Бичлэгийн тоо 2,391

Хавар ба бүсгүй хүн

Уншсан 2380 vote 0 2012.05.02 09:38:41

Хатуу өвөл халирах цаг дор хүн бүрийн сэтгэл гэгэлздэг. Ирж яваа цагийн өнгө, илч гэрлийн дулаанд шингэж, амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг цаг бол хавар.

 

Зүрхнийхээ чанадад юу ч юм, нэг л зөөлөн дулаахан, тэр гэхийн аргагүй уярам мэдрэмжийг сэм сэмхэн хүлээдэг нь хүн. Гэнэт ургах өглөөний нарны илчинд баясан тасралтгүй жиргэх шувуудын хөг эгшиг, сур шиг сунах өдрийн уртад гадаа тоглон инээлдэж хөгжилдөх хүүхдүүдийн дуу чимээ, уулсын тэртээд нуугдан жаргах нарны ээвэр илчинд тэртээг саравчлан суух настангуудын бүүдгэр дурсамжууд, энэ бүхэн хаврын төрх. Ургаж нахиалж, соёолж төлжиж буй бүхэн хаврын нар руу тэмүүлдэг. Төрж өсч өндийж буй нялх бүхэн хаврын нараар бүлээсгэн байж эхийнхээ сүүг амталдаг. Урсаж эхэлж буй гол урсац бүхэн, хааяа нэгэнтээ хуйлран салхилах салхи бүхэн өвлийн цасан дор нуугдан хоцорсон хуучин бүхнийг хаман авч одно. Байгаль дэлхийн хог хаягдлыг бас хүний сэтгэлийн шаналлыг хамтад нь тэртээ холд туун одох мэт.Бүсгүй хүн болгон хаврын цагт бүр ихээр гоёдог. Хасын царайгаа "холцруутах вий" гэж, халуухан уруулаа "омголтох вий" гэж, хөөрхөн алаг нүдээ "үрчлээтэх вий" гэж хаврын хуйсгануур салхитай аальгүйтэн наадаж байж будацгаана.

Ханан дахь толиныхоо өмнө эргэлдэн байж гоёцгооно. Сэм сэмхэн өөрийгөө "хөөрхөн болжээ" гэж магтана. Гэнэ гэнэхэн бусдад магтуулах гэж  хичээнэ. Хавар цагт ургаж буй цэцэгсийн дунд "муухай цэцэг" байдаггүйтэй адил, нүүрэндээ инээмсэглэл, сэтгэлдээ баяр тээсэн бүсгүйчүүдийн дунд " муухай бүсгүй" гэж байдаггүй. Бүсгүй хүн цэцэг хоёр яг л адилхан гэдэг. Бусдын нүдэнд гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, хэн нэгний зүрхэнд  хайр халамжаараа шингэдэг болохоор тэд бүгдээрээ л гоё сайхан.


Нялх үрээ тэврэн өхөөрдөн хайрлах бүсгүй хүн бусдаас сайхан. Зүрхэнд нь хайр, сэтгэлд нь сүү ивлэж, харцанд нь баяр бахдал гэрэлтсэн эх хүнээс илүү сайхан нь хаана бий гэж. Тэд энэ орчлонгийн аз жаргалыг хүүхдийнхээ инээдээр хэмжиж, зовлон шаналлыг хүүхдийнхээ нулимсаар орлуулж, сэтгэлд ивэлсэн сүү шиг хайрандаа л нялхарч жаргадаг. Аминаас тасарсан амь, хайраас тасарсан хайр болохоор тэд зүрхнээс зүрхэнд урсах их хайр энхрийллээ мэдэрдэг. Эхээ гудчин хөхөх хурга ишиг, нүдээ нээж ядан ялархах нохойн гөлөг, талд дэгдэн тоглох янзагыг хүртэл харахдаа өөрийнхөө үр шиг өхөөрдөн энхрийлж хошуугаа цорвойлгон хайрлана. Цадсан сэтгэлдээ үнэгчлэн зүүрмэглэх тэдний хажууд хэн чангаар хашгирч зүрхэлнэ гэж? Хайр сүү хоёр хамтдаа ивлэсэн хавар цаг шиг  хайлган нь хаана бий гэж?


