзгийдээ байдаг гэнэм. Энэ эмхтгэлд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Д.Жанчивын нэр ганцхан удаа гарч байгаа. Тэрбээр шавь нартаа хандан “Ирээдүйд намайг давж гарахгүй бол та нар муу шавь, эсвэл би муу багш” гэж хэлсэн байдаг. Бодоод байхад аливаа хөгжил дэвшлийн хамгийн энгийн агаад хамгийн гүнзгий логик нь энэ юм. Нэгэн хүний үйл бүтээлээс эхлээд хүн төрөлхтний аливаа хөгжил дэвшил гэдэг нь үнэхээр хүү нь эцгийнхээ, шавь нь багшийнхаа, хойд үе нь өмнөх үеийнхээ үйл бүтээлийг давтах биш, давж гарсны үр дүн байдаг байна. Сайтар задлан шинжлэж, цааш нь дэлгэрүүлэх аваас бүхэл бүтэн боть номтой тэнцэх мөнөөх ганц өгүүлбэрийг хэлсэн Д.Жанчивын шавь нарын дотроос Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын төрийн шагналт С.Билигжаргал, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, Б.Шарав нарын зэрэг орчин үеийн хөгжмийн олон одод тодорч гарсан байдаг нь яавч санамсаргүй зүйл биш бололтой. Энэхүү эмхэтгэлд афоризмаас гадна олон нийтийн сэтгэл зүрхэнд хоногшин танил болж, бодол ухааныг нь хурцлан билүүдэж, бичгийн утга зохиол болон аман ярианд байнга хэрэглэгдэж байдаг сонин содон эшлэл үгс нэлээд орсныг уншигч авгай нар олж болгоох буйзаа. Эцэст тэмдэглэхэд нүүдэлчин удамт монголчуудын цэцэн мэргэн ухааны охь дээж нь зөвхөн тодорхой эзэн зохиогчтойг нь харгалзан энэ номд оруулсан цөөн зүйлд төдийгүй, үлгэр туульс, зүйр цэцэн үгс, ардын дууны яруу найраг, шог хошин яриа, ертөнцийн гурав гэх мэт аман ба бичгийн утга зохиолын яндашгүй арвин их өв санд өргөн дэлгэр агуулагдаж багтдаг билээ. Энэхүү эмхтгэлийн хэмжээ нь эмхтгэгчийнхээ үзсэн судалсан зүйлийн хэмжээ лүгээ адил өчүүхэн бага юм. Гэвч аливаа номын их бага нь хуудасны тоогоор бус, утга санааны эзэлхүүн, уншигчид төрүүлэх бодол эргэцүүллийн багтамжаараа хэмжигддэг учраас төдийлөн чамлах сэттэл төрүүлэхгүй болов уу гэж найднам, нөгөө талаар манай өнгөрсөн болон өнөө үеийн олон алдар цуутнуудын сод мэргэн үгс энэ бяцхан эмхэтгэлд ороогүй үлдсэнийг уншигч авгай төвөггүй ажиглах буйзаа. Энэхүү номыг “Монгол афоризм -1″ хэмээн нэрлсэн нь цааш цаашдын дэвтрүүдийг эрхэм олон эрдэмтэн мэргэд, залгамж үеийнхэн үргэлжлүүлэн бэлтгэж, уншигч олондоо өргөн барьсаар байх боломжийг нээлттэй үлдээсэн утга болой. Монгол афоризм шавхагдашгүй. Нөгөө талаар цэцэн мэргэн үг гэдэг тухайн хувь хүний, хувь үзэл бодол, хийсвэрлэл бясалгалын үр дүн учраас эмхтгэлд орсой өгүүлбэр бүр нь заавал бүх уншигчийн сэтгэлд таарч байх албагүй буйзаа. Зарим хүний хэлсэн үгийн утга санаа
нь энэ эрин зууны тогтсон таалал, хөтөлбөр үзлээс алсран холдож, ертөнцийн их хуулийн үүднээс асуудалд хандсан байх учир зарим уншигчдад ойлгомжгүй буюу гаж мэт санагдаж болохыг үгүйсгэхгүй. Гэвч “Үнэн гэдэг анхандаа үнэмших аргагүй байдаг” (Л.Түдэв) -ийг хүн төрөлхтний танин мэдэхүйн хөгжлийн мянга мянган жилийн түүх нотолсоор буй тул гайхах явдалгүй болов уу. Эрт, эдүгээгийн монголын суу билигтнүүдийн тэнгэрлэг их оюуны өмнө өчүүхэн өвгөн миний бие насад сөгдөн мөргөмүү. Эл эмхэтгэлийг бэлтгэхэд үнэтэй чухал санаа зөвлөмжөө хайрласан академич Д.Төмөртогоо, Г.Лувсанцэрэн нарт чин сэтгэлийн талархал илэрхийлнэм. Эмхэтгэлд орсон мэргэн үгсийг сэдэв утгаар нь ангилахын хамт номын эцэст зохиогчийн тухай товч лавлах болон тэдний нэрсийн хэлхээс, ашигласан сурвалж хэрэглэгдэхүүний жагсаалтыг хавсаргасан нь уншигч авгай нараас уг номыг ашиглаж хэрэглэхэд дөхөмтэйг бодсоных гэдгээ өчин эл бяцхан оршлоо цэглэе.

Б.Сумьяа (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор (Ph.D)

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/633752/da9/trackback

profile

эди хугда

2012.12.08 14:02:13
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24132
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15685
» Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청