Бичлэгийн тоо 2,391

ДАВХАР ИРГЭНШИЛ

Уншсан 16695 vote 0 2011.02.02 10:42:49

Дэлхийн ингээр нэг тархан суурьшиж, тааваараа нүүдэллэн амьдарч байгаа монголчууд та бүхэндээ ирж буй туулай жилдээ энэрэл хайраар элбэг ,дэлбэг байж, эд агуурсаар харамгүй цуглуулж төрлөөрөө түвшин тайван, түмэн монголын эх орон Монгол Улс маань хөгжин дэвжихийг ерөөе!
Улиран үдэгдэж буй бэлэг дэмбэрлээр дүүрэн жилд ээ эх орон Монгол Улсдаа цуглан ирсэн бидний хэсэг нөхдийн хүсэл тэмүүлэлдээ захнрагдан хөтлөгдөж байгуулсан ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ "ДЭМ" ТӨВ төрийн бус байгууллага маань олон сайхан ажлын эхлэлийн суурийг эхлүүллээ.
Хүн хүний дээд нь ээж минь,
Нутаг нутгийн дээд нь эх орон минь гэдгийг туулсан зам, төөрсөн заяа, амьдралын туршилга аль бүгдээрээ бид ойлгон авч байгаа тул одооноос эхлэн дээдийн дээд энэ хоёр нандин эрхэмээ хайрлаж, хамгийн л үнэтэй, олдошгүй гэгдэх зүйлсээ боломжоороо бодож тээнэгэлзэн алмайралгүй зориулна гэдэгт итгэж байна.
Монгол ээж, аав, өвөө, эмээ, ах эгчийн хүү, охин, ач, зээ, дүү болон төрсөн монголын ирээдүй болох ёстой ч Монгол Улсын иргэн болж чадахгүй яваа нялх балчир хөх толбот бүх л хүний төлөө дэлхийн монголчууд Монгол Улсын иргэд, Монгол Улсын иргэд байсан та бүхний нэгэн чиг зорилго, санаа, итгэлийн дэм бидэнд маш их чухал хэрэгтэй байгааг ухааран ойлгож бага гэж басалгүй, цөөн гэж гололгүй үг, сэтгэл, санаагаа нэмэрлээрэй.
Даяаршин, тэлэх мэт боловч хумигдаж байгаа дэлхийн улс орны бодлого, эдийн засгийн хөгжил Монгол Улс эх орны тань өрнө, умар хаяанд тулж ирээд өглөөний мандах наран, өдрийн тунгалаг тэнгэр, үдшийн одот тэнгэрийг зүсэн сүндэрлэж байгааг таван тивийн зүсэн өнгийн хүн болгон улс бүр хүлээн зөвшөөрч байгааг монгол хүний уужуу тайван сэтгэлээр дотроо тунгаан бодож, гаднаа хэлэлцэн мэтгэлзээд бодит хэрэгцээтэй шийдэл гаргахад тараасан будаа мэт асгарсан та бүхний санааг цуглуулан нэгтгэж нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч сэтгэлд мэдрэгдэж, амьдралд нөлөөлөх ДАВХАР ИРГЭНШИЛ гэдэг чихэнд дасалгүй мэт боловч монголын түүхэнд мартагдсан энэ л хэрэглээ, хэрэгцээг хэлэлцэж эхлэлээ.
Өөр олон асуудал үнэндээ их байгаа болов ч Монгол Улсын 200 000 орчим иргэдийн дундаас хорвоод мэндлэх үрс мөнх хөх тэнгэрийн тамгат энэ л улс эх оронд маань чөлөөтэй амьсгалан, тоглон ,наадсаар том болж төр улсыг маань түшилцэх нэгэн болох боломж олдохгүй бол монгол үндэстэн дэлхийн хоцрогдол гэдэг нь болох цаг үе шүү.