Бүсгүй хүн болгон хавар цагт бүр ихээр хайрлуулахыг хүсдэг. Нялхарч төлжсөн хаврын цагт хүн болгон л сэтгэлдээ уярч нялхардаг. Бүх л сайхан гайхам бүхэн ирж яваа, урд минь байгаа мэт санагдах тусам өөрийн эрхгүй л сэтгэл баярлана. Бас инээмсэглэнэ.  Юу г ч юм бэ хүлээнэ. Хэн нэгэнд нэг л сайхан үг хэлмээр, эсвэл хэн нэгнээс хайр, талархлын үг сонсмоор. Бас сайхан хайртай учирч, түүндээх эрхэлмээр. Хаврын анхны бороон дунд хөтлөлцөн алхмаар. Өөрөөрөө л гоёж бусдад инээмсэглэн талархах бүсгүй хүн ямагт сайхан харагддаг. Хааяадаа аалигүйтэх чинь хүртэл сайхан харагддаг. Бүх юмс үзэгдэл сэргэж, ургаж цэцэглэж, байгаль дэлхий хүртэл үзэсгэлэн гоогоороо гайхуулж байхад юундаа ч гуних билээ.  Хааяадаа хаврын хуйсгануур салхи шиг сэтгэл жиндэж байвч нэг л мэдэхэд тайвширч орхино. Нэгэнтээ муу зүйлээс болж сэтгэл хиртэж байвч хаврын намираа бороонд угаагдаж орхих.Сэтгэлд хиргүй, нүүрэнд гуниггүй хавар цаг гэгч дэндүү ариухан мэт.


Бүх л юмс сэргэн мандаж байх хавар цагаар "бүсгүйчүүдийн баяр" тэмдэглэдэг нь тохиолдлын ч хэрэг биш байх. Бүсгүй цэцэг 2 ав адилхан байдаг болохоор ингэж тохиогоо биз.  Цэцэгс дэлгэрэх цагаар бүсгүй түүндээ цэцэгсийн баглаа бэлэглэ хэмээн таацуулаа биз. Нэгэн өдөр бүсгүй чамайг ертөц даяараа магтан дуулж, бахархаг гэж ивээгээ биз.  Нэгэн өдөр хайраа халамжаар даруулан байж "хайртай шүү ганцхан чамдаа" гэж зүрхнээсээ хэлэг гэж тааруулаа биз. Бүсгүй минь гоёлоо өмсчих. Цэцэг тэвэрсэн бүсгүй, цэцэг дэлгэрсэн хавар шиг гайхам сайхан нь хаана бий гэж. Сэтгэлийн чанад дахь гунигаа мартаж орхиод ханатлаа бүжиглэ. Шаналал гэдэг нэгэн зуурынх юм. Харин сэтгэлийн баяр гунигаа сархадаар бүү даруулаарай. Сэтгэл итгэл хамтдаа хиртдэг юм. Согтож гундсан цэцэгсийг харсан бил үү бид. Гоо үзэсгэлэнгээ хиртээж орхисон цэцэгсээс муухай нь хаана бий гэж? Бүсгүй минь зөвхөн л бүжиглэ, газар баясдаг юм.  Бас хүмүүс баяарладаг юм.


Бүсгүй хүн хаврын улирал хүйн холбоотой. Цэцэг бүсгүй 2-оос гайхам сайхан үзэсгэлэнтэй нь хаа ч үгүй.




profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6107653/f56/trackback

profile

monh-monk

2012.05.03 08:13:52
*.180.47.57

Тиймээ үүнийг уншаад тэрслүү бодол төрлөө.
Түүнийгээ бичлээ.болсон болоогүйг бүү мэд, мэдээдч яахюм билээ дээ,тэ.
Хаврын хавсарга, хайрлаж байсан бүсгүй минь мөн үү дээ гэмээр аашлах бүгсүй эргэн бодохоос ч аймаар. Салхи ульж, гонгиносон хаврын хавсарга муухай. Тэгээд ч монгол орон маань хуурай болоод ч тэр үү бүх зүйлс тоос шороо. Үсээ өдөрт арав угаалтай нь биш дээ. Зууралдаж зунгаараад л. Амьдралаа эргэн дурсах хөгшид суухыг хараад өөрийн эрхгүй өвөө маань, аав маань бодогдох, өрөвдмөөр шүү. Хүүтэй болчих юмсан гэх битүү хүсэл, эхнэрээ бодоод чимээгүй л алхадаг байсан байхдаа.Гэтэл тэд маань хайртай хань, сайхан бүсгүйчүүдээсээ аль эрт бүр нутаг буцсан. Эмээ нар л голдуу гадаа нарлан суух юм даа, өрөвдмөөр юм шүү, хэдхэн өвгөн гэртээ суугаад зулын гэрлийн өмнө харьт бүгсүйчүүдээ хүлээсээр л байгаа болов уу? үгүй байх аа тэд үр хүүхддээ дэм болоорой гээд тээр дээрээс туслаад дэмжээд л байж байдаг байх.
Сайхан хүүхнийг сайхныг магтан тодруулсан эрчүүд минь та нарын хэн нэгэн өвөлтэй ч юм уу зунтай зүйрлэхгүй шүү учир нь та нар бол амьдрал. Амьдрал гэдэг жилийн дөрвөн улирал байдаг юм түүнд нь хавар, хүүхэн хоёр багтаж байдаг бололтой.
Олон хаврыг үзсэн өвөгчүүл маань цөөхөн хүүхэнд загнуулсан хар бор эрчүүд минь.
Цаг хугацаа нэг л мэдэхэд нисээд өнгөрнө, ахиад л хавар ирнэ. Хавар зунаас илүү гэж үү, зун хавраас илүү гэж үү гэх нь тольны дүрс хэдий сайхан ч ярьдаггүй юм гэдэгтэй адил бөлгөө. Бүсгүй минь чи үнэхээр сайхан юм үргэлж иймээрээ байхыг чинь эрчүүд хүснэ. Тэр амархан чи тольнд тусах дүрс лүгээ адил дуугүй л байгаарай. Хавар шиг бүү исгэрэн салхил, хавар шиг бүү хуйсганаарай.
Залуу минь бүгсүйг баярлуулаарай. Түүнийг магт, түүнтэй бүжигэл. Тэр өөрийгөө магтаад ганцаараа бүжиглэх нь хаврын уйдгартай өдрүүд шиг санагдана. Тиймээс бүү эргэлз, залуу минь чи эхлэж өд, бүсгүй хүн баярладаг юм шүү.