Туулай жилд бүх зүйлс сэтгэчлэн бүтэх болтугай хэмээн эртнээс уламжлан ирсэн монгол л ёсоо дээдлэн монгол хүн та бүхэнд эрүүл энх, элэг бүтэн байж эх оронтойгоо байхыг хүсье.
ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ДЭМ ТӨВ. 
mongoldem@gmail.com
Ulaanbaatar .Mongol uls

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4154669/c17/trackback

sone-69

2011.02.15 21:12:23
*.197.251.53

xoer ornii irgenshiltei bolgoj uguuch

 

sone_69

2011.02.15 21:16:03
*.197.251.53

solongos ulsiin xuuliar xoer ylsiin irgenshiltei bolgoxiig zuwshursun baidag getel mongol uls odoo boltol zuwshuursun medeelel alga baix um gadaadad amidarch bgaa bid xoer ulsiin irgenshiltei baix xeregtei baidag

profile

monh-monk

2011.02.18 14:44:07
*.179.20.148

ДАВХАР ИРГЭНШИЛ

2010 оны хүн амын тооллогын эцсийн дүн гараагүй байгаа болохоор хилийн чандад байгаа монгол улсын иргэдийн тоо ил тод гараагүй байгаа. Иймд тооны хувьд бага зэрэг өөрчлөлт орох болов ч ДАВХАР ИРГЭНШИЛ цуврал санаануудад өөрчлөлт орохгүй юм шүү.
Монгол Улс 2.6 сая хүн амтай гэдэг маань үгүй бөгөөд зөвхөн Монгол Улсад байгаа монгол иргэд маань л 2.6 сая давсан байна. Тэгэхээр  хилийн чандад байгаа 200 000 монгол гэдэг маань 250 000-300 000 монгол иргэд болох магадлалтай.

Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад маш өчүүхэн юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монгол гаралтай хүмүүс эзлэх боловч Казах, Тува, Тунгус үндэстнүүд бага хэмжээгээр бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.

Энэ бол 10 жилийн өмнөх тоо баримт бол өнөөдөр монголд ажиллах хүчин хомсдоод байгаа. Гэтэл гадагшаа хөдөлмөрлөх хүчин гаргаад байдаг нь ойлгомжгүй байна.
Барилга уул уурхайд урд зүгийн ажилчид ирдэг бол инженер техникийн ажилчид, болон зөвлөхүүдээ 3 дагч түншлэгч хэмээх хөгжингүй орнуудаас авдаг.
Тэгвэл 10, 20 жилийн дараа хөгжингүй оронд төрж, өссөн, сурч боловсорсон монгол хүүхдүүдийгээ гадаад мэргэжилтэн болгон авах болчихоод байна.
Тэднийг монголд хайргүй, сэтгэлгүй гэх үзэл Монгол Улсад өнөөдөр нилээн эрчимтэй явагдаж байгаа. Энэ үзэл зохион байгуулалтай юу үгүй юу бүү мэд.
Эрлийзүүдийг үзэн ядах үзэл одоо хилийн чандад төрсөн монгол хүүхэд залуусын зүг чиглэвэл яах вэ? Үнэхээр тэр хүүхдүүд өөрсдийг нь аав ээжийнх нь эх орон ИРГЭНЭЭ болгон ДАВХАР ИРГЭНШИЛ-г нь зөвшөөрөхгүй бол тэд яах вэ?
 ДАВХАР ИРГЭНШИЛ гэдгээс айдаг эмээдэг Монголд байгаа хүмүүсийн хэлдэг ганц л үг бий тэр нь хоёр том хөршийн иргэд бүгд ДАВХАР ИРГЭНШИЛтэй болно. Ингээд монгол үндэстэн үгүй болно гэдэг юм.
Хилийн минь гадаа байгаа тэр улсуудын иргэдээс болоод бид жилд хилийн чандад шинээр төрж  байгаа 2000-3000 хүүхдүүдийнхээ эрхийг хаасаар байх уу? Хилийн чандад байсан, байгаа гээд монголд далд байдлаар ДАВХАР ИРГЭНШИЛтэй иргэд нь ийнхүү эх орноосоо нуугдсаар байх юм гэж үү?
Тэд эх оронгүй биш тэднийг эх оронгүй юм шиг Монгол Улс бодсоор бодлогоор хавчсаар л байх уу? Амьдралын жамаар энэ тоо улам л өснө.

Монголын үрс маш олон болтугай.
ДЭМ төв  dem_orc@yahoo.com
https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/docs/notesanddefs.html?countryName=Mongolia&countryCode=MG®ionCode=eas#2119, 2009/7/2)


http://www.google.com/search?sourceid=navclient&ie=UTF-8&rlz=1T4ADBF_en___US330&q=UN+Mongolia, 2009.07.02

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24131
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
» ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15685
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청