**MGL гишүүн*

2014.02.23 18:46:13
*.144.45.87

adsagdsgdfg

**MGL гишүүн*

2014.02.23 18:47:50
*.144.45.87

xfhdfhdhd

**MGL гишүүн*

2014.02.23 18:57:16
*.144.45.87

sfgsfgs

**MGL гишүүн*

2014.02.23 18:59:19
*.144.45.87

kjbjkpbpp

**MGL гишүүн*

2014.02.23 19:06:21
*.144.45.87

fasfafa

**MGL гишүүн*

2014.02.23 19:28:21
*.144.45.87

GBDXHDFHFD

**MGL гишүүн*

2014.02.23 19:32:18
*.144.45.87

dsfsdfsdf

**MGL гишүүн*

2014.02.23 19:49:51
*.144.45.87

ghkgjllhj

**MGL гишүүн*

2014.02.23 19:51:22
*.144.45.87

sfafasf

**MGL гишүүн*

2014.02.23 19:51:22
*.144.45.87

sfafasf

**MGL гишүүн*

2014.02.23 19:56:35
*.144.45.87

fvdsgdsgs

**MGL гишүүн*

2014.02.23 19:58:38
*.144.45.87

vncncncn

**MGL гишүүн*

2014.02.23 20:00:16
*.144.45.87

afafaf

**MGL гишүүн*

2014.02.23 20:39:52
*.144.45.87

fgfdshfdsh

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2256 (SKT)LG-SH650 iim utas mgl d taarahuu [2] darhaa55 2008-08-15 5773
2255 Би эх орондоо байна.2-p [1] 96843226 2008-08-16 8254
2254 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2253 Өрөвч Галандага ба хэдэр сармагчингийн үлгэр [1] 96843226 2008-08-16 6635
2252 Mongolchuudaa zaawal orj vzej zowlogoo ogch tuslaach [2] solla 2008-08-16 3233
2251 ger bvl ajild abna [1] ts_adda 2008-08-17 4758
2250 ID: Munkh, ID: 96843226, [5] Munkh-munkh 2008-08-17 5573
2249 Би эх орондоо байна.3. [1] Munkh-munkh 2008-08-17 4752
2248 ГАЗРЫН АЧАА БАЙНГА ДУУДЛАГААР АВНА АЙЛ НҮҮЛГЭНЭ 010-2672-6188 [1] 999gold 2008-08-18 5164
2247 Phelps-ийн амжилтын нууц нь юу вэ? Munkh-munkh 2008-08-18 6263
2246 ANHAAR MONGOLCHUUDAA. [2] Levi`s 2008-08-18 2597
2245 em buudaliin ajil bna [1] 1037 2008-08-18 3120
2244 Би эх орондоо байна. 4. Munkh-munkh 2008-08-18 4692
2243 Ардыг тэжээхүй РАШААНЫ ДУСАЛ Munkh-munkh 2008-08-18 7584
2242 Эрүүл мэндээ бодоорой. залуусаа...** Гэр гэртээ хүнс** [3] Munkh-munkh 2008-08-18 6832
2241 iH mongol zoogiin gazar hudaldana [1] Lg_sonata 2008-08-18 3355
2240 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2239 амьдралын доод түвшингээр хийсэн /БНСУ-д/ гэрээ бол боолын гэрээ [5] Munkh-munkh 2008-08-19 6353
2238 bas negen bodol... [1] pitty1 2008-08-19 6648
2237 А-80 1510, дизель түлш 1920 төгрөг болж [1] Munkh-munkh 2008-08-20 7708
2236 BEIJIN2008. kkkkkkkk???????!!!!!!!!!!!! [1] Munkh-munkh 2008-08-20 4542
2235 beijing olimpic funny movie [1] pitty1 2008-08-20 4953
2234 Пээдгэр" харийнхан ба ядуу Монгоl Munkh-munkh 2008-08-21 6077
2233 yg odoo dund seobvvliin emergeeshingeer bga hvniig gargaj chadah hvn b.a uu [1] nuur 2008-08-21 2996
2232 Kodoo medeh arga baina uu. [1] Anguuch 2008-08-21 2817
2231 zaawal unshaarai [2] b_b 2008-08-23 2831
2230 Хятадуудын саварт нефтьтэйгээ атгагдсан Зүүнбаянгийнхан [1] oron_zai 2008-08-23 5454
2229 lotto [4] erdene az jargal 2008-08-23 3002
2228 ТУСЛАМЖ ХҮСьЕ. [1] 96843226 2008-08-24 5284
2227 odoo tundemund uulzaya [1] shagaiiii 2008-08-24 3456
2226 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд хайртай [3] orgil 2008-08-26 5567
2225 МОНГОЛЧУУДАА ГЭМШИЦГЭЭ! [5] orgil 2008-08-26 6668
2224 Бидэнд нэг л юм дутаад байна. Бүртгэл [1] 96843226 2008-08-26 5338
2223 Монголыг Хятадын нэг хот гэв үү? [5] Levi`s 2008-08-27 8145
2222 Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье. [1] 96843226 2008-08-27 8229
2221 iH mongol zoogiin gazar hudaldana [1] Lg_sonata 2008-08-27 3581
2220 Mongoliin elchin saidiiin yaman deer gerleltee burtguulsen hun bn uu? [1] niiiiii 2008-08-28 2675
2219 Би эх орондоо байна.5 [2] 96843226 2008-08-28 8370
2218 MONGOL CHUUDAA YU BOLOOD BNAA. [3] odonjargal 2008-08-28 2718
2217 zurhai [1] ismiraldo 2008-08-29 1842
2216 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 5082
2215 HELJ OGOOCH HYMYYSEE [2] amjilt9 2008-08-31 4182
2214 Өсхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл/ Munkh-munkh 2008-08-31 9874
2213 Хачирхалтай үнэн [1] 나이키 2008-09-01 7487
2212 utasniihaa duusah on,sariig yaj medehuu. [1] zippo82 2008-09-01 4211
배너신청
자생병원

배너신청